Солонгосын дайн нь Өмнөд ба Хойд Солонгосын хооронд 1950 оны 6-р сарын 25-аас 1953 оны 7-р сарын 27-ны хооронд болсон зэвсэгт мөргөлдөөн юм. Хvйтэн дайны vеийн энэхvv дайныг АНУ ба тvvний холбоотнууд гэсэн өрнөдийн тал ба ЗХУ, БНХАУ зэрэг коммунист хvчнийхний хоорондох сөргөлдөөний vр дагавар гэж vздэг.
Тvvхэн угтвар
Япончууд 1910 онд Солонгосыг булаан эзлээд 1945 онд Дэлхийн хоёрдугаар дайн дуусах хvртэл эрхэндээ байлгаж байсан юм. 1945 оны 8-р сарын 6-нд ЗХУ нь АНУ-тай байгуулсан тохиролцооныхоо дагуу 1941 онд Японтой байгуулсан харилцан vл дайралцах гэрээнээсээ гарч Японы эзэнт улсад дайн зарласан бөгөөд 8-р сарын 8-ны өдөр Зөвлөлтийн цэрэг Солонгосын нутагт хойд талаас нь, Америкийн цэрэг өмнөд талаас нь цөмрөн оржээ.
8-р сарын 10-ны өдөр гэхэд япончуудын бууж өгөх нь гарцаагvй болсон тул АНУ ба ЗХУ нь 38-р өргөргөөс хойших нутагт байгаа бууж өгсөн япончуудыг Зөвлөлтийн тал, харин өмнөд хэсгийн бууж өгсөн цэргvvдийг Америкийн тал хvлээн авахаар тохиролцон Солонгосыг тvр хугацаанд хоёр хуваажээ. Ийнхvv Солонгос нь Зөвлөлтийн мэдлийн хойд, Америкийн мэдлийн өмнөд гэсэн хоёр хэсэг болон хуваагдав.
1945 оны 12-р сард АНУ ба ЗХУ нь Солонгосыг тvр хугацаагаар удирдах гэрээ байгууллаа. Vvний дараа гэрээний дагуу хойд ба өмнөд хэсэг тус бvрт өөр өөрийн гэсэн засгийн газар байгуулав. Өмнөд нутагт АНУ нь НYБ-ын тусламжтайгаар сонгууль явуулан дайны дараа 1945 онд засгийн эрхэнд гараад байсан зvvний vзэл баримтлалтай засгийн газрыг коммунизмыг эсэргvvцэгч vзэлтэй Ли Сын Маны засгийн газраар сольж орхив. Харин хойд нутагт нь Зөвлөлтийн тал Улаан армийн нэгэн ангийн дарга хийж байсан коммунист vзэлтэй Ким Ир Сен гэгч солонгос эрээр тэргvvлvvлсэн засгийн газар байгуулчихав.
Гитлерийн эсрэг холбоотон улсууд нь Солонгосыг хэсэг хугацааны дараа дахин нэгдэх ёстой гэдэг дээр санал нийлж байсан ч дахин нэгдэлтийн талаарх зарим зvйл дээр санал нэгдэж чадахгvй байсан тул 1947 онд Солонгосыг нэгтгэх vvргийг НYБ хариуцахаар болжээ.
Гэвч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Сын Мань, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ир Сен хоёр нь зөвхөн өөр өөрсдийн баримталдаг улс төрийн vзэл бодлын далбаан дор улсаа нэгтгэхийг чармайж байсан тул нэгдэх асуудал тун ээдрээтэй байв. Удалгvй буюу 1949 онд ЗХУ ба АНУ нь өөрсдийн мэдлийн бvсээс анги нэтгэлvvдээ бvрэн гаргалаа. Хойд Солонгосын тал нь америкийн арми гарснаар цэргийн хvчээр улсаа нэгтгэх боломжтой болж байна гэж vзээд Зөвлөлтийн талыг дэмжлэгээ vзvvлэхийг ятгаж эхэлжээ. Гэвч Сталин нь мөргөлдөөнд Америкийн арми оролцох боломжтойг тооцон vзээд хойд солонгосын талыг хангалттай бэлтгэлгvй байна гэдгээр шалтаглан Ким Ир Сений хvсэлтийг авч vзсэнгvй.
Ингээд 1949 оноос эхлэн Хойд Солонгосын тал цэргийнхээ хvчийг зузаатгахад онцгой анхаарснаар 1950 он гэхэд бvх vзvvлэлтээрээ Өмнөд Солонгосын армиас илт давж гарсан тул 1950 онд Сталин Ким Ир Сентэй уулзасныхаа дараа цэргийн ажиллагаа эхлэхийг нь зөвшөөрчээ.
Дайны эхлэл
1950 оны 6-р сарын 25-ы өдөр Хойд Солонгосын арим нь их бууны галын дэмжлэгээр Өмнөд Солонгосын хилийг давснаар дайн эхэлжээ. Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнvvдийн сургасан Хойд Солонгосын арми нь 135 мянган хvний бие бvрэлдэхvvнтэй, 150 Т-34 танктай байв. Хойд Солонгосын тал дайрах болсноо «урвагч Ли Сын Ман итгэлийг эвдэн БНАСАУ-ын нутаг цөмрөн орж ирсний хариуд өгч байгаа цохилт» гэж зарласан байна.
Дайны эхний өдрvvдэд Хойд Солонгосын арми маш амжилттай урагшлаж байлаа. Өмнөд Солонгосын 40 мянган хvнтэй армийн гуравны хоёр нь дайнд ямар ч бэлтгэлгvй байсан тул 6-р сарын 28 гэхэд Өмнөд Солонгосын нийслэл Сөvл хот Хойд солонгосчуудад эзлэгдсэн байв. Хойд Солонгосчууд Сөvлээс гадна Кэсон, Чхунчхон, Ыйжонбу, Онжин гэсэн vндсэн чиглэлvvдэд давшилтаа өрнvvлсэн ч хэдхэн өдрийн дотор Өмнөд Солонгосыг эзлэх зорилгодоо хvрч чадаагvй бөгөөд Өмнөдийн ерөнхийлөгч Ли Сын Ман нь олзлогдолгvй зугатаж амжив. 8-р сарын дунд vе гэхэд Өмнөд Солонгосын газар нутгийн 90 хувийг Хойд Солонгосын арми нэгэнт эзэлчихсэн байлаа.
Хойд Солонгосчууд Өмнөд хөрш рvvгээр дайрсан нь АНУ болон өрнөдийн бусад орнуудын хувьд гэнэтийн зvйл болов. Учир нь дайн эхлэхээс хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Төрийн департаментаас Конгресст тавьсан илтгэлдээ хоёр Солонгосын хооронд дайн гарах магадлал тун бага гэж мэдэгдэж байсан юм.
Хэдийгээр АНУ нь Дэлхийн хоёрдугаар дайн дууссантай холбоотойгоор армийнхаа бие бvрэлдэхvvнийг цөөлж, дайн дэгдсэн бvс нутагт хангалттай цэргийн хvчгvй болоод байсан ч байсан ч Японд байрлаж байсан Дуглас Макартур генералаар удирдуулсан нэгтгэл нь бvс нутагтаа хамгийн хvчирхэг нь байсан юм.
Дайны эхэнд ерөнхийлөгч Трумен нь Өмнөд Солонгосын армийг зэвсэг, техникээр хангах, цэргийн нисэх хvчнээр хамгаалуулан Америкийн иргэдийг гаргах vvргийг Макартурт өгснөөр дэмжлэгээ хязгаарлажээ. Хэдийгээр америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг цэргийн нисэх хvчнийг идэвхтэй ашиглахыг санал болгож байсан ч Трумэн зөвшөөрөөгvй бөгөөд Долдугаар флотод Тайваныг батлан хамгаалах тушаал өгснөөр Хятадын коммунистууд болон гоминданыхны хоорондын тэмцэлд хөндлөнгөөс vл оролцох бодлогыг эцэс болгов.
Солонгосын дайн эхэлсэн өдөр нь НYБ-ын Аюулгvйн зөвлөл хуралдсан бөгөөд Зөвлөлтийн төлөөлөгч хуралдаанд суухаас татгалзаж, Югославын төлөөлөгч тvдгэлзсэн санал өгсөн тул Америкчуудын санал болгосон тогтоолыг хvлээн авчээ. /Энэ явдал нь ЗХУ-д маш том сургамж өгсөн юм. Хэрэв энэхvv тогтоол дээр байнгын гишvvн болох ЗХУ хуралдаанд оролцохгvй биш, харин хориг тавьсан бол НYБ-ын цэрэг хэзээ ч Өмнөд Солонгост тусалж чадахгvй байх байсан гэдэг./
Ингээд НYБ-ын тогтоолын дагуу АНУ нь Өмнөд Солонгост туслуулахаар цэргээ явуулж, өрнөдийн олон улсууд тэдэнд зэвсэг, хvн хvчээр тусламж vзvvлж байсан ч 8-р сарын сvvл гэхэд Өмнөдийн эвслийн арми нь Бусан хотын орчим бvслэгдчихсэн байв. Байдал тун ч ээдрээтэй болж, Хойд Солонгосчууд хэзээ хэзээгvй Солонгосын хойгийг бvхлээр нь эзлэх нь гарцаагvй болсон мэт байсан ч эвслийнхэн тvшиц газраа баттай хамгаалж чадсан төдийгvй намар давшилтанд оров.
Тэжоны дайвших ажиллагаа /7-р сарын 3-25/ ба Нактонгийн ажиллагаа /07.26-08.20/-г Солонгосын дайны эхэн vеийн хамгийн том ажиллагаа гэж vздэг. Тэжоны ажиллагаанд Хойд Солонгосын явган цэргийн хэд хэдэн дивиз, их бууны анги оролцсон бөгөөд тэд Кимган голыг гатлан америкийн явган цэргийн 24-р дивизийг хоёр хэсэг болгон бутлаж бvслэсэн төдийгvй захирагч, хошууч генерал Динийг олзолжээ. Энэ ажиллагааны явцад америкчууд 32 мянган цэрэг, офицер, 220 их буу, миномет, 20 танк, 540 пулемет, 1300 автомашинаа алдав.
Нактонган голын орчим явагдсан Нактонганы ажиллагааны vед америкчуудын явган цэргийн 25- р дивиз болон хуягт танкийн дивиз ихээхэн хэмжээний хохирол амссанаас гадна баруун урд чиглэлд нь хойд солонгосын явган цэргийн 6-р дивиз, мотоциклийн 1-р ангиуд нь өмнөд солонгосын ухарч байсан нэгтгэлvvдийг бут ниргэж ,Солонгосын баруун өмнөд болон , өмнөд бvс нутгийг бvхэлд нь эзлэн Масан хотод ойртосноор америкийн далайн явган цэргийн 1-р дивизийг Бусан руу ухрахаас өөр аргагvй болгов. Гэвч 8-р сарын 20-н гэхэд Хойд Солонгосын армийн давшилтыг Өмнөд эвслийнхэн зогсоож дөнгөсөн бөгөөд 100-120 км гvнтэй, 120 км-ийн урттай фронтын шугам болох Бусаны мөргөцөгийг л хянаж байлаа.
Хятадын арми
БНХАУ нь 38-р өргөргийг солонгосын бус цэргийн хvч давсан тохиолдолд л дайнд орно гэж мэдэгдэж байсан ч Америкийн ерөнхийлөгч Трумен vvнийг нь «НYБ-ыг сvрдvvлэх гэсэн оролдлого» төдий зvйл гэж vзээд нухацтай хандаагvй юм. Гэвч 1950 оны 10-р сарын 8-нд Америкийн нэгтгэлvvд нь Хойд Солонгосын хилийг даван орж ирэхэд Мао нь хятадын армийг Ялузянь голын эрэгт ойртон, гатлахад бэлэн байх тушаал өгөв. Мао нь Зөвлөлтөөс цэрэг, зэвсгийн тусламж авахын тулд зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор армиа бэлэн байдалд оруулсан гээд «Хэрэв АНУ нь Солонгосын хойгийг бvхэлд нь эзэлвэл удалгvй Хятадад дайн зарлана гэдэгт бэлэн байхаас өөр аргагvй» гэж Сталиныг ятгаж байв. Тэрээр Зөвлөлтөд өөрийн байр сууриа тайлбарлан, дэмжлэг авахын тулд ерөнхий сайд Жоу Эньлайг Москва руу явуулад хариу хvлээх зуураа дайнд орох өдрөө 10-р сарын 13-аас 19-ний өдөр болгон хойшлуулав.
Гэвч ЗХУ нь агаараас дэмжлэг vзvvлэхээс бусдаар туслахаас татгалзсан төдийгvй өөрийн сөнөөгч МиГ-15-дыг фронтын шугаманд 96 км-ээс илvv ойртохыг нь хоригложээ. МиГ-15 нь Америкийн шинэ F-86 онгоцыг гарч ирэх хvртэл Солонгосын тэнгэрт ноёлж байсан билээ. Америкчууд Зөвлөлтийн талыг Хойд Солонгост зэвсгийн тусламж vзvvлж байгааг мэдэж байсан ч дэлхийг хамарсан цөмийн дайн vvсэхээс болгоомжлон ямар нэг хариу арга хэмжээ авахаас татгалзсан юм.
Холбоотнуудын сөрөг давшилт
1950 оны 9-р сар гэхэд Уолтон генералаар ахлуулсан хэд хэдэн дивиз болон Их Британий бригадаас бvрдсэн десант Бусаны орчим буужээ. Ингээд 1950- оны 9-р сарын 15-нд холбоотнууд сөрөг давшилтаа эхлэв. Холбоотнууд өмнөд солонгосын 5, америкийн 5 дивиз, Их Британий бригад болон 500 танк, 1634 их буу миномет, 1120 онгоц, 230 байлдааны хөлөг онгоц ашиглан сөрөг давшилтанд орсон бол тэдний эсрэг Хойд Солонгосын армийн 40 мянган цэрэг, 40 танк, 811 их буу сөрөн зогсож байв. Ийнхvv эхний өдрийн давшилтаар өмнө талаасаа баттай хамгаалалттай болсноор 16-ны өдөр «Хромит» гэж нэрлэсэн ажиллагаагаа эхлэв.
Энэ ажиллагааны vеэр холбоотнууд Сөvлийн орчим орших Инчхон хотын боомтонд өөрийн десантаа буулгав. Десант гурван цуваа байсан бөгөөд эхнийхэд нь тэнгисийн явган цэргийн 1-р дивиз, хоёр дахид нь америкийн явган цэргийн 7-р дивиз, гурав дахид нь Их Британий армийн тусгай отряд болон өмнөд солонгосын зарим анги нэтгэлvvд багтаж байв. Десант нь буусан өдөртөө Инчхоныг эзлэн Хойд Солонгосын хамгаалтыг сэтлээд Сөvлийн зvг давшилтаа vргэлжлvvлжээ. Харин өмнөд чиглэлд Тэгvгийн бvсээс Өмнөд Солонгосын хоёр нэгтгэл, америкийн явган цэргийн 7 дивиз, их бууны 36 дивизионы хvчээр сөрөг давшилтанд орсон бөгөөд энэхvv хоёр бvлэглэл нь 9-р сарын 27-нд Есан нэртэй газар уулзаснаар Хойд Солонгосын армийн 1-р бvлэглэлийн бvслэжээ. Уулзасныхаа маргааш өдөр нь гэхэд холбоотнууд Сөvлийг эзлэж, 10-р сарын 8-ны өдөр 38-р өргөрөгт хvрэв.
Хоёр улсын хуучин хилийн орчим болсон хэд хэдэн удаагийн цуврал тулааны дараагаар 10-р сарын 11-ний өдөр Өмнөд эвслийн хvч Пхеньяны зvг давшилтанд орсон бөгөөд дэмжлэг болгож 10-р сарын 20-ны өдөр Пхеньянаас хойш 40 км газар 5000 хvнтэй агаарын десант буулгаад тэр өдөртөө Хойд Солонгосын нийслэлийг эзлэн авав.
Өвлийн сөрөг давшилт
Байдал тун ээдрээтэй болж ирсэн тул Хятадын тал цаашид Зөвлөлтийн хариуг хvлээгээд суух аргагvй болж 1950 оны 10-р сарын 25-ны өдөр Пэн Дэхуй генералаар удирдуулсан 270 мянган хvнтэй армиа Ялузян голыг гатлан дайнд орох тушаал өгчээ. Гэнэтийн дайралтын хvчээр хятадын арми нь Өмнөдийн эвсэл буюу НYБ-ын цэргийн хvчний хамгаалалтыг устгасан ч уулархаг нутаг руу ухарсан байна. Энэ тулааны явцад хятадын тал 10 мянган хvнээ алдсан бол өмнөд солонгосчууд 6000, америкчууд 2000 мянган хvнээ алджээ. НYБ-ын цэрэг ихээхэн хохирол амссан ч Ялузян голыг чиглэсэн дайралтаа vргэлжлvvлсээр байв.
11-р сарын сvvлээр хятадын тал хоёр дахь давшилтаа хийв. Америкчуудыг Ханган ба Пхеньян хоорондын сайтар бэхлэгдсэн хамгаалалтын бvсээс нь холдуулахын тулд Пэн Дэхуй нь өөрийн нэгтгэлvvддээ эмх замбараагvй ухарч байгаа байдал vзvvлэхийг тушаав. Генерал Макартур vvнд нь хууртан 11-р сарын 24-ний өдөр өөрийн дивизvvдээ хятадуудын бэлдсэн занга руу явуулж ноцтой алдаа гаргажээ. Yр дvнд нь хятадын армийнхан НYБ-ын цэргийг баруун талаас нь тойрон 420 мянган хvнээр бvслээд америкийн 8-р дивизийн эзлэж байсан байрлалд хvчтэй цохилт өгөв. Зvvн чиглэлд 11-р сарын 26-12-р сарын 13 хооронд Чхосиний усан сангийн орчим болсон тулаанаар америкийн явган цэргийн 3000 хvнтэй корпус бvт ниргvvллээ. Харин америкийн Тэнгисийн явган цэргийнхэн өмнө зvгт ухарсан ч гэлээ хятадын давшилтыг амжилттай эсэргvvцэн тэдний долоон дивизийг устгажээ.
Yр дvнд нь НYБ-ын хvчин Хуннам хот хvртэл ухарч, бэхлэлтийн шугам байгуулаад 1950 оны 12-р сард хvн амыг нvvлгэн шилжvvлэх ажиллагаа эхлvvлжээ. Энэ ажиллагааны явцад 100 мянга орчим цэргийнхэн, мөн төдий тооны Хойд Солонгосын энгийн иргэдийг Өмнөд Солонгос руу хөлөг онгоцоор тээвэрлэн хvргэсэн юм.
Ингэсээр 1951 оны 1-р сарын 4-ий өдөр Хойд Солонгос, Хятадын хамтарсан Умардын эвслийнхэн Сөvл хотыг эзэлж америкийн 8-р арми, 10-р корпус ухрахаас өөр аргагvй болов. Тулааны явцад алагдсан гененрал Уокерийн оронд албан тушаалыг нь авсан дэслэгч генерал М.Рижуэй америкийн армийн сэтгэл санааг өргөх, ёс суртахууныг бэхжvvлэх арга хэмжээ авч «Чонын ав», «Аянга», «Бvслэлт» зэрэг сөрөг дайралт явуулж байсан ч олигтой vр дvнд хvрч чадсангvй. Гэсэн хэдий ч Өмнөдийн эвслийнхэн 1951 оны2-р сарын 21-нд эхлvvлсэн ажиллагаагаар хятадын армийг хойд зvгт нэлээд ухрааж чадлаа. Yvний дараа 3-р сарын 7-ны өдөр «Цөлмөгч» нэртэй ажиллагааг эхлvvлэв. Энэ ажиллагааны хvрээнд фронтын төв хэсэгт хоёр чиглэлээр цохилт өгсөн нь амжилттай болж гуравдугаар сарын дундуур эвслийнхэн Ханган голын гатлан Сөvлийг эзэллээ. Гэвч 4-р сарын 22-нд Умардын эвслийнхэн сөрөг дайралтанд орж фронтын баруун хэсэгт гол, төв болон зvvн чиглэлд хоёр туслах цохилт хийв. Yр дvнд нь хятад, хойд солонгосын хамтарсан хvч нь Өмнөдийн эвслийн хамгаалалтыг сэтлэн америкийн анги нэгтгэлvvдийг хоорондоо холбоогvй жижиг бvлэглэлvvд болгон бутаргаад Сөvлийг чиглэн дайрч эхлэв. Давшилтын гол чиглэлд Имжинган голын орчим байрлаж байсан Их Британы 29-р бригад өртөж, тулалдааны явцад бие бvрэлдэхvvнийхээ 25 хувийг алдан ухарсан байна. 4-р сарын 22-29 хооронд болсон энэ дайралтаар Өмнөдийн эвслийн 20 мянган орчим хvн шархадаж, олзлогджээ.
1951 оны 4-р сарын 11-нд Трумэний тушаалаал генерал Макартурыг цэргийн удирдлагаас авч оронд нь дэслэгч Генерал Ван Флитийг томилов. Энэ vед Өмнөдийн эвслийн байдал маш хvнд байсан тул цөмийн зэвсгээр цохилт өгөх асуудлыг олонтаа хөндөж байсан ч vр ашиг муутайгаас гадна ЗХУ-ыг оролцуулсан цөмийн дайн дэгдэхээс болгоомжлон тухай бvрт татгалзаж байсан байдаг.
1951 оны 5-р сарын 16-нд Умардын эвсэл ээлжит давшилтаа эхэлсэн ч Өмнөдийн эвсэл амжилттай хамгаалж, зогсоосон төдийгvй тэр сарынхаа 21-нд өргөн хvрээтэй сөрөг давшилтанд орж 38-р өргөргөөс цааш ухруулж чаджээ. Гэвч Өмнөдийн эвсэл хvрсэн амжилтаа бэхжvvлэн хөгжvvлэхээс татгалзан «Цөлмөгч» ажиллагааны дараа хvрсэн байрлалд хvрснээр давшилтаа зогсоосон юм.
Мухардал
1951 оны 6-р сар гэхэд дайны эрч дээд цэгтээ хvрэв. Хоёр тал ихээхэн хохирол амсаж байсан ч тус бvр нь байлдах чадвар сайтай сая гаруй хvнтэй армитай байснаас гадна цөмийн зэвсэг хэрэглэх боломжгvй байсан тул зэвсгийн хvчээр ялалтанд хvрэх нь боломжгvй, энхийн хэлэлцээр хийх хэрэгтэй нь талуудад ойлгомжтой болжээ. Иймээс энэ vеэс хойш дайны явцад эрс өөрчлөлт гараагvй бөгөөд мөргөлдөгч талууд удаа дараалан хэлэлцээр хийж байв. Гэвч Өмнөд Солонгос нь хилээ дайны өмнөх байдлаар сэргээхийг зорьж, Хойд Солонгос эзэлсэн нутгаа алдахыг хvсэхгvй байсан тул харилцан давшилтанд орж байв. Тухайлбал, 1951 оны 8-р сарын 31-ээс 12-р сарын 12-ны хооронд Өмнөдийн эвслийнхэн давшилтын ажиллагаа явуулж америкийн тал 22 мянга, өмнөд солонгосын тал 38 мянган хvнээ алдаж байсан бол 11- сарын сvvлээр хятадууд сөрөг дайралтанд орж өөрийн 100 мянга гаруй хvнээ алдаж байв.
Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр дайныг зогсоохын тулд авч болох арга хэмжээг хайхын тулд 1953 онд Солонгост ирж байдалтай газар дээр нь танилцжээ. Гэвч сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээрт дорвитой урагшлаж чадсангvй. Ингэсээр 1953 онд Сталиныг нас барсны дараанаас байдал эрс өөрчлөгдлөө. Зөвлөлтийн шинэ удирдлага нь Солонгосын дайныг зогсоох нь зvйтэй гэсэн шийдвэр гаргав. Зөвлөлтөөс дэмжлэг авахаа байсан Хятадын тал олзны хvмvvсийг суллан явуулахыг зөвшөөрч 1953 оны 4-р сарын 20-оос эхлэн талууд цэргийн олзлогдогсдоо солилцож эхэлсэн билээ.
Тавдугаар сард хятадын арми энэ дайны тvvхэн дэх сvvлчийн давших ажиллагааг Кымсоны орчим явуулснаас хойш, дайн намжих тийшээ хандаж 1953 оны 7-р сарын 27-ны өдөр гал зогсоох тухай гэрээнд талууд гарын vсэг зурсан байна. Гэвч гал зогсоох гэрээнд Өмнөд Солонгос гарын vсэг зурахаас татгалзсан тул Өмнөдийн эвслийн өмнөөс америкийн генерал Кларк гарын vсэг зурсан юм.
Гэрээнд гарын vсэг зурснаас хойш фронтын шугамыг 38-р өргөрөөр тогтоон тvvний эргэн тойронд Зэвсэггvй бvсийг байгуулсан билээ. Энэ бvсийг умард талаас нь Хойд Солонгосын арми, өмнөд талаас нь Америк, Өмнөд Солонгосын хамтарсан хvч хамгаалж байдаг. Гал зогсоох хэлэлцээр явагдсан солонгосын хуучин нийслэл Кэсон нь дайнаас өмнө Өмнөд Солонгосын мэдэлд байсан ч одоо БНАСАУ-ын тусгай эрхтэй хот болсон юм. Дайныг эцэслэсэн энхийн хэлэлцээр өнөөдрийг хvртэл хийгдээгvй байгаа.
Дайны талаар тооны хэлээр
Өмнөдийн эвсэл:
Өмнөд Солонгос - 590 911
АНУ-302483 – 480 000
Их Британи – 14 198
Филиппин – 7 000
Канад – 6 146-26 791
Турк – 5 190
Голланд – 3 972
Австрали – 2 282
Шинэ Зеланд – 1 389
Тайланд – 1 294
Этиоп – 1 271
Грек – 1 263
Франц – 1 119
Колумби – 1 068
Бельги – 900
ӨАБНУ- 826
Люксембург – 44
Нийт: 933845-1 100 000
Умардын эвсэл
Хойд Солонгос-260 000
Хятад – 780 000
ЗХУ – 26 000 (дийлэнх нь нисгэгчид, арын албаны ажилтнууд)
Нийт: 1 060 000
Хохирол:
Өмнөдийн эвсэл: 1 271 000 – 1 818 000
Умардын эвсэл: Хятад, хойд солонгосын 3 822 000, зөвлөлтийн 315
Агаарын дайн
Солонгосын дайн нь «P-51», «F4U», «A-1» зэрэг поршеньт хөдөлгvvр бvхий онгоц олноор оролцсон хамгийн сvvлийн зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Гэвч удалгvй Өмнөдийн эвсэл нь эдгээр онгоцуудыг «F-80», « F9F» «F2H» зэрэг тийрэлтэд хөдөлгvvр бvхий онгоцоор сольсон билээ. Хойд Солонгосын тал нь Як-9, Ла-9 загварын сэнсэт сөнөөгч онгоцтой байв.
Дайны эхэнд Өмнөдийн эвслийн тийрэлтэт онгоцууд нь Хойд Солонгосын поршень хөдөлгvvртэй онгоцуудаас илт давуурхаж, агаарт ноёлж байсан ч Зөвлөлтийн тал хамгийн сvvлийн vеийн МиГ-15 сөнөөгч онгоцыг Хойд Солонгосын талд өгснөөр байдал эрс өөрлөгдөв. Тэдгээр сөнөөгч онгоцыг хятадын армийн хувцас өмссөн зөвлөлтийн өндөр туршлагатай нисгэгчид жолоодож байсан тул өмнөд эвслийнхний хуучирсан тийрэлтэд онгоцуудыг тvвэггvй унагаж эхлэв.
Yvний хариуд нь америкчууд «МиГ-15» сөнөөгчийн эсрэг тусгайлан зохион бvтээсэн «F-86» угтан сөнөөгчийг Солонгос руу илгэсний дараа зөвлөлтийн сөнөөгчдийн хаанчлал дуусч, хоёр тал агаарт харилцан тэнцвэртэй болсон байна.
Америкийн тал нь 78 –н F-86 сөнөөгчөө алдаж 792 МиГ, 108 бусад онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг ч 335 удаагийн ялалт нь л баримтаар нотлогддог. Зөвлөлтийн талаас 335 МиГ сөнөөгчөө алдаж 1300 онгоц сөнөөсөн гэсэн мэдээ өгдөг.
Солонгосын дайны явцад Америкийн агаарын цэргийн хvчин нь гол төлөв шатаагч бөмбөг ашигласан ихээхэн хэмжээний бөмбөгдөлт явуулж байжээ. Дайн нь гурван жил гаруй vргэлжилсэн ч америкчууд Вьетнамын дайны 13 жилийн дотор хаяснаас илvv хэмжээний напамыг Хойд Солонгосын нутагт хаясан байдаг.
Цэргийн гэмт хэрэг
Солонгосын дайн vеэр талууд нь хvний эрхийг бvдvvлгээр зорчиж байсныг олон тооны баримт харуулдаг. Тухайлбал, Хойд Солонгос, Хятадын армийн илтгэлд олзны хvмvvсийг тамлаж, цаазлах, шархтай цэргvvдийг буудаж алах явдал гарч байгаа талаар нэг бус удаа дурдагдаж байсан. Америкийн цэргvvдэд фронтын шугам дээрх байрлалд нь дөхөж ирсэн хэнийг ч болов энгийн хувцастай байсан ч буудан алах тушаал өгсөн. Хойд Солонгосын тал нь энгийн хувцастай тагнуул илгээх нь байсан ч гол төлөв ямар ч гэмгvй энгийн иргэд алагддаг байжээ.
Хойд Солонгосын армийнхан булаан эзэлсэн хот, суурин газраа энгийн номхон иргэдийг хомроглон цаазалдаг байсан бөгөөд зөвхөн Сөvлийг 1950 онд эзэлснийхээ дараа гэхэд л 100 мянга гаруй хvнийг буудан хороосон гэж vздэг. Өмнөд Солонгост олон арван мянган хvнийг коммунист vзэлтэй гэж буруутган мөрдөн байцаалт, шvvхийн шийдвэргvйгээр цаазаар авсан. Өмнөдийн эвслийнхэн тарваган тахал, булчин задраах тахал зэрэг өвчний нянгаар халдварлагдсан шавьж бvхий бөмбөг шидэх зэргээр Умардын эвслийнхний эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэж байсан.
Цэргийн олзлогсод, шархадсан цэргийн алах нь Женевийн конвенцийг ноцтой зөрчсөн цэргийн гэмт хэрэг ч юм. Мөн тухайн vед эсрэг талынхаа энгийн номхон иргэдийг санаатай болон санаандгvйгээр алахыг хориглосон гэрээ, хэлэлцээр байгаагvй бөгөөд энэ дайны дараа буюу 1977 онд л зэвсэгт мөргөлдөөний vеэр энгийн иргэдийн эсрэг хийсэн гэмт хэргийн талаарх нэмэлт протоколыг баталсан байдаг юм.
Yр дагавар
Солонгосын дайн нь Хvйтэн дайны эрийн vеийн хамгийн анхны зэвсэгт мөргөлдөөн болж, дараа дараагийн олон дайны эхийг тавьж, хоёр их гvрэн нь хязгаарлагдмал орон зайд, цөмийн зэвсэг хэрэглэлгvйгээр дайтах бvс нутгийн дайны загварыг гаргаж өгсөн юм.
Солонгос
Дайны уршгаар Өмнөд Солонгосын сая орчим, Хойд Солонгосын сая гаруй хvн амь насаа алдсан байдаг нь нийтдээ 2 сая 500 гаруй мянган солонгос хvн алагдсан гэсэн vг. Хоёр улсын vйлдвэрлэл, дэд бvтцийн 80 гаруй нь хувь нь бvрэн устаж, орон сууцны фондын 50 хувь, засаг захиргааны барилга байгууламжийн гуравны хоёр нь бvрэн устжээ.
АНУ
АНУ нь энэ дайнд 54 246 хvнээ алджээ.Энэ нь Вьетнамын дайны хохирлоос бага байгаа ч Вьетнамын дайн нь 13 жил, харин Солонгосын дайн 3 жил vргэлжилсэн гэдгийг онцлох хэрэгтэй байх. Америкчууд нь Дэлхийн 2-р дайн, Вьетнамын дайны сэдвээр их ярьдаг ч Солонгосын дайны талаар бараг дурддаггvй болохоор Америкт энэ дайныг Мартагдсан дайн гэж нэрлэдэг.
Солонгосын дайны дараа дvн шинжилгээ хийсэн мэргэжилтнvvд нь Америкийн армийг байлдааны ажиллагаа явуулахад хангалттай бэлэн биш байжээ гэсэн дvгнэлт хийсэн болохоор дайны дараанаас батлан хамгаалахын төсвийг 50 тэрбум доллар болгон өсгөж, явган цэрэг, агаарын цэргийн хvчний бие бvрэлдэхvvнийг тоог хоёр дахин нэмснээс гадна Европ, Ойрх Дорнод, Азид олон тооны цэргийн бааз байгуулсан билээ.
Мөн орчин vеийн шинэ зэвсгээр хангах асуудал гарч М16 винтов, 40 мм миномет, F-4 сөнөөгч зэрэг шинэ зэвсэгvvд армийнх нь зэвсэглэлд орж ирсэн байна.
Хятад
Хятадын талын албан ёсны мэдээгээр энэ дайнд Хятадын ардын чөлөөлөх арми нь 390 мянган хvнээ алджээ. Гэвч өрнөдийн зарим эх сурвалжууд хятадын хохирлын тоог сая хvн давсан гэж vздэг. Тэдний дотор Мао Зэдуний хvv нь ч бий. Дайны явцад Хятадын тал нь эдийн засгаа сэргээхийн тулд Зөвлөлтөөс авсан зээлээрээ эргvvлэн зөвлөлтийн зэвсэг, техникийг их хэмжээгээр худалдан авах шаардлагатай болсон зэрэг олон шалтгааны улмаас хоёр улсын харьцаа эрс мууджээ. Дайнд зөвхөн өөрийн хvчинд найдан оролцох шийдвэрийг гаргаж, vнэндээ АНУ-тай сөргөлдөн тулалдсанаар улсынхаа хvчийг дэлхий дахинаа харуулж, хожим улс төрийн тавцан дээр нөлөөтэй тоглогч байх болно гэдгээ бодит жишээгээр харуулсан хэрэг байв.
Тайвань
Солонгосын дайн дууссаны дараа Өмнөдийн эвсэлд олзлогдсон Хятадын ардын чөлөөлөх армийн 14 мянган байлдагч эх орондоо буцахаас татгалзан Тайваньд ирж суурьшсан юм. Тэд 1954 оны 1-р сарын 23-ны өдөр Тайванд ирсэн бөгөөд өөрсдийгөө «коммунизмыг эсэргvvцэгч сайн дурынхан» гэж нэрлэх болсон билээ. Тvvнээс хойш энэ өдрийг Тайваньд «Дэлхийн эрх чөлөөний өдөр» нэрээр тэмдэглэдэг болсон.
Солонгосын дайн нь Тайвань руу зугатан ирсэн Гоминьданы талынхныг авралын од болсон гэж болно. Учир нь Солонгосын дайнаас өмнө Америкчууд Чан Кайши болон Мао Зэдvний талыхны хоорондын мөргөлдөөнд ямар нэг байдлаар оролцохоос эрс татгалзан, Тайванд дэмжлэгэ vзvvлэхээ зогсоогоод байсан билээ. Харин дайны дараанаас бvс нутагт өөрийн нөлөөллийг авч vлдэхийн тулд Тайваны эрх баригчдыг бvх талаар дэмжих хэрэгтэй гэж vзсэн юм. Улмаар Тайваны хоолой руу өөрийн зэвсэгт хvчний ангиудыг илгээж, Гоминьданы засгийн газрыг гарцаагvй ялагдлаас аварсан юм. Улмаар Солонгосын дайны дараа давамгайлах болсон vзлийн нөлөөгөөр өрнөдийн дийлэнх орнууд Коммунист Хятадыг өнгөрсөн зууны 70-аад он хvртэл хvлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан юм.
Япон
Олон зуун мянган хvний аминд хvрсэн энэ мөргөлдөөний эцэст эдийн засгийн хувьд хожсон цорын ганц улс нь Япон гэж болно. Дайны эхэнд Өмнөдийн эвсэл ялагдсан, Японд зvvний vзэл баримтлалтай хөдөлгөөн хvчээ авсаны нөлөөгөөр Японы ирээдvйн байдал асуудалтай болж эхэлсэн тул АНУ-ын удирдлаган дор эхлээд дотоодын цэрэг, цагдаагийн албыг байгуулсан нь яваандаа өнөөдрийн Японы өөрийгөө хамгаалан хvч болон хувирсан юм. Мөнхvv Америкчууд нь дайны явцад Сан-Франциско хотноо Японтой энхийн гэрээ байгуулан тусгаар тогтносон улс гэдгийг нь хvлээн зөвшөөрснөөр олон улсын тавцанд илvv чөлөөтэй байх боломжоор хангаж өгсөн байна.
Эдийн засгийн хувьд дайтаж байсан америкийн цэргийн хvчний ар талын хангамжийн гол баазууд нь Японд байрлаж байсан нь маш чухал ач холбогдолтой байв. Хангамжийг Зайбацу нэртэй америкийн армитай худалдаа явуулах тусгай эрхтэй бvтцээр дамжуулан хийж байв. Солонгосын дайны явцад Пентагон нь армийнхаа хэрэгцээнд японы бараа, бvтээгдэхvvн худалдан авахад 3.5 тэрбум доллар зарцуулсан байдаг. Зайбацугаар дамжуулан баяжин хөл дээрээ тогтсон компаниудын дотор өнөөдөр дэлхийд алдартай брэнд болсон «Мицуи», «Мицубиши», «Сумимото» зэрэг олон компаниуд байдаг. 1950-1951 оны Японы vйлдвэрлэлийн өсөлт нь 50 хувь байж, 1952 он гэхэд дэлхийн хоёрдугаар дайны өмнөх тvвшиндээ хvрсэн нь ганцхан жилийн дотор гурав дахин нэмэгдсэн хэрэг байлаа.
ЗХУ
Энэ дайн нь улс төрийн хувьд ЗХУ-д алдагдалтай байлаа. Солонгосын хойгийг Ким Ир Сений дэглэмийн дор нэгтгэх гэсэн зорилгодоо хvрээгvйгээр зогсохгvй хөрш зэргэлдээ коммунист Хятадтай тvнжин хагараад авсан. Гэтэл өрнөдийн орнуудын эвсэл нь Баруун Герман ба бусад улсуудын харьцаа сайжирсан, Америк Япон энхийн хэлэлцээр байгуулсан зэргээр улам бvр нягтран дотноссон байна.
Гэвч нөгөө талаас ЗХУ нь гуравдагч ертөнцийн хөгжиж яваа улсад туслалцаа vзvvлэхэд бэлэн байдаг гэдгээ харуулсан тул Солонгосын дайны дараа маш олон хөгжиж яваа улс ЗХУ-ыг даган социалист замаар явахыг хvргэсэн юм.
Эдийн засгийн хувьд Солонгосын дайн нь ЗХУ-д маш хvндээр туссан ч дайны явцад орчин vеийн олон олон vеийн шинэ зэвсгийг бодит байдал дээр турших боломж олгосон, өрсөлдөгч талын олон тооны шинэ зэвсгийг олзолж авснаар цаашид өөрийн зэвсэг техникийг улам боловсронгуй болгох боломжтой болсон төдийгvй дайнд тодорхой хэмжээгээр оролцсон зэвсэгт хvчний бие бvрэлдэхvvний 30 гаруй мянган албан хаагчид өөр нөхцөлд яагаад ч олох боломжгvй асар их туршлага хуримтлуулсныг өдгөө байхгvй болсон энэ улс олон арван жилийн туршид дараа дараагийн бvс нутгийн олон дайнд амжилттай хэрэгжvvлсээр ирсэн билээ.
Yйл явдалын огноо: 1950 06 25
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл