Showing posts with label НИЙТЛЭЛ. Show all posts
Showing posts with label НИЙТЛЭЛ. Show all posts

2014/12/20

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ПОПУЛИЗМ БА ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ПРАГМАТИЗМ

Эдийн засаг бол улс төр
“Шинэчлэлийн Засгийн газар” шинэчлэгдээд сар гаруйхан болж байна. “Шийдлийн Засгийн газар” ажилдаа ороод удаагүй. Монголчууд өмнөх засгийн паянг мартаж, харин шинэ засгийн өнгө төрхийг шинжлэх, ирээдүйг нь таамаглан оюун бодлоо уралдуулах болов.
Юун түрүүнд олон нийтэд хүлээлт үүсгээд байсан Мэргэжлийн Засгийн газар хийгээд Ерөнхийлөгчийн зүгээс шахамдуулсаар ирсэн “давхар дээлгүй засаг байх” горьдлого талаар боллоо. Жам ёсоороо нам, фракцуудын төлөөллийг тэнцвэртэй хангахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бүх хүчин чармайлтаа тавилаа. Цаашдаа ч бусад албан тушаалын задаргаан дээр хэрхэх тухайд нарийн тохиргоо хийгдэж буй сурагтай.

2011/11/10

СОНГУУЛИЙН МАТЕМАТИК


Улс төрчид жилд ганц удаа нэг их сүрхий тоо бодох шаардлага гардаг. Энэ бол ирэх оны төсвийн хэлэлцүүлэг. Өөрийн тойрог, улс төрийн нам бүлэглэлдээ ахиухан мөнгө хуваарилахын тулд УИХ, засгийн газар дээр ил далд томоохон өрсөлдөөн өрнөдөг. Төсөв хэлэлцэх үед л УИХ-ыг гишүүд сая нэг хурал чуулгандаа идэвхтэй нь аргагүй сууж, дуугүй нөхдүүд юу болов гэмээр мэргэн цэцэн санаа оноо гаргаж эхэлдэг. 

2011/10/19

УИХ-ЫН ЭР ГИШҮҮДИЙН НОЁН НУРУУГ СОРИХУЙ


Саяхан телевизээр нэг сурталчилгаа эрчимтэй цацагдав болов. Хэдэн хүмүүс талбай дээгүүр хөндлөн гарч саарал ордонд орсон хойноо нэг хаалгаар зөвхөн эрчүүд нь чихэлдэн ороод эмэгтэйчүүд хаалганы гадна үлдэж буй сценаритай. Төгсгөлд нь гурвыг гуч болгоё гэж уриалжээ. Ур хийц  тааруу ч утга агуулгын хувьд өргөн санаа зорилго агуулсан сурталчилгаа байлаа. Ирэх сонгуульд эмэгтэйчүүд маань нилээн зангарагтай өрсөлдөх нь дээ гэж дотроо таамаглаж суув. 

2011/09/28

СЕКСИЙН ХУВЬСГАЛ


Сексийн хувьсгал хэмээх нэр томъёо анх германы сэтгэл судлаач В.Райх 1934 онд уг сэдвээр бүтээлээ гаргаснаар дээрх ойлголт нийгмийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Харин 1960-аад оноос Өрнөдөд хиппи, роккерууд зэрэг секс, мансууруулах бодис, чөлөөт байдлыг эрхэмлэсэн залуу үеийнхний хөдөлгөөн  гарч ирснээр уг үйл явц бодиттойгор өрнөж эхэлсэн гэдэг.  Улмаар сэдвийн хүрээнд уламжлалт нийгэм соёл, шашны хувьд хаалттай, хориглогдож ирсэн олон асуудлыг хөндөж, ил нээлттэй хэлэлцэх болжээ. 

2011/09/13

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ХААНААС ЭХЭЛДЭГ ВЭ?


Компаний нийгмийн хариуцлага (Corporate social responsibility гэдгийг монгол хэлэнд ийнхүү хөрвүүлсэн байх нь түгээмэл) гэж ойлголт байх. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг олж буй ашиг, үр өгөөжөөс нь гадна нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн тусын тулд юу хийж, гүйцэтгэж буйгаар нь үнэлж дүгнэдэг тогтолцоо бий болоод  багагүй хугацаа өнгөрчээ. Хар ухаанаар хэлэхэд  тухайн пүүс компаний бизнесийн үйл ажиллагаа хэр үр дүнтай явааг нь овойж оцойсон мөнгө төгрөг, аварга том шилэн байшин, захирлынх нь унасан олон мянган долларын үнэтэй машин тэргээр нь бус  хүмүүс, хүрээлэн буй орчиндоо хэр ач тустай зүйл хийж, хувь нэмэр оруулж буйгаар нь  тодорхойлж, үнэлж цэгнэж болно гэсэн үг юм. 

2011/08/29

ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ ОРОН ЗАЙ БУЮУ ЦАЙНЫ НАМ

Цайны нам гэж юу вэ?
Монголчуудын үнэ цэнэтэй, ховор нандин зүйлээ “цайны ганц” гэж нэрлэж заншсан. Учир нь эрт дээр үеэс цай хэмээх нь ховрын эд бөгөөд хожмоо арилжааны чухал хэрэгсэл болж, түүгээр сольж авсан эд бараагаа нандигнах болсонтой холбоотой.
 
Харин “цайны нам” гэх ойлголт нь дээр хэлсэн ховор чухаг гэх утгаасаа шал өмнөө санааг агуулдаг. 18-р зууны сүүлээр английн худалдааны монополь байдлыг эсэргүүцэж, цайны татварыг бууруулахыг шаардан, тэдний бараа таваарыг сүйтгэсэн хэрэг явдал америкийн Бостон мужид болжээ. 

2011/07/22

ХЯТАДУУД НААДАМЛАСАН НЬ БУЮУ ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙН ҮНЭ ЦЭНЭ

Наадам 10 даваатай, амралт 7 өдөр болсоныг далимдуулан их хотын чимээ шуугиан, утаа униар, бухимдал нозоорлоос түрч атугай холдох боломж олдож, хүлгийн жолоог Тэрэлжийн зүг залж одов.

Монголчууд төвлөрөл, бөглөрөл, иргэншлийн шуугианаас зутгаж байгалийн унаган нөхцөл рүү эргэн тэмүүлэх болсны илрэл гэлтэй аль  ойр, сайхан гэсэн ус голын эрэг, уул талын бэл рүү зүтгэж, амарч зугаалахыг хичээдэг болжээ. Найз нөхөд, гэр бүлийн хамт очсон голын эрэг дээр шамбааралдах хүн зоныг тоолж эс амжих тул биднийг 200 метрт тойрон байрлах машин тэргийг нь тоолоход даруй 50 гарч буйгаас ийнхүү бодоход хүрсэн юм.

2011/04/27

ХИЧНЭЭН МУНДАГ ҮНДЭСТЭН БАЙГААД АРХИНД НЭВЧВЭЛ...

Архидалтын шинэ эрин... (үргэлжлэл)
Ардчилал, зах зээл, шинэ үндсэн хуультай зэрэгцэн шинэ нийгмийн сөрөг үзэгдлүүд цэцэглэж эхэлсний нэг нь согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалт огцом өссөн явдал. Тухайн үед хичнээн архи спирт гаднаас орж ирж, өөрсдөө хэр ихийг үйлдвэрлэж буйгаа тооцох статистик бүү хэл хил гааль, цагдаа нь учраа олохгүй, хууль нь ажиллах механизмаа мэдэхгүй тэр чигтээ будилсан орон байсан юм. 

2011/04/26

МОНГОЛЧУУД АРХИНД ОРСОН НЬ

“...Дундад зуунд буддийн шашин нэвтрүүлж, монголчуудын дайнч омголон занг дарж номхруулсан. Тэгээгүй бол бид манжид эзлэгдэж өдийд ийм арчаагүй улс болохгүй байсан...” гэх харуусал нэг бус сонсогддог. Харин ч эсрэгээр дайнч омголон, хэрцгий аашийг нь номхруулсан тулдаа өдий зэрэгтэй яваа юм бил үү. Тэгээгүй бол тэртээ тэргүй харьж буй хүч чадлаа үл анзааран хагас хугас тэсэрч буй дотоод эрчим хүчээ бүрмөсөн алдаж, хойшдын оршин тогтнох үндсээ алдахад хүрэх байсан ч байж болох талтай. Нүүдэлчин Монголчууд заяанаасаа омголон аархуу ард түмэн. Тэдний тэрхүү ааш авир 300 жилийн шашин номын сургаал, ахуй байдлын доройтолд хүлэгдэн өдий хүрч ирсэн. 

2011/04/25

ДАЛД УЛС ТӨР

Хүн бол нууц руу тэмүүлдэг амьтан. Түүнд огт хамааралгүй, огт хэрэгцээгүй байсан ч хэн нэгний нууж хааж байсан зүйлийг олж мэдээд санаа амардаг. Зөвхөн санаа амардаг гэвэл өрөөсгөл хэрэг. Тэр ганцаараа тэрхүү олж авсан нууцаа хадгалж хэрхэвч чадахгүй бөгөөд өөр хэн нэгэнтэй хуваалцахыг тэсэхгүй хүсэх нь түүний бас нэг заяамал шинж.
 
Тийнхүү нууцыг задлаад зогсохгүй, тэрхүү нууц зүйл нь ямар муухай, “заваан муухай” болохыг нь шогширч, өөрөө төдийгүй бусдын уур бухимдлыг төрүүлэх учир шалтгааныг заавал оноон нэрлэж, улмаар бүгдэд мэдэгдэж, үр дүнд нь нийтээрээ ундууцан асаж эхлэнэ.

2011/04/15

УЛС ТӨРӨӨС ЗАЛХСАН ШИНЭ ҮЕ

Хиппи ба панкууд бий болсон нь
1960-70-аад он бол дэлхий дахин үзэл суртлын хоёр туйлд хуваагдаж, нэгийнхээ эсрэг эцэс төгсгөлгүй мэдээлэл, сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ил далд аргаар зөрчилдөн тэмцэх, ямар ч хэрэггүй дайн өрнүүлэх явдалд залхаж халширсан залуу үе өөрсдийн стиль хэв маяг, хэрэглээ, дуу хөгжмөөрөө дамжуулан, үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн гэдэг.

2011/04/11

TWITTER БУЮУ ЖИРГЭЭ – АЛИМНААС ШААЛ ОНДОО...

“Social network”, “Social media” орчин үеийн иргэншсэн нийгмийг түүнээс ангид авч үзэх ямар ч аргагүй, харилцан нэгийгээ нөхсөн цогц үзэгдэл болжээ. Энэ орчинд хүний бодит амьдрал, харилцаанд байдаг бүх зүйл өрнөж байдаг. Харилцан ойлголцол, хэрүүл тэмцэл, хайр дурлал, инээд наргиа, уур бухимдал, арилжаа наймаа, хуйвалдаан, санаа бодол, мэдлэг туршлага гээд хүмүүний харилцааны бүхий л хэв маяг энэ талбарт 24 цагийн турш өрнөж байдаг. Энд хүмүүс мэдээ мэдээлэл, видео дүрс, зураг, хөгжим, дуу дүрс, тусгай тэмдэгт томъёолбороор өөр хоорондоо харилцдаг ажгуу.

2011/03/24

ЗҮҮД БА УЛС ТӨР

                                    (Эрэгцүүлэл)
Зүүдэлдэггүй хүн гэж үгүй. Улс төрөөс ангид оршин амьдардаг иргэн гэж байхгүй. Улс төр ба зүүд нь аль аль нь нийгэм, сэтгэлгээний билэг тэмдэг. Улс төр ба зүүдний талаар эцэс төгсгөлгүй яриа өрнүүлж болно. Улс төрийн өнгөрсөн үйл явдлыг хийгээд зүүдэлсэн зүүдээ ямар ч байдлаар тайлбарлаж, тайлж болно.

2011/03/14

БӨӨГИЙН “ТЭНГЭР ОНГОЙХ” БУС, ОЮУНЫ УУРХАЙ НЭЭГДЭГ!

Нэг хэсэг Монголчууд бид “алтан цөгц”, “ромбо гараг”, ид шидтэн, далдын харагчдаар улс орны хувь заяа ирээдүйгээ тодорхойлуулж байлаа. Бүр улсын ерөнхийлөгч нь хүртэл тусгай цалин хангамжтай үзмэрчтэй, түүнийгээ дотоод гадаадын томилгоондоо дагуулж явдаг байв даа.

2011/03/09

МОНГОЛД МИНЬ МОД ГОЛ БОЛОЙ

Би модгүй газар өссөн хүн. Тэнд маань түлээндээ аргал, харгана, сайндаа бургас, улиасын хатсан мөчир түүж хэрэглэдэг юм. Суурин газар өвөл цагт өнөөх л нүүрсээ түлэх нь мэдээж. Шилжилтийн үеийн хахир хатуу цагт аймгийн төвийн тог цахилгааны хязгаарлалтаас шалтгаалж орон сууцны айлууд нь зуух пийшингээ галлаж хоногийн хоол ундаа залгуулахын зэрэгцээ өвөл цагт өөрсдийгөө гэхээсээ илүү байр сууцыг маань халаахад зориулагдсан ч эсрэгээр өөрөө хөлдчих гээд болдоггүй “паар”-аа гэсгээхийн тулд байнгын түлээ нүүрс хэрэглэхэд хүрдэг байж билээ. 

2011/02/17

НАМ БОЛ УЛС ТӨРЧ ДАСГАЛЖУУЛДАГ ГАЗАР

Улс төрийн намын талаар улс төрийн хамгийн гол институт, ардчиллын суурь үнэт зүйл гэдгээс аваад гай зовлон, хүн төрөлхтний сэдсэн дэмий бүтээлийн нэг зэргээр янз бүрийн хандлагаар авч үздэг.
 
Манай тохиолдолд мундаг эрдэмтэд нь хүртэл эдгээр муусаан намууд байгаагүй бол монгол улс цэцэглэж хөгжөөд оргилдоо хүрчих байсан тухай уур, үг хоёроо холиод сүртэй мэдэгдэл хийж харагддаг. Аливаа юмны цаад наад учир гадарлах ёстой нөхдүүд нь ийм үг хэлж байхад жирийн олон түмэн хариуцлагагүй ямар ч мэдэгдэл хийх нь зүй ёсны хэрэг.

2011/02/16

“ЗАЛУУ ҮЕИЙГ ХАЛАМЖЛАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ” БАЙГУУЛЛАГА

Хуучин нийгмийг хуйгаар нь шинэчлэх 20 жилийн ажлын тайлангаа саяхан манай улс төрчид сүр дуйлаантай хийж, ямар их өөрчлөлт шинэчлэлийг нийгмийн бүхий л хүрээнд хэрэгжүүлснээ гайхан шагширцгаалаа. Үнэхээр жижиг улсын хувьд ийм хугацаанд хийж хэрэгжүүлж амжихааргүй зүйлийг эвтэйхэн аялуулаад өдий хэмжээнд шинэчлээд авсан гэдэг том амжилт. 

2011/02/01

ХҮҮХЭД САЛХИЛУУЛАХ МӨРДЛӨГӨӨ

                       (Егөө агуулсан болно)
Та бүхэндээ нөхөр М хоёр хүүхдээ салхилуулж байхдаа өөртөө байнга сануулан мөрдөж байдаг зарим нэг мөрдлөгөөг хэрэг болуужин хэмээн хүргэж байна. Гэхдээ хот орон газар гол төлөв орон сууцанд оршин амьдрагч нөхдүүдийн хувьд ач холбогдолтой болохыг урьдчилан сануулая.

2011/01/24

УУШИГ УЛС

                - Нэгэн орны тухай 2035 оны танилцуулга –
Тэр улс 21-р зууны эхээр хөгжлийн гараагаа авч одоо хүн амд харьцах эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт, боловсрол, нийгмийн халамжийн түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог болсон юм.
 
Уг орон эдийн засгийн хөгжлийн эрчээ авах тэр цаг үеэ эерэг сайнаар дурсахыг хичээдэг ч яг тэр л цагаас хойш нийслэл хотынх нь иргэдийн дунд амьсгалын замын хурц өвчлөл огцом өсч өөрсдийг нь төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн аж.

2011/01/16

ГАНДАНГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС...

Гадны жуулчдад улсын нийслэл Улаанбаатарынхаа хэрхэн хөгжин цэцэглэж буйг харуулж, орчин цагийн барилгууд, ресторан баар, үзвэр үйлчилгээг үзүүлж, аль чадах хэрээр харь хэлээр магтан дуулж яваад яалт ч үгүй “Гандангийн дэнжийн хажуугаар галигуулах” шаардлага гардаг юм байна. “Энэ юу вэ” хэмээн нүд нь орой дээрээ гарсан жуулчны асуултад овоо гадарлаж байсан харь хэл толгойноос гэнэт арчигдаж, харц маань бүлтгэнэн, хэл маань ээрэв. Гадаадынхны өмнө байгаагаараа байж, үнэн юмыг үнэнээр нь харуулахгүй юу гэж үү?

Хулгана дагадаг оцон шувууд :-)