Showing posts with label СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ. Show all posts
Showing posts with label СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ. Show all posts

2013/08/12

УЛС ТӨРД НӨӨЦ БАЯЛГИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ БА МОНГОЛ УЛС

Сүүлийн үед Монголын эдийн засгийн үзүүлэлт унаж, гадны хөрөнгө оруулалт зогсон, төсөв их хэмжээгээр дутагдаж буй тухай асуудал олон нийт, хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээний ярианы чухал сэдэв болов. Үүсч буй хямралыг "баялгийн хараал", "голланд өвчин" зэрэг эдийн засгийн шинжтэй ойлголтуудаар тайлбарлаж болохын сацуу улс төрийн агуулгатай "байгалийн баялгаас хамааралт төр", "баялгаа харамлах үзэл" зэрэг ухагдахуунаар учир зангилааг тодорхойлж болно. Доор нийтлэсэн өгүүлэл нь энэ хавар гарсан эрдэм шинжилгээний сэтгүүлд зориулагдсаны улмаас гүйлгэн ойлгоход бэрхшээлтэй "модон хэлтэй" байгааг урьдаас сануулахын зэрэгцээ хэлэх гэсэн гол санаа оноог маань ухаж ойлгохыг хүсч байгааг минь болгооно уу. 

2013/02/16

“ҮСТЭЙ, ХАЛЗАНЫ ХУУЛЬ”-ИЙГ ТАЙЛБАРЛАХЫГ ОРОЛДСОН НЬ


Оросын үе үеийн төрийн тэргүүнүүд “үстэй, халзан, үстэй” хэмээн солбиж ирсэн тухай марзан ажиглалтын тухай бараг хүн бүр мэднэ. Энэхүү хачин үзэгдэл лавтай 20-р зуунаас хойш нэгээхэн ч зөрчигдөөгүйгээр барахгүй өдгөө бүр “үстэй, халзаны хууль” нь “Путин, Медведев, Путин” гэх хуулиар солигдох хэмжээнд хүртэл “даамжраад” байна. За энэ ёгтлол ч яахав. Харин “үстэй, халзаны хууль”-ийг нийгэм-сэтгэл зүйн талаас тайлбарлахыг хичээсэн судлаачдын үзлийг та бүхэнд хүргэж байна.

2013/02/09

ХОТЫН СОЦИОЛОГИ БА МӨРӨӨДЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ


 Хот суурин дахь сегрегаци буюу социал ялгаран хуваагдал
Сегрегаци бол хүн амын ямар нэг бүлгийг албадан тусгаарлах бодлого, үйл ажиллагаа юм. Шашин шүтлэг, арьс өнгө, хэл соёл, угсаатны ялгарал онцлогоо үүдэж аяндаа тус тусдаа оршин суух нөхцлийг ч энэхүү ойлголтоор илэрхийлэх нь бий.

2013/01/21

НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ


(2013 оны 01 сарын 16-нд явагдсан "Монгол дахь улс төрийн намуудын төлөвшил" эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл)

Нам бол төрийн засгийн эрхийг гартаа авах, үгүй ядаж төрөөс гарах шийдвэрт нөлөөлөх үзүүлэх зорилготой улс төрийн байгууллага гэсэн сонгодог тодорхойлолт одоо ч ач холбогдлоо алдаагүй цаашдаа багагүй хугацаанд нам улс төрийн тогтолцоонд энэхүү үүрэг зорилгоо алдахгүй байх болов уу.

2012/05/13

“ДУУГҮЙ БАЙДЛЫН ЭРЧЛЭЭ” (THE SPIRAL OF SILENCE) -НИЙ ОНОЛ


Нэгэн жарны тэртээ Сталин гэх гүрж эр орос орныг хөл дээр нь босгосон шигээ бас толгойноос нь салгаж байлаа. Хүндэлдэг шигээ айдас дагуулсан энэ нөхрийн хийсэн гавъяаг амьдад нь магтаж дуулж байснаа өнгөрсөний дараахан бүх нийтээр шүүмжлэн газар дор ортол, тамд очтол нь буруутган шүүмжлэх болсон юм. Ингэхэд амьд байхад нь дарангуйлагчаа иргэд нь шүүмжилж байгаагүй юм болоо? Энэ тухай нэг сонирхолтой домог байдаг даа.

2011/10/09

"УУЛ УУРХАЙН УЛС ТӨР СУДЛАЛ"-ЫГ ҮНДЭСЛЭХ НЬ

Хэдэн сарын өмнөөс "уул уурхайн улс төр судлал" гэх салбар байж болох тухай санаагаа твиттер гэх бичил блог дээр анх дэвшүүлж байсан юм. Асуудлын цар хүрээ, ач холбогдлыг удтал эргэцүүлж, судлаач найз нөхдүүдтэйгээ санаа бодлоо нэг бус удаа хуваалцаж, басхүү эрдэм шинжилгээний нэгэн хурлаар далимдуулж, үзэл санаагаа дэвшүүлэн бичиглэсэн минь энэ. Мэдээж энэхүү өгүүлэл нэг хүний бус харин Д.Мягмарсүрэн, А.Энхбат (Ph.d), Э.Долгион, Д.Амармэнд зэрэг залуу судлаачдын хамтын бүтээл болохыг юуны өмнө хэлэх зүйтэй.  Цаашдаа ч уг асуудлыг гүнзгийрүүлэн судлах үйл хэрэгт оролцох сонирхолтой судлаачид болон дэмжин туслах байгууллага, хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Ингээд эрдэм шинжилгээний өгүүллээс товчилж, зарим үг хэллэгийг өөрчлөн хялбаршуулсан байдлаар та бүхэндээ хүргэж байна. Хамтдаа судалгааны шинэ чиглэл бий болгохын төлөө зүтгэе. Яагаад дандаа бид бусдын бэлэн будаа идэх ёстой гэж... :) 

2011/08/08

СЭЖИГ

Соц-нийгмийн үед хариуцлагатай ажил хашиж байсан генерал Л.Пүрэвдоржийн 1990 оны эхээр бичсэн “Бэтэг” гэж зохиол бий. Гол утга санаа нь Монголын говьд Зөвлөлт нөхдүүд маань монголын төр засгийн эрх  мэдэлтнүүдтэй хуйвалдан нууцаар цөмийн хаягдал булсан тухай өгүүлдэг. Уг зохиолд дурьдсан шиг шууд булаагүй юмаа гэхэд булахаар бодож тооцоолж байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч тодорхой хүрээнд цөмийн хаягдлын тухайд эртнээс болгоомжлон сэрэмжилж,  хардан сэжиглэж байсан нь үүнээс харагддаг. Одоо ч сэжиглэсээр...

2011/05/16

АВИР ААШ БА НИЙГМИЙН БАЙР СУУРЬ

Хүний мэдлэг, туршлага, оюуны ухааны өндөр чадвараас гадна авир ааш, зан төрх, хүнтэй харьцах авъяас нь тухайн хүний ажил амьдралын замнал, ажлын амжилтыг тодорхойлж өгдөг тухай уран зохиол, кино жүжиг хийгээд судалгаа шинжилгээний бүтээлүүдэд ч хангалттай өгүүлсэн байдаг. Доор авч үзэх судалгаа нь хэнийг ямар хүн бэ гэж үнэлж дүгнэдэг нийгмийн тогтсон хандлагын талаар сонирхолтой дүгнэлт төдийгөөр хязгаалагдахгүй энэхүү хэвшсэн сэтгэлгээнд тохируулан бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулахад анхаарал хандуулах шаардлагатайг сануулж өгөх юм. Ялангуяа албан хаагчид цаашлаад нийгэм, олон нийттэй харьцдаг хүмүүс энэ талаар бага ч болов анзаарахад авахад илүүдэхгүй.

2011/05/10

ОРЧНЫ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ БУХИМДАЛ ТӨРҮҮЛДЭГ

За энэ бол өмнөх нийтлэлтэй бас л холбоотой нэгэн судалгааны үр дүн. Хүмүүний сэтгэл зүй, бусдад хандаж харьцах зан авир, хүлээцтэй чанар нь хүмүүжил, өссөн төрсөн орчин, генийн нөхцлөөс гадна яг тухайн үеийн байдлаас шалтгаалдаг үзэгдэл байдаг ажээ.
 
Доорх судалгааны дүн бас л бидний өмнө тулгамддаг хэт үндсэрхэг үзлээс аваад хаа нэгтээ олон нийтийн газар бусад хүмүүс рүү хялайн харах, ялгаварлан гадуурхахад хүрдэг хүүхэд залуучуудын маань сэтгэл санааг танихад жаахан ч болов хариулт өгөхүйц мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна. 

2011/05/09

ХАГАРХАЙ ЦОНХНЫ ОНОЛ БА ХОТЫН СОЁЛ

Улаанбаатарын нутгийн зөвлөл мину...
Өнгөрсөн долоо хоногоос “Улаанбаатарын нутгийн зөвлөл” хэмээх төрийн бус байгууллага бий болж, үйл ажиллагаа явуулж эхэлсэнээ олон нийтэд зарласан. Чухамдаа энэ нь дээрх хөдөөрхүү нэрийн дор улсын нийслэл, суурин иргэншил, хотжилтын дэд бүтэц, зохион байгуулалтын гол төв болох Улаанбаатарынхаа “уугуул иргэд”-ийн эрх ашгийг хамгаалах зорилгоор уугуул биш иргэд нэгдэн санаачилсан жирийн л нэг олон нийтийн байгууллага юм.

2011/05/05

НОГООНУУД МОДОНД ГАРЧ, “МООДОНД” ОРОХ ЦАГААР...

Энэ оны 4 сарын сүүлээр Сүхбаатарын талбай дээр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Гал үндэстэн” холбооныхон байгалаа хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдолтой тэмцэх тухай эрүүл үзэл санаагаар эхэлсэн улс төрийн морьт хөдөлгөөн засгийн газар, парламентыг огцруулах тухай улс төржсөн мэдэгдэл болоод сунжраад одсон. Үнэхээр хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал нь авилгаас илүү чухал нийгмийн төдийгүй ерөөс амьд организм тэр дотроо хүн хэмээх бодгалийн оршин тогтнолын чухал асуудал болох нь хэнд ч ойлгомжтой. Мэдээж авилгал хийгээд хүрээлэн буй орчны бохирдол нь аль аль нь үндэсний аюулгүй байдалд үлэмж нөлөөтэй төдийгүй харилцан нэгээсээ шалтгаалсан үзэгдлүүд юм. 

2011/05/02

ЭРВЭЭХЭЙН НӨЛӨӨ БУЮУ BUTTERFLY EFFECT

Монголчууд халуун зун хээр гадаа сэнгэнтэл исгэрвээс хөндий хоолойд салхи үүсгэн, сайхан сэрүүцэж чаддаг гэлцдэг. Мөн зад буюу аадар бороо оруулж, дайсан этгээдийнхээ замд саад учруулдаг тухай домог ч нэг бус. Монголын нууц товчоонд Найманы Буйруг хан, ойрадын Худуга нар зад оруулж чаддаг байсан тухай гардаг. Орчин цагийн хэлээр эрвээхэйн нөлөө гэх үзэгдлийг хэрхэн ашиглаж болохын нууцыг монголчууд мэдэж байсан гэлтэй.
 
Аль нэг системийн анхдагч төлөв байдалд гарсан өчүүхэн төдий өөрчлөлт нь явцдаа том өрнөлд хүргэдэг гэх хаосын онол бол "эрвээхэй эффект" (butterfly effect) юм. Уг онолоор бол хамгийн энгийн системд хүртэл урьдчилан таахын аргагүй (хаос) үйл байдал өрнөж байдаг аж.

2011/04/04

КИБЕР ДАРАМТ (CYBER-BULLYING)

“Батаа муу сурдаг”, “Дулмаа нойлийн ногоон тэг”, “Дондог мангар”, “Чимгээ тэнэг”, “5А сөнөтүгэй”, “3Б мандтугай”. Соц-нийгмийн үед хүүхдүүд нэгийгээ доромжлох, дооглох зорилгоор ханд туурган дээр эв хавгүй сараачсан иймэрхүү бичлэг одоо ч хаа нэгтээ харагдаж л байдаг юм. За энэ ч яахав. Гэтэл орчин үед мэдээллийн технологийн дэвшилтэй холбоотойгоор дээрх тоглоом шоглоом улам өргөн талбарт, хурц хэлбэрээр илрэх болсныг нийгэм болон сэтгэл судлаачид анхааруулах болов. Юун компьютер тоглоомонд донтох...

2011/03/29

АВИЛГА ГЭЖ АРАНГА

Ардчиллын хөгжүүлэх тухай яриатай зэрэг шахуу авилгал хэмээх асуудлыг яаж бууруулах тухай Монголчууд 20 жил өрнүүн хэлэлцүүлэг явуулсан. Авилгал гэж юу болох, хаанаас үүсдэг, шалтгаан нөхцөл нь байгаа тухай, хэр хор уршигтай тухай ёстой л наян настайгаас найман настай балчир хүртэл авилга гэхээр бүрэн хэмжээний лекц уншихаар болсон. Их ярьсанаар болдог бол авилга гэж гай аль хэдий нь Монголоос тонилоод, бид эх орноо гялалзтал хөгжүүлээд, “жаргаж” суухаар хугацаа өнгөрлөө. Олон зүйл нуршилгүйгээр авилгын түвшингийн талаар дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн судалгааны дүнг харуулая.

2011/03/25

“АВАТАР” БА НАНОПСИХОЛОГИ

Жил гаруйн өмнө “Аватар” хэмээх уран зөгнөлийн кино дэлхий дахинаа гарч, хүүхэд залуучууд төдийгүй баргийн кино тоодоггүй хөгшчүүл кинотеатр луу гүйлдэхэд хүрсэнийг та бүхэн санаж байгаа байх аа. Олсон орлого, хүрсэн үзэгчид, авсан шагналынхаа тоо зэрэг нэг бус үзүүлэлтээр урьд өмнө гарсан амжилтуудыг эвдсэн уг кино чухам яагаад ийнхүү олныг хуйлруулахад хүргэсний учир шалтгааныг сэтгэл зүйн үүд, шинжлэх ухааны дэвшлийн үүднээс тайлсан нэгэн өгүүллийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. 

2011/03/22

ПАРЕТОГИЙН ХУУЛЬ БУЮУ 80/20-ИЙН ЗАРЧИМ

Хүүхэд байхдаа хүн бүр "том болоод өөрийн хүссэн ажлаа хийгээд зөндөө их цалин аваад дуртай зүйлээ авч, сонирхсон бүхнээ хийнэ" хэмээн хүсэн мөрөөддөг. Нэг мэдэхэд аль хэдий нь том хүн болсон хэрнээ мөрөөдсөн амьдралаа бүтээгч биш харин тэрхүү амьдралынхаа нэг хэсэг, хатуухан хэлэхэд зарим нь бүр түүнийхээ боол нь болчихсон явах нь олонтаа. Яагаад хүн бүрт хүүхэд цагийн мөрөөдлөөрөө амьдрах хувь тэр бүр олддогүй вэ? Энэ тухай шашны сургаал номлол, философи эрэгцүүлэл, шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарласан олон янзын байр суурь, хандлага бий. Асуудлыг нилээн бодиттой учирлан тайлбарласан  үзэл онолуудаас энэ удаад “Паретогийн хууль буюу 80/20-ийн зарчим”-ыг өөрийн ойлгосон хэр чадлаараа та бүхэндээ хүргэж байна.  

2011/03/03

ТАРХИ ДҮРВЭЛТ

“Чингис хааны байлдан дагууллаар Монголчууд сайн генээ хаа сайгүй цацаагүй бол ч...”, “Манай хамгийн мундаг, эрэлхэг баатрууд нь дандаа харийн нутагт үлдчихсэн юм гэнэ лээ ш дээ... Тэгээгүй бол манай орон одоо ёстой баллаж байхгүй юу” гэх илт харамссан өнгөтэй яриа хөөрөө сонсоогүй Монгол хүн гэж бараг үгүй байх. Энэ нь орчин цагийн “тархи дүрвэлт” гэх ойлголтын "монгол" маягийн ярианы хэлбэр юм уу даа. 

2011/02/10

ТАРХИ УГААХУЙ

Киргизийн нэрт зохиолч Ч.Айтматовын “Цаазын тавцан” зохиолд Манкурт боол гэж дүр бий. Эзний хэлснээр л бүх зүйлийг хийдэг. Ямар ч өөрийн ухаан бодол, хүсэл тэмүүлэл, хэрэгцээ шаардлага гэж байхгүй. Эцэстээ эзнийхээ тушаалаар ээжийгээ харваж хөнөөдөг. Орчин цагийн хэлээр тархиа бүрэн угаалгасан этгээд юм даа.    

Практик туршилт
1950 онд “Miami news” сонин дээр “Тархи угаах тактик” хэмээх шуугиантай нийтлэл гарснаас хойш дээрх нэр томъёо нийгэм, сэтгүүл зүйн үгсийн санд орж ирсэн гэдэг. Улмаар уг нийтлэлийн зохиогч болох сэтгүүл зүйн салбарын нэрээр АНУ-ын ТТГ-ын нууц ажилтан байсан Эдвард Хантер уг сэдвээрээ цуврал бүтээл хэвлэсэн аж. Тэрээр тухайн нэр томъёог хятад хэлний  “си-нао”( 洗腦 – xǐ  năo) буюу “оюун ухаан цэвэрлэх” хэмээх ойлголтоос зээлдэн авсан байна. 

2011/02/09

КОМПЬЮТЕР+ЧИХЭВЧ =“ВИРТУАЛ ХАР ТАМХИ”

Соц-нийгмийн үед л манайд гутлын тос, момент цавуу, бензин үнэрлэж мансуурдаг хүүхэд залуучуудын тухай мэр сэр сонсогддог байв даа. Өдгөө ч тэр сөрөг үзэгдэл хэвээр төдийгүй хэрэглээ нь өргөжиж, хүрээ нь улам бүр тэлсэн болтой.
 
Жирийн залуусаас аваад урлаг соёлын одод нь хүртэл их багаар холбогдох болсон мансууруулах бодис, хар тамхины хэрэглээтэй тэмцэж ядаж байх зуур мансуурлын дараагийн хэлбэрүүд хэдий нь нэвтрээд эхэлчихлээ. Энэ тухай доор товч өгүүлэв. 

2011/02/06

"ХАГАС" ЭХ ОРОН МИНУ

Олон улсын хүний эрхийн байгууллага Freedom House жил бүр гаргадаг “Дэлхийн эрх чөлөөний байдал - 2011” (Freedom in the World 2011) илтгэлээ саяхан гаргасан. Энэ удаад 194 улс орон, бүрэн эрхгүй 14 нутаг дэвсгэрийн улс төр, иргэний эрх чөлөөний түвшинг үнэлжээ. Илтгэлд дэлхий дахины улс төр, иргэний эрх чөлөөний нөхцөл байдал 5 дахь жилдээ ухарсан үзүүлэлттэй байгаа нь сүүлийн 40 жилийн ажиглалтын хугацаанд хамгийн урт хугацаанд үргэлжилж байгаа эрх чөлөөний ухралт доройтол болохыг онцлон тэмдэглэжээ.

Хулгана дагадаг оцон шувууд :-)