Уучлаарай, энэ бол доор өгүүлсэн онигоонуудаас тастаж авсан хэсэг. Мэдээж Мартын наймны баяр нь бүхий л хүмүүст хамаатай баяр байлгүй яахав. Эхийн ариун хэвлийгээс унасан лам хувилгаадын хувьд ч тэр.
Тэртээ 100 жилийн өмнө Өрнөд дахинд эмэгтэйчүүд өдрийн 15 цаг ажиллах хэрнээ тун бага цалин авдаг байжээ. Эмэгтэйчүүд ажлын цагаа багасгах, илүү цагийн хөлсөө авах зэрэг өөрсдийн амин эрх ашгаа хамгаалахаар (одоогийн залуусын хэлээр шоудох, нүүр амаа будах, тансаг хувцаслахын тулд л байгаагүй нь лавтай) жагсаж эхэлсэн байна. Ингээд 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.








