Showing posts with label ЗУРАГ БА УЛС ТӨРЖИХҮЙ. Show all posts
Showing posts with label ЗУРАГ БА УЛС ТӨРЖИХҮЙ. Show all posts

2012/09/10

ИГОР МОРСКИН БОДИТ БУС ЕРТӨНЦӨӨС...

Энэ бол польшийн зураач, уран бүтээлч Игор Морскийн сюрреалист зургууд. Морски сонгодог сюрреалист урсгалыг орчин цагийн тоон график дизайнтай хослуулан уран бүтээлээ туурьдагаараа танигдсан нэгэн. Тэрээр бодит байдал хийгээд далд ухамсрын ертөнцийг нэг цул болгон нэгтгэж харуулахыг зорьдог. Морксин бүтээлд гэнэтийн санамсаргүй элемент гэж байхгүй сэтгэлгээний хязгааргүй эрх чөлөөг дүрслэн, бодит байдлын логик тайлбарыг эвдсэн парадокс зохиомжтой байдгаараа тун өвөрмөц аж.  

2012/05/09

“ҮЗМЭР”-УГСААТАН

Энэ бол Шинэ Гвиней буюу номхон далайд байрлах Папуа гэх арал улсын Дани хэмээх омгийнхон. Энэхүү уугуул оршин суугчдыг Ндани гэж нэрлэх нь ч бий. Жуулчдын хувьд ёстой нэг сонирхолтой үзмэр болсон угсаатны нэг. Анх 1909 онд Хендрик Лоренц гэж нөхрөөр удирдуулсан экспедици “нээсэн” гэдэг. 


50 мянган жилийн тэртээ үүссэн хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн анхны хэлбэр болох анчин түүгчдийн эрин үе яг тэр чигээрээ энд үлджээ. Өдгөө дэлхий даяар 250 мянгаас илүүгүй, дэлхийн нийт хүн амын 0.005 хувьд ч хүрэхгүй ийм угсаатнууд үндсэндээ түүхийн “амьд музей”-д тооцогдох болж. Тэнд цаг хугацаа зогсчихсон л гэсэн үг.

2011/11/10

ӨРНӨДИЙН РОМАНТИК ОРЧИН БА НҮҮДЭЛЧИН АХУЙН ХОСЛОЛ

За энэ зураг эрхгүй анхаарлыг минь татлаа. Норвеги дэх нэгэн гэр буудал юм билээ. Эхлээд тус гэрийн гаднах хэлбэрийг хараад зүгээр дуурайлгасан эсвэл тэд угаас ийм загварын гэртэй байсан байж таарлаа хэмээн таамаглав. Харин дахиад лавшруулаад хартал нүүдэлчин бидний гэртэй яг адил байх юм. Тэд биднээс соёлтой нь аргагүй хуулжээ. Гол нь энэ гэрийн дотоод зохион байгуулалтыг тун аятайхан болгоод зогсохгүй, гадаад орчин нөхцөл нь тансаг хангалуунд дуртай европчуудын сэтгэлийг эрхгүй татаж чадсан зүйл болжээ. 

2011/04/29

ЗУРГААР ШҮҮМЖЛЭХҮЙ...

Павел Качински бол польшийн шог зураач залуу (1976 онд төрсөн). Уран бүтээлийнхээ гарааг 2006 оноос шог зураг хэлбэрээр туурвиж эхэлжээ. Тэрээр орчин үеийн нийгэм, түүний эрээн бараан амьдрал, уламжлал шинэчлэлийг хошин хэлбэрээр харуулж чаддагаараа дэлхий дахинаа танигдах болсон. Түүний зургийн техник, ур чадвар тийм өндөр бус ч гэлээ хэлэх гэсэн утга санаа гүнзгий агаад гашуун инээд, хорон үгийн гайхалтай хоршил болж чадсаныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нийгмийн олон талт, нарийн төвөгтэй асуудлыг ийнхүү шог зургаар дамжуулан илэрхийлж чадна гэдэг хэн бүрт заяах авъяас биш гэдгийг ч хэлэх нь зүйтэй.

2011/04/20

НОЁН ЧӨЛӨӨТ ХҮН: ТА БОЛ ЗҮГЭЭР НИЙГМИЙН ЯЛГАДАС

Ноён чөлөөт хүн гэж хэн бэ?
Анх 2009 оны намар оросын интернетэд анх бүтээлээ тавьсан цагаас эхлэн олон түмний анхааралд шууд хүрч хүрээгээ эрчимтэй тэлсэн видео-вирусын гол дүрийн нэр.

Уг анимшныг бүтээгчид жинхэнэ эзэд нь хэн бэ гэдгийг хэн ч мэдэхгүй байна. Тэр хүний ухамсарт хувьсгал хийхийг гол зорилгоо гэж үздэг. Тэр хийж буй үйлдлээ ямар нэг арилжааны эсвэл амьдрах арга зорилгоо болгодоггүй. Тэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтарч ажилладаггүй. Учир нь мэдээллийн хэрэгсэл бол хүнийг зомби болгоход зориулагдсан хэрэгсэл бөгөөд “ноён чөлөөт хүн”-ий эрхэм хүсэлтэй ямагт зөрчилддөг хөгийн зүйл. Тэр хэлэх гэсэн санаагаа хар цагаан дүрс бүхий хүүхэлдэйн киноны маш энгийн дүрслэлээр дамжуулан илэрхийлдэг. 

2011/04/07

БИДНИЙ СОЁЛ БА ТЭДНИЙ СОЁЛ

...Тэмээгээр нүүх, боодог хийх, бяцхан хүүхдүүд морь уралдах, хөөрөг солилцон мэндлэх, нүүдэл тосон цай ундаагаар зочлох, бүргэдээр ан авлах, шилбүүр унан давхих бяцхан жаал, эгц хадан оргил дээрх  аргаль янгирыг тооноороо харах, морь уургалах, бяслаг шахах, архи нэрэх, өрөм загсаах, арцаар биеэ утах, хөөмийлөх, биелэх, засал ном, хараал хийх, хүүхэд ширгэлэх, сур элдэх, мал төллөх, маань унших, золгох, хонь төхөөрөх, нас нөгчигсдийг ил тавих, "Coca cola"-ны саванд сүү тараг хийх, шууз бэлтгэх, ил талбай дээр биллиардын ширээн дээр мөрийцөн тоглох, махыг их хэмжээгээр чанаж, хутгаар огтлон идэх, сарлаг дүүгүүрдэн айлгах, эрийн гурван наадам хийх, цам харайх, барам гаргах, айраг эсгэх, аарц шүүх, хонь тойглох, үнээ өөвлөх, дээл эсгэх, эсгий хийх, гэр барих, аршаан хүртэх, хуурай агсам тавих, отор хийх, хавсаа хийх, шагай тоглох, тууль хайлах, тарвага даллах, дэмбээдэх, тулам булаацалдах, ингэ саах, бөөлөх, бөөсөө түүх, зуухан дотор дугуйны хаймар хийж шатаан гэрээ дулаацуулах, нинжанууд газар ухан алт эрэх, хэтэрхий өндөр ачааны машин дээр гэр бүлээрээ суун Алтайн уулсыг даван нүүх... тоочоод баршгүй нээ хэхэ.

2011/04/06

ХЭНД "УДИРДЛАГА" БАЙНА, ТҮҮНД ЭРХ МЭДЭЛ БУЙ...

Орчин цагийн хүмүүн бид мэдээллийн асар хүчтэй урсгалаар зай завсаргүй, залхан халширтал нүддэг нийгэмд амьдарч байна. Мэдээллийн их давалгаанаас хэрэггүй нь хаяж, хэрэгтэйгээ шүүж авах ёстойг бүх нийтээрээ ухамсарладаг хэдий ч бодит амьдралд дээр тэрхүү хэрэгтэй гэх мэдээллийн давхцал нь ч хэтэрхий баялаг байгаад асуудлын гол оршиж байна. Уйдах зав үл олгох мэдээллийн бөмбөгдөлт, өргөн суваг талбараас шалтгаалж орчин цагийн хүүхдүүд бүү хэл коммунист хүмүүжилтэй ахмад настнууд ч ном уншихаа больж, өглөө босоод рефлексээрээ телевизийн удирдлага руу гараа явуулах нь хэвийн зуршил болчихож.

2011/03/20

УЛС ТӨРЧ БОЛ ХҮН

Хүмүүстэй уулзаж ярилцаж байх үед "...тэр улс төрч, урлаг соёлын од яг тулаад харьцахаар зүгээр л хүн байна лээ ш дээ, би тийм гэж бодоогүй..." гэх яриа нэг бус өрнөдөг Тиймээ, улс төрч бол улс төрч байхаасаа гадна махбодиос бүрдсэн хүн юм. 

Түүнд хувь хүнийхээ хувьд инээх, уйлах, баярлах, гомдох, алдах эрхтэй. Мэдээж улс төрчийнхөө хувьд жирийн хүний адилаар бусдын өмнө енгэнэтэл уйлах, юу болов гэмээр тачигнатал хөхрөх, учиргүй гасалж гангинах хийгээд аливаа алдаа дутагдалтай үг өгүүлбэр хэлэх эрхгүй хариуцлагатай этгээд мөн. Тэр юуны өмнө IQ өндөртэй, сод ухаантан байхаасаа илүүтэй бусадтай харьцаж, өөрийгөө итгүүлэх авъяастай, сэтгэл зүйн тэнцвэрийг дээд зэргээр хангаж байх чадварыг эзэмшсэн байх учиртай. 

2011/03/17

МОНГОЛ ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭ

Хүүхэлдэйн кино гэдгийг баахан зураг зурах юм уу эсвэл нэг баримлын шавар, хүүхэлдэйг бага багаар хөдөлгөж зураг авдаг нүсэр ажил орчин цагийн тоон технологийн ачаар маш хялбар болжээ. Өдгөө том хүн бүү хэл жаахан хүүхэд хүртэл компьютер, холбогдох програм хоёр нь байхад гэртээ өөрийн гэсэн хүүхэлдэйн киног үйлдвэрлээд байх нөхцөл аль хэдий нь бүрдэж. Гэхдээ л анимшн хийх тал дээр бид өрнөдийг гүйцэх болоогүй нь кинотеатрт гаргачихаар хүүхэлдэйн кино бүтээж амжаагүйгээс бэлэн харж болно.  

2011/02/18

СҮҮЛЧИЙН ХООЛ

Ерөнхийлөгч маань цаазаар авах ялыг халах тухай санал тавиад удаагүй байна. Хэрхэн шийдэгдэх нь нийгмийн бодол санаа, улс төрчдийн хүсэл зоригоос ихээхэн шалтгаална. Тэгээд ч цаазаар авах ялын гүйцэтгэл бараг Монгол, Орос  хоёрт л маш нууцын зэрэглэлд ордог байх. Бодвол хууль эрх зүй, нийгэм талаасаа тийм байх нь зохистой гэж тооцоод л нууцаар үйлддэг байлгүй дээ. Гэхдээ нөгөө талаас ялыг үнэхээр гүйцэтгэж байгаад нийгэм эргэлзэх нь бий. Ямартай ч ял авсан этгээд цаазаар авахуулахаас өмнө гэр бүлтэй нь уулзахыг зөвшөөрдөг гэсэн. 

2011/02/15

БАЛГАС

Москва-Улаанбаатарын галт тэрэгний уйдам урт хугацааны аялал... Зах хязгааргүй шивэр их ой. Хаяа таарах хөл хөдөлгөөнгүй орос тосгон суурингууд уйдсан сэтгэлийг улам бүр гансруулна.
 
Урьд энэ газар өрнөдийн еврей сартваахийн үл гүйцэлдэх онолыг загалмайн шашны гэгээн мөрөөдөлтэй холиод хорвоогийн хамгийн сайхан диваажингийн орон байгуулахаар оросын ард түмний цус хөлсийг хангалттай урсгаж, нэгэн жарныг хийж бүтээхийн нандин хүсэл басхүү хуучин бүхнийг бурангуй хэмээн сэтгээд, сүйтгэж сөнөөхийн мугуйд авираар цалгиулж байсан юм.

2011/01/31

ХЯТАД ДАХЬ НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ХОЙЧ ҮЕ

Энэхүү зургуудаараа хүн судлаач-зурагчин A Yin Хятад дахь нүүдэлчдийн хувьсал өөрчлөлтийг бяцхан хүүхдүүдийн дүр байдлаар дамжуулан харуулахыг хичээсэн байна. Өмнөх нүүдэлчин дүр зураг нь  өвөл цагийн хахир хатуу цагийг төлөөлж байгаа бол суурин соёлын илэрхийлэл болсон фото зургууд нь зуны дэлгэр цагт авагдсан нь анзаарагдана. 

2011/01/21

БИД ЯАЖ МӨНГӨ ТООЛДОГ ВЭ?


Бид тэр бүр анзаардаггүй ч өдөр тутам хийдэг үйлдлийг маань үндэстэн угсаатан бүрээр нь харуулсан сонирхолтой бичлэг байна. Энэ бол мөнгө тоолох. Уг бичлэг дээр Орос, Польш, Монгол гурвыг адилхан тоолдог гэж харуулсан байв. Би лав тэгж тоолж байсан хүнийг Монголд хараагүй юм байна лээ. Минийхээр хамгийн болхи тоолдог нь дундад азийнхан юм шиг санагдсан. Бид мөнгө тоолох аргаа хүнээс сурдаг юм болов уу, зөнгөөрөө аль нэг аргаар нь тоолоод даддаг юм болов уу?

2011/01/20

ИНГЭЖ ТӨЛӨВШВӨЛ ӨӨР ШҮҮ

Би ясли цэцэрлэгээр дамжиж хүмүүжсэндээ баяртай байдаг юм. Ядахдаа нийгэм, хүмүүстэй харьцаж сурахад минь чухал нөлөө үзүүлсэн байж таарна. 

6 настай байсан санагдана. Нэг удаа багш нар маань байнга цоожтой байдаг ханын шүүгээнүүдээ онгойлоод, шүлс гоожуулам сайхан тоглоомуудаа гаргаад, бид бүгдэд гэнэт тараагаад өгчихөв өө. Өөрсдөө өгсөн юм чинь гээд баяртай нь аргагүй тоглоод сууж байлаа. 

2011/01/07

ТЭД БИДЭНТЭЙ АДИЛХАН

Тэд бидэнтэй адил малаа дагаж нүүдэллэн, гэрээ барьдаг. Давстай сүүтэй цай уудаг. Айргаа исгэж, ааруулаа хийдэг.  Тэнд цаст өндөр уул, модтой сайхан хангай, өвс халиурсан тал бий.  Асуудалд тайван уужуу ханддаг талын нүүдэлчдийн зантай, царай төрх ч бараг Монголчууд. Гэхдээ тэдний хэл, шашин ялгаатай. Бидэнтэй адил цагийн бэрхийг давах гэж зүдэрч яваа үндэстнүүд. Цагтаа бид нэг газар нутаглаж, нэг уснаас ундаалж явсан. Тийнхүү аж төрж байсны ул мөрийг санагдуулам олон нийтлэг зүйл бидэнд бий. 

2011/01/01

ТЭНЦВЭР

Энэ бол 1989 онд Германы найруулагч Кристоф Лауенштейн, Вольфганг Лауенштейн нарын бүтээсэн "Balance" буюу "Тэнцвэр" хэмээх Оскарын шагнал хүртсэн богино хэмжээний хүүхэлдэйн кино юм.

Хүний далд мөн чанар, атаархал, өш хонзонг харуулж, эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцлийн үр дүнд ялагч бээр хэн ч биш болж хувирч байгааг өвөрмөцөөр илэрхийлж чадсан бүтээл. За ер нь хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлж, тайлбарлаж, уншиж, ойлгох боломжтой.

2010/11/14

УЛС ТӨРЧ БА ХҮҮХЭД

Бид улс төрчдийг нэг л их хор найруулдаг, улс орныхоо төлөө биш харин яг эсрэгээр ажилладаг, дандаа албаны хуурай хэнхэгтэй яриагаар бусдыг залхтал ярьдаг, бусдын төлөө биш өөрийн төлөө эрх мэдэл рүү зүтгэдэг гэдэг талаас нь харж, ярьсаар бүр дасч. 

Заримдаа тэд зүгээр л хүн, бидэнтэй адил амьсгалж, хоол идэж, гэр бүлтэйгээ маргалдаж, бухимдаж, уй гашуу хийгээд баяр жаргалыг мэдэрдэггүй этгээдүүд мэтээр ханддаг байдал тун түгээмэл. Энэ удаад блогтоо дэлхийн томоохон улс төрчид хүүхдүүдтэй авахуулсан зураг орууллаа. 

2010/11/07

А.ГИТЛЕР - "ОНЫ ХҮН" 1938

Орчин үед хэн нэгэн нөхрийг дэлхий дахинд "шилдэг", нэр хүндтэй гэдгийг тодорхойлох нэг үзүүлэлт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлийн нүүрэн дээр зургаа нийтлүүлэх цаашлаад "Оны хүн", "Зууны хүн" хэмээх цол гуншинг авах явдал нэгэнт жишиг болсон зүйл.

2010/10/24

ХУУРАЙ ХУУЛЬ БА ХҮНИЙ ҮНДСЭН ХЭРЭГЦЭЭ


1920 оны нэгдvгээр сарын 16-ны өдрөөс АНУ-ын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааг vйлдвэрлэх, тээвэрлэх борлуулах, импортлохыг хориглосон "хуурай хууль" мөрдөгдөж эхлэв. Тэд архи, согтууруулах ундааг ийнхүү хориглох нь нийгмийн аюулгүй байдал, дэг журам, хууль ёс, шашин шүтлэгт даруй нийцнэ гэж үзсний зэрэгцээ дэлхийн I дайнтай холбоотой vед vр тариаг нєєцлєх шаардлага гарсан тул хэмээн тайлбарлаж байв. 177.790 архины vйлдвэрийг хааж, оронд нь жvvс, лаазалсан мах, чихэр, савангийн vйлдвэр болгон хувиргаж тоноглов.

2010/10/16

ГАЛ БОЛ УЛС ТӨРИЙН ХАМГИЙН ЗАРДАЛ БАГАТАЙ ХЭРЭГСЭЛ





НЮРНБУРГ 1937 ОН. НАЦИСТ ГЕРМАНЫ ЭЭЛЖИТ ГАЛТ 
ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

Хулгана дагадаг оцон шувууд :-)