Э-Я

 ЭЛЕКТОРАТ (electorate) – тухайн улсын хууль тогтоомжийн дагуу сонгуульд оролцож, санал өгөх эрх бүхий иргэд, сонгогчдийг хэлнэ.
 

ЭЛИТИЙН ОНОЛ  - нийгмийн олон янзын сонирхол бүхий бүлэг давхраанаас бүрдэх тул нийгмийг идэвхигүй, “дундаж” олонх бус,харин бусдаас онцгой шинжээрээ тодорч ялгарсан элит цөөнх удирдана. Уг онол нь нийгмийн үндсэн хэм хэмжээг тогтвортой байлгах, нийгмийн хэрэгцээ эрх ашигт тухайлбал, хувийн өмчийн халдашгүй байдал, төрийн засаглалын хязгаарлагдмал шинж, хувь хүний эрх чөлөө, олон түмний чинээлэг аж байдал зэрэг суурь үнэт зүйлсийг эрхэмлэж, эдгээрийг нийгэмд хэрэгжүүлэхэд элит цөөнхийн засаглал гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үздэг байна.
 

ЭРХ ЗҮЙ (law; right; право) – хүний ажм ёсны эрх, эрх чөлөө, шудрага ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо юм. Эрх зүй нь дараах онцлогтой. Үүнд: 1. нийгмийн харилцааг  хамгаалах, зохицуулах зорилгоор уг харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлно; 2. тухайн улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй байна; 3. эрх зүйн хэм хэмжээ нь тодорхой баримт бичигт, тухайлбал, хууль, зарлиг, тогтоол, захирамж, шийдвэр зэрэг эрхийн актаар тусгалаа олдог; төрийн албадлагаар хамгаалагдсан байхын зэрэгцээ зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн үр дагаврыг бий болгоно.
 

ЭРХ ЗҮЙН УХАМСАР – нийгмийн ухамсрын нэг хэлбэр бөгөөд эрх зйн тухай мэдлэг, эрх зүйн тухай үзэл бодол, дүгнэлт, түүний хэрэгжилт, үр нөлөөний хэлбэрээр илэрхийлэгдэж байгаа эрх зүйн бодит байдлыг тухай цогц ойлголт юм. Эрх зүйн ухамсар нь танин мэдэхүйн, мэдээлэх, тааварлах, үнэлж цэгнэх болон зохицуулах чиг үүрэг гүйцэтгэнэ.  
 

ЭРХ ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ - нийгмийн харилцааг зохицуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоож, төрийн албадлагаар хамгаалагдаж байдаг зан үйлийн илэрхийлэл. Эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн харилцааг зохицуулагч хэрэгсэл болдог; эрх зүйн хэм хэмжээг нийтээр хүлээн зөвшөөрч, бүрэн эрх олгосон субъект тогтоодог; нийгмийн харилцааны нийтлэг зарчмыг нийт нутаг дэвсгэрт болон тухайн нутаг дэвсгэрт оршин суугчдад хамааруулан тогтоодог; төрөөр хамгаалагдсан шинжтэй. Эрх зүйн хэм хэмжээг эрх зүйн салбараар нь: үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээ, захиргааны эрх зүйн хэм хэмжээ; үйлчлэх цаг хугацаагаар нь: байнгын ба түр хугацааны; орон зайгаар нь: лулсын нийт нутаг дэвсгэрт үйлчлэх, орон нутагт үйлчлэх , тухайн байгууллагын хэмжээнд үйлчлэх гэж ангилна. Үндсэн үүргээр нь: зохицуулах хэм хэмжээ, хамгаалах хэм хэмжээ, тусгай хэм хэмжээ гэж ангилна.
 

ЭРХ ЗҮЙТ ТӨР (legal State, правовое государство)  - төрийн аливаа хүчирхийллээс хувь хүнийг чөлөөлсөн, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, төр ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхолд үйлчилдэг, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаа хуулиар хязгаарлагдсан байх үзэл санаа. Иргэний нийгэм бие даан оршин тогтнож, хөгжин боловсрох нөхцлийг бүрдүүлэх, хүн бүр өөрийн хангалуун амьдрах эрхзүйн орчныг төрөөс хангах ингэснээр хүн хариуцлагаа өөрөө хүлээх. “хуулиар хориглоогүй болгоныг зөвшөөрнө”
 

ЭРХ ЧӨЛӨӨ (freedom, liberty, свобода) – хүний өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлэх боломж, бусдаас үл хамааран аливаа сонголтыг хийх чадвар.

Хулгана дагадаг оцон шувууд :-)