Showing posts with label УЛС ТӨРЧДИЙН НАМТАР. Show all posts
Showing posts with label УЛС ТӨРЧДИЙН НАМТАР. Show all posts

2013/02/08

МАРКСИЗМААС ЛИБЕРАЛИЗМ РУУ: МЕЛЕС ЗЕНАУИГИЙН АЛХАМ


Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиопи улс нь баруун африкт оршдог орон. Төр ёсны түүхэн эртний уг сурвалжтай гэдгээрээ тивдээ л өмнүүр бичигдэнэ. 80 гаруй сая хүн амтай энэ орон 20-р зууны капиталист, коммунист ертөнцийн сөргөлдөөний хөлд сүйдэн нилээн замарсан. Дарангуйлалт дэглэм, цэрэг дайн, бүх нийтийг хамарсан өлсгөлөнгийн золиос болж олон мянган хүний амь нас сүйдсэн гашуун түүхтэй. Одоо ч овог аймгийн мөргөлдөөн, шашин хоорондын зөрчил тасраагүй хэвээр. 

2011/11/21

САНАДЕР ГЭЖ САНААТАЙ ЭР ЭЭ


"Түүх давтагддаг" гэдэг. Улс орны амьдрал, улс төрчдийн үйл ажиллагаа ч давхцдаг болтой. Бидэнтэй адил 20-иод жилийн тэртээгээс ардчилал, зах зээл, шилжилт өөрчлөлт  хийж эхэлсэн Хорват гэж улс Европын илгэн дээр байх. Ардчилсан сонгууль, төрийн албаны шинэчлэлээс гадна авилгал, хахууль, албан тушаалын хэрэг гээд болох бүтэхээс аваад бүтэхгүй сөрөг зүйл нь манайтай тун төстэй. Бас болоогүй Хорватын эрх баригчид, улс төрчдийнх нь үйлдэл, хийж буй алхам нь хүртэл яах аргагүй манайхаа манайх. Хорватын нэгэн улс төрчийн амьдралаар монголын улс төр, улс төрчдийн үйлдлийг төсөөлж болмоор ч юм шиг.

2011/09/26

КРЕМЛИЙН УЛС ТӨРИЙН ТЕХНОЛОГИЧ ВЛАДИСЛАВ СУРКОВ


ОХУ-ын төрийн 1-р зэрэглэлийн зөвлөгч хэмээн өргөмжлөгдөж, Б.Ельцинээс аваад В.Путин, Д.Медведев нарын засаг захиргааны тэргүүнээр ажиллаж байгаа зайтай эр бол Владислав Юрьевич Сурков. Төрийн дотоод бодлого хийгээд улс төрийн тайзны арын найруулагчаар 10 гаруй жил идэвхтэй ажиллаж ирсэн тэрээр сүүлийн хэдэн жил дараалан шилдэг улс төрийн технологичоор шалгарч байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ.


2011/06/21

ШИНЭ ОРОС БААВГАЙ БУЮУ ПУТИНЫ СҮҮДЭР ДЭХ МЕДВЕДЕВ

2000 оноос хойш 8 жил оросын засгийн эрхийг барьж, Б.Ельцений зуурсан “ардчилсан шилжилтийн бантан”,  улс төр эдийн засгийн хөл толгой нь алдсан бодлого, улс төр бизнесийг нэг зэрэг атгасан том толгойтнуудыг цэгцлэх, улс орны тогтвортой байдлыг засан тохинуулах их ажлыг гардан эхлүүлсэн  В.Путин үндсэн хуулийн заалтаар дахин сонгогдох нь хязгаарлагдсан юм. 

Орос орныг цэгцэлж буй Путины бодлогыг завсардуулахгүй үргэлжлүүлэх хэрэгцээ сонирхол Путинд төдийгүй ард түмэнд нь байсан тул өөрийн залгамжлагчийг “томилох” зөвшөөрлийг түүнд олгосон юм. Ийнхүү Путин хийгээд оросын улс төрийн талбар дахь хоёр гол фракцийн нэг Санктын бүлэглэл улс төр улс орны жолоог удирдах бололцоог Медведевээр дамжуулан дахин олж авлаа.

2010/12/07

ЛУГЖГАР ЭР ЛУЖКОВ

Юрий Лужков гэх энэ эр улс орондоо төдийгүй дэлхий дахинд танигдсан оросын  нэр хүндтэй улс төрчдийн нэг. Түүний улс төрийн замнал оросын 6 төрийн тэргүүний нүүрийг үзснээрээ хэрдээ л дээд амжилт юм. Хийсэн бүтээсэн хийгээд хуйвалдсан луйвардсан аль алинаараа нэртэй аавийн хүү. Тэр сайн менежер шигээ зартай завшигч. Манай улс төрчдөд түүнээс суралцах юм бий. Харамсалтай нь  манайхан түүний сүүдэртэй талыг л гаргууд эзэмшсэн байх юм даа.

2010/11/19

ИХ ХҮН ЭНГИЙН: ЛУИС ИНАСИО ЛУЛА ДА СИЛЬВА

Түүнийг Time, Forbes, Newsweek зэрэг дэлхийн томоохон хэвлэлүүдээс гадна улс орнуудын нэр хүндтэй сэтгүүлүүд дэлхийн шилдэг улс төрч хэмээн нэг бус шалгаруулсан байдаг. Тэр дарангуйлал, авилгал, худал үнэн сурталчилгаагаар өөрийгөө дэлхий дахинд танилуулаагүй юм. Түүний энгийн хэрнээ ухаалаг алхмууд улс орныг нь хөл дээр нь 10-хан жилийн дотор босгоод зогсохгүй дэлхийн том гүрний эгнээнд аваачиж чадсан аж. Үүнийг тэр хувийн нэр төр хөөцөлдөж хийгээгүй. Ард түмэн нь төдийгүй дэлхий түүнийг хүлээн зөвшөөрдөг.  

2010/11/05

ШИНЭ ЗУУНЫ ШИЛДЭГ ПОПУЛИСТ УГО РАФАЭЛЬ ЧАВЕС ФРИАС

Монголчууд Венесуэл гэдэг улсыг 90-ээд оны эхээр өдөр өнжилгүй үздэг байсан “Халтар царайт” хэмээх савангийн дууриар дамжуулан таньдаг болсон. Арай гэж мартах тийшээгээ хандаж байтал Уго Чавес хэмээх адалт явдалт эрийн бодит амьдралаар бүтэж буй цуврал, олон улс дамнасан тоглолтоор дахин энэ улсыг мэдэх болов. 

    Түүний нэрийг манай хүүхдүүд
бараг өөрийн ерөнхийлөгчийн нэрээсээ илүү цээжилсэн байх. Өөр ямар ч улсын төрийн тэргүүнүүдийн хийж байгаагүй, зүрхлэх ч үгүй  мэдэгдэл, үйлдэл хийж ирснээрээ муугаар ч, сайнаар ч дуудуулан дэлхий дахинд алдаршиж яваа аавын хүү.

2010/10/22

АУГАА ЭХЛЭЛ, ГУТАМШИГТ ТӨГСГӨЛ БА ДӨРВӨН УДААГИЙН БААТАР Н.ЧАУШЕСКУ


Хэдий чинээ өндөр авирна төдий хэрээр чанга унана гэдгийг өөрийн биеэр харуулсан хүн бол Чаушеску. Тэр их өндөр авирсан, бас чанга унасан. Цаазлуулах хүртлээ чанга унасан. Эрх мэдэл гэдэг бол  амттай бас ч яггүй хүчтэй мансууруулах бодис гэдгийг энд мэдрүүлнэ. Румын өөдлөхгүй байгааг түүнийг цаазласны хараал идсэн гэж хэлэгсэд ч бий.  Өөрсдөө харцгаая.

Товч намтар
1918 онд Румынд төрсөн.
1935 оноос Коммунист намын гишүүн.
1940-1944 оны хооронд коммунист үзлийг баримтлагч хэмээн шоронд суусан.
1944 оноос Намын янз бүрийн удирдах ажил хашиж байгаад 1948 онд хөдөө аж ахуйн сайд, 1951 онд Зэвсэгт хүчний улс төрийн удирдлагын тэргүүн.
1955 оноос Улс төрийн товчооны гишүүн, Румыны Коммунист нам /РКН/-ын нарийн бичгээр сонгогдсон.
1965-1989 онд РКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга.
1989 онд Цэргийн шүүхээр цаазын ял авч, эхнэр Еленагийн хамт тэр дороо цаазлагдсан.
Гавъяа шагнал - Улсын дөрвөн удаагийн баатар, Румыны социалист хөдөлмөрийн баатар, 

2010/10/15

ҮНДЭСТНЭЭ ХЯДАГЧ ПОЛ ПОТ






Пол пот, Иенг Сари гэхээр бидний аав ээж нар гадарлана. Харин залуу үеийн хувьд энэ нөхдийн хийсэн зүйлийн талаар бараг сонсоогүй нь олон. За тэгээд үндэстнээ хядагч Пол Потын түүхийг уншсны дараа бид ямар жаргалтай ард түмэн бэ? гэж бодоход хүрдэг шүү.

2010/10/13

АМЬДДАА АЛТАН ХӨШӨӨГӨӨ БОСГУУЛСАН САПАРМУРАТ НИЯЗОВ

Ард түмэн, улс орондоо төдийгүй хүн төрөлхтөнд үнэтэй гавъяа байгуулсан, Дэлхий дахинд нэр алдраа цуурайлсан олон удирдагчид бий. Харин энэ нөхрийн хувьд хачин гэмээр үйлдэл, этгээд улс төрийн шийдлээрээ нэгэн хэсэг бас л шуугиулж  бүр алтан хөшөө босгуулж чадсан байгаа юм даа. Амьддаа ингэж чадсан өөр нөхрийг би ер санадаггүй ээ.

Нэг талаас ард түмнээ доромжилж марзагнаад байгаад нь уур ч хүрэх шиг нөгөө бодохоор амьддаа ингэж шүтэгдэж, сайхан амьдарч байгаад нөгөө ертөнц рүү явсныг бодохоор бахархмаар ч юм шиг. Өнгөрөөд 4 жилийг үдсэн ч ард түмэн нь нэрэнд нь хэр халдаахыг хүсдэггүй хэвээр гэсэн шүү. За олон зүйл нуршилгүй хэрхэн манаргаж явсныг нь харцгаая. 

2010/10/09

АУГАА РОМ ГҮРЭН БА ЮЛИЙ ЦЕЗАРЬ

Тэрээр 73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. 62 онд преторын язгууртны хэргэм хvртэж Эртний Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болж удсангvй алс Испани мужийн амбан захирагчаар томилогдож эрх чөлөөг эрмэлзэгч иберийн омгуудыг байлдан эзлэжээ. Ю.Цезарь илvv их эрх мэдэлд хvрэх мөрөөдлөө биелvvлэхийн тулд тэр vеийн улс төр, цэргийн нөлөө бvхий зvтгэлтнvvд болох Г.Помпей, М.Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай 60 онд холбоо тогтоож тvvнийгээ удалгvй анхны гурвал болгон хувиргаж Ромыг бvхэлд нь захирах болж төрийн удирдлагад нөлөөллийн хvрээгээ хуваажээ. 

УГАНДЫН ЦУСТ ДАРАНГУЙЛАГЧ ИДИ АМИН /1925-2003/

Ангийн тэмцэл, шашин хоорондын мөргөлдөөн, хувьсгал, төрийн эргэлт, цус асгаруулсан дайн тулаан зэрэг нь хvний ухамсраас vл шалтгаалах тvvхэн хөгжлийн өөрийн нь дотоод зvй тогтлын vр дvн гэж тайлбарладаг.
Гэхдээ vе vеийн дарангуйлагчид тэрхvv жам ёсноос гадуур, атгаг санаа, шунаг сэтгэлээ нийгэмд тулган хvлээлгэх замаар хийсэн өөдгvй хар хэргvvд бас л тvvхэнд vлджээ.
Тэдний тухай Б.Жонс, Н.Блэндфорд нарын бичсэн “Дэлхийн адгийн шаарууд” гэсэн утгатай ном ч бас бий. Тvvхийг шvvдэггvй. Тvvхийг vзэхдээ ямар нэгэн “хэрвээ” байж таардаггvй.

VIII БОГД ЖАВЗАНДАМБЫН ХОРМОЙН ЯВДАЛ

Монголын сvvлчийн хаан, шарын шашны тэргvvн, дарнадын хувилгаан, VIII Богд Жавзандамбын хувийн амьдрал нэлээд бvрхэг юм. Тоталитар дэглэмийн vед тvvнийг завхай, яр тэмбvvний vvр, сохор доголон хэмээн сурталчилдаг байлаа.
Магадгvй энэ нь тvvний хувийн нууцгай амьдралтай холбоотой байсан биз. Б.Ринчин гуайн “Vvрийн туяа” романд Богд хаан балчир охиныг хvчиндэн єнєєх нь цус алдсан учир нэгэн шадар нь уутанд хийн усанд хаяж алж байгаагаар бичсэн байдаг. Єнєєдєр аливаа ном зохиол, жvжиг, тvvхийн хуудаснаа тэрээр ганцхан эх дагина Дондогдуламтай vнэнчээр ханилж байсан тухай єгvvлж байна. Богд хаан сахил хvртсэн шашны том тєлєєлєгчийн хувьд элдэв эмс, охидтой энгэр зєрvvлэхийг цээрлэдэг байсан уу? гэдэг асуудал багагvй ээдрээтэй байна. 

АМЕРИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН ТУХАЙ СОНИН БАРИМТУУД

 24 дэх Ерөнхийлөгч Гровэр Клэвландын /1893-1897/ үед Америк улс анх удаа ажилчин, албан хаагчиддаа тэтгэвэр олгох болжээ. 1886 онд Конгрессоор батлагдсан тэрхүү тэтгэврийн хуулинд АНУ-ын Ерөнхийлөгч байсан хүмүүст тэтгэвэр олгох тухай заалт ороогүй ажээ. Тиймээс 1958 он хүртэл зарим Ерөнхийлөгчид нь хугацаагаа дуусгаад баян тансаг амьдарлаар амьдарсан байхад зарим нь хангалуун бус амьдарч байжээ. Экс Ерөнхийлөгчиддөө туслах зорилгоор 1912 онд Андрю Карнеги 25 000 долларын сан нээж, тэдэнд тэтгэвэр болгож олгохыг Конгрессоос хүссэн боловч түүнийг нь Конгрессын гишүүд дэмжээгүй байна. Ингээд АНУ-ын Ерөнхийлөгч байсан хүмүүст тэтгэвэр олгогдохгүй байсаар 1958 он хүрчээ.  

СОЛИЙН ДАНЗАНГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

XX зууны эхэн үеийн Монгол орон нь хамжлагын харилцаа ноёрхсон Манж Чин улсын бөглүү хязгаар нутаг, дэлхийн хөгжилтэй орнуудаас хол хоцорсон нь илт харагдах болжээ. Нөгөө талаар Монгол орныг хятадчилах, монгол газар нутгийг тарианы газар болгох хэмээсэн Манж Чин улсын шинэ засгийн бодлого гэгчид тухайн үеийн сэхээрэлт хүмүүс болон монголчууд дургүйцэн жигшиж, ил далд янз бүрийн тэмцэл хийсний үр дүнд 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандахад хүргэсэн нь Монгол оронд төдийгүй Монгол туургатныг сэрээсэн түүхэн чухал үйл явдал болсон нь их сургамжтай, уламжлал шинэчлэлийн их ач холбогдолтой болсон юм. Гэтэл их гүрнүүд монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан төдийгүй, шууд аюул занал учруулах болов.
 

МАРШАЛ ЧОИБАЛСАН МАРУУХАН ХУВЬСГАЛЧ УУ?

Маршал Чойбалсанг хувьсгалч мөн, эсэх тухай ярих учир юун. 1921 оны хувьсгалд оролцогчдын бүртгэл дансанд дэзгүүр бичээстэй хүнийг хувьсгалч уу? биш үү? гэхчлэн нуршвал ухвар мөчид хүний үг болох бизээ. Харин ямар хувьсгалч явав? гэвэл өөр байх. Тэгж гэмээ нь манай хувьсгалын будлиантай түүхэнд ямар нэг хувь нэмэртэй хуудас нэмэгдэж юу магад.
Манай орны дал шахам жилийн түүхнээ Хорлоогийн Чойбалсангийн хөрөг Иосиф Сталины нударганд атгагдсан МАХН-ын яс цоожит номоор зургалагдаж ирснийг хэдэн үе (ялангуяа ахмад үе)-ийнхэн батална. Жаран насны жалх ортлоо үнэнийг худал хуурамчдын нүдээр хүч тулгагдан харж, оюун сэтгэхүй нь хүлээстэй явсан настан үеийнхний хүлээс тайлагдаж, мэлмий нээгдсэн өнөөдөр үр хойчдоо үнэний мөр үлдээхийг хичээсээр. Үүний тулд өчих учир оршмуй. Саявтар би сурагч ахуй цагаас эдүгээ хүртэл хайрлан хүндэтгэжяваа Цэвэгийн. Сандаг багштайгаа уулзан элдвийг хуучилж суув. Бид хоёрын яриа яван явсаар Ардын хувьсгалын партизан нарын сэдэвт шилжин, улмаар Х.Чойбалоангийн тухай ам дамжсан яриа руу оров.

ДОМОГТ ХУВЬСГАЛЧ ЧЕ ГЕВАРА

Эрнесто Че Геварын «ой»-г єнгєрсєн даваа гарагт Рунетэд /Оросын интернет/
тэмдэглэлээ. Кубын хувьсгалчийн тєрсний 80 жилийн ой єнгєрсєн жил болсон ч тvvнийг шvтэгчид єдрєєс єдєрт олширсоор байна. Чухам иймээс оросын интернет хэрэглэгчид «тэр ямар залуу байсныг» бас дахин сануулахын тулд шvтэн биширдэг хvнийхээ насны ойг зохиомлоор тэгш болгов.

ХVVХНVVДИЙН ЭРЛЭГ БЕРИЯ

2007 оны долдугаар сарын 25-нд ЗХУ-ын улс тєрийн хэлмэгдvvлэлтийн 70 жилийн ойг ОХУ-д ёс тєртэй тэмдэглэж, тэр vеийн КГБ-ийн шоронгоос азаар амьд гарсан олон хvн “Сталины дэглэмийн аймшигт жилvvдийн дурсамж” нэвтрvvлэгт оролцож vгээ чєлєєтэй хэлж, олон хvнийг гайхашруулсан юм.
Тэдний нэг нь ЗХУ-ын кино од, нэрт жvжигчин, гоо сайхнаараа эрчvvдийн зvрх сэтгэлийг эзэмдэж явсан Татъяна Окуневская байв. Тэр 1937 оны євєл нэгэн хурал дээр “Манай оронд фашист дэглэм тогтоод байна. Орос оронд эрх чєлєє хэрэгтэй” гэж уриалсныхаа дараа шууд баривчлагджээ. Татъянад ийм vг хэлэх vндэслэл ч бас байж.

ВЛАСОВ УРВАГЧ УУ, ТАГНУУЛЧ УУ?

Зөвлөлтийн үед түүний нэр «урвагч» гэсэн ойлголттой адил утгатай байсан юм. Улаан армийн хамгийн нэртэй жанжнуудын нэг 1942 оны зун бүслэлтэд орж, олзлогдсон билээ.
Улаан армийн дэслэгч генерал, дараа нь нацистын Германы зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байлдаж байсан Оросын чөлөөлөх армийн /ОЧА/ удирдагч болсон Андрей Власовын гэр музейг Нижегород мужийн Ломакино тосгонд байгуулах гэж байгаа ажээ. Саяхан Нижегородын хувиараа үйлдвэрлэл эрхлэгч нэг хүн генерал Власовын төрж, өссөн модон байшинг түүний холын садан, 85 настай тэтгэврийн эмээгээс худалдан авсан байна. Хэлцлийн дагуу энэ эмээ амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл энэ байшиндаа суух бөгөөд харин цаашид энд музей байгуулах ажээ.

МАРТИН ЛЮТЕР КИНГ: БИ МӨРӨӨДӨЖ БАЙНА

Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны өдөр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний өмнө хэлсэн vг.

Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн өмнө, агуу Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чөлөөний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ. Агуу Америкийн бэлэг тэмдэг төдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дөлөнд төөнөгдөн тарчилж байсан сая сая Негр боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негр боолчууд эрх чөлөөг мэдэрч чадахгvй байгаа бодит бөгөөд эмгэнэлт баримттай нvvр тулан учрах ёстой байж.

Хулгана дагадаг оцон шувууд :-)