ХААНТ ЗАСАГ (monarchy)– төрийн дээд эрх мэдэл хааны гарт байдаг засаглалын хэлбэр. Дараах хэлбэртэй. Хэмжээгүй эрхт хаант засаг – төрийн бүх эрх мэдэл хааны гарт төвлөрсөн төр улс. Т: Саудын Арав, Оман, Катар, Бруней гэх мэт. Хэмжээт эрхт хаант улсад хааны эрх мэдлийг Үндсэн хууль болон бусад хуулиар хязгаарласан, хаан нь зөвхөн төрийн тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон байдаг. Хэмжээт эрхт хаант засгийг: Үндсэн хуульт хаант төр (Иордан, Марокко); парламентын хаант төр (Их Британи, Бельги, Япон, Балба, Испани) хэмээн ангилж болно.
ХОЛБООНЫ УЛС нь улс төр, эрх зүйн харьцангуй бие даасан шинж бүхий улсуудаас бүрдсэн төрийн нийлмэл хэлбэрээр зохион байгуулагдана. Т: ОХУ, АНУ, ХБНГУ, Канад, Швейцар. Холбооны улс нь бүх улс орны хэмжээнд удирдлага, хууль тогтоомжийн хоёр системтэй, иргэний хоёрдмол харъяалалтай байдаг.
ХОЛИМОГ ХЭЛБЭРИЙН ЗАСАГЛАЛ – Засгийн газар парламент болон ерөнхийлөгчөд нэгэн зэрэг хариуцлага хүлээх, ажлаа хариуцан тайлагнана. Дараах онцлогтой: парламент ба ерөнхийлөгч аль аль нь ард түмнээс шууд сонгогдоно; Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч байх бөгөөд тэрээр парламент дахь улс төрийн хүчний хуваарилалтыг харгалзан засгийн газрын тэргүүн, сайд нарыг томилох эрхийг эдлэнэ. Төрийн тэргүүн сайд нарын танхимын хурлыг даргалж, түүний шийдвэрийг батална; Парламент улсын жил бүрийн төсөвийг батлах замаар засгийн газрыг хянах боломжтой ба итгэл үзүүлэхгүй байгаагаа илэрхийлэх эрхтэй. Т: Франц улс.
ХУУЛЬ (law, закон) – төрийн хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн амьдралын үндсэн гол асуудлыг шийдвэрлэх зорилгоор тусгалйан тогтоосон онцгой журмын дагуу батлан гаргасан, хууль цаазын дээд хүчинтэй эрх зүйн хэм хэмжээний акт юм. Хуулийг төрийн хууль тогтоох дээд байгууллагаас буюу, эсвэл ард түмний шууд санал асуулгын үр дүнгээр батлана. Хуульд нийтлэг хүсэл зоригийн илэрхийлэл болсон нийгэм төрийн байгууламж, төрийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, иргэдийн эрх, эрх чөлөө, улс төр, эдийн засгийн үндсэн асуудлууд хуульчлагдаж бэхжигдэнэ. Хуульд тавигдах үндсэн шаардлага нь: а) хууль нь нийгмийн гол үндсэн асуудлыг зохицуулах; б) хууль нь агуулга, хэлбэрийн хувьд боловсронгуй байх; в) хууль нь үг дуугүй нарийн чанд мөрдөгдөх ёстой.
ХУУЛЬ ЁС – нийгмийн харилцаанд оролцогчдоос эрх зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй хатуу чанд сахих, биелүүлэх явдал юм.
ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ (legislative power, законодательная власть) – хууль батлан гаргах эрх бүхий төрийн засаглалын байгууллагын тогтолцоо. Хууль тогтоох засаглалыг төлөөллийн байгууллага болох парламент /Т: Монгол Улсын Их Хурал/ болон бүх нийтийн санал асуулгаар хэрэгжүүлдэг.
ХҮНИЙ ЭРХ (human rights, права человека)- хүн бүрийн салшгүй мөн чанар, түүний оршин байх үндсэн шинж юм. Хүний эрхийн өргөн утгаар нь хүний үйл ажиллагааны бүхий л сонголт, түүний боломжит нөхцлүүдийг тусгасан ойлголт, явцуу утгаараа төрийн зүгээс хүний чөлөөт үйл ажиллагааны хязгаар, тэрхүү хүрээний дотор хүн үйл ажиллагаа явуулах явдал гэж тодорхойлж болно.Хүний эрхийг хамрах хүрээгээр нь иргэний /хувийн/(Т: амьд явах, оршин суух газраа чөлөөтэй сонгох, итгэл үнэмшилтэй байх гэх мэт), улс төрийн ( Т: сонгох, сонгогдох, үг хэлэх, хэвлэн нийтлэх, төрийн алба хаших, эвлэлдэн нэгдэх эрх гэх мэт), эдийн засгийн (Т: хувийн өмчтэй байх, эд хөрөнгө шудрагаар олж авах, эзэмших, өв залгамжлуулах эрх гэх мэт), нийгэм-соёлын эрх (Т: сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэр бүлтэй байх гэх мэт) гэж ангилна. Эх сурвалж, уг чанараар нь жам ёсны буюу төрөлх, олдмол буюу позитив эрх гэж ангилдаг.
ШАХАЛТЫН БҮЛЭГ – өөрийн хэсэг бүлгийн болон өөрсдийн төлөөлж буй хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс төрийн байгууллага ба улс төрийн шийдвэр гаргах үйл явцад тодорхой нөлөөлөл үзүүлэхийг эрмэлзэж байдаг бүлэг юм. Шахалтын бүлгүүд нь өөрсдийн зорилгод хүрэхийн тулд тодорхой улс төрийн шийдвэрийг дэмжсэн буюу эсэргүүцсэн ухуулга сурталчилгаа хийх, маргаантай асуудлын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж уг асуудлаар олон нийтийн анхаарлыг татах, тодорхой эрх мэдэлтний нэр дээр захидал, цахилгаан бичих зэрэг олон арга хэлбэрээр ажилладаг.

ЦЭРГИЙН ДЭГЛЭМ - засгийн эрхийг төрийн тэргүүн цэргийн удирдлага болон зэвсэгт хүчний дэмжлэгт тулгуурлан хэрэгжүүлдэг дэглэм болно. Уг дэглэм нь засгийн бүх эрхийг дангаар барьсан нэг дарангуйлагч ба ганц намтай байдагт оршино. 1980-аад онд Бразили, Чили, Аргентин ба Грект ноёрхож байсан.
ШАХАЛТЫН БҮЛЭГ – өөрийн хэсэг бүлгийн болон өөрсдийн төлөөлж буй хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс төрийн байгууллага ба улс төрийн шийдвэр гаргах үйл явцад тодорхой нөлөөлөл үзүүлэхийг эрмэлзэж байдаг бүлэг юм. Шахалтын бүлгүүд нь өөрсдийн зорилгод хүрэхийн тулд тодорхой улс төрийн шийдвэрийг дэмжсэн буюу эсэргүүцсэн ухуулга сурталчилгаа хийх, маргаантай асуудлын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж уг асуудлаар олон нийтийн анхаарлыг татах, тодорхой эрх мэдэлтний нэр дээр захидал, цахилгаан бичих зэрэг олон арга хэлбэрээр ажилладаг.
ШҮҮХ ЗАСАГЛАЛ (judicial power, судебная власть) - Үндсэн хууль ба хууль зөрчсөн үйлдлийг тогтоож, шүүн таслах эрх бүхий засаглалын салаа мөчир. Шүүх засаглалыг төрийн тусгай байгууллагын тогтолцоо гүйцэтгэнэ. Монгол Улсын Дээд Шүүх, бусад салбар шүүх, Үндсэн хуулийн цэц уг эрхийг эдлэнэ. Шүүх засаглал нь хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаас хараат бус байж, гагцхүү Үндсэн хууль, хуульд захирагдана.