Showing posts with label СОНИРХОЛТОЙ БАРИМТ. Show all posts
Showing posts with label СОНИРХОЛТОЙ БАРИМТ. Show all posts

2012/09/04

KONY БА ДЭЛХИЙН ШИНЭ ДЭГ ЖУРМЫГ ТОГТООГЧИД


Дөнгөж сая “Кony2012” гэдэг баримтат сурталчилгааны кино үзэв. Нийгэмд байдаг (эсвэл зөвхөн миний хувьд ч байж магад) уламжлалт сэтгэлгээнээс эрс тусдаа шинэ үзэгдлийн бий болж байгаа талаар төсөөлөлтэй болж авлаа. Товчхондоо сэтгэл хөдөлж, сэтгэгдэл төрлөө л дөө. Юуны өмнө “Kony” буюу Кони гэж хэн болох талаар хайж  мэдсэнээ товч хуваалцъя. 

2011/05/17

ОСАМА БЕН ЛАДЕНЫГ ЯАЖ ОЛСОН БЭ?

Дэлхий дахинд цартай алан хядагчаараа алдаршиж, толгойгоо хэдэн сая доллараар үнэлүүлсэн Осама Бен Ладеныг 10 жил “хайж мөрдөсний” эцэст сая нэг илрүүлэн амь насыг нь хороосон тухай АНУ-ын ерөнхийлөгч Омаба албан ёсоор мэдэгдэж, ардчилсан америк даяараа баярлан хөөрч байна. Үүнтэй зэрэгцэн түүний амь насыг тусгай албаны цэргүүд хороосон эсэхэд эргэлзэж, олон түмэнд хуурамч зураг гаргаж тавьсан эсвэл өвчнөөр үхсэн зэрэг олон янзын цуу яриа гарах болсон. Ямартай ч Пакистаны Абботтабад сууринд байрлах харшид тусгай ажиллагаа явуулж, Бен Ладеныг илрүүлсэн нь үнэн болох нь олон янзын эх сурвалжаар батлагдаж буй. 

2011/05/03

ЦААЗААР АВАХ ХҮМҮҮНЛЭГ АРГА ГЭЖ БИЙ ЮУ?

Цаазаар авах ял нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэний улмаас амьдрах эрхийг нь таслан зогсоож буй хамгийн хүнд шийтгэл гэдгийг хүн бүр мэддэг. Хүн төрөлхтөн эрт үеэс хэрэглэж ирсэн бөгөөд өдгөө ч цөөнгүй оронд уг ялыг янз бүрийн аргаар гүйцэтгэдэг байна. Харин сүүлийн үед цаазаар авах зарим арга техник нь хүмүүнлэг бус төдийгүй ерөөс түүнээс бүрэн татгалзах тухай асуудал хүчтэй яригдах болсон. Өнөөгийн байдлаар 130 улс цаазлах ялаас бүрэн татгалзаж, 50 гаруй оронд хэрэглэсээр байна.

2011/03/31

ГЭРЧИЙН НӨЛӨӨ: КИТТИ ЖЕНОВЕЗЕГИЙН ХЭРЭГ

Монголчууд нүүдэлчин ахуй соёлтой ард түмний хувьд зовж зүдэрсэн нэгэндээ хүний өөрийн ялгалгүй байнга туслах төдийгүй гэрийн үүдээ нээлттэй орхиж, хоол ундгүй аяншиж ядарсан нэг нь алжаалаа тайлж амрах бололцоо олгохыг өөрсдийн үүргээ гэж ухамсарлаж ирсэн уламжлалтай. Харин өдгөө суурин соёлд иргэншээд, түүний давуу, сул тал бидний унаган зан байдалд минь улам бүр шигдэн суурьшиж буй нь цагийн үеийн шинж юм биз ээ. Монгол хүний тусч цайлган зан ихэд эвдрээд, хөрш айлдаа болж буй аюул осол, хэрүүл шуугиан бүү хэл гудамжинд хэвтэх хэн бүхнийг үл хайхран, тоомжиргүй алхах суурин иргэншлийн хэнэггүй авирт гүнзгий автах болжээ.

2011/03/21

ЭРТНИЙ ХЯТАДЫН ЦЭРЭГ ДАЙНЫ “36 СТРАТЕГИ МЭХ” ОРШВОЙ

Монголчууд 5000 жилийн түүхтэй соёл иргэншил бүхий Хятад угсаатантай тэмцэхдээ тэмцэж, эвлэрэхдээ эвлэрэн өнөө үеийг туулж иржээ. Хамгийн урт түүхэн харилцаатай, нэгийгээ хамгийн сайн мэдэж таньсан гэж боддог ч чухамдаа нээгээгүй олон зүйл бидний дунд байдаг. Түүний нэг болох орчин цагийн хэлээр “36 стратагем” гэх Эртний хятадын цэрэг-улс төрийн арга стратегийн тухай бид тун маруухан мэдлэгтэй явж иржээ. Ингээд та бүхэндээ уг үзэл баримтлалын талаар товч мэдээлэл бэлтгэснээ хүргэж байна.    

2011/03/10

ЧЕРКИЗИЙН ХЯМРАЛ БА ИСМАИЛОВЫН ЗУГТАЛТ

"Черкизийн зах" гэхээр 90 оноос хойш Москвад сурч, ажиллаж, наймаа хийж явсан Монголчууд андахгүй. 2009 онд энэ захыг хаасныг ч гадарлаж байгаа биз. Цагтаа энд ёстой л хүний хар нүднээс бусад нь байсан гэгддэг.
 
Ингээд бидэнд сургамжтай болуужин гээд энэ “нэр хүнд”-тэй зах яагаад хаагдсан тухай болон эзэн ноёныхон талаар мэдээлэл бэлтгэсэн болно.

2011/02/11

АФРИК ДАХЬ "ЛУУГИЙН ҮНСЭЛТ"

Хятадууд дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа африкт “ул суурьтай”-гаар хамтран ажиллаж байгаа нь түүнд сэжигтэй ханддаг болон өрсөлддөг гүрнүүдийн хувьд анхаарал татахуйц асуудал болоод байна. Дэлхий дахин хямралд автан, ард түмнээ хэрхэн тэжээх вэ хэмээн бухимдаж суухад тэд торох юмгүй африкт ажил хэргээ өргөжүүлэн тэлж байлаа.
 
Хятадууд африкт юу хийж байгааг дэлхий дахин анхааралтай харж байна. Мэдээж Зүүн өмнөд Ази, Латин Америкт хятадын бодлого үйл ажиллагаа эрчимжиж байгаа нь бодит үнэн ч энэ удаад африкт явуулж буй үйл ажиллагааны талаар зарим нэг мэдээллийг хуваалцая.

2011/01/28

ОРЧИН ҮЕИЙН НЕОФАШИСТ ХӨДӨЛГӨӨНҮҮД

20-р зууны 20-иод оноос үүсч, улмаар дэлхий дахинаа нөхөж баршгүй уй гашуу, сүйрэл зовлонг учруулан  50 сая гаруй хүний ам насыг золионд авч одсон фашист үзэл суртлыг хориглон хязгаарлах зорилгоор хүн төрөлхтөн  янз бүрийн арга механизм хэрэглэж ирсэн юм.  

2011/01/26

ЗАЛУУ ҮЕ ЧИНЬ УЛС ТӨРИЙГ ИНГЭЖ ТӨСӨӨЛДӨГ ХАМУУДАА...

Улс  төрийн талаар өсвөр үе, залуус юу гэж бодож, сэтгэж явдаг тухай янз бүрийн социологийн судалгаа явуулахаас илүүтэй, тэд нийгэмд юуг эрхэмлэж, юуг үзэн ядаж, ирээдүйг яаж төсөөлж явааг ямар дуу сонсож буйгаар нь хялбархаан харж болно.
 
Доорх дуунууд нь соц-үеийн “социалист бүтээн байгуулалт мундаг, дэлхийн энх тайван мандаг, ах дүүгийн найрамдал бат оршиг, шударга ёс ялаг” гэх эерэг утга санаа агуулсан, эх орон, үзэл суртлын тогтолцоогоо магтан дуулсан улс төрийн дууны хамтлагуудаас тэс ондоо. 

2011/01/22

ОРОН БҮРИЙН ПРОЛЕТАРИ НАР НЭГДЭГТҮН!


Дэлхийн олон хэл дээр "Би чамд хайртай" гэх үгийг л энэ тэнд бичсэн байх нь нийтлэг.  Хүн төрөлхтөн хайр дурлалын амьтнаас гадна улс төрийн амьтан болох нь доорх өгүүлбэрийг олон хэл рүү хөрвүүлж, нэг дор цуглуулсанаас харагдана. Нөгөө талаас коммунизм ямар хүчтэй суртал ухуулгын машин ажиллуулж байсны илрэл гэж үзэж болох талтай. Улс төрийн уриа лоозонгоос үүн шиг алдартай өөр ер нь юусан билээ? Ямартаа л тухайн үедээ манай гол сонин хэвлэл хүртэл уг лоозонг гол уриагаа болгон дурайтал нь хэвлэдэг байв даа. Одоо ч хаа нэг хана туурга, хөшөө дурсгал дээр хадгалагдан үлдсэн нь байдаг л юм.

2010/12/30

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОРХИЖ БУЙ 2010 ОН

Цаг хугацаа ирэх бүртээ бидэнд олон сайхан бэлэг, өвөрмөц содон адал явдал, амьдралын сонирхолтой өрнөл авч ирдэг. Гэвч бас хариуд нь дасаж хайрласан хүмүүс, хэрэглэж заншсан зүйлс, хэвшил болсон харилцааг маань тастан авч оддог. Мэдээж сайн сайхан зүйлтэй адил муу муухай ч арилан балардгийг хэлэх юун. Бид удахгүй он тооллын дараагийн нэг мөчлөгөө эхлэх гэж байна. Орхиж буй он цагтай хамт хүмүүн төрөлхтөн юуг гээж орхин, өнгөрч буй цагийн тоосонд даруулж буйг одоо харцгаая. 

2010/12/03

АРВАН ЖИЛИЙН ДОТОР АРВАН ХААНЫГ...

Хүн төрөлхтөн нийгэм төр улс, үндэстэн угсаатан, ер бүх тогтолцоо сулдан доройтож улмаар мөхөж буйг тодорхойлох аргуудыг боловсруулсаар ирсэн. Шашныхаар үүнийг хүмүүний нүгэл буян, үйлийн үр, бурхан номын зарлиг сургаалийг багтаасан Цөвүүн цаг, Апокалипсис зэрэг ойлголтоор дамжуулан авч үзэж тайлдаг бол философи утгаар ертөнцийн зүй тогтол, учир шалтгаан-үр дагаврын холбоогоор тайлбарлан таниулахыг хичээдэг. Мэдээж шинжлэх ухаан бидний авч үзэж буй асуудлын талаар өөрийн үндэслэлийг дэвшүүлсэн  нь лавтай. Энэ талаар дараа жич ярих тул философийн үүднээс хэрхэн үзснийг Л.Гумелёвын тайлбараар товч хөндөн, авсан жишээтэй нь доор сийрүүлэв.    

2010/12/02

БИД ХУУЛЧИХАВ УУ, ЭСВЭЛ ТЭД ХУСЧИХАВ УУ...

Нийгэм, ард түмэн, улс орон эсвэл хэн нэгний амь насыг аварсан (тодорхой нөхцөлд алсан байхыг ч гавъяа гэж тооцно) төлөө хийсэн гавъяа зүтгэлийг нь үнэлж, эд баялаг, эхнэр хүүхэн, боол, адуу мал, алт мөнгөөр шагнаж урамшуулж ирсэн нь аль ч нийгмийн уламжлал. Гавъяа шагнал, урамшуулалд дээрх хэлбэрийн эдийн засгийн хөшүүргийг хэрэглэхээс гадна улс төр, сэтгэл зүй, билэг тэмдгийн шинжтэй зохицуулалт хийж ирсэн нь мөн л хуучны уламжлалтай. Чингис хаан гавъяа байгуулсан баатрууд, үнэнч нөхдөө үнэлж "есөн ял" хэлэлцэхээс хэлтрүүлэх "шагнал олгож" байсан нь үүний том жишээ.

2010/11/04

ДИПЛОМАТ ОХИН

1982 оны “Time Magazine” сэтгүүлийн нэгэн дугаарын нүүрэн дээр “АНУ-ыг туйлаас үзэн яддаг энэхүү аюултай хүн цөмийн дайныг өдөөхөд хүргэх үү” гэсэн асуулттай цуг ЗХУ-ын  төрийн тэргүүнээр томилогдсон Ю. Андроповын зургийг нийтэлсэн байв. Уг сэтгүүлийг харсан Саманта гэдэг 10 настай америк охины Зөвлөлтийн удирдагчид хандаж захиа бичихээр шийджээ.  “Би АНУ ба ЗХУ-ын хооронд цөмийн дайн эхлэх вий гэдгээс үнэхээр айж байна. Та дайны төлөө эсвэл эсрэг үү?” гэж асуулт тавьснаар уг явдал эхэлсэн аж.   

2010/11/03

ЦААЗААР АВАХУУЛСАН ТЄРИЙН ТЭРГVVНVVД

МЭӨ 206 он  Сянь Юем. Цинь гүрний эзэн хаан.

МЭӨ 34 он. Артавазд II. Арменийн эцэнт гvрний хаан.

МЭ 705 он. Леонтий. Византийн эзэнт гvрний хаан.

705 он.       Тиберий III. Византийн эзэнт гvрний хаан.

1205 он.      Алексей V Дука. Византийн эзэнт гvрний хаан.

1268.12.29. Конрадин. Сицилийн хаант улсын хаан.

2010/10/16

ХОЙД СОЛОНГОСЫН АРМИЙН ЗАРИМ СТАТИСТИКААС

1948-нд  байгуулагдсан.
 
АРМИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ-5.5 тэрбум ам.доллар;
 
АРМИ - 1.2 сая цэргийн бүрэлдэхүүнтэй. /Дэлхийд дөрөвдүгээрт ордог, хүн амд оногдох цэргийн тоогоор дэлхийд нэгд ордог/.
 
ЦЭРГИЙН ДАЙЧЛАХ ХҮЧИН -10 сая хүн;
 

2010/10/09

ЛАТИН АМЕРИК ДАХЬ ЦЭРГИЙН ЭРГЭЛТVVДИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ?

Сальвадорын католик шашны тэргvvн А.Ромерог хєнєєсний 30 жилийн ой єнгєрсєн гуравдугаар сарын 24-ний єдєр тохиосон юм. Тvvний аллага тухайн vед олныг цочроож, vхэл таригч нууц батальонууд Сальвадор, Гватемал, Никарагуа, Гондураст 1980-аад он, тvvнээс ємнє хэчнээн олон зуун мянган энгийн иргэнийг хєнєєсєн хэргийг сануулсан байна. Тэдгээр цэргийн бvлэглэлийн удирдагчид АНУ дахь Америкийн их сургуулийг (School of Americas) дvvргэж, ТТГ-ын нууц санхvvжилттэйгээр vйл ажиллагаа явуулдаг байжээ.

ЧЕЧЕНИЙ ДАЙН

Лалынхны эсрэг Оросын гурав дахь дайн бол Умард Кавказад чечениүдтэй хийсэн хийсэн дайн байсан бөгөөд үүний эхлэл нь үнэн алдартны осетин, лалын ингушийн хооронд 1992-1993 онд дэгдсэн мөргөлдөөн байлаа.

Түүхэн үндэс:
Ингуш мусульманчууд чечень болон бусад лалын ард түмнүүдийн хамтаар дэлхийн II дайны үед Төв Ази руу хүчээр цөлөгджээ. Осетинчүүд үлдэж ингушийнхны эд хөрөнгийг эзэгнэжээ.

ОРОС ЯПОНЫ ДУНДАХ ХЭРҮҮЛИЙН АЛИМ

Курилын дөрвөн арлын асуудлаар үе үе мэдээ гардаг билээ.Тэгвэл энэхүү газар нутгийн маргааны уг үндэс шалтгааны талаар бага сага мэдээлэл бэлдлээ.
Яагаад Оросын зүүн өмнөд хүчирхэг ХӨРШ Курилын 4 арлыг "эргүүлэн авах"-ыг шургуу оролдож байна?

Энэ нь Японы түүхий эд (эрдэс, биологи, тэнгисийн)-ийн хомсдол болон геополитикийн олон учир шалтгаантай ажээ.
Геологийн мэдээгээр зөвхөн Итуруп дээр мөнгө, алт, титан-ванадийн хүдэр, төмрийн хүдрийн сайн чанарын нөөц хайн илрүүлсэн.

ОГЦОРСОН ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ЭРХ ЯМБА

Бидний сайн мэдэх орнуудын огцорсон ерөнхийлөгч нар ямар хангамжтай, улсын сангаас хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хүртдэгийг сонирхуулья.

 Экс ерөнхийлөгч Горбачев: Метрогоор үнэгүй зорчдог.
 ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч Горбачевийн хөнгөлөлт эрх ямбыг 1991 оны сүүлчээр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсуудын төрийн тэргүүн нарын зөвлөлөөс тодорхойлжээ.
Уг зөвлөлийн хурлаар Горбачевийг ОХУ-ыг "өвлүүлэн үлдээж" өөрөөр хэлбэл Орос улс түүний эрх ямбыг хангах болж, түүнд Москва хавийн улсын нэг зуслангийн байр, бие хамгаалагч, зарц, үйлчлэгч, дохионы гэрэлтэй Мерседес машин, хамгийн сайн эмнэлэгт үнэгүй үйлчлүүлэх эрх олгожээ.

Хулгана дагадаг оцон шувууд :-)