Showing posts with label О.ЧУЛУУНБИЛЭГ. Show all posts
Showing posts with label О.ЧУЛУУНБИЛЭГ. Show all posts

2013/07/11

БҮТЦИЙН, САНХҮҮЖИЛТЫН, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГЭСЭН ГУРВАН ТОМ СУУРЬ ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХГҮЙГЭЭР АЛЬ Ч НАМЫН ШИНЭЧЛЭЛ ЯВЦУУ УТГАТАЙ Л ХЭРЭГЖИНЭ

Д.Мөнгөндалай: Америкт улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг энэ залуугийн блогыг хааяа уншихад сонирхолтой байдаг юм. Улс төрийн менежмент хэмээх шинэ мэргэжлээр Монголоос анх мэргэшиж буй О.Чулуунбилэгтэй хавар ярилцахаар тохирсон боловч сонгуулийн дараа ярилцъя хэмээн “бултсан”. Одоо нэгэнт сонгууль дууссан болохоор түүнтэй ярилцсанаа хүргэе.  

-Сонгуулиас хойш Монголын улс төр наадмын уур амьсгалд дарагдаад нэг хэсэгтээ намжиж байх шиг байна. Гэхдээ Монголын улс төр ирэх наймдугаар  сараас нэгэн том өөрчлөлтөд татагдан орно гэж ярьсан улстөрчид их боллоо. Тухайбал  Засгийн газрын тухай.  Улс төр судлаачийн хувьд таны бодол?

2013/02/08

О.ЧУЛУУНБИЛЭГ: АРДЫН НАМД ОДОО С.БАЯР ШИГ СТРАТЕГИЧ Л ХЭРЭГТЭЙ


Улстөрчид олонд танигдахын тулд дор бүрнээ л байгаа, бай­гаагаараа ял­гарахыг оролдох болж. Энэ дундаас менежмент талаа­саа хамгийн амжилттай яваа улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ. Нэгэнт ярилцлагын сэдвээ өөрийн тань мэргэжилд тулгуурлаж тодор­хойлсон учраас энэ өнцгөөс эхлүүлбэл сонир­холтой болж болох юм?

Манайд улстөрчийн эц­сийн зорилго нь албан тушаал дээр очих гэсэн коммунист маягийн ойлголтоор хэрэгжиж ирсэн. Гэтэл орчин үед улс төр гэдэг ойлголт өөрчлөгдөж байна.Нийгэмд тулгарч буй тодорхой асуудлуудыг шийдэх төслөө бэлдээд олон нийтэд танилцуулж, албан тушаалд хүрээд төслөө ажил хэрэг болгож, үр дүнг нь үзэх буюу илүү мэргэших хэлбэрээр улс төрийн амьдралыг эхлүүлэх хэлбэр рүү явж байна. 

2011/12/14

МАН, АН-ЫН СОНГУУЛИЙН КАМПАНИЙН “МЕССЕЖ”-ИЙГ ШИНЖИХҮЙ


Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсад маань сонгуулийн мөчлөг бүхий шинэ он гарах гэж байна. Хэдийгээр юм бүхэн улс төртэй холбогдох боломжгүй бөгөөд огтхон ч шаардлагагүй боловч ардчилсан улсад онц байдал, дайны цагаас бусад үед иргэн бүрт хамааралтай хамгийн том кампанит ажил бол төрийн эрх барих байгууллагад өөрийн төлөөлөгчөө сонгох сонголтонд оролцох сонгууль байдаг.

2011/11/16

УЛС ТӨР ДЭХ ОРОН ЗАЙН ТУЛААН


Орчин үеийн улс төрийн менеж­­мен­тийн ухаанд орон зайн ту­хай ойлголт илүү чухал болж на­мууд ямар стратеги барихаас шалтгаалж тэд шахагдаж эсвэл тэлж байдаг амьд үйл явц болсон тухай Монголын жишээн дээр бичсэнээс хойш найман сар өнгөрсөн байна. Монголын парламентын ээлжит сонгууль дөхөж Сонгуулийн хуулийн шинэчлэл хэлэлцэгдэж дуусч байгаа боловч хэчнээн цаг  хугацаа, орон зайг туулан ямар үр дүнд хүрэхийг Балхжав гуай мэт би таашгүй. 

2011/10/29

“PRESIDENT ZERO” БУЮУ ЯЛАГДАЖ БУЙ ОБАМА


Америкийн түүхэн дэх анхны Африк­-Американ буюу хар арьст ерөнхийлөгч төдийгүй 44 дэх ерөнхийлөгчөөр ялалт байгуулан ажиллаж буй Барак Обамагийн дахин сонгуулийн кампанит ажил өмнөх шигээ гялалзсан амжилтаар бялхсан байж чадахгүй байна. Гайхамшигтай уран илтгэх чадвар, нэг асуудлыг олон дахин ярьсаар бусдаар хүлээн зөвшөөрүүлэх цөхрөлтгүй зан, хүмүүстэй харилцаж сайнаар нөлөөлж чадах хосгүй харилцааны арга зүй гэх мэт олон давуу шинж чанар нь америкийн сонгогчдод төдийгүй дэлхийн бусад лидерүүдэд ч гүн нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Манай хошин шогийнхны илэрхийллээр бол “цаанаасаа ингээд төрчихсөн амьтан” мэт дэлхийд үнэлэгдэж Нобелийн энхтайвны шагналыг хүртэл авч амжсан америкийн гуравхан ерөнхийлөгчийн нэг.

2011/09/14

ШИЙДЭЛГҮЙ УЛС ТӨРӨӨС ШИЙДЭЛ ХАЙХ НЬ

Улс төрийн менежментийн ухаанд орчин үеийн улс төрийн үндсэн технологийг өөрчлөлтийг санал болгох болон шийдэл гаргах гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж намууд болон улстөрчид дүрэм болгон мөрддөг болжээ. Эрх баригчдын шийдэж чадахгүй байгаа мөртлөө иргэдийн амьжиргаанд хамгийн их тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж өөрчлөх гарцыг олон нийтэд санал болгох нь улс төрийн зах зээлийн эхний дүрэм. Зөв тодорхойлно гэдэг нь судалгаан дээр үндэслэж тодорхойлсон боломжит хувилбаруудыг мөрийн хөтөлбөрийн хүрээнд сонгогчдод санал болгож буй гэсэн утгыг агуулдаг. 

2011/04/05

ТЭМҮҮЖИН, ХҮРЭЛСҮХ, БАТЗАНДАН ГУРАВ

Орчин үеийн улс төрийн менежментийн ухаанд /урлагт/ сонгогчдын зорилтот бүлгийг тооцохдоо нэг үеийнхэн буюу generation гэх ойлголтыг заавал авч үзэх тухай заадаг болоод эхэлжээ. Үе үеийнхэн өөрийн зовлон жаргалтай бас өөрийн хэл яриатай, хамгийн гол нь өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг ажээ. Өнөөдөр америк залуучуудын дийлэнхийн хувьд америкийн “Ардчилсан нам”-ыг хамгийн ихээр дэмждэг. Уул нь логикийн хувьд америкийн “улаантанууд” болсон зүүний үзэлтэй “Ардчилсан Нам”-ыг биш эрх чөлөөг тунхаглагч барууны либерал үзлийн туг болсон “Бүгд Найрамдахчууд”-ыг илүүтэй дэмжих ёстой баймаар сан. 

2011/02/22

НЭГ СТАЛИНЫ ХОЁР МОНГОЛ УЛС БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Тун удахгүй хавар болгоноор аугаа их эх орны дайны ялалтын 66 жилийн тэгш ой хэмээн бөөн баяр хөөр болно. Манайхан ч сурсан зангаараа дагаа л намирч, орой нь телевизүүдээр  зөвлөлтийн үеийн үзэл сурталжсан баахан кино хөврөх нь тодорхой.
Уг нь шууд утгаараа бол оросуудын хувьд л эх орноо хамгаалсан гэсэн утгатай болохоос манай эх орны дайн биш л дээ. Ялалтын баяр бол Өрнийн болон Зөвлөлтийн цэргийн эвсэл германы социалист нацизмыг ялсан дайн бөгөөд харин түүнд монголчууд бүхий л чадлаараа хөрш орноо дэмжсэн гэдэг нь бол түүхэн үнэн юм. 



2011/02/19

АНОМИ МОНГОЛ (ХӨХ МОНГОЛ БИШ ШҮҮ)

Би өөрийгөө монголын түүхийн онц сонирхолтой үед амьдарч байна гэж боддог. Учир нь монголчуудын хийж буй хуучин коммунист нийгмээс ардчилсан нийгэм уруу шилжих шилжилт нь улс төр, нийгэм эдийн засаг, үнэт зүйлсийн давхар давхар шилжилт хийгдсэнээр үйл явдлууд маш хурдтай өрнөж буй. Бидэнтэй хамт коммунист лагерьт харъяалагдаж байсан Зүүн европын улсууд ардчиллыг сэргээн тогтоосон бол монголчуудад түүхэн туршлага байхгүй, ардчилсан нийгмийг шинээр тогтоож байна. 


2011/02/14

УЛС ТӨР ДЭХ ОРОН ЗАЙН ТУЛААН

Орчин үед улс төрийн менежментийн ухаанд орон зайн тухай ойлголтыг ихэд чухалд авч үзэх боллоо. Товчхондоо мэргэжлийн улс төрийн менежментийн гол зорилго нь улс төрийн орон зайд өөрийгөө хадгалах, улмаар тэлэх, бусдыгаа буланд шахсанаар өөрийн бодлогыг сонгогчдоор хүлээн зөвшөөрүүлэх, дэмжигчдээ нэгтгэн нөлөөлөх урлаг байх тухай барууны их сургуулиудад ид хэлэлцэж байна.

Хулгана дагадаг оцон шувууд :-)