Д.Гурамишивили хэлсэн нь:
Хэрэв өөрийгөө захирч чадахгүй бол бусдыг захирах гэж бүү оролд.
Хэрэв өөрийгөө захирч чадахгүй бол бусдыг захирах гэж бүү оролд.
Сен Жон Перс хэлсэн нь:
Төрийн зүтгэлтэн хүн үнэний хэлэхийн тулд ярих хэрэгтэй, харин худал хэлэхийн тулд
дуугуй өнгөрөхөд л хангалттай.
М.Денью хэлсэн нь:
Хүний эзэмшиж чадах чадваруудаас “сайн ярьдаг чадвар шиг” түргэн дэвжих, бусдад тоогдох боломж нэгээхэн ч үгүй.
Даравбандида хэлсэн нь:
Ертөнцийн зовлон их хүнээс гардаг.
П.Хилон хэлсэн нь:
Ноён нуруутай хүн бол хонхны адил цохихгүй л бол дуугарахгүй.
Солон хэлсэн нь:
Их хэргийг гүйцэлдүүлж байгаа хүн бүхэнд таалагдаж болохгүй.
Эписхарм хэлсэн нь:
Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямарч үнэ цэнэгүй.
Эзоп хэлсэн нь:
Хааны ордонд сонссон бүхэн чиний дотор бөглөөтэй үлдвэл зохино.
Лаоз хэлсэн нь:
Хэрвээ хүмүүс чиний араас дагаасай гэж хүсэж байвал өөрөө тэдний араас яв.
Аугаа их ухаантууд төрийг удирдаж байх цагт доодчуул нь тэдний оршин байгааг анзаардаггүй. Аугаа их бус ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөө сүсэлж удирдагчаа магтаж байдаг. Түүнээс доогуур ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард олон айдаг. Бүр дорд хүмүүс төр барих юм бол ард түмэн тэднийг жигшин зэвүүцдэг.
Сократ хэлсэн нь:
Байгаагаасаа доогуур байна гэдэг бол бүдүүлэг.
Харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг бол ухаантай шинж.
Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямарч үнэ цэнэгүй.
Эзоп хэлсэн нь:
Хааны ордонд сонссон бүхэн чиний дотор бөглөөтэй үлдвэл зохино.
Лаоз хэлсэн нь:
Хэрвээ хүмүүс чиний араас дагаасай гэж хүсэж байвал өөрөө тэдний араас яв.
Аугаа их ухаантууд төрийг удирдаж байх цагт доодчуул нь тэдний оршин байгааг анзаардаггүй. Аугаа их бус ухаантнууд төр барьж байгаа орны иргэд төрөө сүсэлж удирдагчаа магтаж байдаг. Түүнээс доогуур ухаантнуудын эзэгнэж байгаа төрөөс ард олон айдаг. Бүр дорд хүмүүс төр барих юм бол ард түмэн тэднийг жигшин зэвүүцдэг.
Сократ хэлсэн нь:
Байгаагаасаа доогуур байна гэдэг бол бүдүүлэг.
Харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг бол ухаантай шинж.
Аристотель хэлсэн нь:
Бүх талаар ноён нуруутай, хүн чанартай байхгүйгээр нийгмийн зүтгэлтэн болох гэвэл тэр бүтэхгүй.
Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан
Вильгелм Мюллер хэлсэн нь:
Төр улсын амьдрал үертэй төстэй: ямагт урагш тэмүүлж байхдаа л сайхан. Үерийн урсгал зогсохоороо мөс юм, намаг болон хувирдаг.
Фукидид хэлсэн нь:
Хэсэг бүлэг хүмүүс хангалуун амьдраад, улс нь сөнөж байснаас, улс орон бүхэлдээ хөгжин цэцэглэж байвал ард иргэдэд хавьгүй ашигтай.
Фридрих Генц хэлсэн нь:
Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй.
Арнольд Руге хэлсэн нь:
Ямар нэгэн заль гаргахаас татгалзаж буй нь хамгийн зальтай улстөрийн бодлого.
Дайснаа төөрөгдүүлэхийн тухайд бол, хамаг үнэнээ ярьж байгаа хүнд хамгаас бага итгэдэг гэдгийг туршлага маань байна шүү дээ.
Василий Розанов хэлсэн нь:
Төр засаг өмнө нь бөхөлзөхгүй байгаа хүний ясыг хугалдаг. Төр гэдэг бол хүч. Энэ л түүний гол шинж. “Сул дорой төр” бол төр биш зүгээр л байхгүй зүйл.
Поль Валери хэлсэн нь:
Муу үйл хийдэггүй засагт сэтгэл татах юм байдаггүй.
Бернард Шоу хэлсэн нь:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй. Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаараа түүнийг баллаж орхидог.
Күнз хэлсэн нь:
Сайн засаглалын нууц: захирагч захирагчийн ёсоор, зарц нь зарцын ёсоор, эцэг нь эцэг шиг, хүү нь хүү нь хүү шиг байваас зохилтой.
Ард түмнийг зүй зохистой удирд, хүмүүс шударга тахимуу болно.
Ард олонд ээлтэй сайн ханд, хүмүүс шаргуу хөдөлмөрлөх болно.
Шилдэг нэгнийг өөд татаж, эрдэмгүй харанхуйг нь сурга, хүмүүс танд итгэх болно.
Дэг журамтай оронд үйл хэрэгтээ ч, үг яриандаа ч зоримог бай.
Дэг журам үгүй газар үйл хэрэгтээ зоримог явах нь зөв ч үгээ хянаж бай.
Ард түмэн удирдагч хоёрын харьцаа:
Хаан эзэн бол морь унасан хүн, түшмэл хийгээд хууль цааз нь жолоо цулбуур, Ард түмэн бол морь юм. Морьдыг зэрэгцүүлэн урагш залахын тулд жолоо цулбуураа хямгатай барьж хүчийг нь зөв хуваарилан, нөөх газар нь нөөж явах хэрэгтэй. Ингэхдээ жолоог нь дугтаж, учир зүггүй давхиулах ёсгүй морьд хар аяндаа л явж байвал сайн.
Хаан эзэн бол морь унасан хүн, түшмэл хийгээд хууль цааз нь жолоо цулбуур, Ард түмэн бол морь юм. Морьдыг зэрэгцүүлэн урагш залахын тулд жолоо цулбуураа хямгатай барьж хүчийг нь зөв хуваарилан, нөөх газар нь нөөж явах хэрэгтэй. Ингэхдээ жолоог нь дугтаж, учир зүггүй давхиулах ёсгүй морьд хар аяндаа л явж байвал сайн.
Эрхэм хүний цээрлэх зүйл:
Бие гүйцээгүй залуу насанд зугаа цэнгэлийг
Хүч чадалтай идэр насанд догшин араншинг
Бие сулрах өндөр насанд шунал тачаалыг.
Томас Маколей хэлсэн нь:
Пеннийн үндэслэсэн колоний анхдагч сургаал “ард олноо хүмүүжүүл” байлаа.
Вашигтонг өөрийн аварсан ард түмэндээ мөн л “ард олноо хүмүүжүүл” хэмээн гэрээсэлжээ.
Төр засгийн тэргүүнд байгаа хүмүүсээсхэн нь ч ил тодорхой байхыг хүсдэггүй.
Ренэ Шатобриан хэлсэн нь:
Улс төрд үр дүн нь ямагт урьдчилан төсөөлсний эсрэг байдаг.
Хувьсгал бол ёс суртахуунтай хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм.
Ш. Монтескье хэлсэн нь:
Улс төрийн эрх чөлөө нь иргэний хувьд өөрийн аюулгүй байдлын итгэл үнэмшил дээр тулгуурласн сэтгэлийн тайвшрал байдаг.
Г.Адамс хэлсэн нь:
Орчин үеийн улс төр нь хүмүүс хоорондын бус, ннийгмийн хүчнүүдийн хоорондох тэмцэл юм.
Э. Бёрк хэлсэн нь:
Улс төр дэх уужим сэтгэл нь ихэнхдээ жинхэнэ мэргэн ухаан байдаг. Аугаа их эзэнт гүрэн, өчүүхэн ухаан хоёр бие биетэйгээ муу зохцдог.
Л. Бёрне хэлсэн нь:
Засгийн газар бол дарвуул, ард түмэн бол салхи, улс бол хөлөг онгоц цаг хугацаа бол далай тэнгис юм.
К. Бини хэлсэн нь:
Удирдаж чадахгүй хүн ямагт эрх булаагч болдог.
С. Цвейг хэлсэн нь:
Улс төр дэх алгуурхан шаргуу байдал нь даварсан хүчнээс, нягт намбай боловсруулагдсан төлөвлөгөө нь сайхан хоосон бодлоос ямагт өндөр авдаг.
Ф. Честерфилд хэлсэн нь:
Улстөрийн зүтлгэлтнүүд хайр дурлал болон үзэн ядалтаарудирдлага болгодоггүй тэднийг сэтгэл хөдлөл биш, харин сонирхол чиглүүлж байна.
И. Гёте хэлсэн нь:
Ямар засгийн газар сайн бэ? Өөрийгөө удирдахад биднийг сургадаг тэр л засгийн газар.
Ард түмэн хөгширдөггүй, ухааждаггүй. Тэр үүрд хүүхдээрээ үлдэнэ.
Ардчиллыг олонхийнх гээд байх юмгүй. Олонхийн дотроос хамгийн хүчтэй нь гарч ирээд сул дорой нь түүнд дасан зохицож уусдаг. Олонхи өөрсдөө юу хүсдгээ өчүүхэн ч төсөөлөөгүй байж хүчтэний араас дагаж хуйлардаг.
Т. Джеффер хэлсэн нь
Хэрэв засгийн газар бүх нийтийн байдал дээр тулгуурлавал иргэн тус бүрийн эрх чөлөө нь бүх нийтийн чухал үйл хэрэг болдог.
Г. Левис хэлсэн нь:
Улс төрд дурлалын адил эв найрамдал гэрээ гэж байдаггүй, гагцхүү түр эвлэрэл л байдаг.
Х. Манн хэлсэн нь:
Улс төр дэх бидний авралын ганц зам бол боловсрол юм. Энэ бол их үерийн усан дундах хөлөг онгоц юм.
К. Маркс хэлсэн нь:
Улс төр дэх шинэ шинэ хүн бол зөвхөн цагаан хар хоёр өнгө, сайндаа хар цагаан ба улаан өнгө мэддэг зураачтай адил байгалийн шинжлэл дэх шинэ хүн шиг байдаг.
Ж. Местр хэлсэн нь:
Аливаа ард түмэн өөртөө үйлчлэх, тийм л засгийн газартай байна.
Ф. Мориак хэлсэн нь:
Улс төр бидний хүчээр авдаг, бид бүгдээр хүссэн хүсээгүй түүн рүү живдэг.
Э. Мунье хэлсэн нь:
Улс төрийн хамгийн нэр төр нт бүхэл бүтний мэдрэмжийг алдахгүй байхад оршино.
Наполеон I хэлсэн нь:
Засаг захиргааны байдал нь ямагт хязгааргүй эрхт засаглалд хүргэдэг.
А. Ривароль хэлсэн нь:
Хэрэв мэргэн бодлогод нь хэдий чинээ хүч чадал байгаад, хүч чадалд нь төдий чинээ мэргэн байдаг бол, Тийм засгийн газар өв тэгш байх сан. Улс төрд нь үлгэрт гардаг ховдос адил: түүний оньсогыг тааж чадаагүй хэн бүхнийг тэр залгидаг.
Ж. Ж. Руссо хэлсэн нь:
Олон түмэн үйл хэрэгт өөрсдийг нь сольдог дарга нартай байх юм бол, дарга гэж нэрлэгдлээ ч тэд ямагт язгууртнуудыг бүрдүүлдэг.
Ёс суртахууны хорлол болдог бүхэн нь улс төр дэх хорлол юм. Хэрэв бурхадын ард түмэн гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх асан. Засаглалын тийм төгс хэлбэр учраас хүмүүст тохирохгүй байгаа юм.
Сенека Младший хэлсэн нь:
Ард түмэнд хор учруулахаар удирддаг засаглал удаан настай байдаггүй.
Айрис Мердок хэлсэн нь:
Огт хүлээж авахгүй хүмүүст үнэнийг хашгирч байгаа хүн эцсийн эцэст арга барагдан дуугүй болдог бөгөөд өөрийн зөв байсан эсэхэд эргэлзэж эхэлдэг.
Карл Твестен хэлсэн нь:
Сонгодог ертөнцөд ёс суртахуун бүхэлдээ улс төрд захирагдсан байдаг.
Броугэм хэлсэн нь:
Төрийн хүн суу билигтэй байх юм бол, хүмүүс хардаж сэжиглэн, заримдаа атаархан, ихэнхдээ үл итгэж харьцдаг. Ердийн дундаж хүндлэл хүлээхэд хэн ч тоодоггүй.
Наполеон III хэлсэн нь:
Улс төрийн зүтлгэлтнүүдэд цагаа олоод тайзнаас буух нь зарим үед хожоотой байдаг. Ийм замаар тэд үр дүнгүй тулалдаанд өөрийгөө сүйтгэхээс сэргийлдэг. Ингэснээр тэдний нэр хүнд унахгүйгээр үл барам, харин ч эзгүй үед нь дээшилчихсэн.
Фридрих Клингер хэлсэн нь:
Жинхэнэ засаг төр хуурай хөрсийг нам гүмхэн чийглэдэг зуны зөөлөн бороотой адил байх ёстой.
Васалий Розанов хэлсэн нь:
Аливаа түшмэд юуг ч бодож сэддэггүй, юуг ч үүсгэн оролддоггүй. Тэд хэзээ ч шинэ юманд оройлохгүйгээр үл барам, харин ялихгүй жижиг шалтгаанаа хориглож суудаг. Төр засаг өмнө нь бөхөлзөхгүй байгаа хүний яс хугалдаг. Төр гэдэг бол хүч энэ л түүний гол шинж. «Сул дорой төр» бол төр биш, зүгээр л байхгүй зүйл.
Сократ хэлсэн нь:
Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг, сайхан нь сайн хүмүүсийг, бурангуй нь муу хүмүүсийг бий болгодог.
Клод Гельвеций хэлсэн нь:
Ухаантай хүн хэзээ ч ердийн эзэн байдаггүй, тэр ямагт жинхэнэ төрийн хүн байдаг.
Сенека хэлсэн нь:
Эсрэг талынхнаа сонсолгүйгээр шийдвэр гаргаж байгаа хүн, тэр шийдвэр нь шудрага байлаа ч гэсэн шудрага бус алхам хийж байна.
Цетвес хэлсэн нь:
Хэрэв ямар ч нөхцөлд хатуу дэмжих ёстой зарчим гэж улс төрийн салбарт байдаг бол, тэр нь миний бодлоор “хэзээ ч ард түмнээсээ бүү хөндийр!” хэмээх л ганцхан зарчим байх.
Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг тэр мөнгө л баталгаажуулдаг.
Виктор Хюго хэлсэн нь:
Эрх чөлөө егөөдлөөс эхэлдэг.
Карел Чапек хэлсэн нь:
Бид хаанаас салхилж буйг сонирхохын оронд, утаа хаашаа хийсч байгааг нь харах нь элбэг.
Оноре Мирабо хэлсэн нь:
Ард олноо харанхуй бүдүүлэг байдалд барьж захирахыг хүсэгчид ээ болгоомжлогтун! Та нарт хамгийн түрүүн аюул нүүрлэнэ. Их ташуурдсан мал махчин араатан болох нь амархан гэдгийг мэддэггүй хэрэг үү?
Альфонс Ламартин хэлсэн нь:
Ядуурал аливаа хувьсгалын давших хүчин болдог. Хөрөнгө баялаг хориглох хүч нь болдог.
Мартин Лютер хэлсэн нь:
Нэг хүний үг бол хараахан үг биш: хоёр талыг адилхан сонсох хэрэгтэй.
Питтак хэлсэн нь:
Эрх мэдэл хүний жинхэнэ мөн чанарыг харуулдаг.
Хилон хэлсэн нь:
Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор.
Соломон хэлсэн нь:
Олон хүн төр засгийн эрх баригчдаас сайн сайхныг горилж хүлээх юм. Харин хүний хувь заяа гэдэг төр засгаас биш, бурхнаас үүдэлтэй шүү дээ.
Пифагор хэлсэн нь:
Ухаан солиотой хүнд илд бариулах шудрага бус хүнд эрх мэдэл олгох хоёр ав адилхан аюултай.
Платон хэлсэн нь:
Гүн ухаантан төрийн суудалд суугаагүй цагт эс бөгөөс төрийн эрх баригчид гүн ухаантнууд болоогүй цагт, хүн төрөлхтөн хэзээ ч бузар булайгаас ангижрахгүй.
Монтескьё хэлсэн нь:
Юу хүссэнээ хийхэд улс төрийн эрх чөлөө байдаг юм биш. Хууль бүхий улс оронд хүссэнээ хийх боломжтой байх, хүсэх ёсгүй зүйлийг хийх шаардлага гарахгүй байх гэдэг дээр л эрх чөлөө хязгаарлагддаг.
Хувь хүний эрх чөлөө, иргэний эрх чөлөө хоёр тэр бүр давхцаад байдаггүй.
Людвиг Еерне хэлсэн нь:
Өөрийнх нь тухай тааламжгүй үнэнийг түгээхээс айхдаа үгийн эрх чөлөөг хязгаарладаг төр засаг бол эгээ л өөрөө харагдахгүй байя гэхээрээ нүдээрээ аньчихдаг хүүхэд адил загнаж байгаа хэрэг.
Хүн эрх чөлөөгөө хямхдан зардаг уу, үнэтэй арилждаг уу, тэр сайн ноёнд ноёнд зүтгэдэг үү, муу ноёнд зүтгэдэг үү гэдэг нь гол биш. Тэртэй тэргүй тэр эрх чөлөөгөө хамгаас хямд худалддаг, үргэлж л хэн нэгэнд үйлчилж явдаг.
Фридрих Гещ хэлсэн нь:
Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй.
Арнолъд Руге хэлсэн нь:
Ямар нэгэн заль гаргахаас татгалзаж буй нь хамгийн зальтай улс төрийн бодлого.
Дайснаа төөрөгдүүлэхийн тухайд бол, хамаг үнэнээ ярьж байгаа хүнд хамгаас бага итгэдэг гэпгийг туршлага маань баталж байна шүү дээ.
Поль Валери хэлсэн нь:
Муу үйл хийдэггүй засагт сэтгэл татах юм байдаггүй.
Марк Твеп хэлсэн нь:
Хэрэв та олонхийн талд байгаагаа анзаарсан бол үзэл бодлоо өөрчлөх цаг болсны шинж.
Бернард Шоу хэлсэн нь:
Засаг төр хүмүүсийг сүйтгэдэггүй. Харин тэнэгүүд засгийн эрхэнд гарчихаа түүнийг баллаж орхидог.
Генрих Ибсен хэлсэн нь:
Цөөнхийн зөв байх тохиолд бий олонхи бол харин ямагт алддаг.
Айрис Мердок хэлсэн нь:
Огт хүлээж авахгүй хүмүүс үнэнийг хашгирч байгаа хүн эцсийн эцэст арга барагдан дуугүй болдог бөгөөд, өөрийн зөв эсэхэд эргэлзэж эхэлдэг.
Жон Милль хэлсэн нь:
Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна
Вилгелм Мюллер хэлсэн нь:
Төр улсын амьдрал үертэй төстэй: ямагт урагш тэмүүлж байхдаа л сайхан. Үерийн урсгал зогсохоороо мөс юм уу, намаг болон хувирдаг.
Томас Маколей хэлсэн нь:
Төр засгийн тэргүүн байгаа хүмүүсээс хэн нь ч ил тодорхиой байхыг хүсдэггүй.
Брогем хэлсэн нь:
Төрийн хүн суу билигтэй байх юм бол хүмүүс хардаж сэжиглэн, заримдаа атаархан, ихэнхдээ үл итгэж харьдаг. Ердийн дундаж хүлээхэд хэн ч тоодоггүй.
Фридрих Клингер хэлсэн нь:
Жинхэнэ засаг төр хуурай хөрсийг нам гүмхэн чийглэдэг зуны зөөлөн бороотой адил байх ёстой.
Адольф Тьер хэлсэн нь:
Хэрвээ намууд бие биеэ харж, сонсож чаддаг сан бол хэн хэнийгээ өршөөх байсан.
Альфонс Ламартин хэлсэн нь:
Хүний зүрхэн дэх төрөлх чанар намч сэтгэлээс нь ямагт илүү.
Антуан Ривароль хэлсэн нь:
Зарим үед төр засаг ард түмнийхээ итгэлийг алддаг, харин төр засаг ард түмэнд итгэж байсан түүх хэзээ ч үгүй.
Карел Чапек хэлсэн нь:
Бид хаанаас салхилж буйг сонирхохын оронд, утаа хаашаа хийсч байгааг л харах нь элбэг.
У. Черчилль хэлсэн нь:
Ардчиллын дутагдалд олон ч ганц ололт гэвэл эдүгээ хүртэл илүү сайхан хэн с сонгож олоогүй оршино.
Блез Паскаль хэлсэн нь:
Яагаад хүмүүс олонхио дагадаг билээ? Тэдний зөв болоо тэр үү? Үгүй ээ, хүчтэй болохоор нь тэр. Яагаад эртний хууль ёс, үзэл бодлыг баримталдаг билээ? Эртний тусмаа ухаалаг байдаг хэрэг үү? Үгүй ээ, нийтээр хэдийнээ хүлээн зөвшөөрөгдчихсөн, хэрүүл маргаан тарьдаггүй болохоор нь тэр.
Чингис хаан хэлсэн нь:
Эзэн нь архинд дуртай бол улсаа алдаж Түшмэд нь архинд дуртай бол тушаалаа осолдоод Ерийн хүн архинд дуртай бол гэр хөрөнгө барагдюу… Тиймийн тул ямар хүн боловч цаг архийг цээрлэх хэрэгтэй.
Хуулийг чанд мөрдөх хэрэгтэй. Хэрэв засаг хуулийг үл чанд мөрдвөөс төрийн хэрэг ганхаж мөхнө.
Ард иргэний дунд алаг бяруу шиг номхон яв. Алалдах дайны дотор олон харцага шиг довтолж яв.
Дэлхийн талыг эзлэх нь хүнийг эзлэхэд буй хүнийг эзлэх нь түүний сэтгэлийг эзлэхэд буй бие бөх бөгөөс ганцыг сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу.
Цагаадай хаан хэлсэн нь:
Буулгаагүй модонд хурц сүх хэрэг
Буулгаж дуусваас зохиогч сайн уран хэрэг
Байгуулаагүй төрд баатар хэрэг
Байгуулж дуусваас багшлагч мэргэн хүн хэрэг
Тамас Макалей хэлсэн нь:
Төр засгийн тэргүүнд байгаа хүмүүсээс хэн нь ч ил тодорхой байхыг хүсдэггүй.
Антуан Ривароль хэлсэн нь:
Зарим үед төр засаг ард түмнийхээ итгэлийг алддаг, харин төр засаг ард түмэнд итгэж байсан түүх хэзээ ч үгүй.
Н.Сланук хэлсэн нь:
Эр зориг гэдэг дайснаар илэрдэггүй, харин яаж эвлэрснээр илэрдэг.
Мо-ди хэлсэн нь:
Хаан хүн нүдийг нь эгц ширтэж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой.
Төрийг мэргэн жолоодох үндсэн 3 шалгуур:
Хэрэв ухаантан мэргэдийг өндөр албан тушаалд гаргахгүй бол ард түмэн мэргэн ухааныг хүндлэхээ болино.
Хэрэв ухаантай хүмүүст чамлалттай хөлс өгвөл ард түмэн тэдний хийж буй ажлын чухалд итгэхгүй
Хэрэв ухаантай мэргэдийг дээдлэн хүндлэхгүй бол ард түмэн саруул ухаанаас эмээхгүй.
Хэрэв ухаантан мэргэдийг өндөр албан тушаалд гаргахгүй бол ард түмэн мэргэн ухааныг хүндлэхээ болино.
Хэрэв ухаантай хүмүүст чамлалттай хөлс өгвөл ард түмэн тэдний хийж буй ажлын чухалд итгэхгүй
Хэрэв ухаантай мэргэдийг дээдлэн хүндлэхгүй бол ард түмэн саруул ухаанаас эмээхгүй.