Орос, Хятадын дунд харьцангуй бага харагдаад байгаа болохоос Францаас даруй 3 дахин том газар нутагтай манайх шиг орон хөгшин Европт байсан бол жижиг улс гэгдэхгүй нь ойлгомжтой. Бидний нүдэнд агуу том харагдах, бас санагдах АНУ нь дунд сургуулиуддаа албан ёсоор газар нутгаа тодорхойлохдоо өөрсдийгөө аль ч орноос бага буюу жижиг гэдэг харьцуулалт огт хэрэглэдэггүй. Жишээ нь, өөрөөс нь хамаагүй том газар нутагтай ОХУ-тай харьцуулахдаа жижиг гэдэг үгийг эелдгээр тойрч “АНУ-ын нутаг дэвсгэр, Оросын нутгийн талаас илүү хэмжээтэй” гэх.
Харин Монголын газар нутгийг харьцуулахдаа Аляскаас бага газар нутагтай гэж заадаг. Энэ нь ч үнэн л дээ. Гэхдээ Монголын газар нутгийг алдарт “Холливуд” байрладаг Калифорниас 3 дахин том гэж тодорхойлж бас болох л байсан. Тэгвэл Монголыг маань жижиг биш, ямартай ч багагүйд тооцогдох улс юм гэж иргэдийнх нь толгойд буух байсан нь ойлгомжтой. Энд би улиг болсон газар нутгийн том жижгийн тухай бус, харин бусдыг үзэх үзэлд суурилсан үндэстний өөрийгөө үнэлэх үзэл сэтгэлгээг хөндөх гэсэн юм.
Аливаа улсын хүч чадал газар нутгийн том жижгээс хамаардаггүй юм гэж мэдэмхийрэх хүн Монголд захаас аваад олдоно. Тийм, хүлээн зөвшөөрч байна. Харин алдарт Ромын эзэнт гүрнээс бараг 5 дахин том газар нутагтай болж чадсан улсыг хүч чадалгүй гэх үү эсхүл агуу гэх үү. Тухайн үедээ дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгийг тугандаа бөхийлгөж байснаараа Британийн эзэнт гүрний колончлолоос хол давсан түүхийг тохиолдол төдий гэх үү эсхүл агуугийн бодит биелэл гэх үү.
Аливаа улсын хүч чадал газар нутгийн том жижгээс хамаардаггүй юм гэж мэдэмхийрэх хүн Монголд захаас аваад олдоно. Тийм, хүлээн зөвшөөрч байна. Харин алдарт Ромын эзэнт гүрнээс бараг 5 дахин том газар нутагтай болж чадсан улсыг хүч чадалгүй гэх үү эсхүл агуу гэх үү. Тухайн үедээ дэлхийн нийт хүн амын дөрөвний нэгийг тугандаа бөхийлгөж байснаараа Британийн эзэнт гүрний колончлолоос хол давсан түүхийг тохиолдол төдий гэх үү эсхүл агуугийн бодит биелэл гэх үү.
Харин энэ их гүрний үр сад бид жижиг улсын өвчинд нэрвэгдээд олон арван жил болж байна. Бие махбодийг бус сэтгэлгээг “иддэг” энэхүү ужиг өвчнөөр Монголчууд өвчлөөд эдгэхгүй удаж байна. Гаднаас гуйлга тусламж гуйна, хэдэн халтар доллар олонгуут хагартлаа баярлана. “Манай жижиг улсыг тоож өгч байгаад баярлалаа” гэнэ. Хаа тэртээ карьер нь явахаа больсон барууны жүжигчин ирнэ, хамт зургаа авахуулна. Төрийн томчуул нь хөл алдан уулзана, “жижиг улсыг минь тоон ирж байгаад баярлалаа” гэнэ. Энэ бол сэтгэлгээний архаг зовиуртай өвчин.
Зүйрлэвэл, "Мөсөн галав" нэртэй хүүхэлдэйн кинон дээрх өөрийгөө жижигхэн зурам гээд итгэчихсэн үлэмж биетэй арслан заантай адил. Зурам шиг тоглоно, зурам шиг хооллон, модонд сүүлээрээ дүүжлэгдэнэ, бас зурам шиг мөрөөднө. Монголчууд хэмжээндээ сэтгэх ёстой. Тийм л учраас монголчуудын мөрөөдлийг үгүй хийж буй энэ жижиг улсын өвчнөөс, энэ тахир дутуу сэтгэлгээнээс салах шаардлага бидэнд байгаа юм.
Нөгөө талаар энэ бол Монголдоо хамраа сөхөж даналзаад, хилийн дээс алхангуут жижгэрдэг барьцгүй үндсэрхэг үзлийг хэлж байгаа юм. Гэхдээ хүний газар царай алдаж, хөлсөө урсган байж олсон мөнгийг “халтар цаас төдий”, өр зээл тавьж, шантарч зүдэрч бас зүтгэж олсон эрдмийг “хуурамч” хэмээн бүхэлд нь баллуурдан дорд үзээгүй болохоо сануулах давхар сануулъя.
Монгол том уу, жижиг үү? Улсын минь нэг аймагт гэхэд таван ширхэг “толгой” гарч ирэхэд л дэлхийн анхаарлыг татаж сүйд болж байна. Монголын эдийн засгийн форум гэх их хотод нь болдог сүржин нэртэй даржин уулзалтад гадныхан олноороо ирэхгүй байгаа атлаа хэдэн хөдөөний таван “толгой”-г ажилладаг болгохын тулд Дойче, Голдман гээд дэлхийн томоохон банкнууд царай алдан ирж байгаа нь бидний хандлага буруу яваад байгааг давхар сануулаад байх шиг. Ажилгүй тавантолгойг ажиллуулахад хөгжлийн хурд эрс сайжрах юм бол Монголын 2 сая гаруй иргэдийнхээ толгойг бүрэн дайчилвал хэр хэмжээнд үнэлэгдэх нь ойлгомжтой болох нь.
Итгэхгүй дорд үздэг “жижгүүдэд” үзүүлэх шинжлэх ухааны үндэстэй судалгаа ч бий. Сэтгэн бодох чадварын хувьд дэлхийн улсуудаас монголчууд илүү гэдгийг нэг бус нотлоод байгаа. Энэ үгийг дарсанд хөлчүүрхэж цээжээ дэлдсэн монгол биш харин Улаанбаатарын маань “ариун” утааг үнэрлэж ч үзээгүй гадны судлаачид гаргасан байдаг. "IQ ба Дэлхийн улсуудын баялаг" гэгчийг туурвин олон улсын хэмжээнд шуугиан тарьж байсан Ричард Линий судалгаанд Монголчууд сэтгэн бодох чадварынхаа үнэлэмжээр дэлхийд эхний 10-д орсон байдаг.
Ардчиллын эх орон Америк ардчиллын эцэг орон Гректэйгээ цуг Монголын ард жагссан. Оюутолгойг яаж ашиглахыг бидэнд заагаад өгье гэсэн Канадууд Монголчуудын урд ороогүйн. Төмөр замаа хаагуур барихаа надаас асуу хэмээдэг Оросууд мөн л бидний урд гишгээгүй. Тэр ч бүү хэл Нобелийн шагналтны тоогоороо ирц бүрэн парламент бүрдүүлж чадахаар болсон Израильчууд хүртэл Монголчуудын урд орж амжсангүй.
Харамсалтай нь, жирийн иргэнээс Монгол улс яг одоо хаашаа явж байна вэ гэж асуулаа гэхэд итгэлтэйгээр цээж дүүрэн хариулт хэлэх хүн алга болсон бололтой. Монголчууд бид нийгмийн одоогийн дэглэмийг сонгохоос өмнө Монгол улс хаашаа явж байна вэ гэхэд ядаж л "бид социализмийг бүтээн байгуулж байна", эсвэл "капитализмийг алгасаад" явж байна хариулах байсан болов уу. Цаг хугацааны өндөрлөгөөс харахад тэрхүү нийгэм маань алдаатай байжээ гэдэг нь одоо тодорхой болсон ч бид яг одоо хаашаа чиглэж байгааг мэдэх хүн байхгүй, эсвэл олон нийт эргэлзээнд орсон нь анзаарагдаж байна.
Хаашаа явж буйгаа мэдэхгүй шалтгаан нь нөгөө л жижиг улсын өвчин. Хоорондоо эвээ олоод харилцан ярихын оронд шалтгааныг бус буруутанг хайж цаг алддаг нь хаяанаасаа холддоггүй жижиг сэтгэлгээний дутагдал. Хилийн чанадад Монгол улсынхаа төлөө ажиллаж байсан ажилтныг дээрэлхэж баривчлангуут учраа олохгүй айлын улсын дүрмээр тоглоно, гуйна. Хэрэв монголчуудын баялгаас хуваалцах хоншоороо монгол хөвүүнийг маань дээрэлхээд буй улсынхан цухалзуулаад байгааг нь хязгаарлаж, засгийн газартай нь учраа олж өөрийн хүнээ шилжүүлж чадваас монголчуудын маань санаа амар, манай гадаад албаныхан ч толгой гэдгэр байх сан.
Цөөн хүнтэй улс жижиг байх ёстой бус, харин цөөн ч гэсэн нэгнээ дэмжиж, бас өмөөрч чадсан ард түмэн л то байдаг аж.
Цөөн хүнтэй улс жижиг байх ёстой бус, харин цөөн ч гэсэн нэгнээ дэмжиж, бас өмөөрч чадсан ард түмэн л то байдаг аж.
Эдүгээ нийгэмд, аль Хубилай хааны үеэс дэлхийн бусад улсаас хол давуу олон ургальч үзлийг нутагшуулж ирсэн монголчуудын хувьд монгол хүн бүр өөрийн гэсэн өнгийг энэ нийгэмд нэмж байх учиртай. Баабар нийтлэл бичнэ, нийтлэлийг нь нэг “суутан” муулна, “суутан”-ы араас түмэн сэтгэгдэл дагана. Энхбаяр үг хэллээ, түүнийг нь нэг “улстөрч” муулна, түүний араас зуу зуун улстөрч шаагина. Арго зурагтаар гарна, түүнээс ч олон “хэлтэн” хэн нэгэн нь гутаах гэж оролдоно. Яг тамын тогооны үлгэр. Дотогшоо амбицтай гадагшаа хулчгар авиртай бидний бодит байдал.
Монголд өнөөдөр нэг биш хэдэн арван Баабар хэрэгтэй байна. Түүн шиг гүнзгий сэтгэгч, түүн шиг оюунлаг тийм хүмүүс олон хэрэгтэй байна. Монголд өнөөдөр Арго багш шиг энгийн атлаа хүмүүст ойлгомжтой бас уйгагүй, дуучин Жавхлан шиг гэнэндүү ч гэсэн Монголоо эрхэмлэсэн авьяаслаг, Дагвадорж шиг онгироо байж болох ч омог бардам, хүчирхэг хүмүүс олноороо байж гэмээ нь Монгол улс өнгөө бүрэн гаргана, ужиграад үгдэрсэн жижиг орны сэтгэлгээнээсээ сална. Итгэл үнэмшилтэйгээр үүх түүхээ бодолцсон бардам чанар, тэр “хэмжээндээ” сэтгэх монгол сэтгэлгээ бидэнд хэрэгтэй байна. Бид жижиг улс гэж үү?
Э.Долгион
Төрийн удирдлагын магистр
Бээжингийн Их сургууль
Э.Долгион
Төрийн удирдлагын магистр
Бээжингийн Их сургууль
Taalagdajbna bichleg. Harin ter Richardiinsudalgaag n uzmeer baih uim
ReplyDeleteБаян болон ядуу орнуудын ялгаа нь үндэсний оюуны чадамжаас шалтгаалдаг гэх судалгааг Ричард Лин, Тату Ванхейнэн нар 2002 онд "IQ ба Үндэстнүүдийн баялаг" гэх номондоо дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Чухамхүү Израильчуудын үндэстний үнэлгээ доогуур байснаас болж энэ бүтээл тухайн үедээ шуугиан тарьж байсан юм. Ер нь бол аль ч номын санд байдаг юм даа. Олон улсын номын код нь:
ReplyDelete* ISBN-10: 027597510X эсвэл
* ISBN-13: 978-0275975104
Олдохгүй бол доорх хаягаар ороорой.
http://www.amazon.com/IQ-Wealth-Nations-Richard-Lynn/dp/027597510X
Тэрчлэн Линий "Арьс өнгө, IQ ба Тэгш бус байдал", "Оюун ухааны түүхэн шалгарлын судалгаа" зэрэг маш олон сонирхолтой ном бий. Цаг зав нь болвол уншихыг хүсэе.
dolgion, if u don't graduate with high distinction, u r not mongolian according to Richard...good luck
ReplyDeleteХорин хэдэн хэлтэй хөөрхий тэр Арго
ReplyDeleteХоногийн хоолоо залгуулж амьдарч байна гэх нь эмгэнэлтэй
Хоолондоо цадахгүй таргалах гүзээнүүд
Хоосон хонох нь халаг түмний төлөө зүтгэж явна гэх нь эргэлзээтэй
Алгын чинээ, аминчхан үзэлтэй түшээд
Агуу их бурхан лугаа сэтгэж алдах нь аюултай
Дээлийн чинээ монгол нутагтаа
Дэлхийн эзэн лугаа аашлах нь ичгэвэртэй
Өвөг дээдэс хүчтэй байсан уу гэвэл үнээн
Өрвөлзөх дайсныг нуга дарж байсантай нь маргахгүй
Газар нутаг ахиухан үлдээсэн нь үнэн
Гай эсвэл гавъяа болгохыг нь харин би мэдэхгүй
Хэмжээ хэмжээгээ олж сэтгэвэл тэр л бидэнд олз
Хэн хэнтэйгээ эвтэй байвал тэр л бидний хүч
Цаг цагаа мэдэрч зүтгэвэл тэр л бидний ашиг
Цадиг түүхээсээ суралцаж хөдөлвөл тэр л бидний зол
IQ сайтай нь тэндээ л биз
Аягүй явбал тээглээд л унана
Сэтгэхүй сайнтай нь эндээ л биз
Сэлүүргүй завь шиг явбал төөрөөд л дуусна
Монголчууд “хэмжээгээ” мэдэх ёстой
Монголчууд “хэмжээгээ” нэмэх ёстой
Монголчууд “хэмжээндээ” сэтгэх ёстой
Монголчууд “хэмжээндээ” амьрах ёстой
дажгүй сайхан бичжээ. гэхдээ яагаад баабарыг дэмжиж байгааг чинь ойлгосонгүй. баабар монголын залуу үеийн хүүхэд залуусыг хорт хар тамхиар утаж байгаа хүн шүү дээ үнэндээ. Зөвхөн хар дорд үгээр бичдэг гэж ингэж байгаа юм биш. БААБАР бол түүх гуйвуулагч шавж өөр хэн ч биш гэдгийг хүмүүс яагаад ойлгодоггүй байнаа??? уншиж итгэдэг хүмүүс нь бүгд түүнийг шүтсэнээс нь харахад л ойлгомжтой. цаад БААБАР нь БААБАРИЗМ бий болгох гээд байна шүү дээ яасан юм ойлгодоггүй юм...
ReplyDeleteNomnii hayag neriig ilgeesen yavdald bayarlalaa. Bid ingej cyber culture-d suraltsah yostoi. Odoo hun muulahaa jaahan bagasgaya. Baabar bichine yan uu ter hunii l songolt. Ta unshinuu yanuu tanii l songolt. Ta bid hen ch ter bitgii olon hel deer, ter dundaa chinese, spain hel deer deer garch baigaa bidnii tuhai medeeleliig unshij chadahgui l baigaa shuu dee. Bi uund itgeltei bna.
ReplyDeleteхэхэ, би судлаач хүн муу сайн 8 хэлтэй. таныг 5 хэл ч мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна. баабар шиг хүмүүс түүх бичээд байхаар би бухимдахгүй яах юм бэ, энэ залуучуудыг харахаар бүгд нүд нь аниастай хэн өөрт нь дөхөм ойлгомжтой бичсэнийг үнэн гэж боддог. баабар битгий хэл МУИС-ын түүхийн тэнхимд хятад хэлтэй нь ганц Дэлгэржаргал багш, бусад нь юу уншиж судалж юу бичдэгийг нь гайхаад баршгүй. миний гадарладаг хэлнүүд англи, орос, хятад, манж, япон, итали, герман, испани, эспренто
ReplyDeleteБичлэг сайхан болжээ. Уншаад их сайхан өөдрөг мэдрэмж авлаа. Ийм залуус олон байвал манай Монгол Улс хөнжиж бид зөв замдаа орох байх аа гэсэн итгэл төрлөө. Танд амжилт хүсье
ReplyDeletedajgui
ReplyDeletezuger oyutnii shireenii huuhdiin bichdeg yum bn. www.ganaa.mn gej orood gudlaach D.Ganhuyagiin bichleguudiig unsh tegvel tendes sudlach hun gej hen be gdg haragdah bolov uu. ternees enen shig bichlegiig uls tur sudlaach bish setguuliin 2-r kursiin angiin huuhed bichchiheer yum bn
ReplyDeletesetguliin 2r anginhan sain bsan bol mongolkin setgulzui mandaj bgaasht.zuragta asaagad harkui yu.minii site-g durdsand talarhav.
ReplyDeleteсайн улс төр судлаачид мэр сэр ч гэсэн байгаа гэж бодож байна. тэглээ гээд улс төр сайн болоогүй л байна шүү дээ. тэрэнтэй адилхан дээрх шиг бичлэгийг бичих чадвартай 2 курсийнхэн байгаа гэж найдаж байна. сэтгүүл зүйд ч тэр, улс төр судлалд ч тэр МӨНГӨ гэдэг зүйл л бүхнийг шийдэж байгаагаараа яг адилхан
ReplyDeleteSaihan bichleg baina. Uneheer bid setelgeendee oorchlolt hiih tsag boljee. Olon hunii anhaarlyg heregtei zuild chigluulj chadsan ene bichlegt Bayar hurgemeer baina.
ReplyDeleteteneg chamaig magtahad chi tuuniig teneg gedegt ergelzej eheldeg...
ReplyDeleteYu gesen ugiin! Mongolchuudiig hii demii magtaagiul yum bna end. Teglee geed mongolchuudiin teneg gedegt ergeljej bgaa bol chi ugshilaa sudlah heregtein bnadaa. Mongolooroo baharhaj bna shuu unshaad!
ReplyDeleteum bodloo. um boduullaa. aytaihan bichij.
ReplyDeleteхэн нэгний үг, хэлсэн ярьснаар биш өөрийнхөөрөө зорилгоо тээгээд л амьдар. хүн ер нь үнэнд биш сонсохыг хүссэн зүйлдээ итгэдэг амьтан шүү дээ. Монголчуудын муулах гээгүй, цаад гадныхан чинь яагаад биднийг магтаад унав гэдгийг бодох л хэрэгтэй. байнга л хардаж сэрдэж амьдрахгүй бол Монгол улс оршин тогтноход хүндхэн болоод байгаа шүү.наад зах нь НҮБ, дэлхийн банк, азийн хөгжлийн банк нь баячуулынх нь гарт орчихсон. бид нарыг байнга л зээл ав гэдэг тус болж байгаа юм шиг харагддаг ч эргээд өрийн сүлжээнд оруулж дампууруулж байна. Хаан банкны жинхэнэ нүүрийг одоо бид мэддэг болоод байгаа, НҮБ, Дэлхийн хөгжлийн банк ялгаатай юу гэдгийг сайн тунгаагаад бодоорой
ReplyDeletedeer bichsen teneg chamaig magtaj ehlehed teneg gedegt ni ergelzej eheldeg gdg ni daisan chamaig magtahad chi tuuniig daisan gedgii ni martaj eheldeg gsn utgatai bh gej bodogdoj bn. bichleg dajgui bichleg boljee. manai uls tur sudlach zalus denduu zoriggui bnaa. arend lijphart-n nomniihoo ehend Mongol sudlaachid uls turiin talaar yarihda dendu bolgoomjildog gej bichsen bdg daa. manai sudlach zaluuchuud 2-r kursiin setguuliin oyutnuudtai niileed ene niigmiig tsevershtel, tsegtsertel biched ailgaad humusiin nudiig neegeed uguuch
ReplyDelete