Хүүхэд байхдаа хүн бүр "том болоод өөрийн хүссэн ажлаа хийгээд зөндөө их цалин аваад дуртай зүйлээ авч, сонирхсон бүхнээ хийнэ" хэмээн хүсэн мөрөөддөг. Нэг мэдэхэд аль хэдий нь том хүн болсон хэрнээ мөрөөдсөн амьдралаа бүтээгч биш харин тэрхүү амьдралынхаа нэг хэсэг, хатуухан хэлэхэд зарим нь бүр түүнийхээ боол нь болчихсон явах нь олонтаа. Яагаад хүн бүрт хүүхэд цагийн мөрөөдлөөрөө амьдрах хувь тэр бүр олддогүй вэ? Энэ тухай шашны сургаал номлол, философи эрэгцүүлэл, шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарласан олон янзын байр суурь, хандлага бий. Асуудлыг нилээн бодиттой учирлан тайлбарласан үзэл онолуудаас энэ удаад “Паретогийн хууль буюу 80/20-ийн зарчим”-ыг өөрийн ойлгосон хэр чадлаараа та бүхэндээ хүргэж байна.
Парето юу гэж хэлэв?
В.Парето бол италийн эдийн засагч, нийгэм судлаач хүн. Тэрээр XIX зууны үеийн Итали дахь (зарим эх сурвалжид Англи орныг судалсан гэдэг) нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг ажиглан судалсаны үр дүнд материаллаг үнэт зүйлс, орлогын ихэнх хэсгийг хүмүүсийн цөөнх нь эзэмшдэг болохыг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, аливаа нийгэмд материаллаг баялгийн 80%-ийг хүн амын 20% нь хянадаг болохыг тогтоосон байна. Энэхүү судалгааныхаа үр дүнг 1897 онд нэгтгэн өөрийн үзэл санаагаа томъёолсон гэдэг. Гэхдээ Парето энд ямар нэг тоон харьцааг шууд тавиагүй ч гэлээ хүн амын дунд баялгийн хуваарилалт тэнцвэргүй байдгийг нотолж чадсан ажээ. Хожим энэхүү Паретогийн гаргасан дүгнэлт аль ч цаг үе, ямар ч улс оронд статистик баримтаар хөдөлшгүй тогтвортой математик үзүүлэлтээр батлагдаж эхэлжээ. Тэрээр өөрийн чухал нээлтийн учир холбогдлыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийгээ бүрэн тайлбарлаж, задлан тодорхойлж амжаагүй юм. Учир нь нийгмийн элит ангийн үүрэг ролийн талаар өөрийн онолдоо илүү ач холбогдол өгч, үлдсэн цагаа түүнд зарцуулсан гэдэг.

Тухайн үеийн дэлхий дахины нийгэм-улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан түүний дэвшүүлсэн онол судалгааны эргэлтэд оролгүй явсаар дэлхийн 2-р дайны дараагаас л судлаачдын анхааралд өртөж эхэлжээ.
80/20-ийн зарчим гэж юу вэ?
Гол санаа нь хүн аливаа хүчин чармайлтынх нь дөнгөж хорин хувь нь л хүсч буй үр дүнгийнх нь наян хувийг бий болгодог гэдэгт уг онол суурилдаг. Өөрөөр хэлбэл, 80/20-ийн зарчим нь зарцуулж буй хүчин чармайлт, арга хэрэгслийн тун бага хувиар ирээдүйн амжилт үр дүн, бүтээгдэхүүний ихэнх хэсгийг бүтээдэг болохыг нотлодог байна.. Бодит амьдрал дээр бидний хүч хөдөлмөрийн 4/5 ямар нэг үр дүнгүй өнгөрдөг гэсэн үг.
Уг хуулийг цаашид олон эрдэмтэн судлаачид нарийвчлан судалсан агаад тэдгээрийн дотроос Английн эдийн засагч Ричард Кохын судалгаа өргөн цар хүрээ хамарч% өвөрмөц үзэл баримтлалыг тусгаснаараа нилээд онцлогтой.
80/20-ийн зарчим нь шалтгаан үр дагаврын тэнцвэргүй чанарыг илтгэж буй хэрэг бөгөөд уг зарчим бодит байдалтай нийцэн давхцаж байдгийг олон жишээгээр нотолж болно.
80/20-ийн зарчим нь шалтгаан үр дагаврын тэнцвэргүй чанарыг илтгэж буй хэрэг бөгөөд уг зарчим бодит байдалтай нийцэн давхцаж байдгийг олон жишээгээр нотолж болно.
Тухайлбал бизнесийн салбарт: нийт борлуулалтын 80%-ийг бараа бүтээгдэхүүний нэр төрлийн 20% нь хангаж байдаг бөгөөд худалдан авагчдын 20% нь компанийн ашгийн 80%-ийг бүрдүүлж байдаг.
Шинжлэх ухааны хувьд: аливаа нээлт, шинэ бүтээлийн 80%-ийг эрдэмтдийн 20% нь л санаачилдаг.
Нийгмийн харилцаанд: гэмт хэргийн 80%-ийг гэмт хэрэгтний 20% нь үйлдсэн байдаг бол гэм буруутай жолооч нарын 20% нь нийт зам тээврийн ослын 80%-ын шалтгаан байж, мөн адил гэрлэгчдийн 20% нь нийт салалтын 80%-ийг буруутнууд байдаг аж. Тэрчлэн улс орнуудын боловсролын тогтолцооноос хангаж буй бололцоо нөхцлийн 80%-ийг хүүхдүүдийн 20% нь л ашиглаж байдаг гэнэ.
Гэр оронд: гэрийн шалны хивсний 20% дээр л элэгдэлд хүргэхүйц үйлдлийн 80% явагдаж, нийт цагийнхаа 80%-д танд буй хувцасныхаа 20%-ийг өмсөн эдэлж, хулгайн эсрэг дохиоллын хуурамч түгшүүрийн 80% нь үнэхээр байж болох шалтгааны 20%-иас үүдэлтэй байдаг ажээ.
Техникийн хувьд: дотоод шаталтад хөдөлгүүрээс зарцуулагдаж буй энергийн 80% нь замдаа үрэгдэж, нийт энергийн 20% нь л дугуйг эргүүлэхэд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, энэ үед зарцуулагдаж буй түлшний 20% нь хөдөлгүүрийн 100% хангаж байдаг гэсэн үг юм.
Интернет хэрэглэгчдийн 80% нь нийт сайтын 20%-ийг л ашигладаг.
80/20-ийн зарчмын судалгаа гүнзгийрсэн нь
1949 онд Харвардын хэл бичгийн ухааны профессор Жорж К.Зипф Паретогийн зарчимд үндэслэсэн “хамгийн бага хүчний зарчим”-аа нээсэн байна. Зипфийн зарчим нь аливаа нөөц (хүн, бараа таваар, цаг хугацаа, мэдлэг зэрэг) хөдөлмөр зарцуулалтыг хамгийн бага түвшинд хүргэхийн тулд өөрийгөө зохицуулж байдгийг заадаг. Өөрөөр хэлбэл, ямар ч нөөцийн ойролцоогоор 20-30% нь үйл ажиллагааны 70-80%-ийг бүтээж байдаг аж.

1951 онд Америкийн инженер Иосиф Мозес Юран “Чанарын хяналтын удирдлага” бүтээлдээ Паретогийн зарчмыг бусад салбарт ашиглаж болохыг тэмдэглэсэн бөгөөд өөрийн салбартаа түүний санааг тун оновчтой ашиглаж чадсан ажээ.
Анх 80/20-ын зарчмыг хамгийн эхлээд IBM корпораци өөрийн үйл ажиллагаандаа амжилттай ашигласан гэдэг. 1963 онд тус корпораци өөрсдийн бүтээсэн компьютер нь програм командын 20%-ийг боловсруулахад хамаг цагаа буюу 80%-иа зарцуулж буйг олж тогтоожээ. Ингээд тэд хэрэглэгчдэд тохиромжтой системийн програм хангамж боловсруулах ажилдаа шуурхайлан орсон байна. Үүний үр дүнд нь хурдтай, үр ашигтай ажилладаг компьютер бүтээж чаджээ. Энэхүү зарчмыг бусад компьютер бүтээгч компаниуд ч өөрийн үйл ажиллагаандаа тусгаж үр дүнд хүрсэн гэдэг.
Паретогийн нийгмийн баялаг тэгш бус хуваарилагддаг тухай асуудал 100 жилийн дараа дахин маргааны том сэдэв боловXX зууны туршид баялгийг бүх нийтээр нь тэгшитгэх оролдлого гарах болжээ. Хэдийгээр нийгмийн аль нэг салбар хүрээнд нь тэгш бус байдал үгүй болсон ч нөгөөд нь гэнэт бий болсоор байдаг. 1973-1995 оны хооронд АНУ-д удирдлагын салбар харъяалагддаггүй ажилтнуудыг бодит орлого 14%-иар унажээ. Харин 1980-аад онд хамгийн баян хүмүүсийн 20%-ийн орлого эрс өсч, тэрхүү өсөлтийн 64% нь баян хүмүүсийн 1%-д л оногдсон байдаг. АНУ дахь хувийн хөрөнгө оруулагчдын бүх үнэт цаасны ихэнх хувь цөөн хэдэн эзэмшигчид буюу америкийн өрх гэрийн 5%-д нийт активийн 75%-ийг эзэмшиж байна. Үүнээс шалтгаалан зарим төрлийн мэргэжлийн томчуул, супер оддын орлого сансрын мэт өсөөд байгаа нь судлаачдын анхаарлыг татах болсон байна.
Энэ нь аль нэг ажил мэргэжлээр хязгаарлагдахгүй дэлхийн глобал нийгэм-эдийн засгийн харилцаанд ч илэрч байдаг аж. Тухайлбал, дэлхий дахинд долларын эзлэх байр суурийг харвал, дэлхийн худалдааны бараг 50% доллараар явагдаж, энэ нь дэлхийн экспортод АНУ-ын эзлэх хувийг даруй 13%-иар өсгөж байдаг. Тэрчлэн дэлхийн валютын нөөцийн 64%-ийг доллар бүрдүүлж, энэ нь дэлхийн ДНБ-д эзлэх АНУ-ын хувь хэмжээг 20%-иар өсгөхөд хүргэдэг байна.
Яагаад 80/20 зарчим чухал гэж?
Энгийн ухамсрын түвшинд бүхий л хүчин зүтгэл маань тодорхой үр дүнд хүрдэг гэж бид найддаг. Цаг минут, өдөр, долоо хоног, сар жилүүд бидний хувьд бүгд чухал. Найз нөхдийн минь хэнийг ч доогуур үнэлж болохгүй гэж итгэдэг. Бүхий л бичиг баримт цаас, утасны дуудлага бүртээ анхаарал хандуулах ёстой гэж ухамсарладаг. Нэг дээд сургуульд олж авсан боловсрол бусад дээд сургуулийнхтай тун ойролцоо гэж тооцдог. Бидний хувьд бүх түнш маань адил үнэ цэнтэй гэж ойлгодог. Бүхий л яриа хэлцэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, доллараар хийсэн наймаа бүр олз ашиг авч ирдэг гэдэгт итгэдэг. Бүх ажилчид маань адилхан байгууллагадаа ашиг олж ирдэг гэж боддог.

Гэтэл уг зарчим ёсоор бидний логикоор бодож заншсан тэрхүү нөхцөлтэй байнга зөрчилддөгт түүний цаад учир холбогдол оршино.
Үнэхээр 50%-ийн үйл ажиллагаагаар мөн хувьтай адил бүтээл, үр дүн гарч болно гэж бид сэтгээд дасчихаж. Гэтэл бодит байдал дээр шалтгаан үр дагаврын хамаарал тэр бүр ойролцоо буюу 50/50 харьцаатай байдаг гэж үү? Мэдээж заримдаа тийм байх нь бий. Гэхдээ бүх зүйл “50/50” байх тухай төөрөгдөл нь тархинд гүн бат суух хэрээр бодит байдалд хандах хандлагад маань төдий хэрээр хохирол учруулахад хүргэнэ. Харин 80/20 зарчмыг судалж шинжилснээр шалтгаан ба үр дагаврын харилцаа тэнцүү бусыг ухаж ойлгоход чухал ач холбогдолтой юм. Тухайн тэнцвэргүй байдал нь 65/36, 70/30, 75/25, 80/20, 95/5, 99.9/0.1 болон бусад утгыг авч болохыг ч давхар сануулж байна. Өөрөөр хэлбэл, тухайн 2 зүйлийн харьцаа заавал 100-тай тэнцүү байх албагүйг хэлж өгч байгаа хэрэг.
Нэг үгээр 80/20 зарчмыг ойлгосноор асуудалд бодиттой хандах нөхцөл рүү нэг алхам дөхөж буй хэрэг юм. Уг зарчмыг нарийвчлан судалж ойлгосноор хувь хүний хувьд төдийгүй байгууллага хамт олны хувьд ч өөрсдийн хий дэмий үрж буй цагаа илүү үр бүтээлтэй, оновчтой зүйл рүү хуваарилахад туслана хэмээн уг зарчмыг судалж шинжилсэн эрдэмтэд хэлж байна. Уг хуулийг зөвхөн эдийн засаг гэлтгүй улс төр, маркетинг, менежмент, мэдээллийн технологи зэрэг олон салбар хүрээнд үр бүтээлтэй ашиглах боломжтой гэж үздэг.
Паретогийн хуулийн талаар нэг хоёр нийтлэлийн хүрээнд задлан авч үзэх нь дэндүү явцуу хэрэг болох тул тухайлан гарсан судалгаа бүтээлүүдтэй та бүхнийг цаашид дэлгэрэнгүй танилцахыг хүсээд уг өгүүллээ төгсгөж байна.
Ер нь хараад байхнээ, өөрийн тань Блог их уншууртайн байна шүү. Баабар цэг мн-ий нийтлэлүүд хэт нэгэн хэвийн уйтгартай гэж санагдах боллоо. Амжилт хүсье судлаач дүү минь, ах нь байнга уншиж байна аа.
ReplyDeleteЦаашдаа Паретогийн 80:20ийн алтан дундаж сэтгэлгээ бүр арилж хүмүүсийг идэвхжүүлэх нэг хэлбэр болоод байгууллагын Хүний нөөцийн бодлогод аль хэдийнээ биелэлээ олчихсон байна. 20 хувийн ачаалалтай, 80 хувийн ашиг олдог Талент менежерүүд байгууллагын ашгийн хуваарилалтыг өөр өнцөгөөс хардаг байхдаа. Тийм хүмүүс үүгээр тэнэж яваад үүнийг уншвал коммент үлдээгээрэй. Лаг л юм бичих байхдаа тээ???
ReplyDeleteМиний бодлоор аливаа зүйлд эрсдэл эсвэл яг тодорхой зүйл сонгож, дагнан хөөцөлдөх хүртэлх хүчин чармайлтыг тооцсон байдаг юм болов уу? Сонгох хүртэл багадаа 40% нөөц зарцуулагддаг биз дээ? Энэ талаар судалгаа байвал цааш нь бичвэл...
ReplyDelete