Хорвоо дээр хосгүй ганц нүүдэлчин удамт Монголчууд хүн төрөлхтний хамгийн мундаг ард түмэн гэж нэг хэсэг нь хөөрцгөөх. Гэтэл цагтаа хаад ноёд нь хүртэл малаа дагаж нүүдэллэж ирсэн Монголчуудын хот хүрээ газар өссөн хүүхэд залуучууд өдгөө тэмээ харахаараа “эвэртэй тэмээ” үзсэнээс ч илүү гайхах болж, цаашлуулаад эвэртэй тэмээ байдаг тухай хэлвэл толгой дохин итгэх хэмжээнд очтлоо төсөөрөх болсон нь цаг үеийн онцлог юм биз ээ.
Иймээс нүүдэлчид гэж хэн болох, тэдний нийтлэг ахуй заншлыг товч өгүүлээд биднээс өөр ямар нүүдэлчид энэ хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Мал ахуйгаа дагаж, нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдардаг ард түмнийг нүүдэлчид гэж нэрлэдэг байна. Гэхдээ ан агнуур, загас барьж амьдардаг нүүдэлч ард түмэн ч бий.
Нүүдлийн соёлын аж ажуйн гол төрөл нь эрчимт бус мал аж ахуй байхын зэрэгцээ хүн ам, мал сүргийн ихэнх хэсэг нь үе үе нүүдэллэж байдгаараа онцлог. Ерөөс нүүдлийн соёл нь ертөнцийг үзэх үзэл, соёл, ахуйн өвөрмөц хэв маягийг өөртөө тээж байдаг бүхэл бүтэн ертөнц юм. Нүүдэлчид мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой хуурай тал, хагас цөл, өндөр уулсын бүсээр аж төрдөг.
Яагаад нүүгээд байдаг вэ? Нэг газраа суурин байгаад байж болдоггүй хэрэг үү. Малаасаа гарах мах сүүгээр тэжээгдэж, арьс үсээр нь хувцаслаж, нэг үгээр малын буянаар оршин амьдардаг тул мал сүрэг ямар бэлчээр ус хүснэ тэрийг нь дагаж нүүхээс өөр аргагүйд хүрнэ. Хэрэв үгүй гэвэл мал хүн хоёр хоёулаа үхдэггүй юмаа гэхэд өсөж арвижахаа болино.
Цэндийн Дамдинсүрэн гуай:
Маш дэлгэр нутаг минь
Мал сүргээр дүүрэн
Малчин олон монголчууд
Жаргал цэнгэлээр дүүрэн гэж шүлэглэсэн нь орчин үеийн хэлээр мал гэдэг амьтанд бэлчээрлэх их том газар нутаг хэрэгтэй байдаг, харин мал сүрэг нь олон байвал нүүдэлчид дээд зэргээр аз жаргалтай байх тухай буюу товчхондоо нүүдэлчдийн мөн чанарыг товч тодорхой, ончтой нь аргагүй хэлээд өгсөн хэрэг. Эсрэг тохиолдолд мал ахуйгаас хэт хамааралтай тул ган гачиг, зуд турхан, халдварт өвчин зэргээс шалтгаалж нэг өдрийн дотор юу ч үгүй хоосрох нь ч бий. Иймээс мал амьтныг дээдэлж шүтэх явдал нь тэдний оршин тогтнолын гол үндэс байх нь аргагүй юм.

Нүүдлийн ахуй оршин тогтнох зайлшгүй нөхцөл гэдэгт: 1) их бага хэмжээгээр ой модгүй орон зайтай байх, 2) байнгын цасан хучлагагүй буюу эсвэл цасны зузаан нь 40см-ээс хэтрэхгүй байх, 3) суурьшмал хот суурин, тосгонтой их бага хэмжээгээр хөршлөн амьдрах зэргийг шаарддаг байна.
Нүүдэлчдийн ахуй
Нэгэнт мал дагаж амьдардаг учраас нүүж суухад тохиромжтой, авсаархан, хөнгөн орон байртай байх шаардлагын дагуу малын арьс ноос, мод чулуу зэрэг гарын дорх зүйлээр бүтээгдсэн гэр, майхан, урц зэргийг ашиглаж иржээ. Гэр ахуйн тавилга хэрэгсэл, сав суулга ч цөөн агаад мөн л арьс үс, мод зэргээр бүтээдэг аж.

Гэхдээ эдгээр нь газар тариалан, гар урлал, дарх эрхлэдэггүй гэсэн үг биш юм. Их бага хэмжээгээр нүүдэлчдийн тэдгээр хэрэгцээг хангаж байдаг цөөн тооны хүмүүс ямагт байдаг. Нүүдэлчид угаас газар тариалан эрхлэхэд тааламжгүй газар оронд аж төрдөг тул тариа ногоо тарих явдал оршин амьдарч буй газар нутгийн тун өчүүхэн хэсэгт л явагддагийг хэлэх юун.
Нүүдэлчдийн арилжаа худалдааны үндсэн таваар нь давс байв. Одоо ч энэ уламжлал африкийн бэдэн болон төвдүүдийн хувьд хадгалдан үлджээ. Африкийн зарим улс орнууд тухайлбал, Мавритани, Мали, Алжир, Нигерт овог аймгуудаас авах татвараа давсаар бүрдүүлдэг гэнэ. Монголчуудын хувьд ч давс нь хоол хүнсэнд хэрэглэхээс гадна арьс үс зэрэг түүхий эдээ боловсруулах үндсэн бодис байсан тул давстай холбоотой түүх домог, газар усны нэр тун чиг арвин баялаг байдаг ажээ.
Нүүдэлчид орон зай, цаг хугацааны өвөрмөц ойлголт баримжаа, тэвчээр хатуужил, хээ шаагүй зан, зочломтгой байдлаараа суурин соёлтнуудаас ялгагдана. Тэд эртний болон дундад зууны өөрсдийн цэрэг дайчид, морьтон ба тэмээтэн баатруудын тухай ам дамжсан домог, баатарлаг туульсаараа хоорондоо тун төстэй аж.
Нүүдэлчдийг эдийн засаг, суурьшсан түвшнээр нь үндэслэж:
• Нүүдлийн
• Хагас нүүдлийн буюу хагас суурьшмал
• Бэлчээрийн
• Хагас бэлчээрийн буюу зуслант (зуны өндөр уулан дахь бэлчээрийг түрэг хэлэнд яйлаг, жайлау хэмээх үгээр тэмдэглэдэг) гэж ангилдаг байна.
• Босоо нүүдлийн буюу уул тал хослуулсан нүүдэл

Хэвтээ буюу өргөрөгийн, босоо буюу уртрагийн дагуу нүүдэлдэг, мөн тойрог байдалт нүүдэл гэсэн ангилал бий. Энэ ангиллын үүднээс мөчидхөн харвал халимагууд нь өргөргийн дагуу нүүсээр баруун тийш тасран одсон бол хөх нуур, шинжаан уйгарын монголчууд уртрагийн дагуу нүүдэг байсаар маниасаа тасран одсон болтой. Харин тойрон эргэх байдлаар нүүдэг нүүдэлчид нь одоогийн голомтоо сахин үлдсэн байх магадлалтай.
Нүүдэлчдийн тархац
Газар зүйн хувьд нүүдэлчдийг зургаан гол бүсэд хуваадаг байна.
1. Евразийн тал - таван хошуу мал (адуу, том эвэрт үхэр, хонь, ямаа тэмээ. Бид таван хошуу мал гэдэгт юу ордгийг нэг бүрчлэн мэддэг бол гадныханд энэ нь харь ойлголт юм) үржүүлэн өсгөдөг монгол, казах, түрэг, киргизүүд орно. Энэ бүс нутагт нүүдэлчид талын хүчирхэг гүрнүүдийг (скиф, хүннү, түрэг, монгол гэх мэт) үүсгэж байсан юм.

2. Ойрхи Дорнод – мухар эвэрт үхэр болон уналга эдэлгээнд адуу, тэмээ, илжгийг өргөнөөр ашигладаг бахтияр, бассер болон пуштун зэрэг нүүдэлчид үүнд багтана.
3. Аравийн элсэн цөл, Сахар – тэмээний аж ахуй эрхлэдэг бэдэн, туарег зэрэг нүүдэлчид оршин амьдрана.
4. Дорнод Африк, Сахарын өмнөх саванн – том эвэрт үхэр өсгөн үржүүлдэг нуэр, динк, масайчууд амьдардаг байна.
5. Өвөр азийн өндөр уулсын бүс болох Төвд, Памир ба өмнөд Америкийн Андын нуруу – сарлаг, лам гөрөөс, альпак өсгөн үржүүлдэг оршин суугчид багтана.
6. Хойд зүгийн буюу субарктикийн бүс – цаа бугын аж ахуй эрхлэдэг саам, чукча, эвенкүүд оршин амьдрана.
Анзаарах нь ээ, манайд лам гөрөөсөөс бусад нь байдаг болтой.
Нүүдэлчдийн өнөө ба өчигдөр
Цагтаа нүүдэлчид дэлхийг нэгтгэсэн гүрнийг байгуулж, суурьшмал соёл иргэншлүүдийг захирч, тэдгээрийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байсан бол өдгөө бэлчээрийн талхдал, хомсдол, цөлжилт, ядууралд улам бүр автаж, даярчлалын давалгаанд цохигдон, суурьшмал соёл иргэншил, аж үйлдвэрийн эдийн засагт улам бүр түрэгдэн шахагдсаар. Одоо дэлхийн хүн амын 0.5 хүрэхгүй хувь буюу нийт 35-40 сая нүүдэлчид хойд, өвөр, төв ази болон ойрхи дорнод, африкт нүүдлийн мал аж ахуйгаа үргэжлүүлэн эрхэлж байна. Зөвхөн Нигер, Сомали, Мавритани зэрэг африкийн улс орнуудад л хүн амын зонхилох хувь нь нүүдэлчид эзэлдэг байна. Харин Монголд хүн амын 20 хувь нь л нүүдэлчин хэвээр үлдэж, энэ тоо жилээс жилд буурсаар байгаа аж.

Өдгөө нүүдэлчин гэгдэх ард түмэнд Австралийн абориген, Бэдэн, Масай, Пигмей, Туарег, Монгол, Төвд, Саамичуудыг батгаадаг болсон байна.
Харин түүхэнд нүүдэлчин байсан угсаатнуудад – скиф, авар, азербайжан, башкер, хүннү, казах, киргиз, печенег, полов, сармат, үзбек, хазар, цыган, түрэг, туркменүүдийг тооцдог ажээ.
Хүн төрөлхтний нэгээхэн хэсэг, байгаль ертөнцтэй дасан зохицох гайхалтай чадвартай, нүүдэлчин ард түмний тухай товчхон өгүүлэхэд ийм байна.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл