2010/10/28

УЛС ТӨРЖСӨН БАЦААНУУД


    Бид хүүхдүүдээ их олон талаас нь судалсан (тийм гэж найдаж байна). Сэтгэл зүй, оюун ухаан, бие бялдрын хүмүүжил гээд. Харин нарийвчласан судалгаанууд тухайлбал, өсвөр үеийнхний улс төрийн итгэл үнэмшил, хандлагын талаар тухайлсан судалгаа шинжилгээ явуулсан юм бараг байхгүй дээ?

    Бидний хойч үеийн “бацаанууд” монголын нийгэм, улс төр, түүний ирээдүйн талаар юу бодож сэтгэж буйг судлаад мэдчихвэл бараг Монголын ирээдүйн зураглал гараад ирэх байх гэж санах юм.
    1950-аад оноос хөгжингүй улс орнууд улс төр судлалийн хүрээнд өсвөр үеийнхний үндэсний ухамсар, улс төрийн сэтгэлгээний талаарх судалгааг сонирхож эхэлсэн гэдэг. Швейцарийн эрдэмтэн Ж.Пиаже, А.Вейл нар хүүхдүүдийн харилцаан дахь зарим нэг улс төрийн нийгэмшлийн асуудлыг анх судалж эхэлжээ. Улмаар 1969 онд Д.Истон, Ж.Деннис нар хүүхдийн улс төрийн нийгэмшлийн талаар суурь бүтээлээ гаргав. Тэд хүүхдийн улс төрийн талаарх эмпирик ойлголтыг онолын үүднээс тайлбарлахыг зорьсон байна. 

    Америкийн улс төрийн сэтгэл судлаач Ж.Адельсон гэгч Англи, АНУ, ХБНГУ-ын 11-17 насныхны улс төрийн сэтгэлгээг судлаад, 11-13 насныхны улс төрийн төлөвшил 16-18 насны “архагууд”-тай харьцуулахад илүү эрчимтэй хөгжиж байдаг гэсэн дүгнэлт хийжээ. Түүний үзэж буйгаар тэд нилээн аминч, бие даасан байдаг аж. Хэрэв тэдэнтэй боловсролын талаар яриа өдвөл тэд багш, сурагчид, сургуулийн захирлын тухай, хуулийн талаар ярихад цагдаа, гэмт хэрэгтэн, шүүхийг дурьдаж эхэлдэг. Харин засаг төрийн тухай дурсахад хаан, сайд, хотын даргын талаар төсөөллөө хуваалцдаг гэнэ.

    Өсвөр үеийн 15 насныхны хийсвэр, логик сэтгэлгээ нилээн хөгждөг тул засаг төр, хүний эрх чөлөө, тэгш эрх зэрэг ойлголтуудыг ашиглаж чаддаг байна. Өсвөр үеийнхэн ирээдүйн болон одоогийн улс төрийн үйл явдлын ойрын болон алсын үр нөлөөг ухамсарлаж, улмаар ямар нэг улс төрийн үзэгдлийн үр дагаврыг хувь хүний төдийгүй нийгэм, бүлгийн хувьд үнэлэх чадвартай байдаг ажээ. Мөн нийгэм, олон нийтийн байгууллага, институтын үйл ажиллагааны шинж чанарын талаар зарим ойлголт төлөвшсөн байдаг гэнэ. Дээрх судалгаа 70-аад оны үед хийгдсэн байна. 

    Хүүхэд “улс төржихөд” мэдээж түүний гэр бүл ээж аав, найз нөхөд, сургууль соёлын нөлөөг авч судалсан жишээ баримт олон байдаг. Цаашлаад тусдаа улс төрийн байгууллагаар дамжуулан хүмүүжүүлэх асуудлыг ч орхигдуулаагүй байна. 

     Хүн төрөлхтөн хүүхдээ улс төрийн хувьд бэлтгэх, хүмүүжүүлэх зорилгоор тусгайлсан байгууллага хүртэл бий болгож ирснийг хэлэх хэрэгтэй. Монголчууд ч үүнийг тойроогүй. 90 оноос өмнө хүүхэд бүрт социалист ухамсар төлөвшүүлэх, “системд” үнэнч нөхдүүдийг бэлтгэх зорилготой “Монголын Пионерийн байгууллага” гэж лут коммунист байгууллага ажиллаж байлаа. Бүр найман наснаас нь баатарчууд, ленинчүүд, пионер, эвлэлийн гишүүн гээд шат дараалсан улс төрийн тогоонд чанаж, дуудсан үед “үүрд бэлэн байх”-ыг шаардаж, тангараг өргүүлэн итгэл үнэмшлийг нь бэхэлж авдаг байж. Одоо ч энэ тогоонд чанагдсан нилээд нөхдүүд улс төрийн эрх барих түвшинд том байр суурь эзэлсэн харагддаг.

    Ардчилсан хувьсгалын дараа дээрх орон зайг нөхөж “америк школ”-той Скаутын холбоо гэж гарч ирж нилээн манаргасан. Одоо ч манаргаа л байна. Гэхдээ улс төрийн гэхээсээ цэрэгжсэн тал руугаа нилээн идэвхтэй үйл ажиллагаатай гэж харагддаг. Мөн “Нээлттэй нийгэм сан” болон бусад олон улсын төслүүдийн санаачлан санхүүжүүлж байсан “Мэтгэлцээний клуб”, “Минипарламент” зэрэг өсвөр үеийнхний нийгэм, улс төрийн идэвхийг сэргээсэн нилээн боломжийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байлаа.  

    Түүхэн дэх хүүхдийн цэрэг-улс төрийн том байгууллага бол нацист германы “Гитлерюгенд” байлаа. Тэдэнд зориулсан “Гитлерюгендийн тухай хууль”, бүх хүүхдийг хамрагдахыг үүрэг болгосон Залуу албаны үүрэг зэрэг хууль хүртэл үйлчилж байв. Түүнд 10-18 насныхан хамрагдаж байсан бөгөөд улс төр, цэргийн олон чадварыг эзэмшихийг шаардаж байжээ.

    Хүүхдийн улс төрийн байгууллагын талаар дараа тусдаа сэдвээр дэлгэрэнгүй хөндье. Ямартай ч улс төржсөн биш юмаа гэхэд эх оронч төлөвшил, ардчилсан улс төрийн соёлыг олгох тухайлсан байгууллага байхад илүүдэхгүй л санагдана.   

    Орчин үеийн хүүхдийн нийгэм, улс төр, эдийн засгийн ертөнцийг үзэх үзэл бүр эртнээс төлөвших болсон нь анзаарагддаг. Үүнийг нийгмийн хөгжлийг хурдцыг дагаад хүний өсөлт бойжилт их эрт явагдах болсонтой холбож тайлбарлаж болох юм. Ийнхүү бие бялдар, оюун ухаан хувьд хурдацтай өсөхийг шинжлэх ухааны хэлээр акселераци (acceleration) буюу хурдсал гэж томъёолдог. Нэг үгээр хүүхдийн “улс төрийн хөгжлийн акселераци” явдагдах болсон гэсэн үг.

    Энгийн жишээ татахад сонгуулийн үеэр 6 настай хүү маань “Шудрага байцгаая л даа”, “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” зэрэг улс төрийн утга агуулгатай реклам сурталчилгааны үгсийг аль хэдий нь тогтоочихсон, заримдаа аав ээжийгээ мад тавих зорилгоор “санаатай” хэлж байгаа харагдсан. Бусад эцэг эхчүүдийн хувьд ч иймэрхүү зүйл ажиглагдсан л байгаа. Бүр цаашлаад тэд ээж аав нь аль намыг дэмжиж, хэнд саналаа өгснийг хүртэл гадарлана. Тэдэнд улс төрчийн талаар тодорхой “хөөрхөн идеал” хүртэл бий. Америкчууд нэг судалгаа хийжээ. 3-4 насны цэцэрлэгийн хүүхдүүдэд төрийн далбаанууд үзүүлээд “хамгийн гоё нь аль вэ?” гэж асуухад бараг нэгэн зэрэг америкийн далбааг сонгож, “харин хамгийн муухай нь аль вэ?” гэхэд хуучин ЗХУ-ын алх хадуур дүрсэлсэн далбааг заажээ. Сүрхий байна шүү. Тэгэхээр хүүхдүүд бүр нилээн эртнээс “улс төрждөг” байх нь шүү дээ.

    Орчин үед хүүхэд өсвөр үеийнхний нийгэм, улс төрийн төлөвшилд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет буюу виртаул орчин маш том нөлөө үзүүлэх болж, өнөө эцэг эх, сургуулийн зүгээс олгох хүмүүжил энэ тэр ард хоцорсон байна. Шууд хэлэхэд, компьютерын стратеги тоглоомоор олон улсын байдлыг ойлгож, телевизийн шар, ноцтой мэдээгээр дотоод улс төрийг авч үзэн, интернет хэсч нийгэм-улс төрийн хандлага нь төлөвшдөг болжээ. Нэг судалгаа танилцуулъя.

Америкийн социологчид дундаж өсвөр үеийнхэн 7 хоногт 21 цагийг телевизийн өмнө өнгөрөөдөг бол мөн тэр хугацаанд эцэгтэйгээ 5 минут, эхтэйгээ 20 минут биечлэн ярилцдаг болохыг тогтоожээ. Мөн хүүхэд 18 нас хүртлээ телевизээр 18 000 аллага үздэг байна. Мэдээллийн хүчирхийлэлд бас ч гэж хяналт тавьдаг АНУ-ын хувьд ийм байхад манайд үүнээс долоон дор үр дүн гарах нь тодорхой.

    Хүүхэд, өсвөр үеийнхэнд эцэг эхчүүдийн яншаа, багш нарын цэцэрхэл, улс төрчдийн улиглалаас тэдний сонсож, мэдэрч буй урлаг нь илүүтэй нөлөөлж, ертөнцийг үзэх үзэл нь төлөвшиж буй мэт санагддаг. Эцэг эхчүүд, төрийн бодлоготнууд хүүхдүүдийнхээ ямар “hip hop”хамтлагийн, юу гэсэн дуу сонсож байгаад анхаарлаа нэг хандуулчихвал. Лав улс төр бол бохир заваан зүйл, улс төрч бол адгийн новш гэсэн утгатай дуу, шүлэг, райм мөн ч олон байдаг даа. Тэрийг сонсож таашааж буй хүүхдүүд хэдэн мянгаараа шүү гэдгийг нуулгүй хэлье.   

    Орчин үед барууны эрдэмтэд өсвөр үеийнхний улс төрийн ертөнцийг үзэх үзэл тэр дотроо улс төрийн үзэл, үнэт зүйлс, улс төрийн үйл явцад хандах хандлага, эрхэмлэгээг нарийн судлах болсон байна. Харин манайд энэ асуудал хэр байдаг бол? 

  • Тэд юу мөрөөдөж байна? Боловсрол, мөнгө, хангалуун амьдрал, ажил төрөл алийг нь илүүд үзэж байгаа бол? 
  • Монголын дайсан эсвэл найз нөхөр нь хэн гэж төсөөлж байгаа бол тэд?
  •  Монголын улс төрийн өнөөгийн байдлаар ямар үзэл бодол тээж явдаг болоо?
  • Монголын улсын ирээдүйд хэр итгэж байна? Өөдрөгөөр үү, гутрангиар уу?
  • Тэдний улс төрчийн талаарх төсөөлөл ямар бол? Идеал улс төрч нь хэн бэ?
    Хүүхдүүдээ судлах юмсан гэж... Тэд улс төржөөд байна уу, улс төрөөс халшраад байна уу?

5 comments:

  1. uneheer unen shuu. mongolin tv, sonin, internet er n hevlel medeellin heregsleer mongolin uls turchid, tur barij bui humuus, mongolin uls turiin talaar uudtui oilgolt turduggui. Huuhduudiin maan' ihenhd n uls tur bol bohir zuil, mungu ugaah gesen humuusiin buugnurul gesen oilgolt bdg gehed hilsdehgui bol uu. Ulsin mungu idie gevel uls turd or gej yaritsagaah bolj dee huurhii

    ReplyDelete
    Replies

    1. - Ngươi rốt cuộc muốn tìm kiếm chủng tộc thú nhân gì ?

      Tử nói :
      - Cho dù bỉ mông tộc chúng ta có cường đại nhất thì số lượng cũng không vượt quá con số hai vạn , sở dĩ có thể cùng mười vạn cự long kháng cự chính là bởi vì chúng ta có minh hữu cường đại . Nếu long tộc chỉ có duy nhất một thần thánh cự long là thập cấp ma thú thì thú nhân chúng ta có đến tổng cộng bốn thập cấp ma thú , do tử tinh bỉ mông đứng đầu , được xưng là tứ đại thần thú . Thứ ta muốn tìm kiếm chính là hậu nhân của tam đại thần thú còn lại . Tứ đại thần thú đồng thời ra mặt , thử xem thú nhân sẽ phản ứng ra sao đây ?

      - Tam đại thần thú ? Bọn họ cũng cường đại như tử tinh bỉ mông sao ? Ta từng nghe Nặc Khắc Hi nói ngoài hắn ra thú nhân tộc còn có những thập cấp ma thú khác nữa , nhưng đều có khuyết điểm , không có cách nào có thể so sánh vởi tử tinh bỉ mông .
      đồng tâm
      game mu
      cho thuê nhà trọ
      cho thuê phòng trọ
      nhac san cuc manh
      số điện thoại tư vấn pháp luật miễn phí
      văn phòng luật
      tổng đài tư vấn pháp luật
      dịch vụ thành lập công ty
      http://we-cooking.com/
      chém gió
      trung tâm tiếng anh
      Tử gật đầu , đáp :
      - Điểm này Nặc Khắc Hi nói đúng . Nhưng cho dù bọn họ có khuyết điểm thì cũng là thập cấp a ! Thập cấp ma thú chính là đã đạt đến mức thần thú trong truyền thuyết , thập cấp ư , đó là khái niệm gì chứ . Ngoại trừ tử tinh bỉ mông cự thú ra , tam đại thần thú còn lại phân biệt là : bài danh đệ nhị là chiến tranh

      Delete
  2. yaaaaaaaaaag unen. namaig huuhed bhad lav hevlel medeellina heregsel ch neeh olon bsan ch bish ingej uls turjsun medeelel bdaggui bsan odoo ch bur arai dendeed tom bagagui uls turuus zalhah bolj dee. manai 3tai batsaan hurtel songuuliin uyer elbegee elbegee bsan tuunees hoish ashgui olimdiin avarguud turj tsetsrlegeeree neg serdamba serdamba gej oriloldoj bsan sanagdana

    ReplyDelete
  3. Ene buhen unenii ortoi gehdee negent ulsturiin zavaan bohir gedgiig meddeg boltson ym chine odoo oorchlohiig huseh temuulel zorilogtoi osvor ueiihniig hundelj uzeh heregtei bidend az zavshaan hiih zuil ih bna omnoh ueiin aldaan deer suraltsaj tsoo shine buteen baiguulalt shinchleliig avchirah eren ue ehleed bn ene buh sain tsagiig avchrahiin tuld hamgiin gol ni eh oronch setgeltei medleg bolovsroltoi hunleg irgeniig tolovshuuleh ni chuhal bn er ni uls ornii hogjiliig taban tolgoi ch ter oyu tolgoi ch ter ali ni ch avchrahgui harina zovhon onoodor gudalmj mederleed yavj bga ulsiin chine irgen ter hogjliig avchrana gedgiig oilgoh heretei ym shig

    ReplyDelete
  4. ta uuruu ene talaar sudalgaa hiiged blog dere ur dungee niitleerei. ur dung ni tesen ydan huleej baay... ulsturjiltiin ur dun ni 90-s deesh huvitai garna da aygui bol.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)