2010/11/04

ЭХ БОЛСОН ЗУРГААН ЗҮЙЛ БА ҮЙЛИЙН ҮР

“Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” хэмээх энэ өгүүлбэр Буддын гүн ухааны бараг үндсэн үзэл санааг тээдэг гэхэд хэлсдэхгүй. Хамаг зүйлийн эх үндсийг зургаан зүйл буюу төрөлд хуваадаг. Эдгээр нь 1. Бурханы төрөл, 2. Асур Нарын төрөл 3. Хүний төрөл  4. Бирдийн төрөл 5. Адгуусан төрөл 6. Тамын төрөл болой. Үүнээс эхний гурван нь дээд төрөлтөн бөгөөд алив сайн сайхан үйлийн ач буянаар уг төрлийг олон төрсөн хязгааргүй азтай ховор төрөлтөнгүүд. 


Зөвхөн хүний төрөл олон хичнээн бэрх болохыг бурханы ном сударт өгүүлэхдээ, "зүүний үзүүрийг дээш нь харуулж байгаад түүн рүү атга арвай цацахад нэг нь тэр үзүүр дээр тогтох лугаа адил" хэмээжээ. Энэ өгүүлэмж нь хүний үр хөврөл хэрхэн бүрэлдэг хийгээд олон сая эр эсүүдийн асар урт зайг туулан тэдний дундаас ердөө ганц нь л эм эстэй нийлснээр эхийн хэвлийд ураг бүрэлддэг тухай орчин цагийн шинжлэх ухааны тайлбартай ихээхэн адил сонсогдоно. Эндээс буддын гүн ухаан хүнийг төвдөө тавьж, “олохуяа бэрх хүний бие” хэмээгээд уг мөн чанар үүсэл гарал нь сайн бүхний үйлийн үр юм гэсэн санааг гаргаж, улмаар бурхны төрөл болон дэвших боломжтойг илэрхийлжээ. Үүгээрээ буддийн шашин, бүтээгч бурханд итгэж, үнэн ч байхыг номлодог бусад шашнаас ялгаатай.   

Харин сүүлийн гурвыг муу төрөлтөн хэмээх ба тэд аливаа муу үйл, нүгэл хилэнцийн үрээр төрсөн тул хязгааргүй зовлон эдлэх учиртай хэмээн тайлбарладаг. Жишээ нь, бирдийн төрөлтөн амьтад хязгааргүй их шунал, ховдог сэтгэлтэй байх бөгөөд идэж уух боловч тэр нь хялгасан хоолой дээр нь тээглээд орохгүй зовоодог бол адгуусан төрөлтөн хэлж, ярьж, ойлголцох чадахгүйн зовлонтой. Харин тамын төрөлд элдэв хорхой шавьж хамаарах ба тэд үргэлж бэртэж, эд эрхтэн нь салах зовлонтой авч тэр үхлийн шалтгаан болохгүй эсвэл эргэж ургаж дахин тэдэнд зовлон эдлүүлдэг гэх.
 
Улмаар буддын сургаалаар ёсоор дээрх зургаан төрөлд хорвоо ертөнцийн хамаг амьтад, өөрсдийн хийсэн үйлийн үрээр хязгааргүй хувиран төрөх ажээ. Тэгэхээр сайн ба муу төрөл олон төрөх нь “үйлийн үр” хэмээн энэ ойлголттой холбоотой бөгөөд сайн төрөл олж төрөх боломжийг энэхүү “үйлийн үр” олгож байна. Өөрөөр хэлбэл та сайн үйл, буяныг ихэд үйлдэн мууг тэвчвэл сайн төрөлд төрөх ба элдэв нүгэл хилэнцийг үйлдвэл муу доод төрөлд төрөх нь.
 
Хэдий хамаг амьтад үйлийн үрийн эрхээр сайн, муу аль төрлийг оллоо ч гэсэн эхээс л төрдөг. Өөрөөр хэлбэл аль нэгэн төрөлдөө бүгд л нэгэн нэгнийхээ эжий болдог ажээ. Тиймээс л амьтай бүхнийг эх шигээ хайрлахыг Бурхан багш сургажээ.
 
Мөн “үйлийн үр” нь дан ганц урд, хойд төрлөөс гадна хүмүүний энэ насны амьдралд гол үүрэгтэй. Тиймээс аливаа сайн, муу үйлийн үрийг бас энэ насандаа эдлэх боломжтой. Ийнхүү Буддын шашин маань нь хувь хүний зөв амьдрахад ихээхэн нөлөөлөх ийм гайхамшигтай сургаальтай ажээ. Тиймдээ ч Монголчууд бид өөрсдийгөө бараг зуун хувь бурханы шашинтай хэмээн бардам өгүүлж, эрдэмтэн судлаачид Хүннү гүрний үеэс эхлэн Монгол газар буддын шашин дэлгэрсэн гэж үздэг.
 
Гэтэл дээрх ариун сургаалийг дагах нь бүү хэл түүний үнэр манай нийгэмд байна уу гэмээр. Нөгөө бурхан лугаа хайрлах ёстой ээжийгээ зодсон, хөнөөсөн, дүүгээ, захиалж алуулсан гээд дурдахын эцэсгүй хэргүүдийн тухай мэдээ олонтаа гарах болж. Харамсалтай нь нийгэм маань ч үүнд дасах янзтай. Нөгөө эх болсон зургаан зүйлийн хамаг хамаг амьтныг ээж шигээ хайрлах номлол хайчив. Бид хоёр мянган жил Бурханы шашин шүтэхдээ энэ сургаалийг ойлгоогүй юм гэж үү. Хүний мөс, С. Зориг агсны өгүүлсэн “Монгол хүний саруул ухаан” хаашаа алга болов арай ч хайлаад урсчихаагүй баймаар. Үүний хариулт мэдээж өнгөрсөн түүхэнд л байж таараа.
 
ХХ зууны эхэн үе хүртэл Монголчуудын оюун санааны амьдралын эх булаг, дүүрэгч нь буддын сургааль байсныг бүгд мэднэ. Харин улмаар Бурхан багшийг Маркс, Энгельс нар нүгэл, буян үйлийн үрийн сургаалийг социалист хүмүүжил, ёс суртахуун орлох болсноор бидний хуучин философийн үзэл баримлал, нэр томьёо, ойлголт, ухагдахуун зэрэг мартагдсан билээ. Удалгүй социализм, коммунизм гэгч худлаа болох нь илэрч нуран унаснаар нийгмийн оюун санаанд томоохон хоосон орон зай үлдлээ. Үүнийг дүүргэх системтэй оролдлого гарсангүй. Хуучин бурхан шашнаа сэргээж, шашин шүтэх эрх чөлөөг олсон боловч тэр маань нийгэмд тусахдаа ердөө мухар сүсэг болж хувирсан. Мөн үүний хажуугаар учрийг нь ч ойлгож амжихааргүй олон янзын шашны урсгал, сургааль номлол өөрийн орон зайг эзлэхээр түрэмгийлэн орж ирсэн. Энд хэн буруутай вэ гэхээсээ илүү бид юун дээр алдаж байна вэ гэдэг нь илүү чухал.
 
 “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд”, ийм сургаалийг гол болгосон баясалгагчид хэн нэгний нүднээс ээжийнхээ нүдийг олж харахыг хичээнэ. Тэгэхээр хайр энэрэлийн эх сурвалж нь эх хүн болж таарч байна. Тиймээс эхлээд өсвөр үе, залуустаа ээжийгээ хайрлахыг сургая, тэгээд аав, ах, эгч, дүү, гэр бүлээ хайрлах үзлийг суулгая. Тэгэхгүй бол эх орон, нам засаг, ард түмэн гэх худлаа хайр зарлах бол суурь нь ялзарсан модон байшин дээр нэмж шинэ давхар барьсантай адил болоод байна. Ингэж ээж, аав ах дүүсээ хайрлах сэтгэлтэй болж гэмээнэ, хожим өөрийн бий болгох гэр бүл, хань, үр хүүхдээ хайрлан энэрч зөв хүн болгоно. Эндээс бид гэр бүл нь үйлийн үрийн тасралтгүй эргэх хүрдэн зүй тогтолтойг харж болно.
 
Зарим нэгэн хүн болгон л ээждээ хайртай, түүнийг хэнээр яаж заалгах гээд байна гэсэн асууж болох юм. Тэгвэл бурхны сургаальд “эх рүүгээ хялаан харж үл болно” хэмээжээ. Тэгвэл бид яадаг билээ. Би ээж рүүгээ муухай хар луу, түүнийг гомдоо луу бодох л хэрэгтэй. Ийм л үзлийг өчүүхэн ч гэсэн нийгэмд төлөвшүүлэх нь ач тустай юм болов уу гэж бид үйлийн үрийн тухай өгүүлж байна. Хэдийгээр хэн ямар шашин шүтэх нь түүний эрх ч буддын энэрэнгүйн сургаалийг өвөр насныхан маань яагаад судалж болохгүй гэж, тэртээ тэргүй хоосон орон зай нь хангалттай байхад.
 
Дараагийн удаа бид буддын шашны үлгэр домог, түүний сургаалийн шинж чанарын тухай өгүүлэх болно.     

А. Энхбат,  Анкара 2010. 11. 03

8 comments:

  1. Boduushtai l yum.Shashin shutleg geheesee iluutei,bidnii unuugiin zaluus ger buliin uureg khariutslagiig ali ali taldaa ukhamsarladagguigeesee bolj khuukhed gedeg amitan khokhirood ulddeg.Khair khalamj duruu ussun khuukhed enerekh setgel ,er ni l yum yumaar dutuu usdug yum shig.Enenii buruug bid niigemdee tokhdog,yag unendee niigem yaj ch uurchlugdsun bai ger buliin uureg khariutslagiig ukhamsarladag bol...Minii khuvid ger buliin uureg khariutslaga khamgiin ekhnii alkham gej bodoj baina.Well done andaa,bicheed bai unshaad l baiya!

    ReplyDelete
  2. маш их таалагдлаа баяралалаа

    ReplyDelete
  3. viliin vree gjj..

    ReplyDelete
  4. ter hoosorson oyunii oron zaid l hamag uchir bgaa gej boddogiin. Tiim uchraas unuugiin zaluuchuud orchin ueiin domog gegchid amarhan avtagdaj bgaa yum shig. Hunii oyun sanaag tejeej bdag yamar negen zuil ali ch tsag uyd heregtei. Iim zuil bhgui uchraas l bid ungursun tuuheeree hooson baharhahaas uur yu ch hiij chadahgui bna.

    ReplyDelete
  5. ene zuv l duu. Bid barag bugdeeree buddiinshashniig shutdeg geh murtluu yu shutej bgaagaa ogt meddeggui. Zugeer l ajil uils n butehgui bolood ireheer lamaas n asuuj bgaad gandan orj nom unshuuldag. Ingej yum yumand unguts hiisvereer handah bolood bgaa n yag unen yum. Huuhduuded eejiigee hairlahiig zaaval shashnii uzleer tailbarlah albagaui l dee. Magadgui ingevel shashin hucheer zaasan hereg bolno. hrin uuniig bagsh nar unshij bgaa bol uursduu unshij bolovsruulaad zaluustaa jishee avaad yarival mash ih uguujuu ugch bolohoor yum bna shuu

    ReplyDelete
  6. mash ih taalagdlaa shuu

    ReplyDelete
  7. uneheer zov uym bichsen bna

    ReplyDelete
  8. Баярлалаа. 🙏🏼

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)