Энэ явдал 1999 онд болсон юм. Хэдийгээр 10 гаруй жил өнгөрсөн ч түүний айдас дагуулсан сургамж цөөн хэдэн хүний хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд одоог хүртэл учир холбогдлоо алдаагүй байна. Үүгээр зогсохгүй тухайн үйл ажиллагааг санаачлагчид хийгээд оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа харамсалтай мэдээ баримт улам бүр дэлхий дахиныг түгшээж байна.
Хэрэг явдал хуучнаар ЗХУ-ын Якутын Алдан хэмээх районд Виталий Козырь гэгч хүн амины хэргээр ял эдэлж байсан этгээд 1987 оноос эхлэн “Шинэ амьдрал” нэртэй евангелист шашны сектийг байгуулснаар эхэлсэн байна.
Тэрхүү шашны бүлэг арав гаруй жил үйл ажиллагаагаа нууцаар явуулж байгаад 1999 оны 3 сарын нэгэнд бүх гишүүд нь (өөрсдийн жаал зуул эд хогшил чирсэн 78 хүн, түүний дотор 28 хүүхэд) нутгийн захиргааны барилга руу дайрчээ.
Сектийн толгойлогч “Биднийг гадаад руу гаргах хүртэл бид буруу номтнуудтай харьцахгүй” гэж мэдэгдсэн байна. Ингээд цагдаа, сэтгэл зүйч, сэтгүүлч нар “өөрөө өөрсдийгөө барьцаалагчид” руу ойртох оролдлого хийсэн боловч уг шашны бүлгийхэн чангаар орилолдон, хөлөө дэвсэлж, залбирлын дуу хадаан, зарим шүтлэгтнүүд нь бүр хэт хөөрлийн байдалд орж, улмаар татаж унаж эхэлжээ. Тэр үед зөвхөн хүүхдүүд л амьд байгаа шинжгүй мэт гайхалтай нь аргагүй тайван биеэ авч явж байлаа. Ийм байдлаар хоёр хоног өнгөрлөө.
Сектийн толгойлогч Канад руу гарахын хүсэж байсан аж. Үүний тулд ахиу мөнгө мэдээж дээр нь итгэл үнэмшлийнхээ төлөө тэмцэгч бөгөөд зовлон эдлэгч хөөрхийлэлтэй амьтад гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхүйц дуулиан шуугиан үүсгэх хэрэгтэй байсан юм санж. Тэр өөрсдийгөө хөнөөхөөр өөр хоорондоо хэлэлцэн тохирч бүгд найрамдах улсын өнцөг булан бүрээс цугларсан хүмүүс хэмээн цагдаа, сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ингээд тэд тэнд цугларсан хүмүүсийн нүдэн дээр нэг нэгэндээ хутга хурцлагч (гуранз) дамжуулан, хүүхдүүдтэйгээ цэргийн ёсолгоо гүйцэтгэж, хоорондоо салах ёс үйлдэж эхэлжээ. Удаашран цаг алдаж болохгүй болсон тул цагдаа нар хүүхдүүдийг насанд хүрэгчдийг тусгаарлан холдуулаад, өдөөн турхирагчдыг товлосон хугацаанд нэгэн зэрэг баривчлах ажиллагаа зохиов. Эмэгтэйчүүдийг эмнэлэг рүү, эрчүүдийг сэтгэц мэдрэлийн эмнэлэг рүү илгээв.
Хамгийн аймшигтай зүйл дараа нь өрнөсөн ажээ.
Хамгийн аймшигтай зүйл дараа нь өрнөсөн ажээ.
Эмнэлэгт очсон сектийн эмэгтэйчүүд “бидний хүүхдүүд буруу номтнуудтай холбогдон бузарлагдсан тул тэднээс бид татгалзаж байна” гэдгээ нэг зэрэг мэдэгдэв. Хөхнөөсөө гараагүй нярай хүүхдээ хүртэл тоохгүй хаясан байна. Нялхыг нь эмнэлэгт хүргэж, арай том хүүхдүүдийг нь хүүхэд асрах газарт аваачив. Хүүхдүүд огт уйлахгүй байв. Тэд нүүрэндээ баг өмссөн мэт огт сэтгэл хөдлөлгүй байх агаад хоорондоо нягтран бөөгнөрч, цаашид яахыг тэвчээртэй нь аргагүй хүлээн сууцгааж байлаа. Хүмүүжүүлэгч “алив хүүхдүүдээ хувцсаа сольцгооё” хэмээн 16-тай охинд тусалж цамцыг нь тайлахдаа нүдэндээ итгэсэнгүй. Тэр охины бие хэрцгийлэл, доромжлолын зэвхий сорвинуудад нилдээ автаж, харахын эцэсгүй зэрэмдэглэсэн байлаа. Бусад хүүхдүүдийн бие ч ялгаагүй тийм байв.
- Бурхан минь энэ чинь одоо юу вэ гэж хижээл эмэгтэйг асуухад,
- “Бид биеэ муу авч явсан учраас тэр” гэж хариулцгааж байлаа.
- “Бид биеэ муу авч явсан учраас тэр” гэж хариулцгааж байлаа.
Сектэд “барын зулзагыг бага дээр нь” гэдэг зарчмын хатуу мөрддөг байсан гэх агаад хүүхдүүдийг гэм буруу хийсэнд бус харин “зүгээр суусны төлөө” буюу цурам хийлгүй хөдөлгөж байхын тулд харгис хэргийгээр зодох нь зүй ёсны үйлдэл гэж тооцдог байжээ. “Сектийн хүмүүжүүлэгч” байнга төмөр утас, хадаас, буцалсан халуун ус бэлэн авч явах бөгөөд зовлон зүдгүүр, өвдөлтийг уртасгахын тулд хүүхдүүдийн биед тэдгээрийг шигтгэн урдаг байсан байна.
Арван настай Саша хүү эцэг нь дуудах үед тэр дор нь хариу өгөөгүйн төлөө төмөр утсаар сийчүүлсэн бол Оля хүүхэлдэй гэж юу болохыг мэдэх гэж оролдсон хэмээн үснээсээ зулгаалгуулсан аж. Арван сартай хоёр бяцхан хүүхдийг хүртэл уйлахыг нь болилуулах гэж зодож занчдаг байсан байна. Тиймээс асрах газар ирсэн тийм хоёр хүүхдийн нуруу өгзөг нь нилдээ шарх сорви хөхрөлттэй тул урт хугацаагаар түрүүлэг нь харуулж унтуулахад хүрчээ.
“Эрх чөлөөтэй” болсон эхний өдөр хамгийн ахмад хүүхэд нь мөрдөн байцаагчид, хамт байсан шуурхай бүрэлдэхүүнийг гайхширтал нь тэрхүү аймшигт тамлалын талаар ярьсан байна.
...Миша Дулов хэмээх арван настай хүү тэдний сууринд эрэлчид ирсэн тухай сонсоод ажлыг нь очиж үзэхээр гүйж очсон аж. Сект энэ тухай мэдчихэж. Эмэгтэйчүүд ялангуяа Мишагийн ээж “тэр буруу номтнуудаас бузартчихлаа” гэж орилоод бүр багтран унажээ. Бяцхан хүүхдийг онцгой хатуу шийтгэхийг шаарджээ.
Эрэгтэйчүүд хагас цаг хэртэй хүүг өшиглөн, саваагаар нүүр нүдгүй зодсон аж. Миша амьд гэх шинжгүй болсон тэр үед сектийнхэн буян үйлдэхээр түүний дэргэд цугларав. Хүчирхийллээр буюу зовлон эдэлж үхнэ гэдэг онцгой хүндэтгэлтэй хэрэг тул дээд зэргээр оршуулах ёслол үйлджээ. Хамгийн аймшигтай нь хүүгийн шарилд хийсэн шинжээчдийн дүгнэлтийн дараа илэрсэн юм. Хүүг амьдаар нь оршуулсан байж.
Гэвч тухайн үеийн шашны сектийн тухай хуулийн цоорхойгоос болж хүүг хэрцгийлснийх нь төлөө сектийн толгойлогч 10 жилийн хорих ял эдлэх, мөн сектийн 4 гишүүн 5 жилийн ял эдлэх төдийгөөр шийтгэгдсэн юм. Эхэнцэрүүдийнх нь ээж байх эрхийг хасчээ. Гэлээ ч эрх чөлөөнд гарсныхаа дараа “эрхэм эгч” нар өөрсдийн хүүхдүүдийн хувь заяаны талаар огтхон ч санаа зоволгүй “хайрт ах” нартайгаа цуг зах хязгааргүй Якутын бөглүү хэсэг рүү эсвэл бүр өөр нэг тийш алга болцгоосон гэдэг.
Харин хүүхдүүдийг эмнэлгээс гаргасны дараагаар улс орны өнцөг булан бүрээс цугларсан өрөвч сэтгэлтэй төрөл төрөгсөд нь авч явцгаасан гэнэ. Түүнээс хойш тийм сектүүдэд “хулгайлагдсан” охид хүүхдээ улс орон даяар хэрэн хайж, тийнхүү мунхарсан хүүхдүүдээ эргүүлж авахын оролдсон тухай ОХУ, Беларусь, Украинаас олон эмээ өвөө нар зүрх шимшрэм аймшигт түүхээ өгүүлж эхэлсэн гэдэг. Тэд нэг нэгэндээ ач гучаа өсгөж буйгаа гунигтай нь аргагүй хүүрнэлддэг гэсэн.
Дэлхий дахинд хорвоо ертөнцөөс амиа хорлох замаар гэгээрэх, зовлонгоос ангижрах, ирээдүйн аюулаас хулжих тухай номлодог шашны сектүүд түүхийн хугацаанд байнга гарч ирж байсан бөгөөд хамгийн том хохирол учруулж байснаас нь дурьдахад АНУ-ын иргэн Ж.Жонсын “Ардын сүм” (1972 онд тус сектийн 1014 нэг дор амиа хорлож бөөнөөр шатаж үхсэнээс 376 хүүхэд өртөж амь нас нь эрсэдсэн), АНУ-ын иргэн Давид Корешийн “Давидын салаа мөчир” (1983 онд нэг дор 76 хүн шатаж үхсэний 21 нь хүүхэд байлаа), Тадзуо Мацумотогийн “Аум Шинрикё” (1995 онд метронд хорт хий цацсны улмаас 12 хүн үхэж, таван мянган хүн хордсон. Дахин үйл ажиллагаа явуулах гэж байхад нь таслан зогсоосон) зэргийг дурьдахад хангалттай. Манайд ч насанд хүрээгүй хүүхдүүд маань шашны бүлэглэлийн золиос болж амиа алдсан, хүчирхийлэлд өртсөн жишээ нэг бус бий. Хэнд ч хариуцлага хүлээлгээгүй.
Иймэрхүү бүлэглэлийг санаачлагчид нь хүүхэд ахуй цагийн амьдралын хүнд хэцүү байдал, сэтгэцийн хямралын хойшдын урхагт үр дагаврын золиосууд байх нь олонтаа.
Дээрхтэй адил хэрцгий үйлдэл илт хийдэггүй боловч, хувь хүмүүс цаашлаад улс оронд хохиролтой, хүний эрхийг ихээр зөрчдөг шашны бүлэглэлүүд хорвоогоор дүүрэн байна. Үүний тоонд өмнөд солонгосын Мүүн гэгч нөхрийн санаачлан улмаар өнгөрсөн зууны 50-аад оноос үеэс идэвхтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн шашны бүлгийг дурьдаж болно. Монголд бол “Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо” нэрийн дор маш сайн сүлжээ үүсгэн ажилладаг уг бүлэглэл нь эмэгтэйчүүд секс болон эрчүүдэд бүрэн захирагдах талаар номлодог гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд "Эмэгтэй хүн эр хүний бэлэг эрхтнээр дамжуулан хайрыг амсдаг учраас хайрын жинхэнэ ордон бол эр эмийн эрхтэнд оршино" хэмээн номлодог ажээ. АНУ, ОХУ болон бусад улс орнуудад хууль бус үйл ажиллагаанаасаа болж хэд хэдэн удаа хуулийн хариуцлага хүлээж байсан. Иймэрхүү гаж секс, зан үйл, хар тамхи мансууруулах бодис, хүүхдийн хүчирхийлэлд уриалсан маш олон сектүүд байдгийг дахин сануулах хэрэгтэй.
Тэд нийгмийн хамгийн орхигдсон хэсгийн хамгийн эмзэг сэдвээр нь тоглож, өвчтэй цэгийг атгаж улмаар эргээд хэзээ ч нөхөгдөхгүй гарз хохирлыг гаатай нь аргагүй учруулж чаддаг гайтай чөтгөрүүд. Тэд улс орны хамгийн харанхуй булан тохойд шигдэн, хүн ардыг мунхруулах үйлдэлдээ гаршсан шуламнууд. Дэлхийн олон оронд тоталитар шашны сектүүдийн үүсэл, сэтгэл зүйн үндэс, ажиллах зарчим, арга барилын талаар судалгаа олноор хийгдэж, номлол сургааль, үйл ажиллагааг нь хязгаарлаж таслан зогсоох, урьдчилан сэргийлэх талаар төрөөс томоохон бодлогыг байнга явуулж байдаг. Гэхдээ л бүрэн таслан зогсоож чаддаггүйдээ харамсдаг.
Харин манайд энэ асуудал ямар түвшинд байгаа бол? Том багагүй улс төржиж, ард түмэн ядуу байгааг хоолой мэдэн чарлан, хоолоо олж идэж байх зуур, “Хоёр толгой”-г бөөлжис хүртэл ярьж, ухаан самууртал ухуулж байх хойгуур маань арай хүүхдүүдийн маань тархийг “идэж”, охид бүсгүйчүүдийг маань бузарлаж, залуусыг маань “тамлаж”!!! Түй түй түй, тийм юм биднээс холуур яваг, бүр хорвоогоос арчигдаг.
sonirholtoi yum bn bicheed bgaarai
ReplyDeleteaimar yumaa delhii deer olon gai zovlon bsan, bdag tuhai er ni sonsoj bdag ch ene met sonsoogui, duulaagui jijig yumshig murtluu tom gai zovlonguud ih bdag yum bna burhan mini
ReplyDeletesuulchiin dugnelt aimar setgeld hurdeg bna sh dee
ReplyDeleteÍàñàí: Äàâã¿é áîëæýý. "Ñýòãýëèéã óðõèäàã÷èä" ãýýä Îðîñûí áàðèìòàò êèíî áàéäàã. Òýðèéã õàðâàë áàñ îëîí ç¿éë áàéãàà.
ReplyDeletemash sain tsetetei medeelel bna
ReplyDeletemanaid sektuud ali hediinee bair suuria olchihson bolovch bid oorsdoo shashind taivan handdag ard tumen bolohoor gaigyi baidag baihaa
ReplyDeletedeer uguulsen Muunii ursgaliig uneheer zogsooh heregtei, ter bol enh taivan gesen nereer halhavchilj mgl iin saihan huuhnuudiig solongostoi ger bul bolgon zuuchilsaar irsen. zugeer neg zurag haruulaad l suulgaj bdag, ter shugamaar irsen huuhnuudtei uulzaj bsan, az jargaltai amidralaar lav amidraagui shuu.
ReplyDeleteHarin tiim ter Delhiin enh taivanii tuluuh ger buliin holboo geed bidniig oyutan bolood yu ch medehgui huuhduud bhad l yarigddag bsan,yag unendee Ih surguulid odoog bodvol hamgiin gaigui ni orchihdog yumiig zohion baiguulchihdag erch huch ihtei saihan saihan ohiduud tuun ruu uruu tatagdaad unendee saihan yabj bgaa ni bhgui shuu,minii l medehiin dund surguuliin deed dood angiin gaval gegddeg bsan ohiduud tend yabaad angiinhaa huvguudiig ch nileed tatan oroltsuulsan...Aav eej irlee geed l hund huugduud shuniin 4 tsagt bosood Chingis zochid buudal ruu yabj bsan uruunhiihuu ohiniig sanaj bna,huuh hun yumand itgeed zorilgotoi bh yamar saihan yum be gej bodoj bsanaa daraa ni setgetsiin uvchtei bolsniig sonsood aisan gedgee nuugaad yahav,sain saihnii tuluu gedgeer halhavch hiisen ter olon sum sektiin uil ajillagaag zogsoovol taarna.
ReplyDelete