Улс төрчид, эрх баригчдын түвшинд ихэд ач холбогдол өгч тэмдэглэж, ёслоод буйгаас өөрөөр олон түмэнд цаад учир шалтгаан нь шууд үл ухамсарлагдах “Ардчилсан хувьсгалын 20 жилийг ой”-н арга хэмжээнүүд хараахан дуусаагүй л байна. Үнэхээр ардчилсан хувьсгалт өөрчлөлт нь нийгмийн бүхий л хүрээ салбарт тэр дундаа оюун санаа, нийгэм олон түмний сэтгэлгээ, чиг хандлагад эрс өөрчлөлтийг авч ирсэн нь үнэн.
Хагас зуун жил нийгмийн үнэт зүйлс, хандлага, ухамсар, соёлыг өөрчлөхөөр зүтгэж, үнэхээр ирээдүйд бурхан бумбын орон бий болгох тухай итгэл үнэмшлийг бий болгож чадсан социалист үзэл суртал нэг өглөө босоход хэрэглэсэн ариун цэврийн цааснаас нь долоон дор болчихсонд хэн хүнгүй шоконд орохоос яахав. Ардчилал, зах зээл хэмээх нийгмийн цоо шинэ тогтолцоо нь бас л өмнөх 70 жил шиг хулхидах магадлалтайгаас гадна яг хүрэх гэж байсан аз жаргалт нийгмийг атгуулаагүйд харамссан олон түмний далд ухамсар өөр талаараа ажиллаж эхлэх нь тэр. Ингээд аз жаргалд хамгийн хурдан хүрч болох хамгийн болхи энгийн домгууд, “ид шид”-ийг зүйл бүрээр бүтээж бас түүндээ чин сэтгэлээсээ итгэж байсныг олон мянган баримтаас харж болно. Ажил хийж, мал маллах, наймаа аялуулахаас илүүтэй арь гарагийнхантай холбоо тогтоох, алтан цөгц хайж олох, гал гаргах увдистан болох, далдыг харах чадвараа сорих сонирхол толгойтой болгоны мөрөөдөл болох шахсан.
Харьцангуй эрүүл сэтгэсэн хэсэг нь урьдын уламжлал, түүхээ сэргээж, түүнээс нийгмийн үнэт зүйл, ухамсрыг бүрдүүлэх тухай санаа оноо гаргаж байсны нэг том жишээ бол Чингис хаанаа тодруулж, үйлс гавъяаг нь алдаршуулах, монгол улсын хөгжлийн замыг түүгээр дамжуулан тодорхойлох оролдлогууд нэг бус хийгдэж байсан. Энэ нүсэр аян одоо ч зогсоогүй бөгөөд Чингисийг дахин төрүүлэхээс аваад сүнстэй нь холбогдож монголын ирээдүйн замыг асуух, хэлсэн үг өгүүлбэрээс нь Нострадамусынхтай адил далд утга санаа хайх, булш бунханыг хайж олон, өвлүүлсэн баялгийг нь авах зэрэг сэтгэлгээний гаж хувилбаруудаас аваад монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг ролийг нь тодорхойлох, хүн төрөлхтний цэрэг, дипломатын салбарт оруулсан хувь нэмрийг нь таниулах, дэлхий дахинд унасан нэр хүндийг нь “сэргээх” зэргээр судалгаа шинжилгээний түвшинд бодиттой хандах хандлага зэргээр Чингис гэдэг нөхрийг бүхий л талаар авч үзсэн болно.
90-ээд оны дунд үед нэг нөхрийн үйлдэл ер санаанаас гардаггүй юм. Нөхөр яахав Чингисийн хойд дүр тодорхойлох ажилд ханцуй шамлан орж, нэр тэнцэх хүн хайгаад ололгүй аргаа бараад өөрийн нарийн бичиг хүүхнээ ургаа модны өмнө агаарт тогтож буй мэт зураг авахуулж хэвлэлээр гаргаад “Чингис хаан эмэгтэй хүн болж төрсөн бөгөөд шинэ цагийн Чингисжин мэндэлсэн” тухай хэвлэлээр шуугиулах оролдлого хийж байж билээ. Тэр хүмүүс одоо өөрсдөөсөө ичдэг болов уу. За ичих булчирхайгүй нөхдүүд л тийм юм санаачилдаг биз дээ. Байтугай 2008 оны сонгуулиар хүртэл нэг нөхөр "2 сая Чингис сэрлээ" гэх зүйрлэл баруун солгойгүй давтаад байсан нь барууныхны ойлголтоор бол аймшгийн кино шиг юм яриад явсан гэсэн үг юм .
Өнөөгийн монголд архи дарс, хувцас хунар, мөнгөн тэмдэгтээс аваад хөшөө дурсгал, цогцолбор, байшин сав, сургууль соёлын газар, нисэх буудал, ном сурах бичиг, Чингис тэмүүжин нэртнүүд гээд Чингисгүй юм нэг үгүй болсныг бид бүхэн өдөр бүр харж мэдэрч болно. Мэдээж Чингис хааныхаа түүхийг судлан тодруулж, гавъяа үйлсийг нь мөнхжүүлж, их монгол улсын үндэслэгч гэдгийг зарлан тунхаглаж, монгол угсаатан тойрон нэгдэх бахархалтай болсон нь улс төрийн хувьд төдийгүй нийгэм-түүхийн хувьд чухал үйл явц байсныг үгүйсгэхгүй. Түүх соёлыг маань харлуулж, доромжилж ирсний хариу үйлдлийн хэтийдсэн илэрхийлэл байсныг ч хүлээн зөвшөөрнө.
Гэхдээ аль ч зүйл хэт бага байхдаа муу шигээ хэт ихсэхээрээ утгаа алддаг шиг одоо Чингис арай хэтэрлээ.
Яагаад "Чингисжив"?
Нийгэм-сэтгэл зүйн утгаараа “Чингислэг нийгэм” хөгжсний учир шалтгаан нь өөрийгөө шинээр нээсэн Монголын хувьд баримжаалах үнэт зүйлсийн эрэл хайгуулын үр дагавар байсан нь тодорхой. Гэхдээ хувь хүний нэр хүнд бүхэл бүтэн нийгмийн гол үнэт зүйл болох нь урт холын хөгжилд явцгүй зүйл болохыг хэлэх хэрэгтэй. Оросын хувьд Их Петр, Туркийн хувьд Ататюрк, хятадын хувьд Мао Зэдун, Францын хувьд Напелеон үндэсний баатар байдаг ч бусад улсын хувьд тэдгээр нь хамгийн сайндаа түүхийн судлагдахуун, харин олон түмний хувьд хэнд ч падгүй этгээдүүд. Нуулгүй хэлэхэд манай Чингис ч гэсэн тиймээр зогсохгүй заримдаа бүр сөрөг муу утга авах нь нэн олон.
Бичиглэгч миний бие үнэт зүйлсийн шинэ санаа шууд хэлж чадахгүй ч (тийм боломж ч байхгүй) харин дэлхий дахинд Монгол улсын нэрийг таниулах, өргөхөд Чингисээс өөр зүйлээр бахархах, үлгэр дуурайл болох нэг хоёр санаа дэвшүүлэхийг хүссэн юм.
Яг одоо бидэнд дэлхийд монголыг сурталчлах юу байна вэ? Бидэнд америк шиг массын соёл, технологийн дэвшил, санхүүгийн чадвар, европууд шиг хүний эрхийг дээдэлсэн нийгмийн хангамж, шинжлэх ухааны дэвшил, архитектур өвөрмөц дурсгал, сонгодог урлаг, арабын эмиратууд шиг алт мөнгөн байшин сав, хиймэл арал, тансаг орчин, ази номхон далайн орнууд шиг цаг уурын таатай нөхцөл, далайн эрэг, аялал жуулчлалын цогцолборууд, аль эртний иргэншилт хятад, энэтхэгүүд шиг эрт цагийн соёлын дурсгалууд, олон янзын үндэстэн угсаатны төлөөлөл байхгүй нь үнэн.
Гэхдээ бидэнд уудам сайхан талд үүссэн нүүдэлчин соёлын өв, шинэ цагийн иргэншилтэй хосолсон өвөрмөц нийгэм-соёлын онцлог байна. Түүхийг шүтсэн хэт агуу атлаа огт хэрэггүй мөрөөдөл амбиц хийгээд нийгэм соёлынхоо өвөрмөц төрхийг дорд үнэлж, ичиж нэрлэсэн хандлагын аль нь ч хэрэггүй гэдгийг юун түрүүнд хэлье. Өөр үгээр Д.Баярхүү судлаачийн уламжлалт урлаг соёл, нүүдэлчин ахуйг гутаан доромжилсон хиймэл иргэншлийн хий цэмцэгнэл, болгоомжилсон цэцэрхэл ч хэрэггүй. Хэт халуурч хуучин луу ухран, болхи дүр төрхийг илэрхийлж өвчигнөх гавъяат дуучин гэх залуугийн санаа бүр шаардлагагүй. Бидэнд өөр олон онцлог бий.
Товчхондоо монголчуудад урлаг соёл, экологи, ахуй зан заншлын бусдад харуулж таниулах том үнэт зүйлс бий. Тэдгээрийг жаахан дэлгэрүүлж авч үзье.
Дуу хөгжим, бүжиг
Нүүдэлчин ахуй бидэнд урлагийн маш өвөрмөц төрлүүдийг өвүүлсэн төдийгүй муу ч гэсэн социалист нийгэм өрнөдийн сонгодог урлагийг боломжийн түвшинд аваачиж чадсан юм. Үүгээр зогсохгүй уламжлалт монгол дуу, хөгжим, бүжиг, гар урлал, зэрэг дорнын урлагийн хэв маягт өрнөдийн соёлын элементийг уусгаж (уучлаарай урлаг судлаач биш учраас мэргэжлийн хувьд юу гэж хэлдгийг мэдэхгүй юм) өөр хаана ч байхгүй соёлын өвөрмөц орчинг нэг мэдсэн бүтээчихэж. Үнэндээ үүнд өнгөрсөн 70 жилийн хугацаанд өрнөдийн урлагийн сургуулийг өөрийн монгол ахуйд донжтой нь аргагүй шигтгэж үзэж сонсоход сэтгэл сэргэж, сонирхол татахуйц дуу хөгжим, бүжгийн том санг соц-үеийн алдартнууд маань бүтээгээд зогсохгүй өрнөдийн сонгодог урлагийн бүхэл бүтэн салбаруудыг хөгжүүлж чаджээ. Хятадууд сонгодог урлагаа хөгжүүлэх гэж, мөнгө хайргүй зарцуулан, болсон болоогүй өрнөдийн үнэтэй сургуульд 4 жил сураад худлаа хоолойгоор дуулдаг нэгнээ хэдэн зуун саяын орлоготой нэгэн болгож байна. Бидэнд үүнээс ч мундаг бэлтгэгдсэн дуучид, бүжигчид бий. Харамсалтай нь дэлхийн зах зээлд хэрхэн гарах учраа олохгүй байна.
Улмаар ардчилсан өөрчлөлт хийж хэдийгээр завгүй бас санхүүгийн чадваргүй байсан боловч монгол залуус маань өөрийн чадал авъяасанд тулгуурлан орчин үеийн модерн урлагийг уламжлалт соёлтой холин харь хүмүүсийн таашаал нийцэхүйц гайхалтай үзүүлбэрүүдийг бэлдэж чадсан байна. Яг үнэндээ өнгөрсөн 20 жил монголын нэр хүндийг гадаадад таниулж сурталчлах, нэр хүндийг нь өргөх үнэ цэнэтэй ч үнэлэгдээгүй хөдөлмөрийг Монголын цирк, сонгодог урлаг, уран нугараа, уртын дуу, хөөмий, монгол ардын бүжиг бүхий модерн болон этно-хамтлагууд л хийж ирсэн юм.
Тэрнээс тамхи зөөсөн дипломатууд, танхай балмад дэлгүүр тоногчид, тархи угаасан улс төрчид, таних танихгүй нийтийн дууч, хип хоп хамтлагууд биш гэдгийг шулуухан хэлчихье.
Ямартай ч монгол ая эгшиг, бүжиг хөдөлгөөнийг харж сонссон монгол хүний омог бахархал цээж дүүрэн, сэтгэл бадардаг төдийгүй аль ч иргэншлийн хүний анхаарал өөрийн эрхгүй татагддаг ажгуу. Өөр үгээр жишээлэхэд, хятад, япон, тай, вьетнам, энэтхэг ая дуу, бүжиг хөдөлгөөн харсан хүмүүст омогшил биш өмөгшил төрж, өрнөдийнхний сонирхолд тэр бүр нийцээд байдаггүйтэй адил өрнөдийнхөн болон афкируудын хурдан түргэн хэмнэл, хурц тод орилоо нь дорнын хүнд сэтгэлд тэр бүр буудаггүй. Харин монголчуудын бүтээсэн урлаг нь хаа хаанаа чансаагаа үл алдах үнэт зүйлс мөөн.
Наадам
Хүчит бөхчүүд барилдаж, нум сум харваж, хүүхдүүд морь уралдаж, шагай харвах цогц арга хэмжээ үнэхээр дэлхийн анхааралд хүрэх манай нэг давуу тал. Харамсалтай нь дундаж баяны байшингийн чинээ газар аль дээр байгуулагдсан онгорхой цэнгэлдэх хүрээлэн (сүрхий нэртэй тэгэж байгаад)-гээ жил бүр халтар хятад будаг авч ирж будсан, бид очиж худлаа шагшран суусан болж мөнгө угаадгаа болих цаг болсон. Наадам гэдэг чинь зөвхөн монголчууд бүлэрхэн нууцаар үздэг цэнгэл гэхээсээ илүү дэлхий нийтэд харуулж бахдах эрхтэй, цог золбоо сүр ихтэй баяр ёслол юм байгаа биз дээ. Худлаа үнэн сүр ая тавьж өөрсдөө хамар шархирахаас гадна дэлхий нийтийн шоу үзүүлбэрийн техникүүдийг ашиглаад болхи шинжийг нь янзлаад өгвөл дэлхийд үнэлэгдэх их наадам, карнавал юм шүү дээ. Хэзээ нэг цагт Монгол наадмыг дэлхий нийтээр шууд цацаж, олон сая үзэгч сонирхдог болох цаг гарцаагүй ирнэ хэмээн найдна.

Монгол тоглоом наадгай
Интернетээр монгол тоглоом гэж хайвал цаасаар эвлүүлсэн эсвэл зүүн европын орнууд хийгээд орос руу нийлүүлдэг пластик тоглоомууд гарч ирэх нь олонтаа. Жинхэнэ монгол тоглоом шиг ухаан санаа уралдуулдаг, байгалийн гаралтай, хүүхдэд аюулгүй тоглоом моодонд оруулах хэрэгтэй байна. З.Түмэн-өлзий гуай нэг хүнийг биш нийт олныг хөрөнжүүлчихээр том зах зээл дээр ганцаараа тоглож байна. Гэхдээ тэр хүний монгол тоглоомын хөгжилд оруулсан хувь нэмрийг доогуур үнэлээгүй. Гол нь бусад хүмүүст санаа оноо өгөөд, төр засаг анхаараад нэг музей төдий биш нилээн том цогцолбор бариадахвал гадныхан ирдэггүй юмаа гэхэд монгол хүүхдүүдээ очиж тоглуулмаар байна. Нилээн нухацтай анхаараад элемент бүрдлийг нь өөрчлөөд, эд чанарыг нь солиод, элдэв маягаар үйлдвэрлээд эхэлвэл их л том зах зээлүүд ойр зууртаа байна даа уул нь.

Монгол хувцас загвар, гар урлал
Ёстой л төр засаг гэж гонгинолгүй зах зээлийн хуулиараа давгүй хөгжөөд гараад ирсэн цөөн салбарын нэг. Монгол загвар зохион бүтээх технологи, арга барил, дизайн нь хоцрогдоогүйгээр барахгүй загвар зохион бүтээгчид, өмсөгчид нь дэлхийд танигдах оролдлогуудыг нэг бус хийчихсэн. Дэлхий нийтийг монгол дээл өмсөх тухай уриалаад бүтэхгүй нь тодорхой ч монгол хувцас загварыг олон түмэнд таниулаад, монгол угсаатнуудын хувцас эдлэлийн төв болох боломж бүрэн байна. Экологийн бүтээгдэхүүнд шүтэж эхэлсэн энэ цагт эсгий хувцас, ноос ноолууран бүтээгдэхүүний загвар хэв маягаа өвөрмөц содон элемент оруулаад борлуулах боломж хангалттай байгааг үйлдвэрлэгчид нь нэгэнт мэдэрсэн. Гар урлалын бүтээгдэхүүнүүд ч голохын аргагүй сайхан, гайхалтай шийдэлтэй хийгддэг болсон. Мөн л чингислэг хэв шинжийг их агуулдаг тул заримдаа гадныханд өгч буй дурсгалынхаа дүр дүрслэлд илүү тайлбар хийх (тэр сахалтай хүн монголчуудаас өөр хүнд бахархаад байх зүйл биш шүү дээ уул нь), эсвэл зөвхөн өөртөө авч үлдэхээс аргагүй болох юм зөндөө л гарах юм. Тэрнээс биш ч...
Монгол ахуй
Мэдээж хөдөөний айлуудыг амьд үзүүлбэр болгох тухай санаа огт биш. Ахуйн уламжлалт зан үйлийг массын урлагт дөхүүлээд шоу болгох тухай хэлээд байна. Тухай нь морь сургах, уураглах бугуйлдах үзүүлбэрийг мэргэжлийн түвшинд аваачаад, гадныханд үзүүлдэг хэмжээнд хүргэвэл америкийн ковбойн үхэр сургах үзүүлбэр, испаний матодорын тулааны монгол хувилбар гараад ирнэ.
Төв, дундад азийн орнууд, ОХУ-д айран гэж нэрлэгдсэн гэдэс өвтгөдөг заваан цагаан юмны оронд монгол айраг цэгээг савлаад жаахан рекламдаад, ариун цэврийн шаардлагыг нь хангаад гаргавал ч бизнесийн нэг урсгал харагдаа л байгаа юм.
Сануулж хэлэхэд бас л монголын талаар үзүүлсэн концерт тоглолт, янз бүрийн үзүүлбэр наадам дээрх чингислэг байдлыг эргэж харахгүй бол гадныханд яагаад байгаа нь ойлгогдохгүй морьтой үсэрхэг нөхдүүд давхилдаж, юу гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг нөхөр чанга чанга сургааль айлдаад байгаа нь заримдаа гаж харагддагийг хэлэх юун. Ямар сайндаа биднийг доромжлох дуртай оросууд Дэлхийн мисс нэвтрүүлгийг орчуулан хүргэхдээ “монголчууд морин үзүүлбэрээ үзүүлж байна, аргагүйдээ тэнд нь мотоцикль явах биш” гэж доош хийж харагдана лээ.
Иймээс урлаг соёлын хувьд урсгалаараа байгаа дээрх байдлыг халж, эрх биш дэд бүтэц, боловсрол эрүүл мэндэд анхаарал хандуулахуйц хөрөнгө мөнгөө босгоод сурчихсан шигээ урлаг соёлд хөрөнгө оруулалт хийж, дэг сургуульд нь цэгцтэй хандах цаг нэгэнт болсон гэж бодож байна. Бид бүхнээс хөрөнгө хүч сайтай, алсын бодолтой хятадууд Өвөрмонголд манай угсаатны уламжлал ёс, соёл урлагийг гайхуулахуйц том цогцолборуудыг олноор бариад зогсохгүй, монголын чадварлаг дуучид, бүжигчид, хөөмийчид, морин хуурчдыг мөнгөөр зодон бидний бүтээсэн соёлыг өөриймшүүлэхэд хүч нөөц хайрлахгүй байгаа нь юу бодож төлөвлөж буйг ил цагаан хэлээд байна.
Урлаг соёлыг хувь хүний сонирхол, ашиг олох санаанд дөрөөлөн хөгжүүлдэг улс орон эсвэл өөрийн соёл үнэт зүйлсгүй хуулбарласан нөхдүүд, эсвэл ирээдүй байхгүй, мөхөж буй үндэстнүүд л тийнхүү ханддаг. Манай тэргүүний нийтлэлч нар шиг технократ санаагаар урлаг соёлд хөгжилтэй орнууд урсгалаараа хандаж аяндаа хөгжиж байдаг гэдэг бол ядарсан сэтгэлгээн дээр дөрөөлсөн явуулга. Угаас нийгэм хэт техникээс хандлагаасаа яаж салж хүмүүнлэгжих вэ гэж бодож байхад бид эсрэг алхам хийх тухай ярих нь утгагүй хэрэг.
Яг чухамдаа үндэстэн угсаатныг нэгтгэж, эх оронч үзлийг бадраан, сонин содон авъяасыг нээдэг цор ганц зүйл бол урлаг соёл. Түүнээс бусад нь аль ч нийгэмд адилхан агаад хөгжлийн нөхцөл боломжоороо аяндаа бий болдог, зайлшгүй хөгжүүлэх ёстой зүйлс л байдаг.
Иймээс цөмөөрөө PC тоглоомонд цагаа нөхцөөж, мансуурах донд эрүүл мэндээ зольж, гаж зан үйлд сэтгэлгээгээ бохирлож, гадагшаа явахыг мөрөөдлөө болгосон хойч залуу үеэ аврах бас хөгжүүлэхийн тулд:
- Сонгодог урлагийн том, орчин үеийн театртай болъё!!!
- Уламжлалт урлаг соёлын гайхамшигт цогцолбор байгуулъя!!!
- Монгол ба дэлхийн тоглоомын содон төв цогцлооё!!!
- Монгол угсаатны хувцас урлалын өвөрмөц салон үүсгэе!!!
- Наадам цэнгээний өөриймсөг загвартай стадион баръя!!!
- Монгол ахуйг таниулсан аварга үзэсгэлэн нээе!!!
- Хүүхдийн спортын том ордон босгоё!!!
tiim shu. yum l bol chinges... buur zalhmaar ungursunuuruu baharhaj suuhiin orond ireeduigee harj temuuleh heregtei.baharhaj hanalaa shde...
ReplyDeleteZuv goy sanaanuud helsen bna bayr hurgey. harin ter "airan gej gedes uvtgudug zavaan yum "gej bichsen bolooogui bna. uuruu uugaad gesed uvdsun baij bolnoı, uşls undestnii ulamjlalt hool hunsiig tegj helj bolohgui bh aa. Airag anh uusan gadaadiinhnii bas uvddug shuu dee tuuntei ylgaa yun? Deer ni Bi airaniig bainga uudaaag goy l zui,l shuu dee. Uuriinhuu yumiig sailna geed hunii yumiig muulah ni buruu. Niitlel bichsen huhund amjilt husye.
ReplyDeleteбахархана гэдэг зүйл тодорхой хэмжээгээр бх ётой гэж боддог. гэхдээ гол нь хий дэмий бахархаад суух биш гэдэгтэй санал нэгдэж хүн бүр ирээдүйн сайн сахныхаа төлөө ямар нэг зүйлийг хийж эхлээсэй гэж бодож бна
ReplyDelete