2010/10/09

ХЯТАД ОРОС РУУ ДОВТЛОХ УУ?

Асар их хvний нөөц нь Хятадын армийг vнэнхvv аймшигтай хvчирхэг өрсөлдөгч дайсан болгож буй бөгөөд шинэ шинэ төрлийн зэвсэг техниктэй нийлээд ялагдашгvй хvчин болж байгаа юм. Хэдийгээр зарим нэг улсын армиас цэргийн техникээр бага зэрэг хоцрогдсон ч гэсэн уламжлалт газрын дайнд бол аль ч армийг бут цохих хvн, хvчний их нөөцтэй.
Харин Хятад хэнийг дайснаа гэж vзэж байгаа нь тэдний армийн байршлаас тодорхой харагдана. Хуурай замын цэрэг бол Хятадын vндэсний чөлөөлөх арми ХVЧА-ийн цохилтын гол хvч байсаар ч ирсэн, одоо ч тийм л байгаа, цаашид ч байх болно. Тэрбум хvнтэй энэ орон цэргийн насны залуусаар хахаж цацаж буй нь бусад орны цэрэг-улс төрийн удирдагчдын мөрөөдөөд ч хvрч vл чадах их боломжийг ХVЧА-ийн командлалд олгож байна. Хятадад хөвгvvдийг удам угсаагаа vргэлжлvvлэгч гэж vзэн, тэдэнд эцэг эхийгээ харж хандах vvрэг ноогддог нь уламжлагдан хэрэгжсээр байгаа ба албан ёсоор ч ингэж л vзэж байна.

Бусад оронд шинэ төрсөн эрэгтэй эмэгтэй хvvхдийн харьцаа 102-107:100 байхад Хятадад бол наад зах нь 117:100, зарим мужид 130:100 байдаг ба 152:100 хvрсэн тосгон суурин ч байгаа. Ойрын жилvvдэд гэрлэх насны 20 сая хvртэл залуус охидоосоо “илvvдэх” магадлалтай болсон. Ийм сонин vзэгдэл хvн төрөлхтний тvvхэнд урьд хожид байсангvй, тийм болохоор vvнээс vvсэх нийгмийн асуудлаар прогноз хийн асуудлыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад тун хvнд.
Хятадын цэргийн долоон тойргоос арай хvчирхэг нь Бээжин болон Шэньянд төвлөрсөн ОХУ-ын хил дагуух цэргийн тойргууд (эхнийх нь Сибирийн цэргийн тойргийн эсрэг хоёрдахь нь алс дорнодын эсрэг) юм. Энэ цэргийн тойргуудад Хятадын армийн танкийн 9 дивизийн 4 нь, механикжуулсан 9 дивизийн 6 нь, танкийн 12 бригадын мөн 6 нь байдаг. Ланьчжоугаар төвлөрсөн цэргийн тойрогт (улсынхаа баруун хэсэгт байрлаж Төв Ази, Монгол, Байгалиас баруун тийшээх Сибир рvv чиглэдэг) танкийн 2 дивиз болон 1 бригад байдаг.
Танкийн болон механикжуулсан тус бvр 1 дивиз, танкийн 2 болон ХVЧА-д ганц байдаг механикжуулсан бригад тус улсын төвд байрладаг Цзинанийн тойрогт харьяалагдаж, Бээжин, Шэньян, Ланьчжоу болон Нанжиний цэргийн тойргуудын нөөц хvч болдог. Бараг хязгааргvй гэж хэлж болохоор хvний нөөц, стратегийн цөмийн зэвсэг, vй олноор нь устгах зэвсэг, янз бvрийн зайн тусгалын баллистик пуужин, стратегийн хамгаалалт хийх бололцоо олгох асар өргөн газар нутаг мөн тvvнчлэн томоохон хохирлыг ажрахгvй давах чадвар (жишээлбэл Вьетнамтай байлдахад 42 мянган цэргээ алдсан гэж Вьетнамууд мэдээлж байхад 20 мянга л байсан гэж Хятадууд өөрсдөө мэдээлж байв) энэ бvхэн нь ХVЧА-ийг улам хvчирхэг болгож байгаа. Бээжингийн цэргийн тойргийн 38-р арми нь шинэ зэвсэг техник турших болон шинээр тактик боловсруулах vндсэндээ туршилтын полигон болсон анги юм. Энэ армийн их бууны салбар нь бараг бvрэн автоматчилагдсан ба нарийвчлалаараа Америкийн армийнхад арай хvрэхгvй боловч Оросын армийг аль хэдийн ардаа орхисон.
Хуягт танкийн ангиудын зэвсэглэл хурдан шинэчлэгдэж, цэргийн сургуулилтаас харж байхад тэдний давшилтын хурд нь Оросын армийнхаас давж гарсан байна. 38-р армийн бvрэлдэхvvнд “96” загварын танк бvхий бvрэн автоматчилагдсан 6-р танкийн дивиз ордог ба тэдний давших хурд нь долоо хоногт 1000 км буюу өдөртөө 150 км хvрч байна. Мөн энэ армийн бvрэлдэхvvнд Хятадын агаараас эсэргvvцэн хамгаалах хvчний хамгийн орчин vеийн зэвсэг бvхий зенитийн пуужинт 4-р бригад («Тор» Зенитийн пуужингийн дивизион мөн энд багтдаг) ордог.
Цзинанийн нөөцийн цэргийн тойрог нь хуурай замын тактик боловсруулах хоёр дахь тvшиц газар нь болдог ба хамгийн сvvлийн vеийн зэвсэглэл бvхий шигшмэл ангиуд болох танкийн 8-р болон мото буудлагын 127-р дивиз vvнд багтдаг. ХVЧА-ийн бусад хөдөлгөөнт нэгтгэлvvд (танкийн болон механикжуулсан дивизvvд) нь Тайваны эсрэг чиглэсэн Нанжиний цэргийн тойрогт бий. Энд 2 газар уснаа явагч механикжсан дивиз, ганц газар уснаа явагч танкийн бригад нь болон мөн ганц тусгай зориулалтын десантын бригадтай. Энэ нэгтгэлvvд нийтдээ 25 мянган хvнтэй . Хятадын тэнгисийн явган цэргийг vvнд оруулж тооцвол энэ нь дэлхийд АНУ-ын тэнгисийн явган цэргийн дараа орох тэнгисийн явган цэргийн том хvч юм. ХVЧА-ийн далайн цэргийн хvчний тэнгисийн явган цэрэг нь 10 мянга орчим хvнтэй. Энд Өмнөд флотын бvрэлдэхvvнд ордог 2 бригад бий. Хятадууд 70-аад оны vед Вьетнамаас булаан авсан Параселийн арлуудыг хамгаалах vvрэг тэнгисийн явган цэрэгт ноогддог. Vvнээс гадна хуурай замын цэрэгт өөрийн гэсэн илvv хvчирхэг тэнгисийн явган цэрэг бий.
Энэтхэг болон Энэтхэг-Хятадын хойгийн орнуудын хил дагуу Чэнду болон Гуанчжоуд төвлөрсөн цэргийн тойргууд нь харьцангуй сул хvчтэй. Тэнд танкийн болон механикжуулсан дивиз гэж байхгvй бөгөөд энэ нь Хятадын цэргийн командлалд өмнө зvг ямар нэг довтолгоон хийх төлөвлөгөө байхгvйг харуулж буй хэрэг юм. Энэхvv цэргийн тойргуудын vндсэн хvч нь мото буудлагын явган цэргийн дивизvvд бөгөөд ХVЧА-ийн хуурай замын цэргийн харьцангуй хоцрогдсон нэгтгэлvvд юм. Бусад цэргийн тойргуудад энэ төрлийн ихэнх дивизvvдийг бригадын зохион байгуулалтанд оруулсан. Дивизvvдийг бригад болгон өөрчлөх ажил тун хурдацтай явагдаж буй боловч хуурай замын цэргийн гол цохилтын хvч болох танкийн болон механикжуулсан дивизvvдийг харин бригад болгон өөрчлөхгvй байгаа.
ХVЧА-ийн хуурай замын цэргийн бvрэлдэхvvнд 10 мянга орчим танк (90II загварын 450, 96 загварын 1200, 98 загварын 200 , 88С загварын 400, 88В загварын 500, 80 загварын 1000, 79 загварын 500, 69 загварын 200, 59 загварын 5500) болон 2 мянган хөнгөн танк бий (62 загварын 1200,63 загварын 800). 90II, 96 болон 98 загварын танкуудыг орчин vеийн гэж vзэж болох ба харин сvvлийнх нь бол барууны шилдэг танкуудаас (М1А2, «Леопард-2А6») бараг дутахгvй гэж тооцогддог. Энэ бvх загварын танкууд нь оросын танкуудын (Т-64А-гаас эхлээд) адилаар 125-миллиметрийн их буугаар зэвсэглэсэн. Бусад танкууд нь бол ЗХУ-д дөчөөд оны сvvлээр vйлдвэрлэсэн Т-54 (59 загвар бол шууд хуулбар нь) танкийн хувилбарууд тул барууны болон Оросын танкуудыг байлдах чадвараар гvйцэхгvй.
Бусад хуягт техникийн (3 мянга шахуу байлдааны хуягт машин, 100 десантын хуягт машин, 8 мянгаас багагvй “бэтээр”) хувьд зөвлөлтийн техникийг хуулбарласан, сайжруулсан хувилбар эсвэл Хятадууд өөрсдөө зохион бvтээсэн (хааяа барууны технологийг ашигласан) байдаг. ХVЧА-ийн артиллерийн хувьд ч мөн vvнтэй адил (15 мянган их буу, vvнээс 1200 өөрөө явагч их буу, 10 мянга орчим миномет, 4 мянга орчим тийрэлтэт артиллер).
Даманийн хоёрдахь тулаанаас сургамж авч, тийрэлтэт артиллерийн хvчийг мэдэх болсон Хятадууд энэ төрлийн зэвсэгт онцгой анхаарах болсон. Тэд 273- 320 мм-ийн калибр бvхий олон янзын (83, А-100, WM-80, WS-1 загварууд) тийрэлтэт артиллерийг бvтээсэн. Галын хvчин чадлын хувьд эдэнтэй дvйцэх тийрэлтэт артиллер бол зөвхөн америкийн MLRS болон оросын «Смерч» юм.
Галын шугаманд артиллерийн хороо мөн тийрэлтэт артиллерийн дивизион байв. 12 ширхэг тус бvр нь 40-амтай «Град» “катюша” нэг л удаа галлаж, 122-миллиметрийн М-30 гаубицууд 10 минут л бууджээ. Арал руу довтолцгоож байсан Хятадын талын эрэг дээрхи хvч рvv галыг төвлөрvvлсэн. Артиллерийн цохилтоор тэд бvрэн устгагдсан байв. Vvний дараагаар явган цэргvvд хилчидтэй хамтран Хятадуудыг Даманаас хөөн гаргаж байв.
ХVЧА-ийн зэвсэглэлд 8 мянга орчим танк эсэргvvцэгч пуужинт зэвсэг, мөн ийм тооны танк эсэргvvцэх их буу, 150 хөдөлгөөнт зенитийн иж бvрдэл («Тор», HQ-7, HQ-61, LY-60, PL-9D), 15 мянга орчим зенитийн их буу (23- 100 мм калибртай) бий. Энэ олон тооны зенитийн их буу нь зенитийн иж бvрдэлийн дутагдлыг нөхөж чадахгvй тул ХVЧА-ийн агаараас эсэргvvцэн хамгаалах хvч нь өнөөгийн дайнд бэлэн биш байгаа юм.
Гэхдээ Оросын агаарын цэргийн хvчин бараг сөнөсөн өнөө цагт Хятадын агаараас хамгаалах хvч нь
хангалттай гэж vзэж болох юм. Армийн агаарын цэргийн хvчинд төрөл бvрийн зэвсэглэл байх ба vvнд оросын (128 Ми-17, 30 Ми-8), америкийн (22 S-70C) болон европын (100 НС-120, 110 Z-9 [SA-365], 8 SA-342, 30 Z-11, 10 Z-8 [SA-321]) бий. Ийм их том армитай Хятадын хувьд энэ тооны нисдэг тэрэг хангалттай биш юм. Өнөөг хvртэл ХVЧА-д дайрагч нисдэг тэрэг байхгvй байгаа нь томоохон дутагдалтай тал болдог. Ихэнхи нисдэг тэрэг армийн нисэх хvчинд ноогддог ба агаарын цэргийн хvчинд 100 Z-5 (Ми-4 хуулбар), 100 Z-9 (францын АS-365 хуулбар), 40 Ми-8, 6 франын АS-332 байдаг. ХVЧА-ийн хуурай замын цэрэг маш идэвхитэй цэргийн сургуулилт хийдэг ба зарим нэг зvйл нь анхаарал татахгvй байхын аргагvй.
Тухайлбал 2006 оны 9-р сард Шэньян болон Бээжингийн цэргийн тойргийн 10 өдрийн цэргийн сургууль нь урьд өмнө байгаагvй том хээрийн сургууль болсон. Цэргийн хээрийн сургуулилтын явцад Шэньян тойргийн цэргvvд Бээжингийн цэргийн тойргийн дэвсгэр нутаг руу 1000 км гvн довтлон орж Бээжингийн тойргийн цэргvvдтэй байлдан сургуулилжээ. Шилжvvлэн байрлуулах операцийг газраар болон төмөр замаар гvйцэтгэсэн. Хээрийн сургуулийн зорилго нь армийн нэгтгэлvvдийг хол зайнд маневрлах болон цэргийн ар талыг удирдан зохион байгуулахыг сургуулилах явдал байв. Ийм хээрийн сургуулилтыг Оростой байлдах тактикаа боловсруулж байна гэж vзэхээс өөр аргагvй тэгээд ч энэ нь хамгаалах бус довтлох тактик байлаа.
Ар талынх нь газар нутаг харьцангуй бага бөгөөд байгал цаг уурын өөр нөхцөлтэй Тайванд (Зvvн өмнөд Ази болон Солонгосын хойг ч мөн адил) энэ аргаа хэрэглэх бололцоо байхгvй. Эх газарт уулархаг, талын нөхцөлд нутгийн гvн рvv хийх давшилтын тактикийг боловсруулсан нь Орос болон Казахстаны эсрэг л ашиглах боломжтой. Хээрийн сургууль болсон газар орны байдал байгалийн чанад дахь нутагтай адил төстэй байсан ба 1000 км гэдэг нь Орос-хятадын хилийн Аргун голоос Байгал нуур хvртэлх зайтай тэнцvv юм. Казахстаны хил дагуу Ланьчжоу цэргийн тойрог байдаг ба тэд энэхvv сургуулилтанд оролцоогvй. Чухам Шэньян ба Бээжингийн цэргийн тойргууд л энэ хээрийн сургуульд оролцсон.

Бичсэн Ц.Даланцагаан

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)