Хоол, хүнсний тухайд
Аливаа орны тухай өгүүлэхдээ тэдний гал тогоог орхино гэдэг бол байж болшгүй алдаа гэж үзээд Турк хүмүүсийн хоол ундны тухай бага ч гэсэн бичихээр шийдлээ. Тэд өөрсдийн хоол ундаар ихэд бахархана. Нутаг бүр өөрсдийн алдартай хоолтой байх. Адана, Урпа кибаб гээд л. Жишээ нь Эскишихэр хэмээх хотод татар үндэстний “чибөрк” гэж яг манай хуушуур шиг хоол байх бөгөөд энэ хотод очсон Монголчууд заавал иддэг.

Турк хоолны онцлог нь голдуу тосонд болон ил галаар шарж болгодог. Ер нь тос ихтэй талдаа манайхныг бодвол жимс, янз бүрийн самар, цагаан идээг хүнсэндээ өргөн хэрэглэнэ. Мухлаг бүрт гадил, алим, лийр гээд төрөл бүрийн жимс, самар өрөөтэй.
Хоолны төрөл зүйл нь нэлээд олон хамгийн өргөн тархсан нь дөрвөн төрөлт хоолны газар мөн дөнэр юм. Энд сурч буй оюутнууд маань голдуу дөрвөн төрөлт хоолны газар орно эсвэл дөнэр авч ходоодоо дүүргэнэ. Дөрвөн төрөлт хоол дараах орцоос бүрдэнэ. Шөл, тахианы цутан шөлтэй төстэй, мах гурилгүй цутан маш олон төрөл байх ба хамгийн түгээмэл нь улаан лооль болон будааны нэгэн төрлийг удаан чанаж байж гаргадаг мержмэк гэх хүрэн шөл. Үндсэн хоол голдуу тахиа, үхэр, хониний махыг янз бүрийн ногоо, амтлагчтай шарж болгосон нилээд тостой порцын хувьд багахан, будаа болон гоймон нь тусдаа нэг төрөл болно. Салат голдуу улаан лооль, өргөст хэмхийг хольж хутгаад чидун жимсний тосоор амталсан байх ба оронд бас амттан авч болдог. Үүнд янз бүрийн кекс, эсвэл тараг, жимс, комподноос ч сонгож болно. За ийм дөрвөн зүйлээс бүрдсэн хоол 5000 орчим төгрөг дээр нь цэвэр ус талх нь үнэгүй.
Туркуудын хамгийн эрхэмлэдэг зүйл нь талх, гурилан бүтээгдэхүүн. Үйрмэгийг нь ч хаяхгүй хамаад амандаа хийнэ. Анх турк андтайгаа хооллож байхдаа үүнийг анзаарсан юм. Яг бидний яс дутуу мөлждөггүйтэй адил. Удсан талхыг хүртэл хогийн саванд хийдэггүй, тусгай уутанд хийж хашааны хайснаас өлгөх ба түүнийг нь орон гэргүйчүүд авч иднэ. Тэд талхаа нэг хоёр хоновол удсанд тооцох ба талх нь шинэ дээр л амтай байна уу гэхээс жаахан удвал тун амтгүй хөөсөн гурил болдог.
Дөнэр бол гудамж талбай, энд тэнд, хаа сайгүй зарагдана. Улаанбаатарт ч гэсэн дөнэрийн сүлжээ аль хэдийн бий болсон байна лээ. Тахиа, хонь, үхрийн махыг ил галт шарж болгоод талхан дотор хавчуулаад өгнө. Дөнэртэй хамт уух хамгийн зохистой зүйл бол аяран хэмээх шингэлсэн давстай тараг, амт нь манай айрагтай төстэй. Зүүн талын зарим хотуудад “шалган” хэмээх даршилсан ногооний шүүс уух нь түгээмэл. Бас элдэв төрлийн жимсний шүүснээс гадна колаг тун өргөн хэрэглэнэ.
Энд бас цайны тухай өгүүлэх хэрэгтэй. Туркууд бол маш цайсаг ард түмэн юм. Хаана ч байсан гадаа гудамж, энд тэндгүй цайг ууна. Түүгээрээ ч хүмүүсийг ихээхэн дайлна. Бас турк кофег дурдахгүй бол болохгүй. Их өтгөн гашуун бөгөөд ууж дуусаад аягаа хөмрөн мэргэлнэ. Өөрөөр хэлбэл, аяганы ёроолд үлдсэн өтгөн хэсэг нь хэрхэн урсаж дүрс үүсгэснээр ирээдүйгээ харцгаадаг.
Турк дэх Монгол ажиллагсад
2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энгийн паспорттай монгол иргэд Туркт 30 хүртэл хоногоор визгүй зорчих боломжтой болсон. Энэ үйл явдал нь Европын нэг ч гэсэн оронд саадгүй хөл тавих сайхан боломжийг олгож үүнийг дагаад Монголчууд маань ч амьдрал ахуйдаа нэмэр болж ажил хийх, бас цөөнгүй хэсэг нь барууны орнууд руу дамжиж гарахаар Туркийг зорих болсоор өдийг хүрлээ. Ийм иргэдийн маань дунд бодсон санасандаа хүрч хэдэн төгрөгтэй болж зорьсон орнууд руугаа саадгүй хүрсэн нь арай олон болов уу. Гэхдээ хүний наймаа, гэмт бүлэглэлүүдийн гарч өртөж, хүний эрхээр биеэ үнэлж, боолын хөдөлмөр эрхэлсэн нь ч бий. Тэдний тухай Монголд ч, Туркт ч яригдах болсон нь нууц биш юм. АНУ-ын Гадаад яамнаас 2009 онд гаргасан 400 хуудас бүхий "Хүний наймааны тухай" илтгэлийн (Trafficking In Person) Турктэй холбогдох бүлэгт, тус улсын засгийн газар болон Олон улсын цагаачлалын алба өнгөрсөн жил хүчээр бие үнэлэх, ажиллах зэрэгт өртсөн олон тооны Монгол иргэдийг эх нутаг руу нь буцаасныг тэмдэглэсэн байна. Мөн илтгэлд, хүний наймаа, секс боолчлол зэрэг нь голдуу хууль бус янханы газрууд, хөлсний нууц байрууд, зарим зочид буудлуудад гарч байгааг дурьджээ. Гэхдээ ийм хэргийн хохирогчдийн дийлэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Үзбек, Туркмэн, Киргиз болон Зүүн Европын орнуудоос гаралтай иргэд байдаг.

Туркийн засгийн газрын зүгээс ийм төрлийн гэмт хэргүүдтэй идэвхтэй тэмцэж, зарим улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жилүүдтэй харцуулахад дээрх гэмт хэргийн гаралт нэлээд буурч 2009 оны байдлаар 102 тохиолдол бүртгэгджээ. Мөн ийм төрлийн гэмт хэрэгт өртсөн болон холбогдох мэдээллийг 157 гэсэн дугаартай утсаар 24 цагийн турш авч байдаг юм.
Энд ажил хийж буй хүмүүс маань танил тал, ах дүү, садан төрлийн татаасаар, зурагт сонингийн зарын дагуу гээд олон янз байдлаар ирдэг. Мэдээж хэл ус мэдэхгүй хүн, шаардлагатай нарийн мэргэжил эзэмшээгүй бол хар бор ажил л олдоно. Тэдний дунд гайгүй цалин хөлстэй авдаг нь ч бий бас хүнд хууртан цалин ч үгүй хоцрох нь ч бий. Ер нь Туркэд өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн зар бол худлаа гэдгийг шууд хэлмээр байна. Учир нь энэ орон гаднаас ажиллах хүч авдаггүй, харин ч гаргадаг улс. Ажил хийгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Ганц нэг оёдлын үйлдвэрт ажилладаг, цонхны шил зүсдэг гэсэн залуустай таарч байсан. Хүүхнүүд маань голдуу л зоогийн газарт зөөгч, туслах тогооч зэрэг ажил хийнэ. Бас жижиг үйлдвэрт ажилладаг сураг байдаг. Гэхдээ ийм хүмүүс цөөхөн байх гэж бодож байна.
Хэрэв нууцаар гадны иргэдийг ингэж ажиллуулсан тохиолдолд маш өндөр торгууль ноогдуулж хатуу шийтгэдэг. Гайгүй хэл ус сурсан сэргэлэн хэсэг нь гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч хийх ба тэдний хувьд байдал арай дээр бололтой байдаг. Гэхдээ үнэтэй хайруулын таваг угаахдаа зураад 100 доллар цалингаасаа суутгуулсан нэгэнтэй таарч байлаа. Бидний ажигласнаар ажил хийхээр ирсэн иргэд маань бүгд шахуу хөдөө орон нутгийнхан бас цөөнгүй нь солонгос зэрэг орнуудад ажиллаж байгаад ирсэн хүмүүс. Тиймдээ ч солонгостой адил өршөөлийн сар, баригдвал үнэгүй буцаадаг гэж боддог юм билээ. Гэтэл энд тийм ойлголт байхгүй. Та хууль бусаар оршин суусан хугацааныхаа торгуулийг төлөх л ёстой. Нэг өдөр ч байсан хамаагүй төлж байж л хил нэвтрэх болно.
Тус улсад ажил хийж буй гадаадын иргэд монголчуудаар тогтохгүй. Дийлэнх нь туркмэн, азербайжан, киргиз, молдов, украйн, орос, энэтхэг, бангладеш, пакистан, хятад, африкийн ядуу орнууд гээд буурай хөгжилтэй олон орны иргэдээс бүрддэг. Тэдэнтэй харцуулахад манайхан тооны хувьд цөөн. Хэдий тийм ч гэмт хэрэгт холбогдох нь илүү байж мэдэх юм. Ингэж өгүүлсний учир нь Станбулд ажиллаж буй монгол охидын зарим нь бие үнэлэх, хулгай хийх явдал сүүлийн үед газар авсан тухай цагдаагийн газар баригдсан монголчууд хэлмэрч хийдэг эгчийн өгүүлсэнтэй холбоотой. "Хоёр, гурван жилийн өмнө бол сардаа хоёр гурав дуудагдаж хэлмэрч хийдэг байсан бол сүүлийн үед бараг өдөр бүр очдог боллоо. Манай сайхан сайхан охидууд дан хулгай хийнэ. Нэг удаа жирэмсэн охин хонины гуя хулгай хийгээд баригдаад ирж байсан. Станбулийн томоохон дэлгүүрүүдээр орохоор араас худалдагч дагана. Манайхныг хулгай хийдэг гээд бүр андахаа байсан" гэж билээ.
Сүүлийн үед Станбулын томоохон гудамжуудад Ази төрхтэй охидыг харсан зарим турк залуус “сайн уу”, “би чамд хайртай” гэх зэрэг монголоор өдөж Монгол гэж мэдэхээр шууд мөнгө амладаг болсон гэх. Учир нь манай охидын зарим нь ил цагаан биеэ үнэлэх болсонтой холбоотой. Ер нь дан ганц энд ч биш Европын бусад оронд ч биеэ үнэлэх, хулгай хийх явдал туйлын түгээмэл үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Ажил хөдөлмөр эрхлээд ар гэртэй тус дэм болж байгаа хэсэг байгааг үгүйсгэхгүй ч энэ бол гашуун үнэн. Дээр нь энд тэндэхийн залуустай уулзахаар монгол охинтой унтаж хэвтснээ ярина. Нэгэн удаа Австрид ажиллаж байсан гэх болгар залууд эзэн Чингисийн үеийн сүр хаваа гайхуулах гэтэл манай тэнд хамгийн өвөр султай нь Монгол охид, нэг хоолонд оруулаад л аваад явна шүү дээ гэж нүүр хийх газаргүй болгосон доо.
Энд монголчууд бидний нэг нэрэлхүү зан байна. Гадагшаа гарахаараа л бие тоож, гадаад хүнтэй нөхөрлөх, үерхэхээрээ монголоо муулж, монголчуудаасаа зугтаана. Тэгээд ядарч зовж байж аав ээждээ, охин чинь хүү чинь сайн энд ёстой дажгүй энээ тэрээ гэж худлаа хэлнэ. Яг үнэндээ хоолны мөнгөгүй хулгай хийх дээрээ тулаад байж. Энд сурдаг нэг залуу манай хүүхнүүд монголдоо, монгол эрчүүддээ бол хачин пээдгэр хатан хаан л гэсэн үг харин гадаад хүн харахаараа, гадаад улсад ирхээрээ шивэгчин болдог гэж намайг уурлуулж байсан. Гэхдээ зарим талаараа энэ үг үнэний ортой нь харамсалтай.
За ингээд Турк сайн сайхан, хөгжил цэцэглэл, эрээн бараан амьдрал гээд өөр олон зүйлийг бичиж болох боловч бид уншигчдаа чилээхгүйн тулд энэ хүрээд өндөрлөж байна. Нийтлэлийн төгсгөлд өгүүлэхэд аль ч нийгэмд гадны хүн, гадаадын иргэн тухайн нийгмийн аль давхрагатай илүү харилцаанд орж байна, тэр давхрагаараа л улс орныг төсөөлдөг. Бидний хувьд энэ бүгдээс хэдий тойрохыг хичээсэн боловч бүрэн салж чадаагүй нь ойлгомжтой.
А. Энхбат. Анкара 2010. 11. 01
А. Энхбат. Анкара 2010. 11. 01
sahan boljee. turkiin baidliig neleed boditoigoor tusgasan baina shuu. tegeed irand ireed iranii tuhai bas goyo bicheeree hehe. hezee ireh gej baina?
ReplyDeletehi.Kebab ch goe shuu. daanch mongold muuhai hiideg yum blee. chi neeree uurladag gejuu? Tsen
ReplyDelete4-n turliin holl ch geh shig uuriinhuu iddeg heden "oyutan" markiin hooloor l turkiin gal togoog bichih gej oroldoj dee. Olon turultei talaas ni ,ilchleg vitanintai yum hereglej bna uu gedeg talas ni bichsen bol arai deer bj dee. Tegeed bas turk hoolnuudiinha neriig oirtuulaad l orhichij, tseejilc ch amjaagui bga yum bna.
ReplyDeleteyasan ch hetsuu yum dee. mongoldoo oligtoi tsalintai bol, esvel jaahan uhaantai bol ingej yvahgui l bsan bh daa huurhii
ReplyDeleteБүхэл бүтэн 90 ээд жилийн ардчилалын туршлагатай хөгжингүй улс орныг хоол, Монгол хар ажилчид төдийхнээр дүгнэсэн нь судлаач хүнд баймгүй ёс зүйн алдаа байна. Улдс оронтой бүтэн танилцаагүй байж ингэж эрээ цээргүй бичиж болохгүй шүү дээ. Цаашид ч очих улс орноо сайн судалж байж бичээрэй дээ.Онгоцны буудал, хар зах, гудамжнаас өөр газраар явж хүрээгээ тэлээрэй дээв Ядаж үндэстэнийх нь сэтгэлзүйн онцлогтой нь нарийн танилцаж байгаад дүгнэлтээ гаргаж байв
ReplyDelete