Саяхан Монгол улс ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, баярын хурал, хүндэтгэлийн концерт, оройн зоогийг ёс журмын дагуу тэмдэглэж өнгөрөөлөө. Мөн хугацаанд олсон ололт, алдсан алдаагаа үнэлж цэгнэн, цаашдын зорилго зорилтоо тодорхойлох хурал зөвлөлгөөнөө хийхээ мартсангүй.
ТЭД: - Олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, оюун санаа, эрх зүй, боловсрол, хүний эрхийг хангахад зүйрлэшгүй амжилт олсныг нэгэн дуугаар зүйл бүрээр “баталлаа”.
ТЭД: - Олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, оюун санаа, эрх зүй, боловсрол, хүний эрхийг хангахад зүйрлэшгүй амжилт олсныг нэгэн дуугаар зүйл бүрээр “баталлаа”.
- Санал нэг байна, үнэхээр тогтолцооны хувьд урьд байгаагүй дэвшил ирсэн гэдэгт.
ТЭД: - Ардчилсан засаглал улам бүр бэхжсэн байна.
- Итгэж байна, улс төрчид, бизнесменүүд, морь уяачид, бөхчүүд, намууд, иргэний хөдөлгөөнүүд, уул уурхайчид улам бүр эв эеэ батжуулж байгаад.
- Гэхдээ энд нэг л юм худлаа сонсогдоод байх юм. Бүгд бэхжээгүй...
ТЭД: - Юу тэр үү? Тогтолцооны хувьд бүгд л дэвшээд, бэхжээд байхад...
- Уучлаарай гэр бүл!!!
ТЭД: - Төрөөс гэр бүлийг дэмжих талаар ч гэсэн хангалттай бодлого, үйл ажиллагаа явуулсан шүү дээ. Жишээ нь бид чамд харуулъя. (баахан цаас харуулав)
1. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого
УИХ-ын 2004. 4.23 -ны 21 тогтоол / 2004-2015 /
1. Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого
УИХ-ын 2004. 4.23 -ны 21 тогтоол / 2004-2015 /
2. Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого
УИХ-ын 2003. 5 . 15-ны 16 тогтоол / 2003-2018 /
3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр
ЗГ-ын 2007. 9. 12-ны 225 тогтоол / 2007-2012/
ЗГ-ын 2007. 9. 12-ны 225 тогтоол / 2007-2012/
4. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр
ЗГ-ын 2002.12. 30-ны 274 тогтоол /2002-2015 /
ЗГ-ын 2002.12. 30-ны 274 тогтоол /2002-2015 /
5. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр
ЗГ-ын 2006.11.21-ны Тогтоол / 2007-2015 /
ЗГ-ын 2006.11.21-ны Тогтоол / 2007-2015 /
6. Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр /2006-2014/
ЗГ-ын 2005. 11.30-ны 234-р тогтоол
ЗГ-ын 2005. 11.30-ны 234-р тогтоол
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр
ЗГ-ын 2006. 11.21-ны 283 тогтоол / 2007-2015 /
ЗГ-ын 2006. 11.21-ны 283 тогтоол / 2007-2015 /
8. Насжилтын стратеги
ЗГ-ын 2009.5.27 156 тогтоол
Тэд: - Үүгээр зогсохгүй бид гэр бүл, эх, хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, "Шинээр төрсөн хүүхэд, "Анх удаа гэрлэгсэд", "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрүүд, “Шинээр гэр бүл бологсдод 500.0 мянган төгрөгийн мөнгөн тусламж” үзүүлж ирэв. Зарим нь яахав түр цуцлагдсан. Дараагийн сонгуулиар дахиад амлах байхаа. Бас цэцэрлэгийн хүүхдийн зардлыг төрөөс даах болсон, сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлсэн, дээд сургуульд суралцагсдын зарим хэсгийн төлбөрийг төр хариуцдаг, хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төр даадаг гээд тоочоод байвал барагдахгүй олон зүйл хийсэн дээ бид.

- Үгүй гэр бүл бэхжээгүй, улам бүр задарч байна. Ардчилсан хөгжилтэй урвуу хамааралтайгаар задарч байна.
- Ардчилсан хувьсгал ялсны арван жилийн дотор гэр бүлээ цуцлуулсан хүний тоо 2 дахин нэмэгдсэн. 500 000 мянга батлагдахаас өмнө жилд дунджаар 13 000 хос гэрлэлтээ бүртгүүлдэг байснаа 2007 онд 49 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг. Харин хэд нь хуурамч гэрлэлт байсныг мэдэхгүй байна. Сургалтын төлбөрөө төлөхийн тулд түр гэрлэсэн оюутнууд их л олон байсан даа. Харин 2010 он гэхэд сүүлийн арван жилд салалт өмнөх 10 жилээсээ 2 дахин өссөн тоо гарч байна.
- Гэр бүл салж байгаа шалтгаанд тал хувь нь санхүүгийн бэрхшээлтэй, мөн тал хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэж хариулсан байдаг. Үр дагаварт нь олон хүүхэд өнчин үлдэж байна /салсан гэр бүлийн 70 хувь нь хүүхэдтэй байв/.
- Гадаад руу ажиллахаар олон мянган залуучууд гэр бүлээ орхин урт хугацаагаар одож байна. Тэдний гуравны нэг салж, тал хувь нь гэр бүлтэйгээ урьдын адил амьдрах боломжгүй болдгоо илэн далангүй илэрхийлж байна. Солонгост одогсод бүр гэр бүл төлөвлөлтийн өөрийн түр “дүрэм”-ийг аль хэдийнээс мөрдөж эхэлсэн. Тэдний шинэ эхнэрүүдийг ярианд Ээнээ гэж нэрлэдгийг бүгд мэддэг болсон.
- Гадаадын иргэдтэй гэрлэгсдийн тоо өсч байна. Сүүлийн арван жилд дэлхийн 80 гаруй орны 6070 хүнтэй Монгол Улсын иргэд гэрлэлтээ батлуулжээ. Үүнээс БНСУ-ын харьяат 4000 орчим хүнтэй эмэгтэйчүүд гэрлэсэн. Үлдсэн нь БНХАУ, Япон, АНУ, Герман улсын иргэдтэй суугаад талийж. Гадаадад оршин суугаа гэр бүлгүй залуусын тал хувь харь иргэдтэй гэрлэхээс татгалзахгүйгээ илэрхийлсэн байна.
- Өмнөд хөрш улсад олон сая залуу эрчүүд хосоо хайж байна. Харин төрөөс нь гадаадын иргэнтэй суусан залуудаа 10 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө өгч, мөрөн дээр нь алгадаад бусад улс руу мордуулж байна. Дэлхийн бүх оронд хятадын ийм бодлого явж байна. Тэгээд хятад эрчүүд Монголд ирээд, охидыг зургаан саяар үнэлэн авч, байнга оршин суух хаяг олж авч байна.

Тэд: - Улс орны эв найрамдалд сэв суулгасан зүйл ярихгүй шүү нөхөр минь!
- 20 жилийн өмнө гэрлэх насны 4 хүн тутмын нэг, Харин одоо 3 хүн тутмын нэг нь огт гэрлээгүй байна. Тэд хосоо хайж байна. Боломжийн гэр бүлтэй болохын тулд боломжгүй зүйл хийж байгаа олон зуун залуучууд байна. Манай хажуу айлын 10 жилд сурдаг бөө хүү дээр хичээл ордог багш нь гэр бүл салгуулах засал хийлгэхээр ирснийг тэр хүү хөөж байсан тохиолдлыг санаж байна. Залуу охидууд амьдрал нь тогтсон гэр бүлийг салгаж суух үзэгдэл олшрох болсныг хэн ч чанга хэлэхгүй байна.
- Бага нас болон өсвөр насны 3 хүүхэд тутмын нэг нь эцэг эхийн аль нэггүйгээр бүрэн бус гэр бүлд өсөж хүмүүжиж байна. Үүнд эцэг эх нь гадаадад байдаг хүмүүсийн хүүхдүүд ч орно. Тэднийг хүүхдээ мөнгөөр тэтгэж байхад хангалттай гэж тооцдгийн үр дагавраас үр хүүхэд нь хичээл сурлагадаа муудахаар зогсохгүй, насанд хүрээгүй үр хүүхэд нь мансууруулах бодист донтож, бидний санаанд оромгүй бэлгийн гаж зуршилд автагдан улмаар түүнээсээ таашаал авахаа больсон байна.
- 2010 оны эхний 3 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн гэмт хэргийн 283 тохиолдол бүртгэгдэж өмнөх оныхоосоо 3.7 дахин өссөн тоо байна. Эцэг эх, эмээ өвөө, ах дүү, төрөл төрөгсдийн амь насыг юман чинээ тоохгүй хялбар бүрэлгэж болж.
- Өөрийн гэсэн орон гэргүй 18.000 өрх бусдын гэрт эсвэл хөлслөн амьдарч, 4300 орчим хүн гудамжинд амьдарч байна. Төрийн ипотекийн бодлого, 4000, 40 000, 100 000 айлын орон сууцны бодлогын үр дүнг хүртэгчид нь хэд болоод байна вэ? Лав жирийн залуу гэр бүлүүдэд үр дүн нь гялтайх ч үгүй байна.
- Өдгөө 80 000 эмэгтэй өрх толгойлон үр хүүхэд, ээж аавийгаа тэтгэж амьдрахын төлөө чадан ядан зүтгэж байна. Бяцхан хүүхдүүд нь ааваа гэж дуудах эрхгүй өсч байна.
- Төрөлтийн хүндрэлээс болж нас барсан эмэгтэйчүүдийн 70 хувь нь “би нөхөртэй” гэж хэлсэн байсан ч нас барах үед нь нөхрүүдийн дөнгөж 0,7 хувь нь л дэргэд нь байсан гэдэг. Өрөвдөлтэй биш гэж үү.
- Сүүлийн жилүүдэд хүн ам эзлэх оюуны хомсдолтой хүний тоо зохих хэмжээнээс 3 дахин өссөн. Гаж төрөлтийн тоо хэд болж байгааг эмч мэргэжилтнүүд тооцож чадахгүй байна. Харахын эцэсгүй гаж царайтай төрсөн нярайг ээжид нь үзүүлэхгүй нь тулд хөөрхий эмч нар усанд үйж, дараа нь бас хүний амь хөнөөсөн хэрэгт орохгүйн тулд амьгүй төрсөн гэж бүртгүүлж байна.
Тэд: - Ямар ардчилалд харш юм яриад байнаа нөхөөр. Аливаа улс гүрэн амгалан тайван оршихын нэг үндэс бол яах аргагүй гэр бүл. Гэр бүл бол бидний хойч үе, үндэстний удам угсааг өсгөн хүмүүжүүлэх нийгмийн хамгийн чухал институт болохыг ямагт хүлээн зөвшөөрч, улмаар тэдний ямар нэг... тухайлбал..., жишээ нь... (санаанд нь орсонгүй болтой) бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө тууштай тэмцэж байдаг.
- Гэр бүл таны хэлээд байгаа зөвхөн тэр үүргийг хүлээдэггүй. Гэр бүл төр улс, нийгэмд байгаа бүхий л асуудал, зовлонг давхар үүрдэг юм. Хүчирхийлэл, архидалт, ядуурал, ажилгүйдэл, аборт, үргүйдэл, төрөлхийн гажигтай хүүхэд, хөдөлмөрийн чадвараа алдах, мансуурал, сэтгэцийн өвчин, хулгай дээрэм, гэмт хэрэг, шорон гянданд хоригдох, үхэл хагацал, өнчрөл... (Би өөрөө ч гайхлаа. Ямар олон зовлонг тэд тээж байна аа...)
ТЭД: - Бид чиний яриад байгаа асуудлын талаар байнга санаа тавьж, хэлэлцүүлэг зохиодог.
- Тийм “зохиодог”. Төрөөс баримтлах гэр бүлийн бодлогын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нэртэй хэдэн нөхдүүд албан ёсны судалгаа илтгэл тавьж, зөвлөмж, чиглэл гаргах нэрээр нэг хоёр өдөр семинардаж, идэж ууж аваад тардгийн үр дүн чинь хаана байна. Тэр дотор гэрээ засах бүү хэл, олигтой нэг хүүхэд хүмүүжүүлж үзээгүй гарууд ч цохиж яваа харагддаг. Нэг өдрийн чинь семинарын үр дүн ялгадас байдаг шүү дээ.
ТЭД: - Бидэнд өөр санаа зовох олон асуудал байдаг. Чи төрийн бодлого гэдгийг нэг сайн ойлгодоггүй нөхөр үү гүй юү?
- “Таван толгой”-г үндэсний компаниуд удирдахаар болсон тухай алга ташилт, “Оюу толгойн” хувьцааны ханш өсөх болсон тухай бардам мэдэгдэл жирийн ядарсан гэр бүлүүдэд огтоос хамаагүй хол асуудал.
ТЭД: - Гэхдээ л бид ард түмний саналаар сонгогдсон нийгмийн шилэгдмэл хэсэг.
- Юун НҮБ бүх дэлхийн зохицуулагч, түүнийг удирдаж буй нөхөр юун хорвоогийн хамгийн мундаг лидер. Юун Монгол улсын төрийн 3, 14, 76 шилдэг тэргүүнүүд. Үгүй. Хамгийн мундаг лидер бол гэр бүлээ энгийн сайхан авч яваа, тэрхүү ачааг үүрэлцэж байгаа бүх хүмүүс, хүүхэд...

ТЭД: - Залуу, чиний ярьж байгаагаас чинь олон асуудал ард хүлээж байна. Явах минь...
- Олон улсын харилцаа хямарч дипломат харилцаа тасрах, гадаад худалдааны тэмцэл алдагдаж хоёр цаасаар хохирох, уул уурхайгаас болж хохирч байгаагаа (өөрөө эсвэл хэн хохироод байгаа нь тодорхой бус) тухай шогшрон чалчих, аль нь намын дарга болохоо мэдрүүлж нэгийгээ доош хийх, авилгал авсан аваагүй нэрээр хэн нэг нь худал үнэн суудлаасаа огцрох, гудамжны улс төржсөн цуглаанд барьсан гэрээ дайруулах, ард түмэн хэцүү байгаа нэрээр цусан тангараг өргөх, бодлого болохгүй байгаа талаар орилоод уурандаа багтарч унах, эрх мэдлийн төлөө өрсөлдөөнд хэн нэгэн хэлмэгдэж шахагдах, албан тушаал булаацалдаж нам дотроо фракцлах, өргөн бүдүүн төмөр замын тавих талаар хэвлэлээр нэг шуугих бол дэмий чалчаа яриа (уурандаа нохойн баас гэж бараг хэлэх шахав).
ТЭД надаас холсдоор...
- Ардчилал, Агуу чингис хааны удмынхан, Ард түмний элч, билэгдлүүд, Америк (3 дахь хөрш), Авралын сүмийн миссионерууд, Алт, уул уурхайн магнатуудад би сайныг ерөөхгүй. Харин...
• Ач үрсээ өсгөхөд аль чадлаа зориулж, хэдэн халтар цаасаараа нууцаар чихэр өгдөг тэтгэврийн эмээ өвөө нартаа;
• Биднийг аль хүнээс өөдтэй яваг гэж өөрийнхөө халтар хувцсаа арав хорин жил сольж чадаагүй хал нь гаднаа ч хайр нь дотроо аав ээжүүддээ;
• Бидний ядарсан амьдралд хувь нэмрээ өргөх гэж хүний нутагт ядарч яваа ахан дүүстээ;
• Хөөрхөн алаг үрсээ өсгөж ядан, эгэл жирийн амьдрал, ажил төрлөө босгож зүдэн яваа залуу өрх бүлүүддээ;
• Даварсан үед ухаарал хайрлаж, ядарсан үед урам өгч, нулимс арчдаг хайртай ханьдаа.
• Амьдралын амь, алтан залгамж монгол үрсдээ;
• Өөрийн байтугай харийн хүнийг халуун цайгаар угтаж хоймроон залагч ядарсан ч гэсэн омголон нэрэлхүү төрхтэй Монгол түмэндээ хамгийн сайныг ерөөнө. Би би...(сэтгэл минь ихэд догдлов).
Гэвч ТЭД сонссонгүй... өөртөө хэлсэн байж...
Москва хот. 2010 он 11 сар
Bichlegiin helber taalagdaj bna. Asuudal uneheer odoo tsagt Mongold ger bul ruu tulhuu orj baih shig bna daa. Ochigdor MonTV-eer "1 ger bul, 2 amidral" gesen nevtruuleg garch bsan....
ReplyDeleteTsagdaagiin eronhii gazraas hurtel medeelel hiihdee suuliin ued ger buliin margaanii sedeltei gemt hereg oson nemegdej bna hemeen medeelj bsan.
ene ugluunii mend hurgei. hunii gazar bas ingej setgej zutgej yavaa anddaa talarhaj bna bas tsaashdaa ulam sonirholtoi niitlel olon gargahiig husei.urgun tsar huretei setgej bgaa ni taalagddag shu.huuhduud yagaad hicheel zavsardaj humuujilgui, hereg tuvugt hobogdoh ni ihseed bna gevel aav eejiin ulger duurailal, ger bul togtvorgui bgatai holbootoi shu de. mongoliin ger buliig demjih heregtei ger buliin jiliig zohoin bguulj ger buldee iluu anhaaral tavih tsag ue ni hediine bolood hyamraldaj suuna shuu.
ReplyDeletesaihan bichjee ta
ReplyDeleteтаний блог их таалагдаж байнаа баярлалаа
ReplyDelete1. Этгэлтэй гэж юу гэсэн үг вэ? эсвэл итгэлтэй гэх гэж байсан юмуу?????
ReplyDelete2. санаа нь бол таалагдаж байна. франфад саяхан гэр бүлийн хуулиндаа 7 жил болоод шууд салахаар хууль оруулж байсан, бараг тэгээд шийдэгдсэн байх, аргагүй шүү дээ гэр бүл салалтын асуудлаар шүүх нь ажлаа дийлэхээ больчихсон байсан юм чинь. иймэрхүү зүйл л монголд маань тохиолдох вий гэхээс айх юм
Dajgui shuu saihan bichjee,bolj bna minii naiz bicheed bai,amjilt
ReplyDelete