За улс төр гэдэг сүрхий нэртэй блог нээгдээд нэг мэдсэн хоёр сар өнгөрчихөж. Энэ хугацаанд нийт манай блогт хандсан хандалт 14500 даван одсон нь энэ блогийг хөтөлж буй хамт олны хувьд томоохон баяр хөөр юм.
Блогт Д.Мягмарсүрэн, А.Энхбат нарын зэрэгцээ П.Дашдорж, Д.Анхбаяр, П.Сэрдарам зэрэг ажил мэргэжлийн болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нийгэм судлаач залуучууд өөрсдийн үзэл бодол, мэдлэг мэдээллээ хуваалцаж эхэлсэн нь блогийн маань хувьд том дэвшил юм.
Хэдийгээр блог маань богино хугацаанд ажилласан хэдий ч "Монголын шилдэг блог-2010" арга хэмжээнд "Нийгмийн сэдэвт шилдэг блог" номинацид айргийн тавд "давхиж" чадсан нь тус блогийг уншиж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, саналаа өгч байсан уншигчдын маань ач гэж ойлгож байна. Иймээс их бага хэмжээгээр анхаарлаа хандуулж, үнэтэй цаг заваа зориулж ирсэн уншигч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж буйгаа илэрхийлье.
Удахгүй тус блог домайн нэр авч нэг хүний бус нилээн олны үзэл бодол, мэдлэг туршлагыг хуваалцдаг талбар болох гэж байгаагаа хэлэхэд таатай байна.
Ингээд та бүхэндээ өнгөрсөн нэг сарын хугацаанд хамгийн их уншигдсан нийтлэлүүдийг хүргэе. Өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 6062 хандалт гарснаас:
Нийтлэлийн нэр Уншсан тоо
Нийтлэлийн нэр Уншсан тоо
тус тус эхний 10 шилдэг "chart"-д шалгарсан байна.
Мөн тус блогт Монгол, ОХУ, Турк, БНСУ, АНУ, Швейцар, Ядон, Швед, Их Британи, Бельги зэрэг орнуудаас хамгийн ихээр хандсанаас гадна Израйль, Молдав, Исланд, Ирланд, Тайланд, Грек, Итали,Украйн зэрэг улсаас шинээр хандаж орсныг хэлэх байна.
Ингээд блогийн хөтлөгч хамт олны зүгээс та бүхний ажил бүтээл, амьдрал ахуй ер бүхий л зүйлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Amjilt huseyee hogshoon.Blogiin hamtran zutgegchided ni ch mun bayar hurgeye.Erchee aldalgui ulam hurdtai, huchtei baigaarai.
ReplyDeletebaingiin unshigch
sain bna amjilt chi shuu
ReplyDeleteamjilt husie bagsha!
ReplyDeleteAmjilt husey. ulam ihiig hiigeeree ene ercheeree
ReplyDeleteхийх юм их бна. бичээд бай.
ReplyDeletemyagaa sain uu, saihan yum ih bicheerei.bi holbooson doo hiih uu. bazar bagsh ni. boloh uu
ReplyDeleteБаярлалаа багш аа урам өгсөнд. Тэгэлгүй яахав таны саналыг хүндэтгэлтэй нь аргагүй хүлээж авна. Таны ажилд өндөр амжилт хүсье.
ReplyDeletesaihan blog bna .mongoliinhoo shine uer baharhaj bna . yamar ih medleg medeeleltei zaluuchuud oson ondiij bgaa ni mongol ornii ireedui gerel gegeetei bgaagiin shinj gej bodoj bna .amjilt husei .Banjig.net deer orj ih blog unshdag bsan chini erdoo orohgui bh yum .uchriig helj ogooch . olon olon blog erdoo unshij chadahaa bolichihloo.
ReplyDelete