2010/12/08

UPDATE AND UPGRADE

Өнгөрсөн 7 хоног номыг нь сурч, ногоотой шөлийг нь идэж байсан Өмнөд Солонгос яваад ирлээ. Тэгээд 2 жилийн өмнө бичиж байгаад орхичихсон энэ нийтлэлийг заавал бичихээр шийдлээ. Хөгжил дэвшлийн тухай бичих гэж байгаа маань дээрх гарчгаас харагдаж байгаа ч яг юунаас эхлэх вэ гэж нилээд бодлоо. Одоо бичиж байхдаа ч бодож байна. Би бүхэл бүтэн 7 хоногийн турш хөгжлийн том орчинд гүн шокноос гарахгүй, ямар нэг зүйлд хариу олж авах гэж оролдсоор байгаад ирлээ дээ. Ирэнгүүтээ энэ тухайгаа бичихгүй бол маргаашнаас л ажлын хэмнэл, нийгмийн эргүүлгэнд автаж, хэлэх гэснээ хэлж амжихгүй байсаар цаг хугацаа  талийж одно.


Нэг жил хагасын хугацаанд БНСУ-д маш их өөрчлөлт гарчээ. Кимчиний шөл, юмны үнэ, метро, автобусны чиглэл нь хэвээрээ боловч мэдлэгийн, хөгжил дэвшлийн бүр маш их өөрчлөлтүүд гарсан байна. Бүр өөрөө өөртөө “Update” хийх биш бүр “Upgrade” хийх хэмжээний өөрчлөлтүүд БНСУ-д сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөжээ. Солонгосчууд ч өөрсдийгөө дэлхийн хэмжээний том улсын хэмжээнд ярьдаг болж. Хэнээс ч дор орохгүй гэсэн шартай зан нь спорт, урлаг, шоу, бизнесээс гадна саяхан өрнөсөн улс төрийн үйл явцаас тодхон харагдаж байна лээ.

Эх орондоо ажиллаж байх хугацаанд КВS-ын 8 цагийн мэдээ таарвал үзчихдэг, daum.net, naver.com-ын SNS хэлбэрийн коммунитагаас мэдээлэл тогтмол авчихдаг  байсан миний хувьд “Update” биш “Upgrade” хийнэ гэдэг шок байсан боловч мэдлэгт тулгуурласан дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурдыг зөвхөн мэдээллээр авна гэдэг явцуу зүйл болохыг улам бүр тод мэдрэх болов.
 
Солонгос улсын хөгжлийн хамгийн том өнгө төрх бол мэдээллийн технологийн (МТ) хөгжил. Энэ дэвшил нь жирийн түүхийн багш намайг уруу татаж мэдэх мэдэхгүй юмаа ярьдаг, хийх гэж оролддог болгосон байх. Интернетийн өндөр хурд, хэрэглээ, online communication зэрэг МТ-ийн дэвшлээр гарч ирсэн бүтээгдэхүүнүүд зөвхөн бизнесийн хэрэглээнд байхаа больж жирийн олны хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Метро, чиглэлийн автобусуудын цагийн хуваарь, нягтаршил, чиглэлийн давтамжийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, их хотын ажил цуглах, тарах “оргил цаг”-ийн ачаалал, түгжрэлийг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Солонгосын бүх шатны сургууль, төрийн болон бизнесийн байгууллагуудын “network system” өмнөхөөсөө бүр илүү хөгжсөн байна. Зөвхөн иргэний дугаараар бүх мэдээллийг авч, дамжуулж байсан бол одоо хэрэгтэй мэдээллүүд нь хурууны хээ, нүдний өнгөөр дамжиж аюулгүй байдал улам найдвартай байдалд шилжжээ.
 
Солонгос улс нийгмийн бүртгэл, мэдээллийн бүх асуудлуудаа МТ-иор дамжуулан шийдвэрлэж, бичиг цаас, зөвшөөрлийн дамжлагуудыг ямар ч чирэгдэлгүйгээр шийдэж чаджээ. Хөгжлийн энэ хандлага цаашдаа улам их боломж нөхцлийг бүрдүүлж өгөх нь ойлгомжтой.

Миний сайн мэддэг байсан их сургуулийн кибер орчин бас л Upgrade хийгдэх хэмжээний өөрчлөлт гарчээ. Онлайн сургалтын хэлбэрүүд SNS хэлбэрт шилжиж зүгээр нэг мэдээлэл олж авах биш кибер хичээлийн танхим, кибер тоглоомын хэлбэрт бүрэн шилжсэн байна. Репорт, тезис, өгүүлэл хүлээн авдаг, түгээдэг сайтууд олон шалгууртай болчихсон байна.
 
Монгол улс хүн ам, орон сууцаа тооллоо. Гэтэл бүртгэлийн системд зөвхөн Солонгос ч биш өндөр хөгжилтэй улсууд бүгд цахимжилтыг нэвтрүүлээд амжсан. Саяхан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ дараа жил болох сонгуульд Монголд байгаа Солонгос иргэдээ хамруулах зорилгоор “туршилтын санал асуулга” явуулж туршсан байна.

Солонгосчуудын амьдралын хэв маяг өөрийн улсынхаа эдийн засгийн хөгжлийн хэмнэлээр өөрчлөгдсөн хэвээрээ л байна. Солонгосчуудын хэрэглээний соёл өөрийн улсын эдийн засгаа эрүүлжүүлж улам эрчимтэй, хурдтай хөгжүүлсээр. Удаан хугацааны дараа Солонгост ирсэн болохоор мэдээж дэлгүүр хэсэж, өөрийн түрүүвчний хэмжээгээрээ “тоглолоо”. (Солонгосчууд чөлөөт цагаа өнгөрөөж зугаалах, кино үзэх, гадуур явахаа ингэж хэлдэг) Солонгос залуучууд бараг бүгдээрээ энгийн биш, маш стильтэй хувцасладаг болсон нь илт мэдэгдэж байлаа. 

Дэлгүүрт байгаа бараа нь хямдрал хүлээхээсээ урьдач боломжийн үнээр хурдан зарагдаж, үргэлж шинийг эрэлхийлсэн, ганган дэгжин зүйлээр залуучууд өөрсдийнхөө имижийг бүрдүүлж гангалдаг болжээ. Дэлхийн хэмжээний бүх брендууд Солонгос залуусын хэв хаяг болоод МТ-ийн дэвшлүүд тэдний өдөр тутмын хэрэглээ болчихсон байна. Тэдний хэрэглээний энэ их “шунал тачаал”, хүсэл эрмэлзлэл нь эдийн засгийн өсөлт, шинэ технологи хурдан нэвтрэх, бүтээмж өсөхөд эергээр нөлөөлж байгааг мэдэрлээ.

Харин бид хаана яваад байнаа? Монгол улсад маань маш их боломж байгаа ч бид арай өөр замаар яваад байгааг Солонгост ирээд улам бүр мэдэрлээ. “Ид шид”-ийн зам ч гэх юмуу даа? 10 жилийн өмнө Монголын их дээд сургуулийн оюутнуудад Монголын түүхийн хичээл дээр шашны тухай ярилцаж байхад бөө мөргөлийн тухай ойлголт бараг байхгүй байсан бол өдгөө эсрэгээр , оюутнуудын бараг 90 гаран хувь нь бөө юмуу бөөгийн түшээтэй, хамаатан садан, найз нар нь бөө болсон, тодорхой хэмжээний цаг хугацааг түүнд зарцуулж, “ид шид”-ээр ажлаа гүйцэлдүүлэх хэмжээний болчихож. Миний хичээл бараг бөө судлаачдын цугларалт шиг л юм болох болж. Бид ид шидийг илүү их мөрөөдөөд байгаа бололтой.
 
Манай дарга нар туршлага судлана, мэдээлэл олж авна гээд төсвийн мөнгөөр гадагшаа зөндөө явдаг. Долоо хоногт нислэгийн хоёр компанийн 10 нислэгээр онгоц дүүрэн хүн манай хоёр улсын хооронд зорчиж байна. Таминээ бид мааш их хоцрогдож байгаагаа Солонгос улсын хориглодог борц, мах, хиам, архи дарс, хэвийн боов төдийгүй липтон цай, зажлах бохио хүртэл аз мэдэн зөөж, хариуд нь нэмүү өртөг шингэсэн авч яву болох бүхий л зүйлийг ёлконы мод мэт болтлоо ачиж ирж байхдаа хурцаар мэдэрлээ. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн төдийгөөр хязгаарлалгүй МТ-ийн дэвшлээс суралцах, хамтран суралцах, хамтран нэвтрүүлэх зэрэг бодлогоо ч давхар явуулмаар байна. Багш, судлаачдаа суралцаж байсан газар луу нь явуулж байгаасай.

Интернетийн их хурдаас сэтгэл ханамж аваагүй удсан байна. Харь улсад хэдий нь энгийн болсон зүйлийг
гайхамшиг мэтээр  хүлээж авч, хэдий хүртэл хүлцэнгүй суух юм бэ Монголчууд?

Д.Сэрдарам. 2010 12 06. Улаанбаатар хот

8 comments:

  1. tiim shuu ene unen, manaikhan denduu id shid huseed baih shig... EZEN HICHEEVEL ZAYA HICHEENE... HICHEETSEGEEYE ZALUUCHUUDAA!!! SAIKHAN CHADVARLAG ZALUUSDAA ERKH MEDLIIG N UGUH HEREGTEI UM HIILGEH HEREGTEI!!!

    ReplyDelete
  2. manaid heregjuuleh heregtei.gehdee medeelel taraaj ilgeej bgaa humuus baiguullaga ni iim hemjeend ochson yumuu daa.mongolchuud bol tehnik tehnologitoi harin ch sn haritsaj ashiglaj bgaa shuu de.orosuudiig bodvol ail bur hun bur huuhed bur MT toi hariltsah chadvartai bas tiim bolomj ni ch bgaa. IIm bolomj ni bhad yun bolohgui gej. yadaj udur bur ene hevlel medeellinhen ylanguya onlineer medee tugej bga saituud medeellee shinechilj bgaach, bas udur tutmiin ongots gal tereg oron nutgiin unaa teregnii huvaari ene teriig garagj olon niited hurgeh heregtei. haana yu bolj bna gedgiig ter bur avch chadahgui bna sh dee.medeelleer hangah ajil dutmag bnaa.

    ReplyDelete
  3. нэг л мундаг тэнэж лаг болцон хүмүүс08/12/2010, 08:34

    нэг л өдөр баахан шинэ юм оруулж ирж чадахгүй болох ч үгүй. Аажмаар явж л байна шдээ. Монголын залуучууд тийм ч лаг МТ-тэй хөл нийлүүлээд алхаад байгаа гэж ойлгож болохгүй шд хаана байгаан лаг болцон МТ. УБ хот, хот дотроо хотын төвийн хэдэн том газруудаас өөр хаана ч байхгүй.

    ReplyDelete
  4. Үнэхээр санууштай л юм. бид хэдэн жилийн дараа гэхэд л өөрийгөө сайжруулах чадваргүй болох байх шүү. одоо бусад болохгүй байна гэж буруу өгч байхаар би болохгүй байна гэж санаж сэрэх цаг болсон шүү.

    ReplyDelete
  5. Монголд хүмүүс МТ харьцаж байгаа л гэж ярьж байна. Гэтэл үнэн хэрэг дээр Facebook, messenger эсвэл тоглоом тоглохын тулд л Net ашиглаж өдөр хоногийн аргацааж байгаа юм шиг. МТ-ийн ажилтанууд нь гадаадын хийсэн системийг монгол хэлдээрээ хөрвүүлээд хоцрохгүй юмаа гэхэд дагаад явж байвал хэзээ нэгэн өдөр дагуулаад явах ч юм билүүү. Өөрсдөө монгол гэсэн virtual систем бүтээелдээ. Яадаж үндэсний хайлтын системтэй болцгооёлдоо

    ReplyDelete
  6. Uneheer hiliin dees alhaaad l mongol hun burt iim setgegdel tordog gej helj bolno, hezee uls maani iim bolno doo gej bodogddog. Bolgoh yostoi humuus n hedii bid buhen ch gelee, negent buruu zamaar budaa teeh geed ch baigaamuu, teegeed yavj ch biagaamuu medehgui ene uls tor, edin zasgiin buruu bodlogo bolon togtoltsoog zov tiish n zalj ehleh tsag hediinee irsen. Meddeg n mededguidee helj ogood merged n munhaguudaa gegeeruulj baij l saya oorchlolt shinechlelt unerteh baihdaa. Bolovsroltoi zaluuchuud zondoo bna, oodrogoor harj oorsdiigoo chamlalgui huvi nemree oruulah heregtei.

    ReplyDelete
  7. za za mongol mongolooroo l baig tertee tergui ter hugjsun orond chin zunduu l irj ochij bgaaz dee udahgui hugjilgui ornuud moda-nd oroh ch yum biluu

    ReplyDelete
  8. uneheer boduushtai. busad uls oron hogjoo l bna tegtel bid.....
    zaluuchuudiin dund hiie buteey gesen huseltei humuus zunduu bgaa gol yunas haanaas ehlehee l medehgui bna. bi ch gesen tedgeer humuusiin neg. bid haanaas yunaas ehleh be?????????!!!!!!!!!!!

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)