2011/01/02

ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭГЧ АНХНЫ МОНГОЛ

Шинэ жилийн баярыг тэмдэглэсэн анхны Монгол хүн гэхээр ХХ зууны эхэн хагаст барууны орнуудад боловсрол эзэмшсэн их зохиолч Д. Нацагдорж тэргүүтэй сэхээтнүүд санаанд бууна. Гэтэл эрдэмтэн О. Пүрэв агсны бичсэн “ХХ зууны Монголын түүхэн газар зүй” хэмээх бүтээлийг сөхвөл 1910-аад оны үед Халхын Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцан  жил бүр Орос найз нарынхаа хамт шинэ оныг угтдаг тухай дурьдсан байдаг. 

Эрдэнэдүүрэгч вангийн хошуу нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг болон Улаан-Уул, Баянзүрх сумдын хойд хэсэг,  Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумдын нутгийг хамардаг. Тухайн үед он солигдохоос хэдэн өдрийн өмнө морин чаргатай баахан оросууд хошуу ноёны хоёр давхар дүнзэн байшинд ирэх ба вантан өргөөндөө гацуур мод чимэглэн засаад, баян хуур хөгжим хангинуулан, дуу хуур үүсгэн найрлаж, шинэ жилийн баяр тэмдэглэнэ.  Эрдэнэдүүрэгч ван тэр үедээ Оросын соёлыг ихээхэн талархагч нэгэн байсан бололтой. Үүнийг төр ёсонд хатуу захирагдах ёстой хошуу ноён савхин хувцас өмсдөг, унадаг дугуй унадаг зэргээс нь харж болно.
 
А. Энхбат, Д. Анхбаяр. Анкара хот 2011. 01. 01  

2 comments:

  1. sain uu and min....shine onii mend hvrge ....

    ReplyDelete
  2. Hotgoiduud er n l tiim humuus dee

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)