2011/03/08

“ӨНӨӨДӨР МИНИЙ ӨДӨР БИШ...”

Уучлаарай, энэ бол доор өгүүлсэн онигоонуудаас тастаж авсан хэсэг. Мэдээж Мартын наймны баяр нь бүхий л хүмүүст хамаатай баяр байлгүй яахав. Эхийн ариун хэвлийгээс унасан  лам хувилгаадын хувьд ч тэр.  

Тэртээ 100 жилийн өмнө Өрнөд дахинд эмэгтэйчүүд өдрийн 15 цаг ажиллах хэрнээ тун бага цалин авдаг байжээ. Эмэгтэйчүүд ажлын цагаа багасгах, илүү цагийн хөлсөө авах зэрэг өөрсдийн амин эрх ашгаа хамгаалахаар (одоогийн залуусын хэлээр шоудох, нүүр амаа будах, тансаг хувцаслахын тулд л байгаагүй нь лавтай) жагсаж эхэлсэн байна. Ингээд 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.

Өдгөө улс төр, эдийн засгийн явцуу утгаасаа хальж ерөөс эмэгтэйчүүдээ баярлуулж байхыг хүссэн бүх нийтийн хөдөлгөөн, баяр ёслол болсон нь харин ч таатай хэрэг юм. Нөгөө талаас энэ нь эрчүүдийн эхнэртээ , ээжүүддээ, эгч, дүү нартаа, охиндоо хэр хайртайгаа илтгэн харуулах том боломж. (Блогийн хөтлөгч энэ сорилгонд өөрөө харин уначих шиг боллоо хэхэ. Дараа жил л жинхэнээрээ баярлуулна даа)

Дэлхийн бүх эмэгтэйчүүд зөвхөн Мартын 8 гэлтгүй жилийн 365 хоног аз жаргалтай баярлаж байхыг хүсэн ерөөе. 

Ингээд охид эмэгтэйчүүдээ эрчүүдийн зүгээс Мартын 8-наар нь "баярлуулах"-ын тулд хэрхэн хөгөлж байгааг онигоогоо дамжуулан харуулсаныг та бүхэндээ хүргэж байна.

***********************************************************************************************

Мартын 8 гэхээр ямар ч эр хүн “Өнөөдөр миний өдөр биш” гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрдөг юм.
***********************************************************************************************

- Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартын 8 гэдгийг та нар ер нь мэдэж байна уу?
- Мартын 8-нд 22:45-аас Арсеналтай Барселон тоглоно. Уучлаарай бүсгүйчүүдээ...
************************************************************************************************
 
- Мартын 8-наар бол чи минь юу авахыг хүсэх сэн бол?
- Хазсан алим...(5секундын дараа)-ны дүрстэй шинэхэн гар утастай байвал зүгээрсэн...

*********************************************************************************************
Нэг эр нөгөөдөө ярьж байна гэнэ.
-    Мартын 8-наар нь эхнэртээ юу бэлэглэхээ мэдэхгүй юм...

-    Түүний чинь тэр Мартын 8 хэзээ юм?
*************************************************************************************************
Нэгэн сайн эр Мартын 8-нд эртээ сэрээд, өглөөний унд бэлдэн, гэр бүлээ сэрээж, тэднийгээ хооллон, зугаалахаар гаргаж, сав суулгаа угааж, баяр ёслолын зоог бэлдэж, ширээ засч, гэр бүлээрээ зоог бариад, ширээгээ хурааж, сав суулгаа угааж хатаан, оройн хоол бэлдэж, гэрийнхнийгээ урьж хооллоод, дахин угааж хатаагаад, хичээл ном шалгаад, усанд ороод, оёж шидээд, ханын шүүгээнд орж нуугдан хэвтээд бодож байна гэнэ: “Гэрийн эзэд нь удахгүй орж ирэх гэж байна, Бурхан минь”  
***************************************************************************************************

Хонгорхон минь чамдаа Мартын 8-наар юу бэлэглэе дээ? Чи өөрөө сонго - очир алмаазан бөгж, булган шуб, Францын Ривьерт тансаг харш...?
-    Миний хайр надаа зөвхөн өнөө оройг өөрийн хайртайгаа цуг бэлэглэ.
-    Зогс, боллоо! хэмээн найруулагч орилов.

************************************************************************************************

Үнэт эдлэлийн дэлгүүрт нэгэн эр орж ирэв. Худалдагч бүсгүй:
-    Удахгүй Мартын 8. Та манайд хүрэлцэн ирсэн чинь сайн хэрэг. Манайх 2 долоо хоног 20%-ийн хямдралтай. Бүсгүйдээ ямар нэг бэлэг худалдаж аваарай. Тухайлбал, энэ зүрхэн хэлбэртэй, алтан хүзүүний зүүлт байна. Найз бүсгүйд чинь таалагдана даа.
Эрэгтэй: 
- Надаа найз бүсгүй байхгүй хэмээн гунигтай хариулав.  
Худалдагч бүсгүй аальгүйтэн:
- Арай үгүй байлгүй дээ. Ийм сайхан царайлаг, өндөр эрд найз бүсгүй байхгүй байна гэж үү дээ?
Эрэгтэй бүр ч уйтгартайгаар
-    Харин эхнэр зөвшөөрдөггүй ээ гэжээ.

*********************************************************************************************
Хайрт минь Мартын 8-наар чамдаа юу бэлэглэхээ ерөөсөө мэдэхгүй ээ... Тэгээд дахиад нэг жил сайн эрэгцүүлж байгаад шийдэхээр тогтлоо. 
*************************************************************************************************

Мартын 8. Ресторанд: энэ эмэгтэйчүүдэд бялуу, шоколадтай амтлаг цай захиалъя. Харин бидэнд эрчүүдэд нь энэ гашуун муухай амттай архинаасаа... Дахиад л гудрахаас...  ***************************************************************************************************

Өглөө эрт. Галт тогоонд. Эхнэртэйгээ цуг нэг эр кофе ууж байлаа. Эхнэр нь энхрий хоолойгоор:
-    Хонгор минь удахгүй Мартын 8 гэдгийг мартаагүй биз дээ? Нөхөр кофендоо хахаж цацан
-    Дахиад л?!? 

**************************************************************************************************

Мартын 8. Дахиа л хадам ээждээ "сайн сайхныг хүсдэг шүү " гээ л худлаа хэлэх болох юм. 
***********************************************************************************************

Мартын 8-ны өглөө эхнэр нөхөр хоёр сэрж байна гэнэ. Эхнэр тааламжтайг нь аргагүй озоод:
-    Би ямар сайхан зүүд зүүдлэв ээ! Чи надад Мартын 8-наар  очир алмаазан бөгж бэлэглэж байх юм гэж...Энэ нэг юм хэлээд байх шиг ээ?
Нөхөр эхнэрээ үнсэнгээ:
-    Тэвчээрэй хайр аа, өнөө үдэш мэдэх болно!
Орой нь эхнэр нь ажлаасаа эртхэн тарж иртэл, ширээ засаастай, лаа асаагаастай байж гэнэ. Нөхөр нь түүнд дөхөж ирээд туузаар боосон гоё хайрцаг өгөөд уруул дээр нь үнсэв.
Эхнэр түүнийг нь нээж үзтэл “Зүүд тайлахуй” гэсэн ном байлаа.
 
*********************************************************************************************

Нөхөр телевизийнхээ өмнө сонин гарчиглаж, эхнэр сав суулгаа аялуулж байв. Гэнэт нөхөр өнөөдөр Мартын 8, бэлэг аваагүйгээ саналаа. Нөхөр (сониноосоо нүд салгалгүй):
-    Орхи доо хонгор минь. Өнөөдөр 8, маргааш бол. 
 
************************************************************************************************

Мартын 8-ны баярын мэндчилгээ хэлж байна:
-    Хайрт минь чи яг энэ цэцэг шиг үзэсгэлэнтэй
-    Харин би өөрийгөө алтан бугуйвч шиг үзэсгэлэнтэй гэж бодсон юмсан
-    Үгүй хонгор минь чи яг энэ цэцэг шиг л үзэсгэлэнтэй.
 
*************************************************************************************************

Эрэгтэй Мартын 8-ны бэлэг авахаар дэлгүүрт орж ирлээ. Худалдагч эмэгтэй:
Та эхнэртээ зориулж авах юм уу? Эсвэл илүү үнэтэйг нь авах юм уу?
 
**********************************************************************************************

Хоёр сарын 14 бол Гэгээн лам Валентины төрсөн өдөр юм. Харин гурван сарын 8 бол түүний үхсэн өдөр юм.  
**************************************************************************************************
Ерөнхийлөгч Мартын 8-ны баярын мэндийг бүх эмэгтэйчүүддээ хүргээд энэ өдөр ажлын 7 цагтай болохыг зарлан тэдэнт бэлэг барилаа.  
*****************************************************************************************************

Мартын 8-ны өглөө. Нөхөр: - Өлгөөний мэнд хайрт минь, шарсан өндөг идэх үү? 
*************************************************************************************************

Хүү ээждээ: Өнөөдөр Мартын 8. Та өнөөдөр сав суулга угааж, хүнд ажил хийх ёсгүй өдөр.
Эх баярлаж, хормогчоо тайлах гэтэл хүү үргэжлүүлэн:
-    Та шөнө дунд өнгөрөөд энэ хийж байгаагаа гүйцээж болно шүү дээ гэв.
*****************************************************************************************************

Хүү ааваасаа:
Ааваа, энэ календар дээр гурван сарын 8-ныг яагаад улаанаар тэмдэглэсэн юм болоо?
-    Энэ өнгө бол эрчүүдийн цусны өнгө хүү минь!  
************************************************************************************************

Мартын 8-ны өглөө. Нөхөр нь эхнэрээсээ: -
-    Хайрт минь, ямар бэлэг авахыг хүсч байна? Эхнэр:
-    Хонгор минь миний сүмбэн хуруу, урт нарийн хүзүү, сарнай мэт чихэнд минь зориулсан тийм зүйлийг л?
-    Аан, саван байх нь.
 
**********************************************************************************************

Төгс эмэгтэй гэдэг бол мартын 8-наар төрж, мөн тэр өдрөө тантай танилцаж, Мартын 8-наар гэрлэсэн эмэгтэй л хэлнэ. Энэ нь зөвхөн бэлэгний хувьд хэмнэлтэй төдий биш ээ. Тэгээд тэд хэзээ ч хамаагүй “Хонгор минь чи өнөөдөр ямар өдрийг мартчихсан уу?” гэж асуух гээд оролдоод үзэг л дээ.   
*************************************************************************************************

1 comment:

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)