Би модгүй газар өссөн хүн. Тэнд маань түлээндээ аргал, харгана, сайндаа бургас, улиасын хатсан мөчир түүж хэрэглэдэг юм. Суурин газар өвөл цагт өнөөх л нүүрсээ түлэх нь мэдээж. Шилжилтийн үеийн хахир хатуу цагт аймгийн төвийн тог цахилгааны хязгаарлалтаас шалтгаалж орон сууцны айлууд нь зуух пийшингээ галлаж хоногийн хоол ундаа залгуулахын зэрэгцээ өвөл цагт өөрсдийгөө гэхээсээ илүү байр сууцыг маань халаахад зориулагдсан ч эсрэгээр өөрөө хөлдчих гээд болдоггүй “паар”-аа гэсгээхийн тулд байнгын түлээ нүүрс хэрэглэхэд хүрдэг байж билээ.
Анхнаасаа зуух суурилуулаагүй угсармал хэдэн орон сууц нь тагт, эсвэл цонхоороо үхэр бууны ам шиг яндан гаргаж утаа бургиулдаг байсны ул мөр өдгөө ч байрнуудад нь дайны шарх шиг харлан үлдсэн байдаг юм. Түлээний эрэлд гарсан аймгийн төвийнхөн маань ойр орчмын харгана бударганыг хуурай нойтон ялгалгүй түүсээр бүр сүүлдээ 100-150 км-ын эргэн тойронд бүтэн харгана бүү хэл хуурай аргал хомоолгүй болгосон нь цөлжилт тэлэхэд хүчтэй нөлөөлөхөд хүрсэн нь гарцаагүй.
Бага ангид маань “манай улсын газар нутгийн 10%-ыг нь ой мод эзэлдэг” гэх социалист бардамнал бүхий өгүүлбэрийг ой тоондоо ортол цээжилдэг байв. Гэтэл арван жилээ төгсөхийн алдад газар зүйн сурах бичигт өнөө ойн эзлэх хувь даруй 2-3%-иар багассан тухай гэмшингүй өгүүлбэр хаа нэгтээ тааралдах болсон байж билээ. Ой мод гэснээс манай нутагт насаараа ой гэдгийг хараагүй, ууланд мод ургадаг гэхээр, нэг дор зуу бүр хэдэн мянгаараа мод ургадаг гэхээр төсөөлөлд нь буудаггүй хүмүүс олон байдаг юм байна лээ.
Мод тарих коммунист туршлага
Жил болгоны хавар орон даяараа мод тарих нүсэр кампанит ажил өрнүүлдэг байв даа. Хэдэн зутарсан хүүхдүүдээр өөрсдөөр нь хүрз жоотуу олуулж, болсон болоогүй нүх ухуулаад, аз болж мод нь олдвол суулгаад, байхгүй бол тэр нүх нь бүтэн жил шахуу онгойн үлддэг байсан сан. Суулгасан мөчирөө эхэндээ ганц хоёр усалнаа. Удалгүй хэн ч тоохоо больж, өнөөх нь хатаад, дараа жилийн хаврын ээлжит мод тарилтыг дахин эхлүүлдэг байлаа.

Өнгөрсөн цагийн “коммунист субботник”-оос өдгөө мод тарих синдром яг хэвээрээ. Ургахгүй байх шалтгаан нь модондоо байдаг гэж хэн нь юм бүү мэд нэг нь оношлоод урд хөршөөсөө хүртэл гоёлын мод зөөв. Хятад гоёлын модноос одоо үлдсэн нэг мөчир байна уу? Эцэс сүүлд нь угаасаа мод тарихаар ихэнх нь хатаж үхдэг юм байна билээ гэх арчаагүй, анхиагүй мэдэмхийрлээр ам таглах гэж үзэх. Муу санаалахад, модны суулгац тариад ургахгүй байх нь уг бизнесийг эрхэлдэг эздийнх нь хувьд ашигтай байдаг гэж хардахад хүрсэнээ нуух юун.
Миний бодлоор ой модыг хамгийн хайр найргүй харьцаж, устгадаг нь ой модтой аймаг сумын иргэд өөрсдөө байдаг юм. Мод хулгайгаар тайрах, зарж борлуулах, ой модонд түймэр санаатай санаандгүй тавих үйлдлийг хангайн модонд “цадсан” нөхдүүд л гол төлөв үйлддэг. Бүр иргэдийн хурлын төлөөлөгч, засаг дарга нартайгаа хуйвалдан, ой модоо хулгайлах бүхэл бүтэн сүлжээ ажиллуулдаг юм гэсэн. Тужийн нарсыг “тожгор нарс” болгоход одоогийн УИХ-д сууж буй нэг сайдын гар хөл нилээн ил оролцсон гэх хов жив хаа нэгтээ сонсох л юм билээ.

Говийн эсвэл модгүй газрынхан хангайн хүмүүсийн цамааныг гайхаж, аргал хомоол түүдэггүй, хатсан гишүүн мөчир бус дан бүдүүн мод хөрөөдөж түлээ хийдгийг шогширч сууцгаадаг. Хаа очиж нутгийнхан маань (Ховд аймаг) мод тарихдаа бусдыг дагуулахгүй шүү. Хашиж хамгаалж, усалж байгаад одоо аль ч аймаг сумаас илүү хүний гараар тарьсан улиас бургасууд аймгийн төвийн зам дагуу найгаж байдаг юм.
Мод тарихуй ба улс төр
Нэг хэсэг орон даяар цөлжилтийн эсрэг том аян зохиов. Байгал орчны сайд нь “Ногоон хэрэм” хөтөлбөр батлаад хэрэгжүүлэх гэтэл Монгол улсыг хоёр хэсэгт хувааж хойд хэсгийг нь хятадуудад өгөх гэсэн далд бодлого хэмээн “улс төржүүлээд”, замхран алга болсон. Яахав тэр үеэс ургахгүй ч гэсэн мод тарих нь моод загвар болж дэлгэрч эхэлсэн дээ. Сонгууль болгоноор нэр дэвшигчид “имиж”-ээ өсгөхийн тулд худал үнэн суулгац тарьдаг кампанит ажил нэг хэсэг эрчимтэй өрнөв. Одоо тэрнээс үхэх нь тодорхой бяцхан өрөвдөлт “суулгац”, цагаан бээлий, шинэ хүрз, брендийн костюм зангиа бүхий худал инээсэн нэр дэвшигчийн зураг л үлдэх шив.

Нэгэн экологич нэр дэвшигч бүр байгаль дээр мод тарьж чадахгүйгээ ойлгосон юм шиг “Монголын улс төрд мод тарих” хүртэл амлалт авч гарсан санагдана. Харин одоо “улс төрд мод тарих” нь бүү хэл “модон дотор л улс төр найруулаа” яваа нь ил цагаан харагддаг юм хөөрхий.
Ингэхэд Ногоон намыг экологи байгаль хамгааллын чухалчилдаг нам гэдгийг нэрнээс нь хараад 80 настай чавганц хүртэл гадарладаг. Ядахдаа нэг хөөрхөн төгөл тариад “Ногоон намынх” гээд явж байвал хүмүүст таатай л сонсогдох байх. Гэтэл мод тарихаа алд бүр улс төр зууруулаад нэг л явж өгдөггүй.
Төр засаг ой модондоо анхаарах шаардлагатайгаа “ухамсарлаж”, Ойн хэрэг эрхлэх газар гэж сүрхий агентлаг байгуулагдсан. Дарга нь хийсэн бүтээсэн ажил юу билээ гэхээсээ хувь хүнийхээ хувьд улс төрд хэрхэн зовж жаргаж ирсэн тухайгаа сэтгүүлчдэд илэн далангүй ярилцлага өгөх. Ер нь бодлого боловсруулагч юм уу, хэрэгжүүлэгч юм уу сайн ойлгодоггүй юм. Тэгж байтал “Ойн” хэрэг эрхлэх газар маань “ой”-гоо тэмдэглэж нүсэр баяр ёслол хийгээд жинхэнэ юу эрхлэдгээ олон түмэнд таниулах цаг ирэх байлгүй дээ.
Мод ургуулах "Миний клубынхан"
Байгаль орчны яам, ойн хэрэг эрхлэх газар ой модоо арчилж хамгаалахаас гадна байхгүй ойг тарьж ургуулах ажилдаа шаргуу орох цаг нэгэнт болсон. Бид тарьсан болгон нь ургадаг чийглэг, үржил шимт хөрстэй хойд хөрш, европын орнуудаар баримжаалж, тэдний аргачлалаар хөдлөөд байж ер таарахгүйг мод тарьсан “арвин” их туршлага маань бэлэн хэлээд өглөө. Туркменистан ерөнхийлөгчийнхөө туршлагаар цөлд нэг сая шилмүүст мод тарьсан төдийгүй бүр ургуулж чадсан гэж сонссон. Алсын дарангуйлалт улс орон гэлтгүй хил залгуу урд хөрш маань мод гэдгийг яаж ургуулдгийг яруу тодоор бидэнд үзүүлж байна. Энд үндсэрхэг үзлээр ярвайж ятайх ямар ч шаардлагагүй. Тэртээ тэргүй “үндсэрхэг үзэл”-ээрээ гоёлын модыг нь зөөдөг болсон юм чинь мод ургуулах туршлагыг нь суралцахад ядах юун.

Энд харин нэг сайхан жишээ байна. “Миний клуб” нэртэй ШУТИС-ын багш Д.Сэрдарамын санаачилсан клуб бий. 2007 оноос өөрийн бор зүрхээрээ 20 сая төгрөг цуглуулж, 700 гаруй оюутантай хамтран 60.0 мод суулгацыг хэр чадлаараа тарьжээ. Суулгасан үр суулгац нь 80-90% нь ургаж байгаа гэдэг нь Монголдоо л дээд амжилт. Дээд амжилтын нууц нь маш энгийн - тогтмол усалж тордох. Мод тарьж биш усалж байж ургадаг ургамал. Ялангуяа хуурай уур амьсгалтай, хөрс ус тааруу манай оронд.
Нэг үгээр, арчилж тордоход мөн л хөлсөө урсгаж, зардал мөнгө зарцуулах шаардлага гардаг гэсэн үг. Энэ зорилгоор “Миний клуб”-ынхан “модоо услах гэсэн юм, спонсорлооч” хэмээн бизнесийн болон олон нийтийн байгууллагуудад хандсан гэсэн. Харин өнөө хэд нь гайхсан хандлагаар хүлээж авах нь нэг бус байсан гэдэг. Учир нь “мод тарих” улс төрчдийн PR, төрийн байгууллагуудын коммуннист ажлын уршгаар “Мод тарих” нь нэг удаагийн, явуургүй PR арга хэмжээ гэх явцуу ойлголт нийгэмд хатуу хахир хад чулуу мэт бэхжсэнтэй шууд холбоотой юм.
Төр өөрийн зарим чиг үүргээ төрийн бус байгууллагад даалгадаг болсон юм гэнэ лээ. Яам, тамгын газар мод ургуулдаг ажлынхаа багахан хувийг ч болов “Миний клуб”-т өгчихмөөр л санагддаг юм. Тэдэнд энэ нь урам өгнө, тэд хариуд нь мод ургуулж туслана.
Цаашдаа байгал хамгаалах, цөлжилт зогсоохын тулд мод тарьж ургуулах биш ерөөс мод тарих нь бизнесийн нэг төрөл болчихвол тун хэрэгтэй сэн. Финланд улс нэг мод тайрах бол хариуд нь 3 мод тарьдаг юм гэсэн. Одоо ойн сан нь анх байснаасаа ихэд өсөөд, худалч хүнд гишгэх газаргүй болтлоо модтой болсон гэдэг. Бидэнд одоо мод тайрдаг мэргэжилтнээс мод тарьдаг мэргэжилтнүүд тун ихээр хэрэгтэй байна. Уул уурхай, ашигт малтмалын салбар өргөжиж байгаатай холбоотойгоор нөхөн сэргээлтийн ажилд мод ургамал тарих нь чиглэлээр ажилладаг ААН-үүд ашиггүй байна гэхээргүй л болоод байна.
Нэг ийм орос онигоо байдаг даа. “Монголд ийм заншил бий. Айлд хvv төрвөл эцэг нь мод тарина. Хэрэв хvv тэнэг амьтан болж өсвөл модыг огтолж хаяна.
- Би Монголд байсан... Тэнд цулгуй хоосон тал л байдаг ш дээ”.
- Би Монголд байсан... Тэнд цулгуй хоосон тал л байдаг ш дээ”.
Бид тал нутгийн нүүдэлчид. Гэхдээ тэр нь ой модыг үзэн яддаг хийгээд түүнтэй зохистой харьцаж чаддаггүй гэсэн хэрэг огт биш. Бидэнд халиурсан ой мод, цэвэр гол ус, тунгалаг агаар, бохирлогдоогүй хөрс юу юунаас ч чухал, алт мөнгө, нүүрс, уран эрчим хүч, ноолуур, улс төрийн мундаг лидер, цэцэн бодлого, хүний эрхийн төлөө жагсаал цуглаан, үндсэрхэг үзлээс үнэ цэнэтэй.
Монгол гэдэг чинь МОД ГОЛ гэсэн үг ээ. (Мод их чухал гэх буюу мод, гол хэрэгтэй шүү хэмээн тайлж уншина уу).
үнэн үгсээр дүүрэн юм байна. Жил бүр ургадаг үгүйг нь тооцохгүй их л мод тарих юм.тэгээд ургаад ногоороод байгаа юм огт харагдахгүй юм. дүн мэдээг нь харахаар маш их мод тарьсан байдаг. Энэ имй сайхан ургажээ гэж хлэх гэхээр хэлэх газар нь хөрөгдөхгүй юм. Бүү мэддээ. энэ чинь бас нэгэн бизнес болсон юмшиг.
ReplyDeleteүнэн үгсээр дүүрэн юм байна. Жил бүр ургадаг үгүйг нь тооцохгүй их л мод тарих юм.тэгээд ургаад ногоороод байгаа юм огт харагдахгүй юм. дүн мэдээг нь харахаар маш их мод тарьсан байдаг. Энэ ийм сайхан ургажээ гэж хэлэх гэхээр хэлэх газар нь харагдахгүй юм. Бүү мэддээ. энэ чинь бас нэгэн бизнес болсон юмшиг.
ReplyDeleteEne yostoi zov sanal bna. Sayahan Japanii neg erdemten MUIS deer lectur unshsan bna lee. Ter erdemtnii helj buigaar bol ecology-iin togtvortoi hogjil bol zovhon modnoos hamaarah tuhai yarisan bsan. MUIS-iin webees unshij bno ter tuhai.
ReplyDeleteSHUTIS-iin ter Serdaramiin tarisan modnii hemjeeg herev unemshihgui bol gazar deer n ochood uzeh heregtei uim daa. Bi bol hamt ajildag hun uchraas medej bna.