2010/10/30

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 10 сарын 25-30

Блогтоо цаг үе, үйл явдал гэдэг булан нээж байна. Энэхүү булангаараа 7 хоног бүр дотоодод болж байгаа мэдээ мэдээллээс хүний чихэнд сонсголтой, эерэг агуулгатай 3-4 мэдээллийг блогчины үзэмжээр сонгож, та бүхэндээ хүргэж байх болно. Чаддаг асуудалдаа бага зэргийн дүн шинжилгээ хийж, бас шүүмжилж, чадахгүйг нь зүгээр л хуулаад тавьчихнаа гэж... 


Нийтийн албаны тухай хуулийн төсөл өргөн барив.
УИХ-ын нэр бүхий гишүүд “Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэсэн урт хэрнээ нилээн учир холбогдолтой хуулийн төсөл өргөн барилаа. Бүхэлдэхүүнийг нь харахад манай хууль тогтоох байгууллагын учир мэддэг, наад цаад асуудал ойлгодог гишүүд санаачилж харагдана лээ. Бас намын төлөөллийн хувьд ч аль болох бүгдийг нь багтаасан байна.
 
Хуулийн төслийн ерөнхий агуулга нь сүүлийн үед улс төрийн хүрээнд нилээн хэл ам дагуулаад байгаа ашиг сонирхлын зөрчил гэдэг асуудлыг эрх зүйн хувьд цэгцэлж шийдвэрлэхэд чиглэсэн байна. Харин ерөнхий чиглэл, концепцийн хувьд англи-саксоны эрх зүйн тогтолцоо руу манайх эргэлт буцалтгүй л яваад байгааг дахин нотолжээ.  Барууны буюу англи, америкийн улс төр, төр эрх зүйн системд төрийн албыг “Нийтийн алба” (public administration) гэж томъёолдог.
 
Уг хуулийн төсөлд төрийн улс төрийн алба, захиргаа, тусгай албаа “нийтийн алба” гэдэгт багтаасан байна лээ. Хуулийн алдаа оноо хэрэгжиж эхлэхээр мэдэгдэнэ биз. Хууль санаачлагчид ч монголын нөхцөлд зарим хэрэгжихэд төвөгтэй байдлуудыг олж анзаарсан ажиглагдсан.
 
Тухайлбал, "Сонирхлын зөрчил" гэдгийг хуулийн төсөлд: нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн сонирхол нийтийн сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд нь харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно гэж тайлбарласан байна.
 
Гэтэл хүн ам, боловсон хүчин үлэмж цөөтөй манай сум, багуудад ах дүү, төрөл төрөгсөд нэг нэг албан тушаал хашихаас өөр аргагүй нөхцөл цөөнгүй үүсдэг. Сум, багийн засаг дарга бүгд л нэг хувийн компанитай. Эхнэр нь, заримдаа өөрөө 69 унаж аваад наймаанд явж олныхоо хэрэгцээ хангангаа, даргаа ч хийдэг. Үүнийг төсөл санаачлагчид ч олж харж.
 
Дүгнэж хэлэхэд: Том улс төрчиддөө энэ хууль үйлчлээд авилгал, төрийн эрх ашгийг хувьдаа завших үзэгдэл татраадахвал ч учирч бий дээ хө.
 
Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргав. 
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газраас санал авахаар нэг зарлигийн төсөл хүргүүлсэн байна. Агуулга нь нийслэлийн ойр орчимд эрчимжсэн МАА, газар тариалан эрхлэх асуудалд нухацтай хандаж, улсын шинэ төсвийн төсөлдөө хөрөнгө шийдвэрлэхийг санал болгосон шинжтэй.
 
Яг одоо үйл ажиллагаа эрхэлж буй сүүний фермерүүд нь Улаанбаатар хотын сүүний хэрэгцээний 27 хувийг хангадаг гэнэ. Үлдсэн 70%-ийг импортын сүүгээр нөхдөг байна. Гэтэл хүн амд оногдох малын тоогоор дэлхийд нэгд ордог улсын хувьд энэ их марзан харагдаад байна. Зүгээр зарахгүй ус хийж шингэлж арвин болгоод ч 30% хүрдэггүй нь харамсалтай. Дэлхийн жишгээр саалийн үнээ 35-аас дээш литр сүү өдөрт өгдөг бол манай нөхцөлд 8-12 литр гэж байна. Мөн эрчимжсэн МАА эрхлэхэд нэг том модон хашаа барихаас илүү дарш, тэжээлийн ургамал тарих нь гол асуудал нь юм байна. 
Үүнийг шийдвэрлэхэд анхаарах ёстой гэж манай Ерөнхийлөгч үзжээ.
 
Хоёрдугаарт Хот орчимд төмс, хүнсний ногоо тарих бололцоог тариаланч ногоочдод бүрдүүлэхийн тулд нэмэлт хөрөнгө шийдвэрлэхийг хүссэн байна. Эдгээр нь хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, услалтын систем сайжруулах, тариалсан үр жимсээ боловсруулах технологио боловсронгуй болгоход зарцуулагдах ёстой гэж үзэж байна.
 
Дээрх арга хэмжээг авахад 30-40 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд энэ нь өнөө ямааны ноолуурын зөрүүд төлсөн зардалтай зүйж очих хэмжээний хөрөнгө гэнэ.
Нэг талаас манай ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын ажлыг шууд шүүрч аваад байгаа харагдаж байгаа ч (заримдаа ч хүний хийснийг өөртөө эвтэйхэн бичүүлж харагдана лээ), нөгөө талаас бүгд уул уурхай, таван толгой гэж том бодлого бодолгүй, өдөр тутмын аж ахуйн асуудалдаа шамдан орох ёстойг хөөрхөн сануулсан зарлиг байна гэж үзэж болно.
 
Нийтийн тээврийн том автобусуудыг нэгдүгээр эгнээгээр явуулна.
 
Жижиг боловч чухал ач холбогдолтой асуудал. Эхний ээлжинд туршилтаар 3.6 км газар. Чамлахаар чанга атга. Үр дүн нь иргэдэд бууна. Дарга нарт биш. Улаанбаатар хотын замын түгжрэлд бухимдахгүй хүн гэж нэгээхэн ч алга. Барьцамтгай зантай Монголчууд бүгд нэг нэг халтар машин унаад, тааруу зам дээрээ хэрэлдээд байхаар өөр яах ч билээ. Нөгөө талаас нийтийн тээврийн үйлчилгээ ч яг социализмын үеийн системээсээ салаагүй, баахан шинэ автобус өгсөн ч, менежмент зохион байгуулалт, ажилчдын нийгмийн асуудал тал дээр аймаар хоцрогдсон байдаг нэг газар бол нийтийн тээврийн паркууд. Дарга сайд нар шинэ шинэ пиво, ноолуурын үйлдвэртэй орж танилцахдаа дуртай хэрнээ автобус парк руу орохдоо үнэхээр хөл нь хөшчихдөг гэж байна лээ. Аргагүйдээ жипний ард нь дүүрэн шар айраг, ноолууран хувцас чихэж өгөх биш. За тэр ч яахав.
 
Нийтийн тээврийн үйлчилгээний шинэ төрлүүдийг хөгжүүлж, үйлчилгээг хөнгөн шуурхай болговол олон хүн машинаа орхино доо. Уул нь юм хийгээд байна. Даана ч цогцоор нь биш мэрж хийгээд байгаа болохоор үр дүн нь ил харагдахгүй юм. Жижиг улсын зовлон юм байх даа гэж. 

2 comments:

  1. Мөн эрчимжсэн МАА эрхлэхэд нэг том модон хашаа барихаас илүү дарш, тэжээлийн ургамал тарих нь гол асуудал нь юм байна.
    Үүнийг шийдвэрлэхэд анхаарах ёстой гэж манай Ерөнхийлөгч үзжээ.,...
    - nemj xelexed maliin torol, ashig shimiin chigleld ni toxirson nariin jor,orts nairlaga bvxii tejeeleer tejeex, zow tejeellegiin asuudal darui chuxal baiga.

    ReplyDelete
    Replies
    1. đồng tâm
      game mu
      cho thuê nhà trọ
      cho thuê phòng trọ
      nhac san cuc manh
      số điện thoại tư vấn pháp luật miễn phí
      văn phòng luật
      tổng đài tư vấn pháp luật
      dịch vụ thành lập công ty
      http://we-cooking.com/
      chém gió
      trung tâm tiếng anhgian . Hơn nữa chỉ với bỉ mông tộc thì không đủ . Ta không chỉ phải cầm cự với nhân loại mà còn phải cầm cự với cả thú nhân . Vì thế lần này ta muốn mời ngươi cùng ta trở về sâu bên trong cực bắc hoang nguyên , tìm kiếm một ít bằng hữu của tổ tiên ta . Nếu có thêm bọn họ , khả năng chống chọi của chúng ta cũng sẽ tăng lên , đợi thêm đến lúc ta trưởng thành thì cho dù thực lực của tam tộc thú nhân có cường đại đến đâu cũng không dám phản kháng chúng ta .

      Diệp Âm Trúc nói :
      - Muốn ta làm gì ngươi hãy nói đi . Bất quá bây giờ ta còn phải học ở học viện , không thể cứ nói đi là đi ngay được . Ngươi có thể chờ ta kết thúc năm học này rồi mơi đi có được không ? Học chế của Mễ lan học viện gồm năm năm , vào mùa thu hàng năm bắt đầu đi học , đến mùa xuân thì chấm dứt , vào mùa hè thì được nghỉ ngơi thoải mái . Đại khái là chỉ còn một tháng nữa là ta được nghỉ , lúc đó ta có bốn tháng thời gian nghỉ ngơi để đi cùng ngươi .

      Tử gật đầu , đáp :
      - Đương nhiên có thể , bây giờ ta chỉ thương lượng một chút với ngươi mà thôi . Thẳng thắn mà nói , đối với lần này đi tìm lại những bằng hữu cũ của tổ tiên , ta cũng không có hy vọng quá lớn .

      Diệp Âm Trúc tò mò hỏi :

      Delete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)