Энэ долоо хоногийн тоймоор Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэй холбоотой гурван асуудлыг авч үзсэн болно.
Хөгжлийн жишиг рүү нэг алхам...
Нэг үеэ бодвол хүний эрх ба хариуцлага хоёр салшгүй болохыг ойлгодог болчихож. Юмны түрүүнд өөрийн эрх, дур зоргоо түрий барин дайрдаг байдал харьцангуй татарсан. Баар, ресторан, худалдааны төвүүдэд 12 цагаас хойш болон сар бүрийн нэгэнд согтууруулах ундаа худалдаалах явдлыг хориглосноос хойш ядахдаа төвийн болон нэр хүндтэй газрууд нь яс мөрдөж эхэлсэн нь хууль ёс хэрэгжиж эхэлж буйн тод жишээ юм. Ядахдаа л архинд дуртай нөхдүүд нэг удаа ч болов мөнгөө хэмнэж, нэг өдөр ч болов эхнэр хүүхэддээ агсам согтуу тавихыг хязгаарлаж чаддаг гэдэгт хувь хүний хувьд итгэж явдаг. Судалгаагаар ч тодорхой үр нөлөө өгдөг нь тодорхой болсон.

Саяхнаас дахин баар, караоке, ресторанд тамхи татах явдалд татвараар дамжуулан хязгаарлах журам мөрдөх болсон нь өнөө хүний эрхийг дээдэлдэг барууны жишгийг Монголдоо хэрэгжүүлэхэд том алхам болсон хэрэг. За мөн нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурин давхарт дэн буудал, диско баар, биллиард, караоке ажиллуулахыг хориглох заалт нэмэгдсэн нь олон жил хэл ам татаж ирсэн оршин суугчид, үйлчилгээний байгууллагын хоорондын зөрчлийг нэг тийш шийдэхэд чухал хүчин зүйл боллоо. Гэхдээ өнөө зогсоол шийдээгүй байж, зам дээр зогссон машин торгодог шиг, нөхцөл бүрдүүлээгүй байж, нэг давхрын баар ресторануудыг хөөж эхлэх нь дахиад л асуудал дагуулж эхлэх нь мадаггүй.
Харин хууль дүрэмд хэдийнээс тусгагдсан 18-аас доош насныханд согтууруулах ундаа зарахыг хориглосон заалтыг чанд мөрдүүлж чадвал, бидний хууль эрх зүйн соёл өрнөдийн хөгжлийн түвшинд бараг очлоо гэж тооцоход болно.
Замаа нэг засаад авчихвал ч...
Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг өөдлөх хот замаасаа. Ирж буй онд нийслэл маань 100 тэрбум төгрөгийг зам засвартаа зарцуулах төсөв төсөл нь саяхан батлагдав. Хүмүүс бухимдаж л байдаг юм, “ядаргаатай юм, энэ замаа хурдан засаад дуусчихгүй, нэг зэрэг гэнэт ухаан орсон юм шиг хийж гэнэ” гээ л. Гаднаа бид тэгж ундууцдаг ч дотроо талархаж явдаг шүү дээ. Жаахан улс төржүүлэхэд, 2012 оны сонгуулийн бэлтгэл ажиллагаа гэж харагдаж болох ч, энэ далимаар амжуулаад сайхан замтай болоод авна гэдэг үлэмж дэвшил шүү.

За ингээд хаана ямар нөхцлөөр замаа засах нь вэ гэдгийн харцгаая. Бүүр баяр төрөөд байна гэж хэхэ...
Эргэн төлөгдөх нөхцлөөр:
1.Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбоно.
2.Цайз захаас Шар халны эцэс хүртэл 3,7 км зам барина.
3.22-ын товчооны замыг өргөтгөж 2хоёр урсгал бүхий зургаан эгнээ зам барина.
4.Таван шараас 22-ын товчоо хүртэл 12,6 км зам шинэчилнэ.
5.Ажилчны гудамж буюу Цагдаагийн гүүрээс Чингисийн өргөн чөлөө Цагдаагийн пост хүртэл 3,5 км зам
6.Бага тойруу Хүүхдийн урлан бүтээх төвөөс УБИС хүртэл 2,6 км зам
7.Дамбадаржаа буюу Сэлбэ голын зүүн эргээс Шадивлан зуслан
8.Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэл 6,7 км
9.ТЭЦ 4-ийн урд талын 6,4 км бетонон замыг бүхэлд нь шинэчилнэ
10.Залуучуудын өргөн чөлөө буюу Төрийн ордны ард талын 0,9 км
11.Багануур дүүрэг 4 хорооны зам зэрэг 12 зам барилгын ажил хийхээр төлөвлөжээ.
Азийн хөгжлийн банкны зээл тусламжаар:

1.СХД-ийн нутаг дэвсгэрт Баянхошууны баруун салаа чиглэлд 4,1 км
2.Чингэлтэй Хайлаастыг холбосон 1,1 км зам
3.СХД-ийн Орбит, Тахилт чиглэлийн 7,1 км зм
4.Ботаникийн эцсээс Шархадны эцэс хүртэл 6,5 км зам
5.262 метр урттай “Нарны гүүр”-ийг барихаар зураг төсөв, хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн.

Нийслэлийн төсвөөр баригдах зам барилгын ажил:
1.10-р хорооллын уулзвараас “Саппоро” тойрог хүртэл 1,2 км зам
2. СХД-ийн 4, 5 дугаар хороог заагласан 2,6 км урттай зам
3. Дарь-Эхийн 6,7 км зам
4. Шадивлан, Майхан толгойн зуслангуудад төмөр бетонон гүүр, хоолой,
5.ГХЯ-наас Сүхбаатарын талбай орох уулзварыг өргөтгөх.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдах зам барилгын ажил:
1. Энгельсийн гүүрний шинэчлэл.
2. Дунд гол дээр 0,3 км урттай гүүр тавьж, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо 805 дугаар ангийн орчим нэг км авто замыг шинэчлэх.
Дараагийн сонгуулийн жил буюу 2016 оноос өмнө Улаанбаатар хотын утаагаа ядахдаа 50% бууруулж чадвал төрийн ажил үнэхээр сайн явж байна хэмээн хоёр гараа өргөхөд ч бэлэн байна. (Мэдээж 100% утааны асуудлыг 4 жилийн хугацаанд шийдвэрлэж чадахгүй гэдэг нь тодорхой. Яг одоо угаартуулж буй утааг 50% бууруулна гэдэг үнэхээр том ажил. Учир нь жил бүр нийслэлд хөдөө орон нутгаас 20000-30000 хүн буюу дунджаар 5000 өрх айл шууд нүүж ирээд гэр хорооллыг тэлж байдаг нь жил бүр утааг төдий хэрээр ихэсгэж байна гэсэн үг.)

Нийтийн тээврийг соёлжуулахуй.
Энэ сараас эхлэн Автобусны үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сарын аян эхэлж байгаа юм байна. Энэ хугацаанд өглөө, өдөр, оройн цагуудаар, ялангуяа оргил ачаалллын үед авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон аж ахуйн нэгжийн төлөөлөл шалгалт хийж өдөр бүрийн дүнгээ нэгтгэн сарын ажлыг явуулах аж. Автобусны жолооч кабиндаа тамхи татдаг байдлыг таслан зогсоох, зорчих тасалбар тасалж, буудал зогсоолыг зарлаж хэвших, ажлын хувцасаар жигдрэх, хамгийн гол нь харилцааны соёлдоо ахиц дэвшил гаргах нь энэхүү ажлын зорилго юм байна. Сарын ажлын эхний өдрийн дүн мэдээгээр том оврын автобусны компаний зарим захирал, тээвэр зохицуулагч нар нийт 54 ажилтан 160 орчим автобусыг шалгаж 53 зөрчил илрүүлсэн гэнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх ажилтай зэрэгцэн автобусны үнийг 100 төгрөгөөр нэмэх тухай асуудлыг үйлчилгээ эрхлэдэг байгууллагууд тавиад эхлэв. Нэг хүн тээвэрлэхэд 60 төгрөгийн алдагдалд ордгоор тайлбар хийж харагдана.
Бусад улс оронд нэгэнт байхаа больсон кондуктар гэж этгээдийг нь болиулаад, автобусны эхний хаалган дээр байрлуулсан саад (турникет) дээр электроноор билетээ уншуулаад ордог технологийг нэвтрүүлвэл чанар соёл нь ч, зардал мөнгө нь ч нилээн хэмнэгдэх байх даа. Мөн хүйтний улиралтай орнуудаас автобус авах, буудлын тоог автоматаар зарладаг болон зар байдлаар гүйдэг электрон самбар нэвтрүүлэх гээд хийх ажил их байна.
Мэдээж, ажлын байр цөөрнө, технологи нэвтрүүлэхийн тулд мөнгө төгрөг хэрэг болно, автобусаар үйлчлүүлэгчид улам бүр туулайчилна гэх гомдол, тунирхал, цаараглал, хойрогшил, шалтаг олноор тавигдах байх л даа. Гэхдээ л дараа хийгдэх ажлыг одоо хийгээд эхлэвэл нийгмийн цэгцрэлт нэг алхмаар түрүүлнэ ээ гэж...

Юу яриад байгаам бэ, хаана хөгжөөд болоод байгаа юм хаана харагдаад байна, мөд сайжрахгүй наад хот чинь. Утаа хэзээ ч арилахгүй за.
ReplyDeletenyden deer l hugjij bga bizdee. bolj baigaagaa jaahan uud gargah heregtei shdee. byh yumiig baraan bolgoh hereggyi. ene bol hugjliin jam.
ReplyDeleteгадны орны жишээнээс харахад утаанаас салахдаа гол нь улсаас халаалт, ус, бохирыг нь шийдээд системийг нь тавиад өгдөг түүн дээр нь хүмүүс өөрсдөө хувийн хаус (юу ч байж болох, орох орон гэдэг утгаараа) бариад суудаг юм байна лээ. иймэрхүү юмыг хотын ядаж ганц газар хийгээд үзэх хэрэгтэй санагдана. харин манай улс төрчид худлаа шоудаад 40000 айлын орон сууц л гээд байх юм гаднаас жоохон туршлага судалмаар санагдах юм
ReplyDelete