(Оросын нам, улс төрийн зүтгэлтэн 1982е-1984 оны хооронд ЗХУ-ын төрийн эрхийг барьсан)
1964 оны хуйвалдаанаар Н.С.Хрушевийг авч хаясны дараа Л.И.Брежневийг төрийн толгойд залсан. Vvний цаад зохион байгуулагчид нь Сталины vеийн хэлмэгдvvлэлтэд оролцож байсан "vзэл сурталч" Михаил Суслов, хажуу хавиргын хvмvvсийг цөсийг нь хагартал айлгадаг КГБ-ийн унаган хvv Юрий Андропов хоёр байв.
Тэднийг бодлогоо чөлөөтэй хэрэгжvvлэхэд Брежнев шиг архи, ан гөрөө хоёроос бусдад маруухан сулхан удирдагч хэрэгтэй байв. Vнэн хэрэгтээ ЗХУ-ын нам төрийн бодлогыг энэ хоёр эрхэм залж Брежнев зөвхөн гарын vсэг зурах vvрэгтэй байлаа.
Тэднийг бодлогоо чөлөөтэй хэрэгжvvлэхэд Брежнев шиг архи, ан гөрөө хоёроос бусдад маруухан сулхан удирдагч хэрэгтэй байв. Vнэн хэрэгтээ ЗХУ-ын нам төрийн бодлогыг энэ хоёр эрхэм залж Брежнев зөвхөн гарын vсэг зурах vvрэгтэй байлаа.
Тэгвэл Андропов гэгч чухам хэн байв? Брежневийг нас барсаны дараа "нэгэнт "оросын № 2" гэгдэж байсан Суслов таалал төгссөн учир "Андропов нам, төрийн тэргvvн болно гэдэгт хэн ч эргэлзсэнгvй. Гэхдээ Андроповыг дэмжих хvн Улс төрийн товчоонд төдий олон биш ч зvрхэлж эсэргvvцэх хvн даанч байсангvй. Харин гадаадынхан тvvнийг энэ албанд удаан тэсэхгvй гэдэгт эргэлзэхгvй байлаа. АНУ-ын нэрт улс төрч З.Бзежинский "Андропов улс төрийн өндөр боловсрол, дипломатын нарийн мэргэжилгvй ч яс маханд шингэсэн итгэл vнэмшилтэй КГБ-ын тагнуул, хатуухан боорцог" гэж тодорхойлов. Тэрээр 1956 онд элчин сайд байхдаа Унгарын ард тvмний эрх чөлөөний хөдөлгөөн рvv Оросын их цэрэг оруулж цус урсган дарсан гавьяатай билээ.
Оросын томчууд цөм тvvнээс эмээдэг байсан учир Брежневийг ашиглан зайлуулах оролдлогыг ил далд хийж байж. Энэ тухай 1982 оны есдvгээр сарын аравны буудалцаан гэдэг тун нууцлагдсан нэгэн яриа бий. Учрыг нарийн мэдэх хvн тун цөөхөн. Баттай эх сурвалжын мэдээгээр нэрт тvvхч Рой Медведев анх хөндөж ил гаргасан. ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Брежневийн өрөөнд 1982 оны есдvгээр сарын 10-ны өглөө есөн цагт УТТ-ны нэгэн ер бишийн маш нууц хуралдаан болжээ. Уг хуралдаанаас ЗХУКН-ын УТТ-ны гишvvн, гадаад харилцаа, аюулаас хамгаалах, хууль хяналтыг хариуцсан нарийн бичгийн дарга Андроповыг баривчлах vvргийг ДЯЯ-ны сайд генерал И.А.Шелоховт өгчээ. Хуралдаан тарж 20-иод минут өнгөрч байхад Москвагийн ойролцоох баазаас ДЯЯ-ны онцгой дивизийн Хурандаа генерал Ф-ээр ахлуулсан тусгайгийнхан орж ирэв. Энэхvv маш нууц ажиллагааны талаар ДЯЯ-ны нэгдvгээр орлогч сайд Брежневийн хvргэн К.У.Чурванов юу ч мэдээгvй байсныг бодоход хэрхэн нууцалсан нь ойлгомжтой. Дээрх vйл ажиллагааны далд зохион байгуулагчид нь Е.К.Черненко тэргvvтэй Брежневийн бvлгийнхэн байв.
Тэд биеийн байдал нь өдрөөс өдөрт муудаж байгаа Брежневийн оронд Андроповыг гарч ирэхээс багагvй эмээж байв. Энд өнгөлөн далдалсан юм тун их байсан аж. Тухайлбал: Андроповын чикестvvдийн судалж олсон "Очир Алмасын хэрэг, Кавказын нууц vйлдвэр, Узбекстаны мафикны хөвөнгийн хэрэг, Оросын ДЯЯ-ны сайд Шелоховын мерседес машинуудын хэрэг, Брежневийн хvргэн, генерал Чурванов, охин Галина нарын Авлигын хэрэг" гээд улсыг аюулаас хамгаалах хорооныхны анхаарал татсан олон зvйлvvд нууцлагдана.
Тэр өглөөний есөн цаг гучин минутад замын цагдаагийн дvрэмт хувцас өмссөн улсыг аюулаас хамгаалахын "УАХХ" чекистvvд аль хэдийн өрсөж москвагийн энхтайваны өргөн чөлөөний орчим хар өнгийн ГАЗ-24 машин болон микро автобусанд сууж явсан хурандаа В-ын удирдсан ДЯЯ-ны тусгайгийнхныг саатуулав. Vvнээс таван хором хvрэхгvй хугацаанд Андроповын чекистvvд москвагийн гол гол гудамжуудыг бvрэн хяналтандаа авч Хапельск, Орлово Давыдова, Безбожнийн гудамжаас Средек орох замуудад хэдэн арван машин хөлөглөсөн улсыг аюулаас хамгаалахынхан орж ирэв. Тэдгээр энгийн хувцастай залуучууд нь Андроповыг баривчлах гэсэн Брежневийнхний төлөвлөгөөг зад нураав". ДЯЯ-ны тусгайгийн өөр нэг бvлэг Кутузовын 26-р байшинд хvрсэн боловч Аюулаас хамгаалахынхны отолтонд өртжээ. Энэ өдөр бас ч чамгvй буудалцаан болж төдөлгvй хvч тэнцвэргvй буудалцаан дуусч УАХХ-ны эмнэлэгт есөн шархтан авч ирсэний найм нь ДЯЯ-ны тусгайгийн офицерvvд байв.
Тэд нууцыг задлаж мэдэх амьд гэрчvvд учир эмнэлэгийн орон дээрээ бөх нойрсох тавилантай хvмvvс байж. Харин ес дэх шархтан бол Андроповын ганц охины бие хамгаалагч дэд хурандаа Ж бөгөөд тvvнийг москвагийн ойролцоо зусланд тусгай эмнэлэгт сувилж эмчлэн эдгээж Андроповыг ЗХУКН-ын генсек болсны дараа одон шагнаж Афганистаны дайнд тусгай vvрэг гvйцэтгvvлэхээр явуулаад цааш нь харуулсан байдаг. Энэ өдрийн буудалцааныг харсан москва хотынхон нvдэндээ итгээгvй гэнэ. ДЯЯ-ны сайн зэвсэглэсэн офицеруудын өөдөөс баатар зоригтой буудалцсан энгийн хувцастай инээмсэглэн залуучуудыг vнэнхvv биширчээ. Брежнев, Андропов хоёрт тус тусын тусгай зорилго байлаа. Хамгийн гол Мафи, Авлигад идэгдэж, сvйрсэн орос орныг аварч эдийн засгийг сэргээхэд амин чухал асуудал оршиж байв.
Тэгээд ч Брежневийнхэн дийлдэж, удалгvй томчууд баривчлагдаж аймшигт даалгавар авсан ДЯЯ-ны сайд Шелехов эхнэрийнхээ хамт амиа хорложээ. Энд нэг зvйлийг онцлон хэлэхэд Сталины vеэс алдартай КГБ буюу УАХХ-ны тагнуул мэдээлэл холбоо гайхалтай байсныг Брежнев болоод ДЯЯ-ны сайд Шелехов мэдээгvй зvvдлээ ч vгvй урхинд орсон нь итгэмээргvй санагддаг. Андроповын орлогч байгаад АНУ-д зугатан гарсан генерал Калугин "Андроповыг баривчилна гэдэг санасны гарз бизээ, УАХХ-ны тагнуулын мэдээлэл Брежневийнхний контор, автомашин, зуслангийн байшинд хvртэл нэвтэрсэнийг тэд яаж мэдэхэв" гээд санаа алдсан гэдэг. Ийнхvv анхны оролдлого бvтэлгvйтсэн ч Андроповыг агнах ажиллагаа vргэлжилсээр ганцхан жил генсек хийсэн Андропов 1984 оны наймдугаар сарын 15-нд Ленинградад ахмадуудтай уулзалт хийгээд гарахдаа буудуулжээ.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл