2010/10/09

ИХ ГҮРНҮҮДИЙН ДАЙН: ДОРНО БА ӨРНӨ

Их гvрнийг дотроос нь ажихуй
-Эзэнт гvрэн, америк цогцолбор хэрхэн ажилладаг вэ гэх логикийг ойлгохын тулд дотоод хєшvvрэг рvv нь гvн гvнзгий єнгийхийг оролдоод vзье. Социологич, улстєр судлаач Роберт Патнемын vзэж байгаагаар Америкийн Нэгдсэн Улсад ер бусын амь бєхтэй иргэний нийгэм vйлчилдэг. Мэдээж, ийм дvгнэлт намуудад хамаарахгvй бєгєєд 80-аад онуудын тухай энд яригдаж байна. 

Эрдэмтний нотолж буйгаар энэхvv эд эсийн vндэс болсон холбоосууд аажим суларч, бvvр эрчтэй задарч эхэлсэн байна. Yvний учир шалтгаан сvvлийн арваад жилд эрээ цээргvй бэхжигч, зогсоо зайгvй давшлагч, сvйтгэн бусниулагч аминч vзлээс vvдэлтэй. Энэ vзэл “Рейганы эдийн засгийн номлол”, тvvний европ дахь хувилбар болох “Тетчерийн vзэл санаа”-ны салхиар хєєрєгдсєн. Иргэний нийгэмд єєрт нь заяагдмал эх сурвалжийг эс тооцвол АНУ ямар нэгэн утгаар “улстєрийг эсэргvvцэгч” vндэстэн, илvv оновчтой хэлбэл улстєрєєс угийн ангид vндэстэн гэж Танд санагдахгvй байна уу?
-Америкчуудыг улстєрєєс ангид байгалиас заяагдсан хvмvvс гэж би бодохгvй байна. Тэд биднээс эрс ялгаатай гэж бодохгvй байна. Тvvх тэднийг єєрчилж байна. Хэрэв тэднийг улстєрєєс ангид гэвэл ердєє л улстєрийг тэднээс булаан авсан явдалд асуудал оршиж байна гэсэн vг. Єєрсдєд нь мэдэгдэлгvй тэднээс хулгайлчихаж. Улстєрд мэндлэх боломж олгох ёстой. Улстєр хаа нэгтээгээс унадаггvй. Хорвоод єєрєє дангаараа тєрдєггvй. Улстєр бол нийгмийн бvтээгдэхvvн, ашиг сонирхлын тэмцлийн vр дvн байдаг. Америкийн тvvх бол гартаа зэвсэг барьсан ширvvн тэмцлийн тvvх байв. “Агуу либерал ардчилал”, тэр энэ гэлтгvй нийт ардчиллын vvсэл бол мєн л улстєрийн лидерvvдийг устгасан тvvх юм. Yйлдвэрчний эвлэлийг юутай ч харьцуулашгvйгээр харгис хэрцгий нухчин дарсан билээ.
Мянга мянган хvн жижиг хэсгээс бvрдсэн ижилхэн бvтээгдэхvvнийг дамжлагаар угсардаг тэр vйлдвэрлэл буюу фордизм нь vйлдвэрлэгчдийн хамтын зохион байгуулалтын нэг хэлбэр байсан нь гарцаагvй. Yйлдвэрлэгчид єєрсдийгєє нэг vйл явцын бvрэлдэхvvн хэсэг, ажлын адилхан нєхцєлд ажиллаж байна гэдгээ мэдэрдэг. Амиа хичээх vзэл тэдний сэтгэл зvйд зонхилж байсан гэж vзэхэд бэрх. Ийм зvйл ердєє боломжгvй шvv дээ. Тэдний хооронд эв санааны нэгдэл бvрэлдэж, амьдралыг хамтаараа мэдэрч байв. Улстєрийн энгийн хэлбэр болох хамтын, бvлэглэлийн ухамсар тєлєвшиж байв. Зохион байгуулалтын бичил нєхцєлvvд бий болоход хєдєлмєрчид єєрсдийн нь нэрийн ємнєєс эзэдтэй яриа хэлцэл хийх тєлєєлєгчдєє сонгож эхэлдэг. Энэ бол vйлдвэрчний эвлэл юм.
Гэхдээ vйлдвэрчний эвлэл улстєртэй дvйдэггvй. Yйлдвэрчний эвлэл мєн чанартаа оршин тогтнох энгийн нєхцєл байдлаа хамгаалдаг. Энд суурь боловч урьдчилсан vе шатны тухай єгvvлж байна. Нийгмийн нэг ангид хамаарах учиртай гэж онол, тvvнчлэн ухамсар тодорхойлдог тийм “улстєрийн нэмvv єртєг” дутагдаж байдаг. Ангийн ухамсрын /vvнийг иргэний нийгмийн нэгэн бvрдэл гэж vзвэл зохистой/ зохион байгуулалтын янз бvрийн хэлбэрийг эзэмших олон арга барилууд нь нийгэм болон vндэстнийг хєгжvvлэхэд асар чухал ач холбогдолтой юм. Улстєржилтєєрєє европтой зvйрлэшгvй сулд тооцогдох иргэдийн vй олон нийгэмлэгvvд Америкт байдгийг хvлээн зєвшєєрєхгvй байж боломгvй. Гэсэн ч иргэдийн, бvvр албатуудын нийгэмлэгийн хэлбэр бvх л нийгэмд байдаг. Тэр бvv хэл, эцсийн бvлэгт улстєр бvхэлдээ нэг намын эрхшээлд уусан автсан ЗХУ-д ч тэдгээр байгууллага оршиж байлаа. Хэдий тийм ч идэвхтэй иргэний нийгмийн тухай ярихад энэ нь хангалтгvй юм. Эрх ашгаа ухамсарласан, тvvнийг хvлээн зєвшєєрсєн, эдгээр эрх ашгийг хамгаалах хууль, дvрэм vйлчилсэн, тухайлбал, энэхvv эрх ашгийн тєлєєлєгчид нийтийн vйлсийг удирдахад ямар нэгэн хэлбэрээр оролцсон тохиолдолд л идэвхтэй иргэний нийгмийн тухай ярьж болно.
Жишээ нь, марк цуглуулагчдын нийгэмлэг бол иргэний нийгмийн бvрэлдэхvvн хэсэг мєн боловч зєвхєн маркаар vйл ажиллагаагаа хязгаарлавал улстєрийн жин нь бараг тэгээр л vнэлэгдэнэ. Хамтдаа хотын цэцэрлэг цэвэрлэх, мод услах зохион байгуулалтын хэлбэр нь иргэний нийгмийн солонгын олон туяаны нэг тусгал боловч бие биетэйгээ уулзалдахын тулд утас нэг нэгэндээ цохихоос хэтэрдэггvй. Тэд хямралын дохио цангинах vед л улстєрждєг. Жишээлбэл, “Энэ дvvрэгт мод цєєхєн байна. Бид олныг суулгахыг хvсч байна”. Энэхvv vл анзаарагдам шилжилтээс иргэний нийгмийн vр хєврєлийг олж харж болно. Грамшийг унших нь дээр биз дээ.
Иргэний нийгэм гэдэг тєрийн хэрэгт хамтран оролцох тодорхой тєвшинг илэрхийлсэн “олон нийтийн vзэл санаа”, хvн бvрт нийтэд биш ч тухайн хамт олон хамрагддаг нийгмийн бvрдлийн “нийтлэг сайн сайхны” тухай vзэл юм.
Аливаа зvйлийг сонирхох явдал нийгмийн vзэл санаа биш. Хvн бvр зєвхєн булчингаа зангируулахын тулд цуглардаг бялдаржуулах нийгэмлэгийг иргэний нийгэм гэхгvй. Ганцаараа буюу хэсэг бvлгээрээ хоббидох явдлыг иргэний нийгмийн бvрдэл гэхгvй. Иргэний нийгэм гэж юv вэ гэдгийг би тайлбарлахыг оролдож байна. Зохион байгуулалттай нийгмийн хамгааллыг илэрхийлэгч vйлдвэрчний эвлэлийг иргэний нийгмийн vvр уурхай гэж би vздэг. Энэ нь аж vйлдвэрийн холбоодод бас хамааралтай. Сэтгvvлчдийн эвлэл бол салбарынхаа эрх ашгийг хамгаалаад зогсохгvй улстєрийн vvргийг гvйцэтгэж, мэдээлэл олох эрхийг хамгаалдаг учир иргэний нийгэм мєн. Эдийн засаг, нийгмийн амьдралыг зохион байгуулахад тус дєхєм vзvvлэгч бvхэн иргэний нийгмийн ойлголт, ангилалд багтдаг. Европын улс орнууд иргэний нийгмийн vvр уурхайгаас нилэнхvйдээ бvрэлддэг. Чухамхvv Европт коммун, орон нутгийн чєлєєт нийгэмлэгvvд тvvхэн бvрэлдэн vvссэн учир эдгээр улс орныг иргэний нийгмийн эх єлгий гэж vзэж болно. Энэ бол тvvхэн агуу шилжилт байв. Yvнийг Орос орон туулаагvй.
Тvvхэн эдгээр шилжилт нь санал єгєх эрх, бvх нийтийн сонгуулийн эрх, тєлєєлєл, vндсэн хууль, эрх зvйт тєр зэрэг “ардчилал” гэдэг vгийн ач холбогдлыг эргэцvvлэн бодох vед сонгодог утгаараа жинтэй хэлбэрждэг.
Сvvлийн vед туйл гэж vзэх болсон сонгууль бол урт удаан vйл явцын ердєє л эцсийн бvрдэлд тооцогддог аж. Иймд ардчилсан нийгэм гэж нэрлэгдэхэд зайлшгvй шаардлагатай завсрын vе шатыг дамжих боломж олдоогvй улс оронд сонгуулийг баруун, зvvнгvй тулгагч америкчууд арьсаа хэрхэн гуужуулж буйг харахад инээдтэй санагддаг юм. Ухамсар болон амьдралыг зохион байгуулагч социаль хэлбэрvvдийг тєлєвшvvлсэн, уралдаанд хvчээ vзэх дадал заншлыг бий болгосон, тодорхой эрх ашгийг хvлээн зєвшєєрсєн, тэдгээрийг биетжvvлсэн, эцсийн бvлэгт хуулийг мєрдєн сахисан иргэний нийгмийн олон зуун жилийн тvvх л ардчиллын эх ундарга болно.
Америк, Европ хоёрын ялгаа нь эдгээр шилжилтийн vе шатны онцлогоос шууд vvдэлтэй гэж би боддог. Yндэслэгч-эцгvvд Европын єв сангийн єчvvхэн хэсгийг тээгчдийн хувиар шинэ тивд ирсэн. Харин тvvхэн эх оронд нь vнэт зvйлсийн зонхилох баялаг vлдсэн юм. Хожим америкчуудын тvvх Хєгшин Европын соёлын євєєс тасарч огт єєр чиглэлээр замнасан билээ. Илvv бvдvvлэг, онгон байгалийн орчил, дуудлага худалдаанд зуучлах олон тєрлийн хэлбэргvйгээр шийдвэрлэхэд бэрх байсан хамтын ижил хувь тохиол, “шууд ардчилал”-ын бvдvvлэг хэлбэр, шашны ноёрхол, байгалийн орон зайг эзэмдэх шаардлага, хувь хvмvvсийн улангассан тэмцэл, цагаач америкчуудын нутгийн оршин суугчтай, дараа нь замд нь саад болсон европын хєршvvдтэйгээ мэндлэхээсээ аваад харшуулсан дайн зэрэг туулан єнгєрvvлсэн тvvх хєвєрнє. Миний vзэж байгаагаар америк нийгмийг ер бус давтагдашгvй, дуурайшгvй болгосон эртний боловч эдvгээ ч зонхилох шинж чанарууд эдгээр нь байсан бєгєєд хэвээр л байна. “Нью-Йоркийн дээрэмчид” кинондоо найруулагч Мартин Скорцезэгийн харуулсан нvсэр зураглал, vйл явдлыг санахад л хангалттай.
-Yнэн чанартаа АНУ хамтын организм биш, “vндэстэн” гэх vгний утгыг бvрэн илэрхийлэгч vндэстэн биш, гагцхvv єєрийгєє л харуулах яндашгvй vзлээр нэгдсэн янз бvрийн vндэс угсаатны холбооны улс гэх гээд байна аа даа...
-Нэг жишээ хэлье. Аль нэгэн улс орон, аль нэг тєрийн байгууламжийн удирдагч ямар нэгэн нотолгоо, ямар нэгэн номлол, ямар нэгэн єгєгдєхvvнийг хэт нуршаад буйг сонсох бvрт надад итгэл ер тєрдєггvй юм. Хэрэв олон дахин давтаж байвал нэг л биш юм байна, нэг л болохгvй байгаа юм байна гэж боддог. Yvнийг надад Зєвлєлт Холбоот Улс сургасан бєгєєд энэ аргыг одоогийн Орос орны хувьд ч хэрэглэж болох юм. ЗХУ-д байнга давтдаг олон лоо¬зон байв. Би тэдгээрт vл итгэхэд суралцсан. Нийгмийн vvрэг байсан учир тэдгээр лоозонг давтдаг байв. Жишээ нь, Зєвлєлт Холбоот Улсад ах дvv ард тvмэн, ах дvv Бvгд Найрамдах Улсуудын эвдэршгvй найрамдал vvрд мандлаа гэдгийг бишгvй л сонсоно.
Євчтэй шvдийг хэл дандаа хєнддєг гэсэн хуучин зvйрлэл бий. Ахан дvvгийн барилдлага дээрээс тулгасан худал хуурмаг зvйл байв. Эсрэг талаас хараан зvхсэн дургvйцэл, эсэргvvцэл, vзэн ядалтыг нурманд дарж байв. Чухамхvv ийм дvр зургийг одоо АНУ-аас харж болно. Улсын болон хувийн барилга байгууламж бvр дээр одон судалт туг намирсан, эх оронч vзлээр тєгєлдєр бахархсан, бvх иргэд нь зvрхэн дээрээ гараа тавиад тєрийн дууллаа дуулсан, “Бид-нэг улс” гэдгийг итгvvлсэн ёслол єдєр, шєнєгvй єрнєсєн АНУ шиг тийм орныг би мэдэхгvй юм. Энэ нь сая сая хувь хvн, ялангуяа нэр нєлєє бvхий хvмvvсийн сэтгэлийн гvнд бvvр огт эсрэг зvйл эргэлдэж гэдгийг хэлээд байна гэсэн vг. Ялангуяа хятад хорооллоор ороод vзэхэд “хайлуулагч тогоо” гэгч онол анхнаасаа л асар хуурамч эд гэсэн сэтгэгдэл тєрдгийг хэлэх хэрэгтэй. Зєвлєлт Холбоот Улсад єрнєж байсан шиг цэвэр суртал нэвтрvvлэг юм. Yндэс угсаатны бvх бvлэглэлvvд бие дааж єєр єєрийнхєє амьдралыг залгуулж байгаа бєгєєд цагаан арьстнууд хоолондоо урьдаг хvмvvсийг урьдын адил гарын хуруунд багтаан тоолж болно.
-Тэгвэл улстєрийн хувьд зєв баримжаатай байх гэдэг бас худал зvйл vv?
-Бас худал зvйл. Нэгтгэгч vзэл санаанд зангидсан гэх хуурамч номлол юм. Гэхдээ нєлєєлж байна. Yнэндээ єнєєдрийг хvртэл нєлєєлж байв. Харин єдєр ирэх тутам улам л саармагжиж байна. Yvнийг нэгдмэл нэг улс гэдгийг харуулах гэсэн аргагvйтсэн хvчин чармайлт гэж vзэж болно. Улстєрийн хувьд зєв байх явдал аюултай vзэгдэл юм. Америкийн нэгэн их сургуульд багшилдаг орос найзын маань яриаг сануулъя. Хэрэв єрєєндєє ганцаараа байвал тэрбээр эмэгтэй оюутанг хvлээн авч болохгvй гэнэ. Бvvр илvv гэсгээл хvртчихгvй бол “хар тэмдэг” тавиулаад єнгєрєх юм гэнэ. Хаашаа харахаа хянах ёстой аж. Ингэхгvй бол ажлаас халагдана. Гай таараад хєл рvv нь юм уу, бvvр нvд рvv нь харчихвал яах бол? Ямартаа ч юу хэлж, яаж ярихаа цэгнэх учиртай. Энэ нь тамхи татахыг хориглосонтой адилхан явдал мэт санагдана. Бvгдийг шийтгэх, бvх нийтийн эрх чєлєєг хохироох, хараахан чад болчихоогvй золгvй тамхичдыг гайтуулах хийрхэл хязгааргvй дарамтыг єдєєсєн юм. Yзэн ядсан харцны бай болсон тэд гадуурхуулагчид, хvний зэрэмдэг, хордуулагч, нийгмийн дайсан болж хувирав.
Энэ мэт нийгэмд тулгасан гаж євчлєлийн хэлбэр нийгэм-улстєрийн чухал хvрээлэл, бусад бvх салбарт ноёлж байна. Ингээд биднийг уйдаахгvйн тулд Томас Вудэ, Жим Пауэлл, эсвэл Энн Коултер /Ориан Фаллагийн зуун хувь америк хувилбар/ гэх мэт либерализмыг “засварлагчид”, маргагчид болон тvvхчдийн зvгээс, баруун чиглэлээс дэгдээж буй улстєрийн хувьд зєв баримжаатай байх vзэлд хандарч байна. Тэд “цагаан арьстны иргэншлийн баатар” гэгдэх єрнєдийг номхруулагчдыг цагаатгах, эсвэл тэдний хувьд Их хямралын эцэг, тэр vед америкчуудыг нэрвэсэн vгvйрлийн анхдагч шалтгааны эзэн одоо хэмээн vзэж Рузвельтыг дайрч давшлах тийм мугуйд суртлыг єдєєж байна. Энэ бол Эзэнт гvрний ялалтын бvх vр шимийг хортойгоор ашигласан консерватив оюунлаг-єшєє авагчдын жинхэнэ дайралт юм. Гэхдээ бас Джулиано Феррар, Пиджи Баттиста гэх мэт италичууд байдгийг мартаж болохгvй.
-Ийнхvv америкийн, хэрэв єргєн утгаар бол орчин vеийн єрнєдийн нийгэм “зах зээлийн фундаментализмын” зонхилох vзэл санаа, саажилтаас хохирч байна уу?
-Гарцаагvй тийм. Найруулагч Марка Акбара, баримтат кино бvтээсэн номын зохиолч Джоэл Баканы “Эвсэл холбоод” хэмээх киног Таныг vзсэн эсэхийг мэдэхгvй юм. Европчууд бидэнд дэндvv илэрхий, бидний сайн мэддэг зvйлийн талаар єгvvлсэн ч энэ кино сонирхолтой санагдсан. Кинонд эвсэл холбоодын сэтгэл зvйн орчин, чухамдаа тэдгээрийн удирдагчид, ерєнхий захирлуудын биеэ авч яваа байдалд нарийн дvн шинжилгээ хийж, чамбай дvрслэн харуулсан нь илvvтэй таалагдсан. Сайн ажиглаж, сэтгэл зvйн шинжилгээний аргачлалыг хэрэглэвээс баримтат кинонд vзvvлсэн сэтгэл зvйн гажуудлын бvх шинж тэмдгvvд vндэстэн дамнасан корпорацуудын vйл ажиллагааны логик болон эд эсэд шигдээстэй байгааг амархан ойлгож болно.
Эдгээр корпорацууд нь єєрсдєє юу хийж байгаагаа ухааралгvйгээр муу муухайг vйлдэгч сэтгэл зvйн хомсдолтой байгууллагууд юм. Тэд хил хязгаараас чанад газар явуулж буй vйл ажиллагаа, эрх ашгаас нь vvдэлтэй хор уршгийг vнэлэн цэгнэх чадамжгvй, тvvнийгээ хvлээн зєвшєєрдєггvй гаж, тэнцвэрт бус субъект юм. Нэг vгээр хэлбэл, бие хvнийг ялзруулж буй хэрэг юм. Олон арван жилийн турш Америкийн Нэгдсэн Улсад ямар ч сонголт хийх боломжгvй “Эвсэл холбоодын загвар” ноёлж байна. Yндэстэн дамнасан корпорацууд єнєєдєр гамшигт байдалд байгаа нь америкчуудын хувьд золгvй хэрэг болж байна. Хэдий тэдгээрийг хязгааргvй магтаж байгаа ч энэ тогтолцоо мєхлийн ирмэгт байгаа vед бид амьдарч байна. Энэ бол бид бvхний толгойны євчин болоод байна.
Учир нь энэ тогтолцоо аварга нялцгай биет адил манай дэлхий даяар хэрэн сvлжилдсэн бєгєєд хэрэв мєхвєл бид бvгд тvvнд агаартан хордох болно. Бид хэрэв элэглэх чадвараа гээчихээгvй бол хошигнож болох ч, чухамдаа эмгэнэлт байдалд байна. “Эвсэл холбоодын загвар”-ын євєрт европ, ялангуяа италийн сэхээтнvvдийн ихэнх орж байхад энэхvv цамхаг сийрэгжиж сvйрэхийг бид харж байна, нотолж байна. Америкийн мєчлєг шавхагдсан. Зарим нэг нь vvнийг ухаарч байна. Єнєєдєр зvvнтний хэсэг, баруунтны дийлэнхийг багтаасан нийт европын соёл “задралын гvн шатанд” буй vзэл санааг халууран халууран тэчьядам дуулж байна. Энэхvv задрал нь бугшсан хорт vнэрийн vзэл санаанаас vvдэлтэй бvхий л бэрхшээлийг агуулж байна. Энэ нь бага хэрэг. Landatories temporis acti буюу цаг vеэ магтан элдвээр дуулагчдаас гадна америк аж тєрєх ёсыг тэргvvн нийтлэлдээ дєвийлгєгчид єєрсдєєс нь бvvр нэт долоон дор этгээдvvдээр шахан зайлуулагдаж байгааг бид харж байна.
-Энэ чинь юу гэсэн vг вэ?
-Италид бид фашизмын шинэ хувилбар руу аажим хальтран орж байна. Азна. Над руу “Юун фашизм?” гээд олон хvн давшлахыг би ойлгож байна. Фашизм бол огт єєр асуудал гэдгийг би сайн ойлгож байна. Єєрийгєє зєв ойлгуулахын тулд “Фашизмын vед бид фашизмын vед амьдарч байна гэдгээ мэдээгvй” гэсэн Ганс Магнус Энзенбергийн зvйр цэцэн vгийг иш татчихъя. Одоо яг юу болж буйг онож тодорхойлох томъёолол хараахан алга. Бvх зvйл болоод єнгєрсний дараа, ямар нэгэн байдлаар засч залруулахад хожимдсоны дараа энэхvv томъёоллыг бодож олох юм биш байгаа гэж би эмээж байна. Одоохондоо vнэн хэрэгтээ ямагт мєнхийн, бvдvvлэг, сагсуу, тэвчээргvй, тvрэмгий, єш хонзонгоор агсамнасан “жижиг Итали”-ийн бусармаг усан оргил ундарч буйг харж байна. Ердєє энэ л фашист дэглэмтэй тєстэй харагдаад байна. Зvvний хvчний ардчилсан намын тэргvvн Пьерро Фассинод ч энэ бvх зvйл таалагддаггvй гэсэн.
Тэгээд ч ёс юм шиг эмгэнэлт явдлын дараа жvжиг тавигддаг. Засгийн газрын болон Засгийн газартай ойр хэвлэл мэдээллийн хэрэгслvvд бидэнд ямагт чулууддаг “Джорнал”-д материалаа нийтлvvлдэг америк судлаач Массимо Теодорыг юуны тvрvvнд хэлмээр байна. Хэрэв бид тулхтай улс оронд амьдарч байсан хvний инээд хvргэм тийм мулгуй зvйлийг тэрбээр бичиж байна. Гэтэл хэний ч инээд хvрэхгvй байна. Эрх баригчдын эдгээр зарц нарт хэмжээ хязгаараас гадна хошигнох мэдрэмж ч алга. Ийм хэв маягийн хvмvvсийг “тэд бол телевизээр гарч буй тэр л хэмжээндээ зайдагнагч хэнээтнvvд. Бид нэгэн дохиогоор /эдгээр хvмvvс телевизийн бараг бvх сувгаар заримдаа бvvр нэгэн зэрэг цагт сvvмэлзэж байдаг учир бvгдээрээ хамтдаа/ телевизээ унтраачихвал тэд хэн ч биш болно” гэж агуу социологич Зигмунт Бауман онож тодорхойлсон байдаг.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)