2010/10/09

ОРОС ЯПОНЫ ДУНДАХ ХЭРҮҮЛИЙН АЛИМ

Курилын дөрвөн арлын асуудлаар үе үе мэдээ гардаг билээ.Тэгвэл энэхүү газар нутгийн маргааны уг үндэс шалтгааны талаар бага сага мэдээлэл бэлдлээ.
Яагаад Оросын зүүн өмнөд хүчирхэг ХӨРШ Курилын 4 арлыг "эргүүлэн авах"-ыг шургуу оролдож байна?

Энэ нь Японы түүхий эд (эрдэс, биологи, тэнгисийн)-ийн хомсдол болон геополитикийн олон учир шалтгаантай ажээ.
Геологийн мэдээгээр зөвхөн Итуруп дээр мөнгө, алт, титан-ванадийн хүдэр, төмрийн хүдрийн сайн чанарын нөөц хайн илрүүлсэн.

Кунаширт шилний түүхий эд, цайр, тугалганы хүдэр, хагас үнэт чулууны нөөц бий. Хосгүй газрын ховор металл-хамгийн өндөр чанартай висмут, фосфор, титаныг агуулсан лимонитын хүдрийг илрүүлэв.

Мөн Кунаширт хүхрийн ихээхэн нөөц, алт, мөнгөний орд газар бий. Өмнөд Курилийн усны эрчим хүчний нөөц хэдэн мян кВт-аар үнэлэгддэг. Тэдгээрийн далайн танд(шельф) "хар алт" бий.

1998 онд ОХУ-ын засгийн газрын тохиролцсоноор Япон билэг тэмдэг төдий мөнгө ердөө л 4,2 сая доллар төлөн Оросын уснаас 11 мян т яргай, хулд загас барьсан байна.
Харин бүхэлдээ АНДБ-д Япон жил бүр 95 мян т загас олборлон, 1,5-2 тэрбумаас багагүй долларын ашиг олдог байна.
Агнуурын тэнгисийн баялгийг ашиглахад япончуудад оросын хулгайн анчид тусалдаг байна. Оросын хилийн албаны мэдээгээр агнуурын ан амьтдаас зөвхөн наймаалжнаас дунджаар жилд 400-450 сая долларын хохирол учирдаг.
Хэрэв Орос Японд Өмнөд Курилыг өгвөл жил бүрийн нийт хохирол 6,6 тэрбум доллар болох болно. Үүн дээр Сахалин, Хабаровскийн хязгаар, Приморийн боомтоос Кунашир, Екатерин, Фризийн хоолойгоор Номхон далайд гарах худалдааны хөлгийн явах замын төлбөр (фрахт) жилд 500 сая доллараас дээш байхыг нэмэх хэрэгтэй.
Мөн Оросын тэнгисийн Цэргийн флот хөлддөг Агнуурын тэнгист түгжигдэх болно.

Орос Өмнөд Курилыг алдвал эдийн засагт төдийгүй Стратегийн чухал район дахь геополитикийн оролцоонд ч хохирол учирна. Япончууд эдийн засаг, санхүүгийн чадлаа мэдрэн өнөөгийн Оросын сул байдлыг ойлгон Номхон далай дахь мөлхөө түрэмгийллээ идэвхтэй гүнзгийрүүлж байна.
1992 оноос арлын хуучин суугчид ба аралд байнга суух оросуудыг оруулан японы суугчид харилцан визгүй зорчих явдал эхэлж, 1998 оноос япончууд Өмнөд Курилийн оршин суугчдад япон хэл төлбөргуй заан сургаж байна.
Үүнд Наран улсын төсвөөс 1998 онд 3,5 сая илүү доллар гаргажээ. 1998 онд японы засгийн газар визгүй солилцоог нэмэгдүүлэх тухай ээлжит шийдвэрийг баталсан нь маргаантай арлуудад суурьших, очихыг хүсэгчдийн тоо өснө гэсэн үг.
Япончууд дөрвөн арал дээрх холбооны шугам, хуучин боомтуудыг шинэчлэн, шинээр авто зам тавьж байна.

"Дөрвөн арал дээрх хамтарсан эдиин засгийн үйл ажиллагаа"-ны тухай гадаад хэргийн сайдын гаргасан санааны үр дүн ийм илэрхий харагдаж байна.
Энэ нөхцлийн 6одит агуулгыг дүүргэх их олон асуудлыг сайтар бодоогүй байсан тухайлбал Өмнөд Курилд япончуудын аж ахуйн үйл ажиллагаа, арлуудын тусгаар байдал, далайн бүтээгдэхүүн барилтанд хяналт тавих асуудлуудыг орхигдуулсан баив.
Ингэж Оросын сулралтыг ашиглан Япон Орост шахалтаа хүчтэй болгож, "Их долоо"-гийн зарим орнууд "умард нутаг дэвсгэр"-ийн асуудлаа шийдэхэд түүнд тусалж байна.
АНУ-ын ерөнхийлөгч байсан Ж.Буш Курилын дөрвөн арлыг Японы ашиг тусад дамжуулан өгөхөд Б.Ельцинд үечлэн "нөлөөлж" байлаа.
Эдгээр арлыг Японд өгвөл Оросын Номхон далайн флот далайгаас таслагдаж, усан дээр, доор хүнд хэрэх онгоцнуудын хувьд бусад хоолойд байдаг шиг "хөвөх" нь үр ашиггүй байх болно. Арлуудын асуудлыг хүчээр шийдэх нь ирээдүйд муу ур дагаварт хүргэнэ.
Мөн арлуудыг Японд өгснөөр дэлхийн бусад улс орнуудад газар нутгийн маргаан идэвхжих болно.
Япончууд АНУ, Англид төдийгүи Орост сонирхлыг нь дэмжигчдийг хайж байна.
Наран улсын сонирхлын төлөө зуучлагчид оросын улс төрчид, эрдэмтэн, сэтгүүлчдийн дотор цөөнгүй байна". Нэгэн нийгмийн үзэл бодлын санал асуулга Японд арлуудыг өгөхийг хүсэхгүй нь Оросын хүн амын олонхи болохыг харуулав.

Оросын далайчдын цус шингэсэн арлуудыг өгөх нь Оросын геополитикийн байдал муудсаны үр дүнд Европ, Азид хилийг дахин авч үзэхэд хүргэн, Ялтын гэрээнии бусад тохиролцоог эвдсэн анхны жишээ болох болно.
Түүнээс гадна ОХУ-ын хувьд стратегийн их ач холбогдолтой дөрвөн хөлддөггүй хоолойгүй болсноор ашигт малтмалын ихээхэн нөөцийг алдана.

Өмнөд Курил нь Оросын бүх далайн бүтээгдэхүүний 10 хувийг барьдаг загасны аж ахуйн чухал районы нэг юм. Загас, бусад далайн бүтээгдэхүүн олборлолт ирээдүйд 2 дахин өсч жилд 2 сая тн - д хүрнэ.
Курил Оросын бүх хулд, яргай загасны 15 хувь, үнэт замгийн 7%-ийг олборлодог. Зөвхөн Өмнөд Курил дээрх загасны аж үйлдвэрээс жилд авах бүтээгдэхүүний өртөг 1 тэрбум доллараас илүү юм.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)