2010/10/09

СТАЛИНЫ ХҮҮГ ДАЙСНУУД, ХРУЩЕВЫН ХҮҮГ СТАЛИН АЛЖЭЭ

Дэлхийн хоёрдугаар дайнд тэр үеийн зөвлөлтийн жирийн хүн ардын хүүхдүүд төдийгүй, ЗХУ-ын томчуулын үр сад амиа алдсан түүхтэй. Үүнийг Сталин, Хрущевын хоёр хүүгийн жишээгээр өгүүлье. Сталины хүүг фашистууд алсан бол Хрущевын хүүг Сталин цааш харуулжээ. Тэд бие биеэ' зүс танихгүй байв. Сталины ууган хүү Яков Жугашвили, Хрущевын ууган хүү Леонид нарын хувь заяа эмгэнэлтэй дууссан байна. Сталины хүү Кремльд амьдарч үзсэн аваас, Хрущевынх чадсангүй.

Өдгөө 50 жилийн ойг тэмдэглэж буй өнгөрсөн их дайны үед тэр хоёр хүү хоёул германчуудад олзлогдсон аж. Дөчин нэгэн оны долдугаар сард Сталины хүү Яков идэр залуудаа германчуудад олзлогдсоныг намар нь мэдсэн гэдэг. Дайны үеэр германчууд ухуулах хуудас олонтаа тараадаг, тэдгээрийн нэгэнд "Иосиф Сталины ууган хүү Яков Жугашвили 1941 оны долдугаар сард Витебскийн ойролцоо германы армид олзлогдоод манай талд оров, орос цэргүүд ээ, түүний жишээг дагаж, бууж өгөгтүн!" гэж зарладаг байв.' Тэрхүү ухуулах хуудсанд намхавтар нуруутай, хар үстэй зөвлөлтийн офицерийн зураг наасан нь Яков байжээ. Энэхүү зурагт хуудас тэр үед бөмбөг, минээс ч хүчтэй нөлсзвлдөг байсан гэж нэг ахмад дайчин ярьжээ. Яков бол Сталин Кето Сванизетэй сууж ^байх үед гарсан анхны ганц хүү байв. Сталин Сванизед их л хайртай байсан авч гэдэсний хижиг өвчнөөр эрт нас барж/ ганц хуүгээ эгчдээ үлдээжээ. Сталин буюу Коба тэр үед хаант оросын шорон гяндан цөллөгөөр дамжин тэнүүчилж байсан учир хүүгээ өсгөх аргагүй байж.
1921 онд Яков Москваг бараадаж. сургуульд орж, төмөр замын тээврийн гнженер болж, 1941 оны тавдугаар сард цэргийн их бууны академийг төгссөн аж. Сталин анхныхаа авгайд хаиртай байсан ч анхныхаа хүүд дургүй байв. Яков өөрийн гэсэн бодолтой, толгойгоо даасан залуу байсанд эцэг нь дургүйцжээ. Бас өөрийн залуухан эхнэр Надежда Аллилуеватай хүүгээ харддаг. авгай нь Яковт эхийн хувьд их сайн байв. Хоёр дахь эхнэр Аллилуева Сталинаас 22 дүү, Яковоос
5-6 насаар эгч байж. Сталин тэр хоёрыг цуг байхад уур нь хүрч. хий хардан сэжиглэдэг байснаас Яковыг хүн болгосон Сванизег цуст гучин долоон онд нөхөртэй нь цуг хэлмэгдүүлэн цөлжээ.
Дэлхийн II дайн эхлэхзд Яков өөрөө фронтод сайн дураар явж, 1941 оны долдугаар сард ангитайгаа цуг дайсанд бүслэгдэж ор сураггүй болов. Ингээд 1943 онд германы командлал фельдмаршал Паулюсаар Яковыг солих санал гаргажээ. Үүний хариуд Сталин "байлдагчийг маршала*ар солихгүй" гэснийг хэн бүхэн мэднэ. 1945 онд Сталин Жуковтой ярьж суухдаа "Яков суллагдах заяагүй. Тэр эх орноосоо урвасан болохоор үхвэл та*арна" гэжээ.
Дөчин таван онд Сталин хүүгээ амьд хэмээн санаж байсан авч Яков аль хэдийнэ алуулжээ. Одоо нэгэнт ил болсон америкийн нууц архивын баримтаас үзвэл Яков олзлогдсон үедээ эр цэргийн нэр хүндээ огт гутаасангүй. Танай зөвлөлтийн цэрэг энэ дайнд ялах уу, Германы армийн ялалтад та итгэхгүй байна уу гэхэд Якон огтхон ч итгэдэггүйгээ Германы тагнуулын офицерт хэлж байсан байна. Сталин хүүгээ фельдмаршалаар сольж авахгүй болохоор германчууд Яковыг олны өмнө цаазлан залхаажээ. Эхлээд Яковын гар хөлийн хурууг тайрч, энэ бүхнээ кино хальсанд буулгаж Сталинд явуулахаар шийджээ. Яков энэ бүх булай яргаллыг мэдээд шоронгийн өргөст тор руу гүйн хүрч, удалгүй герман офицерт буудуулжээ. Харгис хатуу дарангуйлагчийн хөвгүүн амь насаа нэр төртэй алджээ. Сталин хүүгээ дурсан өрөвдөж байеан нь ховор. Нэг удаа багын найз Кавтаразег Москвад урьж авчрахдаа "германчууд • миний гүрж хүүг алсан" гэж хэлээд улаан дарстай хундаганд зүсэм талх дүрж тавиад хэсэг чимээгүй байсан гэдэг.
Одоо Хрущевын ууган хүү Леонидын хувь заяаг өгүүлье. Хрущев түүнийг багад нь орхиж ондоо авгай авсан тул Леонид баахан задгай өсчээ. Архи дарс балгадаг болж, хүний толгой дээр лонх тавиулан гар буугаар буудаж туршилт хийдэг байсан гэнэ. Нэг удаа тэгж буудаж байгаад цуг ажилладаг нөхрөө алчихжээ. Санаатай алаагүй авч шийдэхэд хэцүү хэрэг мандав. Өөрөө
толгойгоо буун суманд тавьж өгсөн хүнийг буруутгаад. Леонид санамсаргүй алсан гээд өнгөрч болох байв. Гэвч тэр үед дэлхийн их дайн болж байв. Фронтод төдийгүй ард талд байлдааны цагийн хатуу хуультай, дэглэм чанд хатуу цаг. Леонид цэргийн хээрийн шүүхэд шилжсэн үеэр Хрущев хүүгээ аргалах гэж 9 Сталинтай уулзаж учир байдлаа | ярьсан 6айна.„ "Та Улс Төрийн • Товчооны гишүүний хувиар уу, » эсхүл эцэг хүний хувиар хүүгээ | өршөөгөөч гэж гуйж байна уу?" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Сталин асуухад "Эцгийн 1^ хувиар гуйж байна" гэж Хрущев хэлэв. "Танай хүүд алуулсан тэр залуугийн эцгийн талаар та "бодож үзсэн үү?" гэж Сталин ахин лавшруулан асуухад Хрущев бүлх залгисан мэт таг дуугүй байж...
Шүүхийн тогтоолоор Леонидын офицер цолыг хусч хаяад фронтод торгуулийн (ялтны) ангид жирийн байлдагчаар илгээжээ. Дайн бол дайн, тэр үед ялагч, ялагдагчид олзлогсод хааяагүй байсан болохоор Леонид үүнийг тойрсонгүй. Нэг удаагийн байлдаанд Яков шиг Леонидыг олзлон авчээ. Леонид фашистуудад урваж, тэдэнд туслаж, фронт хавийн газраар чанга яригч бүхий машинтай явж оросын цэрэг дарга нарыг бууж өг хэмээн ятгадаг байв. Гэтэл Яков ингээгүй, урваагүй өнгөрсөн билээ.
Сталинд Хрущевын хүү урвасан тухай айлтгахад мань хүний уур омог шатаж, Леонид Хрущев бол зүгээр нэг байлдагч биш. Улс төрийн Товчооны гишүүний хүү шүу гэж догширчээ. Энэ талаар холбоотнууд, цэрэг дарга нар юу бодох вэ, юу гэж ярих вэ, та нар бодогтун гэж их жолоодогч сануулан зандарчээ. Ингээд Леонидыг германы талаас хулгайлан барьж ирэх даалгавар өгөв. Удалгүй партизанууд Леонидыг барьж аваад Москвад аваачих онгоц ирүүлнэ үү гэхэд Сталин "Түүнийг газар дээр нь устга" гэж зарлигджээ. Чингээд Хрущевын хүү өөрийн талынхандаа Сталины тушаалаар буудуулан үхсэн гэдэг.
Н.С.Хрущев энэ явдлыг ихэд нууж,
Сталин л миний ууган хүүг хороосон гэж 'үргэлж ярьдаг байв. Яковын хүү, Сталины ач хурандаа Евгений Яковлевич Жугашвили Хрущев хүүгээ Сталинд алуулсандаа өш хонзон санаж, хожим Сталиныг газар доогуур ортол нь муулсан гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл Сталинтай тооцоо хийж, хүүгийнхээ төлөө үзэлцсэн Хрущев улс төрийн бодлогоор биш, хувийн хонзонгоор Сталиныг тахин шүтэх явдал гээчийг бий болгосон гэж Сталины ач ярьж байжээ. Гэвч орос зөвлөлтийн ард түмнийг ул үндэсгүй яргалж үй олон саяар нь хэлмэгдүүлсэн бурууг Сталинаас яасан ч авч хаяж чадахгүй. Хрущев ч гэсэн Сталины үед анхандаа Москвад, дараа нь Украинд "нэгдүгээр хүн" байж, дарангуйлагчийг магтан хөөргөдөхөд хошуу хуруугаа нэмж байсныг мартах аргагүй. Ингэхлээр Никита Сергеевич хувиасаа Сталиныг үзэн ядах нэг их нарийн шалтгаан байсан гэхэд хэцүү. Хрущев ч, Сталин ч нэг үеийн бүтээгдэхүүн, тайтай, гавьяатай түүхт хүмүүс. Харин тэдний хоёр хүүгийн хувь заяа өөр өөрөөр эргэснийг сануулахад сонин байна.
Ц.ЦЭРЭН

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)