Азийн бар, Сингапур, Ли Куан Ю. Энэ 3 нэр улс орнуудын хувьд хөгжлийн өвөрмөц содон, үлгэр жишээ болсон загварын билэг тэмдэг болдог.
Сингачууд олон юманд сатааралгүй батлан хамгаалах, нийгэм, эдийн засаг гуравт тулгуурлаж өнөөгийн хөгжингүй улсыг байгуулж чадсан гэдэг.
Доорх өгүүллийг харахад төрийн менежмент гэж юу вэ? гэдгийг тун хялбар ойлгож болох мэт санагдана. Хөнжлөөсөө том "их зан", их "бодлого" чухал биш гэдэг нь шууд харагддаг. Ингээд уг өгүүлэлд анхаарлаа хандуулна уу.
. Оршил
Төр гэгчийг амжилттайгаар зөв менежментээр цогцлоон байгуулсан жишээ дэлхийн түүхэнд бага бий. Хэдийгээр Дэлхийн хоёрдугаар дайн болон Хүйтэн дайны дараагаас олон улс орнууд сэхэж ирсэн ч цөөхөн хэд нь эдийн засгийн хөгжилд хүрч ард түмнийхээ эрх эрх чөлөөг бататгасан чадсан.
Амжилттай төр гэдгийг ямар үзүүлэлтээр тодорхойлох вэ гэдэг асуудал олон улсын болон үндэсний хэмжээнд цаг хугацаатай хамт өөрчлөгдөж байдаг. Гэхдээ энд бид ямар үзүүлэлт байгааг тодорхойлох бус харин эмзэг хэврэг байдалтай байсан төр хэрхэн хүчирхэг болж чадсныг түүхэн байдлаас дүгнэн гаргахад зорьсон. Төрийн нэгдсэн үйл ажиллагаа шилжилтийн үед гадаад, дотоод бодлого, эдийн засгийн хөгжилд хэр их боломж бий болгодгийг Сингапурын туршлагаар харуулахыг хичээсэн юм.
Сингапурын жишээ нь олон улсын болон өөрийн зорилгыг урьдчилан харж, гадаад улсуудтай хэрхэн ухаалаг сэргэлнээр харилцаж чадаж байгаа нь төр засгийн үр дүнтэй удирдлага, ард түмний итгэл хүлээх чадварыг тодорхойлох нэг үзүүлэлт болохыг харуулна. Түүнчлэн олон улсын оролцогч нараа зөв сонгон тэдгээрийн оролцоог тэнцвэртэй барих бодлогыг хэрэгжүүлж чадсан, төрийн эрх баригчид шинээр тутам улсын эрх ашиг, урт хугацааны зорилгод нийцсэн олон улсын хамтын ажиллагаанд гол анхаарлаа хандуулсны том үлгэр дуурайл юм.
Харин хөндлөнгийн оролцоогүйгээр төр улс хэрхэн товхниж болдгийг харуулах юм. Үйл ажиллагааны чиглэлээ нарийн тодорхойлсноор гадаад түншүүдтэй харилцахдаа тэднээс хамааралгүйгээр оршин тогтнох нөхцөл сууриа бататгажээ. Учир нь төр засгаа анх товхниулахад гадаадын туслалцаанд хэт дулдуйдах нь хожим улс орныг эмзэг байдалд хүргэж болох боломжтой билээ. Олон улсын хамтын нийгэмлэг төр байгуулахад тусалж чадах ч тухайн улсын чадавхийг хөгжүүлэхэд хэзээ ч оролцож чадахгүй. Иргэний нийгмийн төлөөлөл болох байгууллагууд хэдийгээр чухал ч гэлээ тогтвортой үйл ажиллагаатай төр байхгүй бол хэзээ ч үр дүнтэй ажиллаж чадахгүй.
Тухайн үеийн гадаад нөхцөл байдал
1960-аад оны үед Зүүн өмнөд азийн аюулгүй, тогтвортой байдал гэдэг хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл байв. Бүс нутгийн шинээр төрсөн улс орнуудын нийгэм, улс төрийн сул дорой байдал, колончлолын дараах засгийн газрын эрх зүйн статус, газар нутгийн маргаан, гадаад хөндлөнгийн оролцоо зэрэг нь Зүүн өмнөд азийн геополитикийн гол шинж болж байлаа. Иймээс “бослогын өлгий нутаг”, “Дорнодын Балкан”, “даалуу тоглодог газар” зэргээр нэрлэж байжээ.
Британи нэгэн зууны туршид нэгэн арлын онцлог байрлал, стратегийн ач холбогдлыг үнэлсээр ирсэн юм. Арлын байршил, байгалиас бүтээсэн бэлэн флот зэрэг нь энэхүү газар нутгийг худалдаачдын дамжин өнгөрөх болон бөөний худалдааны төв болгожээ. Энэ бол Сингапур.
Колончлолын эсрэг хөдөлгөөн идэвхжих хүртэл Сингапур шиг олон улс орнууд колончлогчдоосоо олон зүйл суралцаж байлаа. Гэвч 1960-аад оны үед Сингапурын хурдтай хөгжлийг цогцлоон бүтээгч Ли Куан Ю хүртэл Сингапурын арлыг тусгаар тогтносон улс болно гэдэгт итгэж байгаагүй бөгөөд “улс төр, эдийн засаг, газар зүйн утгагүй тэнэг бүтээл” гэж хэлж байжээ.
Колончлолоос чөлөөлөгдсөн улс орнууд бүс нутгийн онцлог, нийгмийн бодит байдлыг олж харахаас илүүтэй колончлолын үлдээсэн зүйлс, улс төрийн нөхцөл байдалтайгаа хутгалдаж зууралдсан байв.
Сингапур колонийн үед үлдээсэн эдийн засаг, улс төрийн үндэс суурьт түшиглэж байв. Тусгаар тогтносны дараа эдгээр нийгмийн үйлчилгээ, эрх зүй, хууль ёс төр байгуулахад ихээхэн тус дөхөм болсон нь тодорхой. Гэвч тэр үед Сингапур дотоодын мөргөлдөөн үүсгэхээс цаашгүй коммунист бүлэглэлийн хараанд орсон байлаа. Амь нас, эд хөрөнгөнд аюул заналхийлсэн ийм газарт хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй байлаа. Иймд бүс нутгийн зөрчилдөөний цар хүрээ, эх сурвалжийг улс дотроо “хязаарлан”, энэ асуудлыг нийгмийн харилцан ойлголцол, эв нэгдэлд хүрэх үндэстний нэгдсэн зорилго байхыг ойлгож байв. Гэвч энэ зорилгод яаж хүрэх нь тодорхой бус хэвээр.
Колончлолоос чөлөөлөгдөв
Харин бусад колониудтай харьцуулахад Сингапурт колончлолын эсрэг хөдөлгөөн өрнөж байгаагүй юм.
1963 онд колончлолын дараа Сингапур Малай үндэстэнтэй нийлж Малайз улсыг бий болгожээ. Тэдгээрийн хооронд улс төр, эдийн засгийн маш том ялгаа байлаа. 1965 онд энэ хоёр Сингапур, Малайз улс хоёр тийшээ болжээ. Ийнхүү гэнэт Сингапур ямар ч бэлтгэлгүйгээр тусгаар улс болсон тул аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдав. Усны үнэ, нийлүүлэлтээс болж Сингапур, Малайз улс байнгын хэрүүл маргаантай байх болов. Улс дотор нь коммунист бүлэглэл элдэв зөрчилдөөн үүсгэхийн зэрэгцээ хөрш улсууды харилцаа ээдрээтэй байв.
Сингапурын хүн амын дөрөвний гурав нь Хятад, 14 хувь нь Малай, 8 хувь нь Өмнөд азийн бусад үндэстнээс бүрдэх бөгөөд эдгээр үндэстнүүд өөр хоорондоо тусгаар байдалтай амьдарч байжээ. Малайзтай нэгдсэн байх үед хүн амын давамгайлах хувийг эзэлж байсан малайчууд тусгаар тогтнолыг таатай хүлээж авсангүй. Сингапурын нутагт байрлаж байсан нь эдийн засгийн хувьд ашигтай байлаа.
Олон улсын хамтын ажиллагаа
Хэдийгээр Сингапурын тусгаар тогтнолыг эсэргүүцсэн тохиолдол гараагүй ч Малайз, Англи, Индонез зэрэг орнуудтай нийгэм, эдийн засгийн харилцаагаа хадгалахын зэрэгцээ, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тулгарч байв.
Тухайн үед Британийн хувьд Зүүн Өмнөд Азид цэргийн хяналт тавихад Сингапур нэн тохиромжтой, чухал газрын нэг байлаа. Гэвч 1964 онд Британий засгийн эрхэнд Хөдөлмөрийн нам гарснаар хилийн чанад дахь батлан хамгаалах хүчний зардал багасгаж, 1966 оны сүүлээр хилийн чанад дахь цэргийн хүчнээ татаж эхлэв. Британийн цэргийн хүчин Сингапурыг орхин явахаас өөр замгүй болжээ. Иймээс Английн цэргийг нутаг буцаалгахгүйн тулд Ли Лондон мордож, улмаар хугацааг сунгуулж чадсан байна. Лигийн хувьд цэргийн баазыг нь бус том гүрний эрх мэдлийг ашиглах нь илүү чухал байсан юм. Учир нь Британийн цэргийн бааз Сингапурын нутагт байрлаж байсан нь эдийн засгийн хувьд ашигтай байлаа. Британийн цэргийн бааз Сингапурын хөдөлмөр эрхлэлтийн 16 хувийг бүрдүүлж байсны дээр ДНБ-ний 14 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй байв.
Гэхдээ эрх ашгийн тэнцвэрийг олох чухал байв. Иймээс эрх ашиг нь огтолцсон Англи, Австрали, Шинэ Зеланд, Малайзын бүх түншийг оролцуулсан 4500 цэрэг бүхий баазыг 1976 он хүртэл Сингапурт байрлуулахаар болов.
Сингапур өөрийн гадаад харилцаа, худалдаагаа өсгөх, харин АНУ-ын хувьд бүс нутагт тогтвортой байдлыг хадгалахын тулд харилцан нэгийгээ сонирхох болов. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, АСЕАН-аар дамжуулан хөршүүдтэйгээ хамтын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлөө тэтгэх ажлыг зохион байгуулж эхлэв. Хөндлөнгийн оролцоог зохицуулах, тусламж дэмжлэгийг үргэлжлүүлэх зэрэг улс төрийн эрх ашгийг бодитоор үнэлснээр оролцогч бүр идэвхтэй байж чадах хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэй байлаа.
Шинэ төрийн бодлого
Улс орны хөгжилд төр засгийн үүрэг роль чухал тул шинэ тутам төрийн институтыг байгуулж эхлэв. Үндэсний үйлчилгээ, орон байраар хангах, боловсролын шинэ хөтөлбөрыг боловсруулж гаргаснаар бие даасан үндэстэн, төр улс гэж тодорхойлох боломжтой боллоо. Эдгээр үндэстэн хоорондын зөрчлийг шийдвэрлэхэд ач тустай байжээ. 1970-аад он хүртэл үндэстнүүд болон цагаачдын олон тус тусдаа нийгэмлэг үйл ажиллагаа явуулж байлаа. Тухайлбал, хятадуудыг Хятад улстай нягт холбоотой бүлэглэл ивээн тэтгэж байв. Тэр байтугай тэд өөрсдийн сургуулиа байгуулж Хятадад хэвлэсэн сурах бичгээ хэрэглэж байлаа. Лий энэ талаар “Соёлын хувьд тэд ертөнцөөс тусгаар амьдарч байсан” гэж хэлжээ.
Нийгмийн энэ зөрчил шинэ улсын дотоод тогтвортой байдалд аюул учруулж байсан ч хожим энэхүү цагаачдаас бүрдсэн нийгэм улам бэхжиж чадсан юм. Учир нь уугуул иргэдгүй /Тухайлбал, тухайн үед парламентын 2 гишүүн л Сингапурт төрсөн байлаа/ Сингапур өөрсдөө үндэстнээ тодорхойлох болсон. Бүх л салбарыг хамарсан өөрчлөл шинэчлэлийг хийхэд өөр хоорондоо дайсагнасан байдлаа зогсоож, шинэ гаргасан хууль дүрмийг чанд мөрдөж хэрэгжүүлэхэд иргэдийн идэвхтэй оролцоо нэн чухал байв. Жишээ нь 1952 онд Британийн Колонийн Засгийн Газраас гаргасан “Үндэсний Албаны Журам” олон түмэнд хүрч чадаагүйгээс болоод хэрэгжээгүй юм. Сингапур 1967 онд цэрэг татлагын тухай хууль гарсан ч эсэргүүцэл ялангуяа Хятад үндэстнүүдийн дунд их хүчтэй байв. Хуулийг баримтлах тухай ойлголт хэвшээгүй байсан гэсэн үг.
Дөнгөж шинээр тусгаар болсон улсын хувьд эдийн засаг, аюулгүй байдал сул дорой байлаа. Гэхдээ засгийн газар өөрчлөлт шинэчлэл нэрээр батлан хамгаалах хүчнээ сайжруулах гэж оролдвол хөл дээрээ босоогүй эдийн засгийг улам доройдуулахад хүргэж болно. Эхний ээлжинд Британийн цэргийн бааз Сингапурыг орхин явснаар батлан хамгаалалт үгүй болно гэдгийг ард түмэндээ эхлээд тайлбарлаж ойлгуулахаас ажлаа эхлэв. Үүний дагуу 1968 онд “Батлан хамгаалах сан” байгуулжээ. Санд хувь нэмэр оруулах нь шинэ бүгд найрамдах улсын бүрэн эрхт байдлыг дэмжсэн эх оронч явдал гэж уриалав. Тус санд хувь нэмэр оруулсан хувь хүн, компани, байгууллагыг өдөр тутмын сониноор магтан сайшааж байлаа. Нэг жилийн дараа тус сан 8.5 сая доллар цуглуулж чадсан аж. Үүний үр дүнд нийтийг хамарсан боловсролын тогтолцоог байгуулж, мөн цэргийн албанд зүтгэхээр явж буй залуучуудад зориулж үдэлтийн баяр наадам зохион байгуулах төсөв бүрдүүлж амжсан байна.
Батлан хамгаалах чадвараа дээшлүүлэхийн тулд улс орнуудын батлан хамгаалалтын загваруудыг харьцуулан судалсны эцэст израйлийн загварыг сонгож авчээ. Израйл хүчирхэг армитай бөгөөд иргэдээ цэрэгт маш хурдан, иж бүрэн сургаж чаддгийг олж харжээ. Израйлд туршлага судлахаар явсан баг хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар Израйлын цэргийн сургагчид 1965 онд Сингапурт хүрэлцэн ирэв. Сингапур эхлээд Израйлийн сургагч нарын зөвлөгөө өгөх үүргийг нь урьдчилан нарийн тодорхойлж, сургагчид үүрэг даалгавар өгөх эрхийг хязгаарласан байна. Британий цэргийн армид бэлтгэгдэж, Израйлын сургагчаар хичээл заалгасан Сингапур офицерууд өөрсдөө шинэ хүчнийг байгуулах үүрэг шууд хүлээсэн юм.
Хүн ардаа өөрчлөлт шинэчлэлтэд уриалан дуудахын тулд засгийн газар сонгуулиа долоон сарын өмнө явуулахаар болов. Үүний зэрэгцээ Сингапурыг Малайзтай ахин нэгдэхийг уриалсан хөдөлгөөн ч өрнөж байв. Иймд эрх баригч АХ-ий нам Сингапурын тусгаар тогтнолын төлөө ард түмний дэмжлэгийг татахын тулд шургуу ажиллах шаардлагатай тулгарчээ. Шинэ төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ АХ-ий нам хуучин түнш болох үйлдвэрчний эвлэл болон Хятадын хувьсгалч үзэлтнүүдээс зайгаа барих ажил зохион байгуулав. Учир нь тэд өндөр цалин олгохыг шаардсан ажилчдын хөдөлгөөн зохион байгуулж, улс орны хөдөлмөрийн бүтээмжийг ихээр бууруулж байсан аж. Шинэ сонгуулиар “АХН” нам сонгуульд ялж, аюулгүй байдал эдийн засгийн хөгжлийн үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ.
Үндэсний Алба шинэ үндэстэн гэгчийн ухамсрын тулгын чулуу болж ирээдүйн лидерүүдийг бэлтгэх газар болсон. Эдийн засгийн хөгжлийн хувьд засгийн газар 1959 оноос эхлэнөөрийгөө удирдах болсон үеэс л гадны шинжээч мэргэжилтний туслалцаа хэрэгтэй болж эхэлжээ. Гэхдээ Сингапур тусламж болгоныг сарвайж авалгүй харин НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрт хандсан бөгөөд ингэхдээ тус хөтөлбөрийн үйл ажиллагаа нь Сингапурт хэрэгжүүлэх хэрэгтэй төсөлтэй хэрхэн холбогдож байгааг сайтар нягтлан шалгадаг ажээ.
Засгийн газар өөрийн улсын эдийн засгийн төлөв байдлыг судалж, нэн тэргүүнд өөрийн улсад олон улсын стандартад нийцсэн аж үйлдвэрлэл, худалдаа арилжааг хөгжүүлэхэд туслалцаа авах хэрэгтэй гэдгээ эхлээд тодорхойлдог байв.
Малайзаас салсны дараа зах зээлээс холдсон Сингапур экспортод чиглэсэн аж үйлдвэрийгээ хөгжүүлэх шаардлага гарсан. Иймд Сингапур аж үйлдвэрээ хөгжүүлж чадсан өөртэйгээ адил жижиг улсуудыг судалж Нидерланд, Швед, Бельги, Израйлийг загвараа болгов. Нидерландын гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татаж чадсан Алберт Винсемус гэгч нөхөр 1960, 1961 онд Сингапурт судалгааны баг удирдан ажилласан аж. Энэ багийн ажлын тайланд олон ажил тусгагдсанаас татварын бүтэц, аж үйлдвэрийн харилцааны өөрчлөлт, ажилчдыг бэлтгэх, ажлын байр бий болгох гээд ихэнх санал нь тэр даруйдаа хэрэгжиж эхэлжээ. Сингапур анх судалгаа хийсэн багийн гишүүдтэйгээ харилцаагаа огтоос тасалдаггүй нь тэдний бас нэг онцлог.
Мөн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой төрийн бус, улс төрийн ашиг сонирхлыг агуулаагүй Эдийн засгийн хөгжлийн зөвлөл \ЭЗХЗ\ хэмээх байгууллагыг байгуулжээ. 1970-аад оноос хэрэгжүүлж эхэлсэн үеэр аж үйлдвэржүүлэх 10 жилийн хөтөлбөрийн үр дүнд ажилгүйдлийг бууруулж, үйлдвэрийн салбарын огцом өсөлтийг бий болгож чадлаа.
Гэхдээ тэр үед Сингапурын эдийн засаг сайжирч байсан ч цаашид тогтвортой байна гэсэн баталгаа алга байлаа. Аж үйлдвэржүүлэлтийн арван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед хоёр жилээс бусад хугацаанд байнгын тэмцэл хөдөлгөөн, эсэргүүцэл тулгарч байжээ.
Мөн тухайн үед Британий үлдээсэн цэргийн баазыг, тодорхой зориулалтаар ашиглахгүй л бол хог болж хоцрох байлаа. Иймээс засгийн газар аж үйлдвэр эрхлэгчид, эдийн засагчид, зөвлөх нарыг цуглуулан Ерөнхий Сайдын Ажлын албаны дэргэд Эдийн засгийн суурь бодлогын нэгжийг байгуулав. Энэ баг тэр даруйдаа Малтийг зорив. Учир нь жилийн өмнө Британийн цэргийн бааз Малтийг орхиж гарсан байж. Тус баг Малти хэрхэн Британий боомтыг цэргийн бус журмаар ашиглаж байгааг судлан, тэр даруй тэрхүү усан онгоц, боомтын өөрчлөлтийг хийсэн компаниудтай холбоо тогтоожээ. Засгийн газар цэргийн баазад ажиллаж байсан ажилчдыг /нийт 4000 хүн/ дахин сургах хөтөлбөр боловсруулж, ихэнхийг нь нягтлан бодох, усан онгоцны мэргэжлээр бэлтгэж эхлэв. ЭЗХЗ болон Боловсролын Яамтай хамтран ажилчдыг оройн цагаар болон амралтын өдрүүдээр аж үйлдвэрийн салбарын сургалтад хамруулж байжээ. Ийнхүү усан онгоц хийх, засварлахаар бэлтгэгдсэн хүний нөөц дараагийн арван жилийн авч явах гол нөөц хүч болж чаджээ. Цэргийн зориулалтай зүйлийг энгийн журмаар хэрэглэх технологийг сурч мэдснээр олон улсын техник технологийг судлах суралцах бас нэг шинэ ажил өрнөжээ.
Амжилтыг тодорхойлох нь
Хууль эрх зүй, аюулгүй байдал тэр ч бүү хэл хэрэглээний барааны нийлүүлэлтээр олон улсын хамтын нийгэмлэгээс ихээхэн хамааралтай улс орнуудын хувьд тэрхүү нийгэмлэг нэг л өдөр яваад өгнө гэдгийг хүлээлгүйгээр өөрөөсөө хамаарсан хөгжлийг бий болгох нь чухал гэдгийг Сингапурчууд харуулж чадсан юм. Гэтэл Филиппин улс Америкийн цэргийн хүчин гарсны дараа эдийн засаг, дипломат харилцаа, аюулгүй байдлын асуудлаа анхаарахын оронд хэт үндсэрхэг үзлийг дээгүүр тавьж үндэсний зөрчил тэмцэлд автагдсан юм. Тэд Америкийн цэргийн бааз Филиппинийн нутаг дэвсгэрт байрлсны төлбөр төлөх харилцан тохиролцоог умартан Ерөнхийлөгч Коразан Акуино “колонийн түүхэнд цэг тавих цаг хэдийнэ болжээ” хэмээн улс төрийн мэдэгдэл хийж, уг баазыг нэг жилийн дотор гарч явахыг шаардсан байна. Түүний шийдвэр улс төрийн хувьд дотооддоо нэр хүнд авчирсан ч улс орноо эдийн засгийн уналтад оруулсан юм.
Тэдний амжилт юу байв?
1. Сингапур туршлага судлах улс орноо өөрсдөө судалж сонгосон. Олон улсын хамтын нийгэмлэг, гадаад улстай харилцаа тогтоох, гадны төслийг хэрэгжүүлэхдээ юуны өмнө өөрсдөө чухам ямар асуудал дээр хэзээ зөвлөгөө авах хэрэгтэйгээ нарийн тодорхойлж чадсан тохиолдолд л хурдацтай хийгээд тогтвортой хөгжилд хүрч чадах юм гэдгийг Сингапур өөрийн туршлагаар харуулсан юм. Энэ хөгжлийн стратеги өнөө үед давамгайлж буй олон улсын уламжлалт зарчимтай нийцдэггүй.
2. Сингапур өөрийн улстай адил нөхцөлтэй орнуудын туршлагатай багаас чанартай туслалцаа авсан. Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Сингапур мэргэжилтнүүдээ гадны зөвлөхтэй хамт нэг баг болгож ажиллуулсан. Гадны мэргэжилтнүүд Сингапурт гадаадын хөрөнгө оруулагчтай холбоход л нилээд үүрэг рольтой байсан аж.
3. Төр улс дотоод дэмжлэгт дулдуйдан аюулгүй байдал, дотоод нөхцөл, эдийн засгийн асуудлаа дэс дараатайгаар шийдвэрлэж чадсан. Ихэнх судлаачид Сингапурын гол давуу тал “цэвэр эдийн засаг”-т тулгуурласан гэж үздэг. Энэ нь Сингапур батлан хамгаалалт, бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн амжилт, дотоод эв нэгдэл зэргийг өөр уялдаа холбоотой зорилго гэдгийг анзаарч чадсны илрэл юм. Энэ бол Сингапурын хөгжлийн философи.
Сингапурын жишээ нь ард түмний төлөө алсыг харсан эрх баригчидтай байхын чухлыг харуулдаг. Сингапурыг нэг намыг дэглэмтэй, бүрэн ардчилсан улс байж чадахгүй байна хэмээн шүүмжлэх нь бий. Хэдийгээр АХ-ий нам засгийн эрхийг барьсаар ирсэн нь улс орныг хөгжүүлэх шууд зорилго биш бөгөөд харин энэ зорилгод хүрэхэд бий болсон үр дагавар юм.
Түүнээс гадна төр яг хувьцаат компанийн дүрмээр ажилладаг. Төр бодлогоо албадаад ч хамаагүй хэрэгжүүлж болох ч төрийн бодлого хувь хүн бүрд хүлээн зөвшөөрөгдөж чадсан нөхцөлд л амжилтанд хүрнэ. Энэ л Сингапурын амжилтын нууц юм.
Ли Куан Ю “улс орны толгойд эх орныхоо хөгжлийг ургашлуулах чадварлаг чадалтай цөөн хэдэн хүмүүсээс илүү хэрэгтэй зүйл бий. Ард түмэн өөрөө өөрийгөө хүндэтгэсэн сэтгэлгээтэй байж нийлж, нэг үндэстэн болох хүсэл зориг дүүрэн байх хэрэгтэй. Ард түмэндээ сурч боловсорч, шургуу ажиллаж, бүтээлч байж, тэрний хэрээр шан харамжаа авч чадах хүчтэй нийгмийг байгуулж бататгах нь лидерийн үүрэг” гэж хэлжээ.

Bayrlaa goe niitlel bn
ReplyDelete