2010/10/29

ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ААВ БИШ . . . !

     Монголчууд бид эрт үеэс төрөө шүтэн, хаад, ихэс дээдсээ бурханчлан ер бусын гаралтай, ядаж л эхээс мэндлэхдээ ямар нэгэн далдын зөн билэг үзүүлсэн гэх цуу яриа гарган түүндээ биширч ирсэн. Энэхүү мухар сүсгийн үлдэгдэл ХХ зууны хүртэл амь бөхтэй оршсон бөгөөд сонгуулийн үеэр бас нэгэн пиар болон хаяа хэрэглэгддэг.

     Тэгвэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн гурван өндөрлөгөө өрхийн тэргүүн хэмээн нь элбэг боллоо. Тэднийг айлын ааваар төсөөлж, төлөөлүүлснээр ард түмний нэг хэсэг болох тэднийг шууд асран хамгаалагч эцгээ гэж эндүүрэх боллоо. Үүнийг нь зарим сонин хэвлэл улам хөөргөх юм. 

      Манай ихэнх улс төрчид ч ийм аавын дүрд чадварлаг тоглож, юм л бол “мөнгө өгнө”, “хувь хүрээтнэ” гэж хүүхдээ эрхлүүлж буй мэт ард түмэндээ хандсаар удлаа. Ерөнхийлөгч эсвэл ерөнхий бол сайд аав, сангийн сайд нь ээж, их хурлын дарга ухаантай өвөө, хууль зүйн сайд ууртай ах бол биш. Угтаа УИХ бол ард түмний төлөөлөл, засгийн газар бол тэр төлөөллийн томилсон удирдлагын баг буюу хамтлаг юм. УИХ ч өөрийн томилсон тэр багаа хянаж, шахаж, шалгаж байх үүрэгтэй.
 
    Гэтэл ерөнхийлөгч юу хийх ёстой гэж, парламентийн засаглалтай улс орны жишгээр бол тэр ард түмний эв нэгдэл, уламжлал, зан заншил, ёс суртахууны бэлэгдэл. Харин манай улсад ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогдсон цорын ганц дээд албан тушаалтан. Учир үүнд л байна. Зарим улс төр судлаачдын үздгээр Монгол улс нь хагас ерөнхийлөгчийн засаглалтай орон. Ингэж хэлэх бүр үндэстэй учир нь тэрбээр бусад парламентын засаглалтай орнуудын төрийн тэргүүнтэй харьцуулахад асар их эрх мэдэлтэй. Мөн өнгөрсөн туршлагаас харахад энэ суудалд суусан улс төрчийн хувийн лидерлэг шинжээс шалтгаалан хүч нөлөө нь ч өөр өөр байсан. 
     
     Эрхэм гишүүн Ж. Сүхбаатар хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай яриад, нэг их шуугиан тарьж чадалгүй, харин ч 76 авилагчийн тоог нэмж, төрийг данхайлгах нь гэсэн шүүмжлэлтэй тулснаар намжсан. Бидний бодлоор УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь Монгол дах парламентийн засаглалыг хүчирхэгжүүлэх цорын ганц алхам. Э.Бат-Үүл гишүүний хоёр танхимтай парламентын загвар манайхан шиг зиндаархах дуртай улсад төдий л тохирохгүй болов уу.
    
   Харин УИХ-ын гишүүдийн тоог 99 эсвэл 108 хүртэл нэмээд ерөнхийлөгчийг парламентээс сонгодог болговол яах бол. 1. УИХ-ын чанар, хүч нөлөө нэмэгдэж, ард түмний төлөөлөл улам бодиттой болох нь гарцаагүй. 2. Ганц гишүүний үнэ хүнд буурч, ганцаарчилсан тоглолт хийж,  хувийн эрх ашиг хөөж нам фракц солих, дамжихийн учир холбогдол багасна. 3. Засгийн газар болон УИХ хоорондын харилцан уялдаа ч сайжирна. Ерөнхийлөгчийг парламентээс сонгосноор түүний эрх мэдэл нэлээд буурч одоо буй олон томилгооны болон бусад эрхүүд нь ЗГ, УИХ-д очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрбээр зөвхөн бэлэгдлийн шинжтэй болно. Энэ нь ч ард олныг талцуулан, чирэгдүүлдэг дараалсан сонгуулиудыг арилгах том алхам бөгөөд төсөв мөнгөний хувьд ч хэмнэлттэй. Тэгээд ч дараа дараагийн ерөнхийлөгч хэн болсноос үл шалтгаалан шинээр сонгогдсон УИХ ажилдаа яаравчлан орж төрийн үйл ажиллагааны тасралтгүй чанарыг хадгалахад чухал тус нөлөөтэй. Өөрөөр хэлбэл ЗГ-ыг бүрдүүлэхэд ерөнхийлөгчтэй зөвшилцөх хэрэггүй болж, үүрэг гүйцэтгэгч гэсэн ойлголт үгүй болно. 
     
   Энд зарим хүмүүс нэг нам нь засгийн эрх авч, нөгөө нь ерөнхийлөгчийн суудлыг аваад бие биенээ хянах ухааны зүйл ярьдаг. Гэтэл энэ хүчний харилцаа, тэнцвэр бол зөвхөн засаглалын байгуулагууд дээр яригдах ёстой асуудал болохоос намуудын хүчний харилцаа гэсэн зүйл хаана ч байхгүй.
    
    Мэдээж энэ бүх шинэчлэлийг үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийнэ. Ингэснээр ард түмний амьдрал хоромхон зуур сайжирчихгүй. Манай улс төрчид бүгд л шахуу бид засгийн эрх авах юм бол танай өрх гэрийн амьдрал ёстой сэв хийгээд явчихна гэх. Энэ нь төрийг гэр бүлийн хэмжээгээр хараад байгаатай холбоотой. Яг л аав нь цалингаа аваад хүүдээ юм авч өгнө гэдэг шиг. Ард түмэн ч аавийн цалин хурдан буугаасай гээд л...
А.Энхбат  
Анкара хот.  2010 он 10 сар.     

3 comments:

  1. za da ih, ebteiheeeen sanaa baina shuu!!! gehdee bichij baigaa naizad maani jaahan uls toriin medleg medremj taaruu baih ym. mergejliin hun bol sain suraltsah, mergejliin bus bol mergejleeree l bichih zuitei gej naiz ni zobloh baina shu ho

    ReplyDelete
    Replies
    1. cự thú , cùng bài danh đệ tam là sơn lĩnh cự nhân cùng kim giáp cấm trùng . Trong đó chiến tranh cự thú có một khả năng nổi tiếng khắp thiên hạ là lực phòng ngự , cho dù là tử tinh bỉ mông trưởng thành hay thần thánh cự long cũng không thể so sánh được . Thân hình thật lớn , giống như một ngọn núi . Đơn giản mà nói , tam đại chủng tộc thú nhân mặc dù có những tòa thành kiên cố thật nhưng nếu có một chiến tranh cự thú thì không cần một binh chủng nào phối hợp , họ có thể dễ dàng công phá một thành tường . Cho nên chiến tranh cự thú còn có một danh xưng khác là ‘ kẻ phá hoại pháo đài ‘ . Nhưng khuyết điểm của bọn họ là lực lượng không được khỏe cho lắm . Đầu tiên là về tốc độ , tiếp đó là công kích chỉ có duy nhất một cách đơn giản . Chiến tranh cự thú chỉ biết công kích những kẻ trước mặt mà thôi .

      Diệp Âm Trúc kinh ngạc nói :
      - Chỉ có như vậy thì tại sao họ lại có thể đạt đến cấp bậc thần thú ?đồng tâm
      game mu
      cho thuê nhà trọ
      cho thuê phòng trọ
      nhac san cuc manh
      số điện thoại tư vấn pháp luật miễn phí
      văn phòng luật
      tổng đài tư vấn pháp luật
      dịch vụ thành lập công ty
      http://we-cooking.com/
      chém gió
      trung tâm tiếng anh

      Tử mỉm cười , đáp :
      - Nếu ngươi thực sự nhìn thấy chiến tranh cự thú , ngươi sẽ không có nghi vấn này . Lực phòng ngự của họ ngay cả ta cũng cảm thấy kinh khủng , đó là bất tử chiến thần , cho dù có là một tử tinh bỉ mông muốn giết chết một chiến tranh cự thú phải không ngừng công kích trong một tháng , may ra mới có thể

      Delete
  2. Их хурлын гишүүдийн тоог нэмнэ гэдэг ч арай дэндэнээь харин бүр багасгамаар байхад...

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)