Зөвлөлтийн үед түүний нэр «урвагч» гэсэн ойлголттой адил утгатай байсан юм. Улаан армийн хамгийн нэртэй жанжнуудын нэг 1942 оны зун бүслэлтэд орж, олзлогдсон билээ.
Улаан армийн дэслэгч генерал, дараа нь нацистын Германы зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байлдаж байсан Оросын чөлөөлөх армийн /ОЧА/ удирдагч болсон Андрей Власовын гэр музейг Нижегород мужийн Ломакино тосгонд байгуулах гэж байгаа ажээ. Саяхан Нижегородын хувиараа үйлдвэрлэл эрхлэгч нэг хүн генерал Власовын төрж, өссөн модон байшинг түүний холын садан, 85 настай тэтгэврийн эмээгээс худалдан авсан байна. Хэлцлийн дагуу энэ эмээ амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл энэ байшиндаа суух бөгөөд харин цаашид энд музей байгуулах ажээ.
Нууцаар илгээсэн тагнуулч
- Генерал Власов музей байгуулахаар гавьяатай хүн гэдэгт итгэлтэй байна уу? гэж энэ арга хэмжээг санаачлагчаас асуусан байна.
- Хэзээ нэгэн цагт архивын материалуудыг ил гаргаж, хаалттай болсон шүүх хурлын материалыг зарлахаар бид бүх үнэнийг мэдэж авна. Гэхдээ генерал Власовыг эцсийн бүлэгт юу ч гэж үзлээ гэсэн, тэр Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн дэх гарамгай хүн бөгөөд түүний амьдралтай холбоотой бүхэн хүмүүст сонирхолтой байх болно.
Зөвлөлтийн үед түүний нэр «урвагч» гэсэн ойлголттой адил утгатай байсан юм. Улаан армийн хамгийн нэртэй жанжнуудын нэг 1942 оны зун бүслэлтэд орж, олзлогдсон билээ.
Удалгүй Власов Оросын чөлөөлөх армийг тэргүүлсэн юм. 1945 оны тавдугаар сард ОЧА-ийн дивизүүд олзлогдож: «Смерш»-ийн отрядууд власовынхныг буудан алж, харин америкчууд тэднийг ЗСБНХУ-д шилжүүлэн өгчээ. ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегиос оноосон ялын дагуу ОЧА-ийн 11 генерал, түүний дотор Власовыг 1946 онд дүүжлэн хороосон байна.
Урьдын цагт «цорын ганц үнэн» үзэл бодол сонсогдож, харин бусад санаа бодол ерөөс сонгсогддоггүй байжээ. Харин Власовыг яг адилхан буруушааж байгаагүй түүний төрөл төрөгсөд, нэг нутгийнхан байсан байна.

Генерал Власов урвагч байгаагүй, харин маш сайтар нууцлагдсан тагнуулч байсан гэсэн хувилбар Ломакино тосгоныхны дунд их таржээ.
Сталин Власовыг зоригтой, ухаалаг жанжин гэж өндөр үнэлж байсан билээ. Тэр авъяаслаг жанжинд Лениний одонг өөрөө гардуулж өгч байжээ. 1938 онд Сталины зөвшөөрснөөр Власовыг (тэгэхэд хурандаа байсан) Хятад руу генералиссимус Чан Кайшигийн цэргийн зөвлөхөөр томилон явуулсан байна. Хилийн чанадад гадаадын тусгай албадынхан харьцаж байсан Зөвлөлтийн тагнуулчдыг буцаж ирэхлээр нь тагнуул хийсэн хэмээн буруутгаж, ГУЛАГ-т явуулдаг байсан юм. Харин Власовт ийм явдал тохиолдоогүй бөгөөд хэлмэгдүүлэлтэд өртөх нь бүү хэл, харин дахин тушаал дэвшсэн байна.
Генерал Власов бүслэгдсэн Киевээс гарч, фашистуудын ар талыг дамжин өөрийнхөн дээрээ ирсний дараа Дээд ерөнхий командлагч түүнд 20 дугаар армийг удирдахыг даалгажээ. Ердөө 15 танктай байсан түүний дайчид германчуудыг Солнечногорск хотоос цохин гаргаж, баруун тийш нэг зуун километр ахисан байна. Тэгэхэд Андрей Власовыг Москваг аврагч гэж нэрлэж байсан юм.

1942 онд Сталин бүслэгдсэн Ленинградын ойролцоо «мухардсан» Волховын фронтын цохилтын хоёрдугаар армийг тэргүүлэх шинэ үүрэгт ажлыг Власовт даалгажээ. Үүний зэрэгцээ дэслэгч генерал фронт командлагчийн орлогч болсон байна. Түүнийг шинэ газарт Берия, Ворошилов хоёр хүргэж иржээ. «Власов бол Штирлиц мөн» гэсэн хувилбарыг баримтлагчдын хувьд энэ нь «урвагч генералын» онцгой бүрэн эрхийг харуулсан баримт юм.
Власов нацистын цэргийн жанжнуудтай тийм ч сайн харилцаатай байгаагүй бөгөөд фашистуудын бодлогыг нэг бус удаа шүүмжилж (жишээ нь энгийн иргэдийн амь насыг бүрэлгэж, еврейчүүдийг хүйс тэмтэрч байсныг буруушааж байжээ), Германы цэргийн дүрэмт хувцас өмсдөггүй, «сталины» френчийг илүүд үзэж байсан байна. Харин генерал Власовыг америкчууд Зөвлөлтийн холбоотнуудад шилжүүлэн өгөх үед түүний энгэрийн халаасанд германчуудад алба хаасан гурван жилд хадгалагдаж үлдсэн Бүх Оросын коммунист /большевикуудын/ намын батлах, Улаан армийн захирагчийн тооцооны дэвтэр байсан гэдэг.

Власовчуудын анги нэгтгэлүүд Улаан армийг эсэргүүцэгчид байгаагүй байна. Тэд гол нь баруун фронтуудад холбоотнууд... болон нацистуудтай тулалдаж, Прага хотыг чөлөөлсөн юм.
Власовыг урвасан хэмээн Зөвлөлтийн хэвлэлээр зарласны дараа түүний төрөл төрөгсөд хэлмэгдүүлэлтэд өртөөгүй байна. Анхны гэргий болон хойд эх нь хэсэгхэн хугацаанд л шоронд суужээ. Бусад бүх төрөл төрөгсөд, энэ нь дайны үед гурван зуун айлтай байсан Ломакино тосгоныхныг бараг бүгдийг хөндөөгүй байна. Хүүгийнхээ шившигт явдалд сэтгэл санаагаар унаж, удалгүй нас барсан эцгийг нь ч баривчлаагүй ажээ.
Өөр хүнийг дүүжлэн хороосон юм биш биз?
Хэвлэлд мэдээлснээр, Власовыг үнэхээр цаазласан уу?
Генералын ачийнх нь ач охин Нина Строева болон генерал Власовын хувьд хамаатан нь болох домогт нисэгч Александр Покрышкины хэлсэн үгийг Строева нутгийнхандаа дуулгажээ. ЗХУ-ын гурван удаагийн баатар Покрышкин Адрей Власовыг сайн мэддэг байсан байна. Тэр ялыг ёсоор болгоход байлцсан бөгөөд Власов гэсэн нэрээр намхан нуруутай өөр нэгэн эрийг цаазласан хэмээн нотлож байжээ. Гэтэл генерал том биетэй, бараг хоёр метр өндөр хүн байсан байна.
Власовын анхны гэргийн хамаатан Ломакино тосгоны оршин суугч 72 настай Роман Коннов Алс Дорнодод охин дээрээ байнга очдог байсан нэг тосгоны Петр Рябинины юу ярьсныг дурсан өгүүлжээ. Нэг удаа 1960-аад онд Власов аккордеон хөгжим барьсаар клубын тайзнаа гарсан иржээ. Петр тэсэлгүй «Андрей!, би Ломакино тосгоных» гэж хашгирчээ. Жүжигчин санаа нь зовсон ч юмуу, нүүр нь цайгаад, хөшигний цаагуур ороод явчихсан байна.
Гэвч ийм нотолгоо нь генералын хувь тавилан, түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өөрөөр авч үзэхэд хангалттай биш нь мэдээж.

Нижегородын улсын их сургуулийн эх орны орчин үеийн түүхэн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор профессор Владимир Белоус:
- Цэргийн тангаргаасаа няцаж, Улаан армийн эсрэг байлдаж байсан хүн болох Власовыг шүүлгүйгээр буудан алах ёстой байсан юм. Тэр үнэхээрийн урвагч.
Бүх нийтийн түүхийн хүрээлэнгийн дайн, геополитикийн түүхийн тасгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Юрий Никифоров:
- Генерал Власовыг урвагч гэж үздэггүй нэг ч буурьтай түүхч байхгүй. Власов Зөвлөлтийн тагнуулч байсныг нотолсон ганц ч баримтын мэдэхгүй юм.

Я.Сүхбаатар
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл