2010/10/09

ДЭЛХИЙД ЗАРТАЙ ШОРОНГУУД

Гуантанамогийн цэргийн бааз бvхий шорон
…АНУ энэхvv цэргийн баазыг 1898 онд болсон испани-америкийн дайны vеэр тэнгисийн
 цэргийн бааз хэлбэрээр ашиглаж эхэлснээс хойш мэдэлдээ байлгаж байгаа. Энэхvv цэргийн бааз нь шоронгийн зориулалтаар ашиглагддаг. Хамгийн сvvлд цэрэг дайны зориулалтаар тvрээслэх тухай шинэчилсэн гэрээг 1934 онд хийжээ. 50 хєлєг онгоц, 1500 цэргийн албан хаагч эндхийн “эзэн”...


Гуантанамод 2002.01 сараас эхлэн олон улсад зартай террористуудыг “хадгалж” эхэлсэн байна. Хамгийн анх Афганистанаас талибаны 20 дайчин энд хvргэгдэн иржээ. Тэгтэл 2002-2006 оны хооронд энд “vйлчлvvлэгч” гадаадынханы тоо 750 болтлоо єссєн бол тэд зєвхєн Афганистан, Иракаас л ирсэн байх юм. “Аль Каида”, “Талибан”-ы дайчид… Оросын хоёр иргэн ч бий. Бусад нь Саудын Арабын 132, Афганистаны 125, Йемений 107 хvн. Гэхдээ энэ хугацаанд тэднээс 250 нь суллагдаж эх орондоо хvргэгдсэн байна. Одоогоор уг шоронд 490 хvн хоригдож байгаа аж. Энд хоригдож байгаа ялтан гууд нь цэргийн гэмт хэрэгтэн, алуурчин гэдэг утгаараа єндєр хараа хяналт, онцгой дэглэмд ялаа эдэлдэг байна.

Иракийн Абу-Грейб… /араб. أبو غريب /
Багдадаас баруун зvгт 20 км-т орших Абу Грейб хотод байрладаг тус улсын хамгийн том бас хамгийн чанга дэглэмтэй шорон. Иракийн экс-удирдагч агсан Саддам Хуссейний шууд мэдлийн шорон ч гэдэг. Харин Америкчууд тус улсад хараа хяналтаа тогтоосноор хойш иракийн алан хядагчид, цэргийн гэмт хэрэгтнvvд тэндхийн “vйлчлvvлэгч” болоод байгаа. 1984 онд Саддамын тушаалаар уг шоронд хоригдож байсан дєрвєн мянган хvнийг цаазалсан. Тухайн vед Иракийн аюулаас хамгаалах тусгай албыг толгойлж байсан Саддам Камель улс тєрийн хоригдлудыг цаазлах ажилд биечлэн оролцдог байжээ. Хоригдлуудыг гадаад ерєнтцєєс бvрэн тусгайрласан байдаг байв. Персийн булангийн дайны vеэр Абу Грейбд Америкийн олзны цэргvvдийг хорьж, зэрлэгээр тамладаг байсан юм. Харин 2006.03.09-нд Америкийн цэргийн удирдлага тус шоронг хаах шийдвэр гарган тэнд байсан хоригдлуудыг Иракийн бусад шоронгууд руу илгээсэн байна. Харин тэр оныхоо есєн сард шоронг Иракийн засгийн газрын мэдэлд бvрэн шилжvvлсэн аж. АНУ-ын цэргийн албан хаагчид хоригдлуудтай зvй бусаар харьцаж байгаа ихэнх гэрэл зураг, бичлэг энэ шоронд хийгдсэн юм. Vvнтэй холбоотой 12 цэргийн албан хаагч буруутгагдан шийтгэлээ хvлээгээд байгаа.
“Домогт” Алькатрас…
…Энэхvv The Rock буюу “хад” хэмээгддэг Алькатрас арал Калифорнийн Сан-Францискод оршдог. Уг арал дээрх цэргийн шоронд оргон зайлах єндєр магадлалтай онц хvнд хэрэг vйлдсэн гэмт хэрэгтнvvдийг хорьдог байлаа. Харин одоо бол Алькатрас нь музей болоод байга билээ...
Аралыг нээснээс хойш буюу 1861 оноос тус арал дээр Америкийн анхны иргэний дайны vеэр бvх мужаас ирсэн цэргийн олзлогдогсдыг авчран хорьж байсан бол 1898 онд испани-америкийн дайны vед хоригдлуудын тоо 26-аас 450 болтлоо єссєн байна. Харин 1906 онд хотын бараг ихэнх хэсгийн сvйтгэсэн газар хєдлєлт Сан-Францискод болох vеэр аюулгvй байдлыг хангах vvднээс бусад тєрлийн гэмт хэрэгтнvvдийг арал дээр олноор шилжvvлэн авчирч байв. Харин 1920 он гэхэд арал дээр гурван давхар шоронгийн барилга барьж дууссан бєгєєд нэг сул єрєє vлдээгvй гэдэг. Маш хатуу чанга дэглэм vйлчилж байсан уг шоронд 1920 оны сvvлээс дэглэмийг бууруулж бейсболын талбай байгуулж бvр хоригдлуудыг хувцас хэрэглэлтэй ч болгож. Баасан гарагийн vдэш болгон хоригдлуудын дунд бооцоотой боксийн тэмцээн зохион байгуулдаг болсон гэдэг. Уг тэмцээнийг vзэхээр Сан-Францоско хотоос ч зочид ирдэг болжээ. Гэвч 1934 онд Америкийн Батлан хамгаалах яам уг шоронг маш их зардал єртєгтэй хэмээн vзээд хаах шийдвэрийг гаргасан байлаа. Гэтэл 1920-1930-аад оны их хямралын vеэр зохион байгуулалтай гэм хэргийн бvлэглэл тус улсад асар ихээр бий болж зэвсэгийн наймаа, архины хууль бус худалдаа газар авч эхэлжээ. Томоохон мафийн бvлэглэлvvд эрх мэдлийн тєлєє дайн зарласнаар энгийн иргэдийн амгалан тайван байдал бvр амь насанд ч ноцтой аюул тулгарч эхэлсэн юм. Гангстерууд бараг бvх хотын эрх мэдлийг гартаа авахыг санаархаж байсан цаг vе.
Иймээс тэдний эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахын тулд засгийн газар Алькатрасыг эргэн нээж ингэхдээ холбооны шоронгийн чиглэлээр vйл ажиллагааг явуулахаар болжээ. Гэмт хэрэгтнvvдийг шийтгэх, хашраах гол аргын нэг нь энэ байлаа. Ингээд шинэ Холбооны шоронгийн захирагч Санфорд Бэйтс, ерєнхий прокурор Гомер Каммингс, Роберт Берж нар шоронг шинэчлэх, хамгаалалтыг єндєржvvлэх, барилгын бvтэцийг сайжруулах тєсєл дээр ажиллаж эхэлжээ. Vvний vр дvнд зєвхєн барилгын суурийг vлдээгээд vлдсэнийг нь шинээр сэргээн барьсан байна. 1934 оны дєрвєн сард цоо шинэ єнгє тєрхтэй алдарт шорон “vйлчлvvлэгчдээ” хvлээн авахад бэлэн болоод байв. Камер бvр цахилгаан гvйдэл бvхий хаалга хаалттай, бvх цонх тємєрлєсєн, зэвсэгийн бvхэл бvтэн складтай болоод байв. Хоолны зааланд байнга зодоон гардаг тул тусгай хий цацах хоолой байрлуулж, харуулын цамхагийн хамгийн хэрэгтэй гэсэн газар бvрт босгосон байна. Бvх хаалганууд цахилгаан удирлагаар онгойж хаагдана. 600 камерыг В,С,Д гэсэн блокт хуваав. Ингээд эргэн тойрон хvв хvйтэн далайн усаар хvрээлдсэн Алькатрас буюу Холбооны шорон ажлаа эхлvvлжээ.
Алькатрасийн хоригдлууд шvvхээс ял авдаггvй. Тэд зєвхєн Америкт онц аюултайд тооцогддог хоригдлууд бусад шоронгоос ирнэ. Хэн ч Алькатрасыг єєрийн дураар сонгох эрхгvй, бас хугацаанаасаа ємнє гарах боломжгvй. Гэхдээ хоригдлуудад бага зэрэг эрх бий. Камерт нэг нэгээрээ байх, хоол, ус, хувцасаар хангагдах, эмнэлгийн тусламж хvртэх гээд... Харин хувийн эд зvйлс гэж юу ч байлгах ёсгvй. Шоронгийн номын сан тэдэнд байнга vйлчилнэ. Ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ном сонин харин онц хориотой. Захидалыг нь шоронгийн захирагч єєрєє биечлэн уншиж шалгана. Шаардлагатай бол vг єгvvлбэрийг хасаж болдог. Ноцтой хvнд гэмт хэрэг vйлдсэн ганстерууд бvгд энд цаазлагдсан. Шоронгийн дvрэм зєрчсєн этгээдvvд барилгын зvvн хэсэгт байх тусгай камерт хориглдох болдог. Бие засах газар нь гэж зvгээр нэг нvх. Дээгvvрээ огт хувцас ємсєхгvй. Маш хvйтэн, ямар ч гэрэлгvй тас харанхуй єрєє. Хаалганы доод талд хоол оруулж єгдєг ганц л нvх байна. Ихэнх тохиолдолд тэнд 2-3 хонуулна. Хэдийгээр хvйтэн байлаа ч гэсэн зєвхєн шєнє болоход дэвсэх матрас єгдєг байжээ. Хамгийн дээд зэргийн шийтгэл нь энэ байлаа. Хоригдлууд vvнээс болон галзуурч эсвэл vхлийн євчин тусдаг байсан аж.
Харин 1963.03.21-нд шоронг дахин хаажээ. Арал дээр хоригдож байгаа хvмvvст маш их хєрєнгє мєнгє зарцуулж байжээ. Тэгээд ч шоронд засвар хийхэд наад зах нь 3-5 сая доллар шаардлагатай болоод байв. Хаагдсанаас хойш аралыг цашид ямар зориулалтаар ашиглах талаар олон санал гарч байсан гэдэг. Гэтэл 1969 онд индианчуудын хэд хэдэн омгийнхон арал дээр суурших болж барилгууд тэдний орон гэр болж эхэлсэн байна. Тэд ил гал тvлэх болсноор тєв байр, шоронгийн камерууд, харгалзагч нарын орон гэр багагvй сvйдэж эхэлжээ. Гэвч индианчууд арал дээр тийм ч их удаан оршин суурьшсангvй. 1971 онд Америкийн засгийн газрын шийдвэрээр тэднийг аралаас хєєн зайлуулжээ. Индианчуудын барилгын ханан дээр зурсан зураг, vлдээсэн ул мєрийг одоо ч харж болно. Ингээд 1971 оноос аралыг “Алтан хаалга” хэмээх амралтын зугаалгын бvс болгосон билээ. Энэ ч утгаараа 1973 онд цуулчдад зориулан Алькатрас vvд хаалгаа нээснээс хойш єнєєг хvртэл жилдэ ойролцоогоор сая орчим хvн домогт газарт ирж сонирхдог ажээ.

Р.Слава

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)