2010/10/09

XXI ЗУУНЫ ХААЛТТАЙ ЕРТӨНЦ

Төвдийн асуудал дахин хурцдана-
“Нью-Йорк Таймс” сонины өнгөрсөн сарын 19-ний өдрийн дугаарт "Төвдүүдийг дахин эсэргүүцэл илэрхийлэхээс сэргийлэн Хятадын эрх баригчид цэргийн хүчээ зузаатгасан байна" гэсэн нийтлэл хэвлэгджээ.
Хоёрдугаар сарын 15-ны өдөр Эрх чөлөөт Төвдүүд нийгэмлэгийн Литанг гэгч эсэргүүцлийн хөдөлгөөнийг санаачилсан аж. Мөн 37 настай Лобсанг Лундап хэмээх нэгэн лам Далай ламыг тус хөдөлгөөнд оролцохыг уриалсан лоозонг гудамжны буланд хадсан байна. Харин маргааш нь зуу гаруй лам нар, баривчлагдсан 20 шахам лам нарыг суллахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Хөдөлгөөний талаарх мэдээллийг мессежээр болон и-мейлээр цацсан ажээ.


Хэдэн сарын өмнөөс тус эсэргүүцлийн хөдөлгөөн залуу төвдүүдийн дунд дэгдэж эхэлсэн бөгөөд хөдөлгөөнд гадаадын тэр дундаа Энэтхэгийн Драмсалагийн төвд иргэд нэгдсэн байна. Харин мягмар гаригт Засгийн газраас дэлгүүр болон зочид буудлыг гурав хоногийн турш хаалгаа барь гэсэн шийдвэрийг гаргасан юм. Энэ тухай мэдээллийг тэндэхийн оршин суугч утсаар мэдээлсэн байна. Утсаар мэдээлэл өгсөн залуухан бүсгүй хэлэхдээ: "Ямар ч дэлгүүр хоршоо ажиллахгүй байгаа. Хүмүүс гэрээсээ гарч зориглохгүй байна" гэжээ. Харин орон нутгийн аюулгүй албаны ажилтан энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Төвдүүдийг цагаан сарын баяраа тэмдэглэхийг хоригложээ
Удахгүй цагаан сарын баяр болох гэж байхад манай урд хөрш Хятадад Төвдүүд энэ баярыг ядруухан л тэмдэглэх аж. Төвдийн нэгэн блогч "Төвдийн соёлтой харилцана гэдэг хамгийн хэцүү зүйл болоод байна. Үхэж ч мэдэхээр ийм хэцүү үед бид яаж ч баяр тэмдэглэх вэ?" гэж бичсэнээс үзвэл Төвдийн асуудал их л хүндхэн байгаа нь илэрхий.
Тэд ирэх лхагва гаригт эхлэx cap шинийн баяраар өнгөрөгч оны гуравдугаар сард болсон бослогын үеэр амь эрсэдсэн, шоронд хоригдож, тарчлаан зовоогдсон олон мянган хүний хойноос дурсгалыг нь хүндэтгэн гашуудлаа илэрхийлэхээр зэхэж байжээ. Үүнийг нь Хятадын эрх баригчид мэдээд тус хөдөлгөөнийг зогсоохын тулд зарим хотуудад онц байдал зарлаад байгаа юм байна. Төвдүүд ихээр суурьшдаг Гансу мужийн Лхаса, Циахэ хотуудад цэрэг армийн хүчийг нэмэгдүүлсэн байна. Мөн Гансу, Сичуань зэрэг нэлээд хэдэн мужийн олон арван сүм хийд энэ долоо хоногт хаалгаа барихад хүрчээ. Бослого дэгдээсэн хэмээн 400 гаруй лам баривчлагдсан боловч тэд нарын ганц нь ч эргэж ирээгүйн улмаас ийм нөхцөл байдалд хүрсэн байна.
Өнгөрөгч оны гуравдугаар сард Лхасад болсон Төвдийн бослогын үеэр үүсээд байсан үймээнийг номхотгох гэж доод тал нь 18 хүн амь үрэгдэж нэг цагдаагийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн тухай Цинхуа агентлагаас мэдээлж байсан билээ. Мөн бусад бүс нутгуудад 100 орчим Төвд иргэд амь үрэгдсэн билээ.
Хятадын эрх баригчид Төвдүүдийн асуудлын нуун дарагдуулж байна
Төвдийн нийслэл Лхасад гадаадын сэтгүүлчдийг нэвтрэхийг Засгийн газраас хориглосон байна. Өнгөрсөн долоо хоногт Хятадын гадаад хэргийн яамны сайд хэлэхдээ: "Төвдийн асуудал тогтвортой байгаа" гэж хэлсэн бол Лхаса дахь нэгэн ламтай утсаар холбогдож авсан мэдээлэлд “Гудамжинд маш их цэрэг, зэвсэглэсэн цагдаа нар байна" гэсэн байна. Өнгөрсөн онд олон мянган лам нар баривчлагдаад явсан боловч өдийг хүртэл тэдний нэг нь ч буцаж ирээгүйгээр барахгүй ямар ч сураг чимээ байхгүй байгаа юм байна.
Ирэх сард Далай ламын 50 насны ойгоор түүнийг Энэтхэгээс буцаж ирсний дараа Хятадын хяналт захиргаадалтын эсрэг хөдөлгөөн дэгдэхээс Хятадын Засгийн газар болгоомжилж байгаа юм байна. Далай лам Төвдийн автономитыг хамгаалахаар тэмцэж байгаа залуусыг дэмжиж байна. Хятадын Засгийн газар түүнийг "хоёр нүүртэй" гэж гутаан доромжилж феодалын үлдэгдэл хэмээн буруушаасан байна. Засгийн газраас гуравдугаар сарын 28-ныг боолчлолыг чөлөөлөх өдөр болгон тунхагласан нь олон мянган Төвдүүдийн дургүйцлийг хүргээд байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Хятадад айлчлахдаа Төвдийн эрх чөлөөний асуудлын талаар хөндөж ярилцсан билээ.
Төвдийн үнэн байдалтай танилцахыг хүссэн гадаадын жуулчдад тэдний соёлын төв болсон Лхасад нэвтрэхийг хориглоод жил гаруй болж байгаа боловч хоёрдугаар сарын эхээр Францын хоёр сэтгүүлчид Хятадад байгаа энэ нөхцөл байдлын талаар олж илрүүлсэн байна. Тэдний олж харснаар бол Төвдийн нийслэлд буу зэвсэг барьсан цэрэг цагдаа хаа сайгүй байсан байна. Тэд хар цэргийн хувцастай, хамгаалалтын малгайтай, бүрэн зэвсэглэсэн байжээ. Хятадын баруун хэсгийн бүс нутаг болох Тонгренд байдал бас хурцадмал байгаа талаар нутгийн иргэд мэдээлж байна. Тэндэхийн хамгаалалт шөнийн цагаар улам чангардаг ажээ. Ийнхүү Төвдийн ард иргэд cap шинийнхээ баяраар буу барьсан цэрэг, цагдаагийнхантай золголт хийх бололтой.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)