Энэ долоо хоногийн тоймоор “цэвэр” улс төрийн хүрээний гурван үйл явдлыг авч үзсэн болно.
Жирийн тагнуулчаас үндэсний баатар болсон нь
2003 онд Францаас Дамирангийн Энхбатыг гэгчийг УИХ-ын агсан С.Зоригийн хэрэгт холбогдуулан баривчлан шалгахаар улс орнуудын хил дамнан хулгайлсан хэрэг явдал тухайн үед шуугиан тарьж байлаа. Харин сүүлийн нэг сарын хугацаанд тэрхүү баривчилгааг гүйцэтгэх ажлын шугамаар гардан хэрэгжүүлсэн Б.Хурцыг 2010 оны 10 сарын 17-нд Английн Лондон хотод ажлын шугамаар очихтой зэрэгцэн энэ удаад өөрөө баривчлагдсантай холбоотой шуугиан Монголоор нэг өрнөв. Зарим нь бүр гурван цуврал нийтлэлээ ч зориулж харагдана лээ. Үүнтэй төстэй хэрэг явдал олон улсын хэмжээнд төдийгүй манай орны хувьд нэг бус гардаг ч Хурцыг баривчилсан нь улс төрийн хүрээнхний цаашлаад олон түмний “хурц” анхаарлыг татаж чадлаа. Энэ нь:
2003 онд Францаас Дамирангийн Энхбатыг гэгчийг УИХ-ын агсан С.Зоригийн хэрэгт холбогдуулан баривчлан шалгахаар улс орнуудын хил дамнан хулгайлсан хэрэг явдал тухайн үед шуугиан тарьж байлаа. Харин сүүлийн нэг сарын хугацаанд тэрхүү баривчилгааг гүйцэтгэх ажлын шугамаар гардан хэрэгжүүлсэн Б.Хурцыг 2010 оны 10 сарын 17-нд Английн Лондон хотод ажлын шугамаар очихтой зэрэгцэн энэ удаад өөрөө баривчлагдсантай холбоотой шуугиан Монголоор нэг өрнөв. Зарим нь бүр гурван цуврал нийтлэлээ ч зориулж харагдана лээ. Үүнтэй төстэй хэрэг явдал олон улсын хэмжээнд төдийгүй манай орны хувьд нэг бус гардаг ч Хурцыг баривчилсан нь улс төрийн хүрээнхний цаашлаад олон түмний “хурц” анхаарлыг татаж чадлаа. Энэ нь:
1. Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар томилогдоод удаагүй байгаа нөхрийг ийнхүү хэрэгт орооцолдсон нь томилсон ерөнхийлөгчийн хувьд төдийгүй төрийн томилгооны нэр хүндтэй холбоотой асуудал босч эхэлсэн;
2. Улс төрийн аллагаар өнгөрсөн нэр хүндтэй улс төрчийн үхлийн шалтгааныг эрж хайхтай холбоотой асуудал өнөөг хүртэл улс төрийн хүрээнхний төдийгүй олон нийтийн анхаарлын төвд хэвээр байгааг сануулж байгаа;
3. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол хоол болох дуулиан шуугиан буюу сенсаци болчих онцын сэдэв МАХН-ын нэр солихтой холбоотой хэлэлцүүлгээс өөр байгаагүй;
4. Эцэст нь тодорхой үйл явдлыг тойрон өөрсдийн улс төрийн ил далд ашиг сонирхол, байр сууриа илэрхийлэх, тэмцэх, дүрээ тодруулах, бусдын нэр хүндэд халдах зэрэг улс төрийн хүрээний ээлжит тоглолтын нэг “бай” болж чадахуйц асуудал байсантай холбоотой гэж үзэж байна.
Чухамдаа Б.Хурцын асуудал нь улс төрчид болон сэтгүүлчдийн таамаглаж, улс төржүүлээд байгаа шиг уул уурхайн ордтой холбоотой барьцаа хийгээд улс төрчдийн нэгийгээ шантаажлахаар зориуд нэр усыг нь харьд өгч баривчлуулах арга хэмжээ, Барууныхан дуулгавартай болгох санаагаа гүйцэлдүүлэх мэхийн аль ч биш гэж блог бичигч этгээд үзсэн болно.
Чухамдаа хэрэг явдал 2003 оноос хойш л бий болсон тэр л нөхцөл шалтгаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, тухайн үед тийнхүү баривчлах үйл ажиллагаа хууль бус, хийж болохгүй гэдгийг сануулсан барууны тусгай байгууллагын сануулгыг хэрэгжүүлээгүй, тусгай байгууллагын хамтын ажиллагааны далд зарчмыг зөрчсөн нэг монгол гүйцэтгэх ажилтныг тойрсон ялааны нисэлтийг манайхан зааны дэвэлт болгосноос өөр зүйл биш. Тэгээд тэдгээр нь монгол бас нас залуу хүмүүс болноо хүүхэн шуухантай холбогдоогүй байна гэж байх биш. Бүх алхмыг нь баримтуулж, дараа нь тэрхүү зургаараа таних үйл ажиллагаа явуулаад л бариад авсан хэрэг. Гэхдээ асуудлыг нааштай шийдэхэд дан ганц тусгай байгууллага төдийгүй улс төрийнхний оролцоо ч хүч хүрэхгүй талдаа болчих шиг боллоо. Гэхдээ харъя, үйл явдал цааш хэрхэн өрнөхийг...
Шинэ нэр, хуучин нам
Өнөөдөр бямба гараг. МАН-ын I (хуучнаар МАХН-ын XVI) их хурал өнөөдөр дуусна.
Шинэ нэр, хуучин нам
Өнөөдөр бямба гараг. МАН-ын I (хуучнаар МАХН-ын XVI) их хурал өнөөдөр дуусна.
Хурлаар шийдэгдэх зарчмын гол асуудал нь намын нэрээ сольж, үзэл баримтлалдаа засвар хийх, намын даргаа батламжлах гэсэн зорилгоо үндсэндээ хангачихлаа. Харин улс төр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр намын нэр, үзэл баримтлалаа солихтой холбоотой гарч ирэх үр дагаврын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж байна.
Шинээр нам байгуулах нөхцөл болох уу?
Шинээр нам байгуулах нөхцөл болох уу?
МАН нэр авснаар хуучин суурин дээр, эвсэл ерөөс эрх барих хоёр намын зарим лидерүүд санаа нэгдэн шинээр нам байгуулах сэдэл болно гэж нэг хэсэг нь үзэж байна.
Блогчны хувьд тийм зүйл болохгүй гэж таамаглаж байна. Дараах үндэслэлтэй.
• Товчхон зүйрлэвэл, нэгэндээ хайртай боловч хувь заяаны эрхээр салж хадамд гарсан залуу бүсгүй хоёр завдлыг ашиглан гялс хоорондоо сууж авах тухай санаа яваад байна. Гэхдээ ийм хувилбар бодит амьдрал дээр гарсан байлаа ч, нийлсэн хоёрыг ард олон хүлээн зөвшөөрөх явдал бараг л гардаггүй. Хүний муу, адгийн золигнууд гэсэн нэр авах тул хүний нүднээс хол явах нь дээр гэсэн сонголт үлдэнэ. Тэгэхээр засгийн эрхийн төлөө байнга тэмцдэг, олон түмний үнэлгээнд тулгуурладаг улс төрчдийн хувьд ийм алхам энэ бүр төвөгтэй асуудал руу түлхэнэ. Улс төрд байх үлдсэн хугацаанд насан туршдаа ганцаарчласан тоглолт хийсээр дуусах нь өөрийнх нь намтарт цөвтэй төдийгүй үр хүүхдэд нь халгаатай гэх аминчхан бодол уг алхам хийлгэхэд хүргэхгүй
• Нэгэнт тогтсон олон нийтийн санаа бодлыг дараагийн сонгуулиас өмнө амжиж рейтинг, орон нутгийг хамарсан намын тогтолцоо байгуулахад цаг хугацаа, хүн хүч, хөрөнгө мөнгөний маш том зардал шаардагдана. Энэ нь яг ҮШН АН-аас тасарч , улмаар юу ч үгүй хоцорсонтой адил хэрэг болно гэсэн үг. Тэгээд ч тийнхүү байгуулагдсан намын боловсон хүчнийг гол хоёр намд шахагдсан болон гологдмол нөхдүүд бүрдүүлснээр нэр хүнд нь улам шалдаа унахад хүрэхийг хэн ч урьдчилан тооцох боломжтой.
Намын нэр сольсноор сонгуульд ялах боломжоо алдах уу?
Магадгүй. Ёстой л тухайн нөхцөл байдалд хэрхэн зөв тоглохоос бүх зүйл шалтгаална. Гэхдээ л хийх ёстой алхам. Учир нь 90 оноос хойш төрсөн залуучууд сонгогчдын 70%-ийг бүрдүүлдэг учраас тэднийг өөртөө татах тодорхой үйл ажиллагаа нэр солихоос эхлэх нь зохистой гэж тооцсон байна. Энэхүү залуучууд асуудалд бодлого, ухамсрын үүднээс гэхээсээ илүүтэй домог хууч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шуугиан, сэтгэл хөдлөлдөө тулгуурлан асуудалд ханддаг. МАХН гэхээр ямар нэг тодорхой аргументгүйгээр зүгээр л “дургүй нь хүрээд” байдаг болчихсон нөхдүүд.
Ер нь сонгуулийн үеэр санал өгч буй сонгогчдын 20% нь л бодит асуудал, хандлагад тулгуурладаг болохоос үлдсэн ихэнх нь тухайн үеийн сэтгэл хөдлөл, далд ухамсарт суусан дүр дүрсээр л сонголтоо хийдэг. Тэрхүү далд ухамсрын нөлөөг л эрт орой хэзээ нэг цагт бөхлөх ажиллагаа хийх ёстой. Одоо хийхгүй бол дараа хоцроно гэсэн тооцоогоор нам нэрээ сольж байна. Ээлжит сонгууль хүртэлх 2 жилийн хугацаанд МАН гэдгийг хоногштол нь ухуулах үлдлээ.
Бүхэлдээ энэ удаагийн хурал МАН сонгуулийн бэлтгэлээ хангаж эхэлсний баталгаа бөгөөд үүгээрээ АН-аас илүү санаачлагатай, эрчтэй байгаагаа харуулаад зогсохгүй улс төрийн тавцанд шинэ тоглогчид, тэдний шинэ дүрэм үйлчилж эхэлснийг дамаа зарласан үйл явдал боллоо.
Шүүхийн шинэчлэл үү, шүүгчийн солио юу?
Энэ долоо хоногийн нэг содон үйл явдал бол Улсын Дээд шүүхийн дарга гэнэт ажлаа өгөх шийдвэр гарч, мөн гэнэтээр Ц.Зориг гэгч түүний оронд томилогдлоо.
Шүүхийн шинэчлэл үү, шүүгчийн солио юу?
Энэ долоо хоногийн нэг содон үйл явдал бол Улсын Дээд шүүхийн дарга гэнэт ажлаа өгөх шийдвэр гарч, мөн гэнэтээр Ц.Зориг гэгч түүний оронд томилогдлоо.
2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдоржоос иргэдийн хүлээж буй нэг гол асуудал бол хууль, шүүхийн тогтолцоонд бугласан авилгал, шудрага бус байдлыг халж, томоохон шинэчлэл хийх явдал юм. Гэвч уг амлалт янз бүрийн шалтгаанаар шийдтэй үр дүн үзүүлэхгүй байна. Мэдээж үүнд улс төрийн бүлэглэлүүдийн тэмцэл, сөргөлдөөн, хууль, эрх зүйн учир дутагдалтай байдал нөлөөлж буй ч гол нь асуудлыг системийн хувьд харж, задлан шинжлээд зогсохгүй бодлогын хувилбар дэвшүүлж чадахгүй байгаа хувь хүний чадвартай холбож ойлгох нь оновчтой юм.
Иймээс Ерөнхийлөгч маань хууль шүүхийн байгууллагын удирдлага, албан хаагчдыг солих байдлаар асуудлыг шийдвэр хувилбарыг эрчимтэй сонгож, хэрэгжүүлж эхэллээ. Ийнхүү өөрийн хүнээр хууль шүүхийнхнийг бүрдүүлдэг аргаас цоо шинэ зүйл биш бөгөөд энэ нь шүүхийн шинэчлэлийн хувьд ахицтай алхам болж чадахгүй төдийгүй өмнөх ерөнхийлөгчдийн удамшлын өвчинг авснаас цааш хэтрэхгүй нь гэж бодоход хүргэж байна.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл