2010/11/05

ЗАСГИЙН ЭРХ АРДЧИЛСАН НАМД...

Монгол ардын хувьсгалт нам  XXVI их хурлаараа нэрээ сольж Монгол ардын нам болов. Энэ их хурал бол МАХН-ын сүүлчийн их хурал, мөн МАН-ын анхны их хурал. Ингээд эрх барьж буй нам маань үгүй болж түүний оронд шинэ нам үүсэн байгуулагдав.

Хэдий хуучин нэрээ сэргээж байгаа ч энэ нам (МАН) дээд шүүхэд бүртгүүлж байж хүчин төгөлдөр улс төрийн хүчин болох ёстой. Харин одоо засгийн эрх АН-д байна гэж үзэж бүрэн боломжтой ч хуулинд УИХ-д олонхийн суудал авсан нам засгийн эрх барина гэсэн заалт бий. Гэтэл АН УИХ-д олонхийн суудал авч чадаагүй.

Гэхдээ одоогийн цаг үе, нөхцөл байдлын үүднээс харвал яг одоо  засгийн эрх АН-ын мэдэлд байна. Тэдний энэхүү эрх мэдэл МАН дээд шүүхэд бүртгүүлснээр дуусах болой.

Энэ асуудлыг цааш нь нарийн харвал сонин содон олон асуудлыг төрүүлж мэдэх юм.
А. Энхбат Анкара 2010. 11. 05 

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)