2010/11/27

ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛ: 2010 оны 11 сарын 22-27


Бид баяжаад байна уу өрөнд ороод байна уу? Та юу гэж бодож байна?


Монгол улсын 2011 оны төсвийн төсөл батлагдав
Зарлага нь орлогоосоо ямагт давж байдаг улс төрийн үзэгдлийг улсын төсөв гэнэ...


                                                    2009 он                       2010 он                    2011 он
1.Нийт орлого                          1,847.794                    2,426.8                            3,304.6

2.Зарлага                                 2,200.942                    2,785.4                            4,084.1

3.Алдагдал                                   353.1                           358.6                           779.5

4.Алдагдлын ДНБ-д эзлэх хувь    6.1%                            5.0%                           9.9%

5.Зэсийн үнийг тооцсон нь             3400$                          5148$                        8900$

(Жич: мөнгөн дүнг тэрбум төгрөгөөр тооцов)

За ингээд ирэх онд төр засаг бодлого, үйл ажиллагаагаа явуулж, ард биднийгээ “ивээх” мөнгө санхүүгээ ямар ч гэсэн тооцоодохов. 3 жилийн нийт мөнгөн дүнг харьцуулахаар бид баяжаад ч байгаа юм шиг, зарлагыг нь харахаар өөрийгөө хуураад ч байгаа юм шиг, алдагдлыг нь үзэхээр өрөнд улам бүр шигдээд ч байгаа юм шиг, зэсийн үнийн тооцоо нь азанд найдаад ч байгаа юм шиг харагдаад байх юм. 

2011 оны төсөвт иргэн бүрт “төрийн хишиг” хэмээн сар бүр 21000 төгрөг өгөхөөр болсон нь урьд оны төсвүүдээсээ онцлог. Энэ нь ч нилээн жин дарж байгаа бөгөөд ирээдүйд олох байгалийн баялгаас урьдчилан зээлэх байдлаар санг нь бүрдүүлэх аж. Ухаандаа 2 нам сонгуулийн амлалтдаа бантаад, ирээдүйгээс мөнгө зээлж бидэнд урьдчилан тараах мундаг санаа сэджээ. Мэдээж зүгээр тараах мөнгөө гадаадаас зээл тусламжаар авалтай биш. “Яг өгч харагдана” гэдгээ тэд бас ойлгоод байгаа юм хуна. Мөн бэлнээр авч ч болно, бэлэн бусаар авч ч болно гэсэн “боломж”-ийн 2 хувилбар дэвшүүлээд байгаа. Шулуухан хэлэхэд ихэнх иргэд маань бэлнээр л авах байх даа. Бэлэн мөнгөний байнгын гачигдалтай ядуу өрхүүд, оюутнууд, малчид, тэтгэврийнхэн, орон нутгийн төсвийн ажилтнууд, төрд итгэдэггүй хувийн секторын жижиг бизнес эрхлэгчид, УБ-ын гэр хорооллынхон гээд тооцохоор үндсэндээ манай гол массыг эзлээд явчихна.
 
Шууд л бэлэн бусаар олгох тухай заалт оруулчихгүй хачин бөөрөнхий юм шийдэж байх гэж...
 
Ер нь олон түмэнд Монголын төр төсвөө хэрхэн тооцож, бүрдүүлж, дараагаар нь бодит амьдралтайгаа хэрхэн давхац нийцдэг талаар “хөөрхөн судалгаа” хийж хүргэвэл их сонирхолтой зүйлүүд анзаарч болох юм байна лээ. Даана ч манай статистикийн газрын сар бүр гаргадаг нийгэм эдийн засгийн үзүүлэлт нь албархаг, махан тоо зоосноос өөр зүйл байдаггүй нь хол хөндий сонсогддог. Тухайлбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ДНБ тэд, үхэл, нялхсын эндэгдэл төдөн хувиар өсөв буурав, хэрэглээний сагсанд дахь бараа бүтээгдэхүүний жин энэ тэр гэсэн өөрсдөө ойлгодог ч жирийн иргэдийн хувьд "үхмэл" ойлголтууд хэрэглэдэг нь төр тааруу бодлогоо нуух мэх юм шиг, эсвэл ойлгох нэг нь ойлгоод, “мэдрэл муутай” хэсэгт нь мундаг тоо боддогоо гайхуулаад ч байгаа юм шиг. 

Эсвэл статистик махан тоогоо зоож, эдийн засагч нийтлэлчид нь хүний хэлээр хөрвүүлэх ёстой юм болов уу?      

1 comment:

  1. ene too osoh baihaa. Yaagaad gevel tosviin aldagdal aimaar bolno. Ene jiliin tosov 1990-eed onyi yamaachin baagii naryin nargia shig l yum bolj baina.

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)