- фельетон -

Анхандаа ч шууд “бидний явах чин шударга чиг болбосу жам ёсны хөгжлийн зам болох ардчилал мөн” энэ тэр гэж цаасан дээр томъёолсон ч сэтгэлдээ нэг л багтааж чадсангүй. Аргагүй л дээ. Урьд өмнө нь үзэж туулаагүй, бас л нэг тийм хийсвэр, барьцгүй юм сонсогдоод байгаа юм чинь. Өмнөх шиг хулхидвал яана гэх ухааны юм шууд тархинд бууна биз дээ.
Ингэж хөгжлийн зам мөр, чиг шугамаа олох гэж зовж байхаар маш хурдан түргэн жаргах аргуудыг сүвэгчлэх тал руу нийгмийн ухамсар ажиллаж эхлэв ээ. Харь гарагийнхан ээлж ээлжээр ирж “хөгжлийн” туршилт хийж, “далд увдистнууд” ид шидийн гал, алтан цөгц, овоо тахилга, тарни уншлагаар хувь хүн төдийгүй, улс орон бүр орчлон галактикийг авран хамгаалах тухай том “онол”-ууд зэрэг зэрэг төрж чухам л хөгжөөд унав. Уул нь санаачилсан хүмүүс нь патент, нууцлалаа алдаагүй бол чин сүжигт монголчууд өдгөө хорвоог байлдан дагуулах итгэлээр жигүүрлэн дэлхийн гүрэн болох байсан юм. Халаг гэж.
Тэгэж байтал шинэ зууны эхээр юм даг уу, улс орон хувь хүний хөгжилд тулгуурлах ёстой гэсэн бас нилээн оюунжсан дүгнэлтүүд хийгдэх болж тэр чиглэл рүү нийгэм эрчтэй шуурав. Америкийг л дуурайвал болоод явчихна гэдэг “ерөнхий мөрөөдөл” (америкаар үүнийг dream гэдэг) дээр тулгуурласан болтой.
Хувиараа манлайлах тухай онч цэцэн үгнүүд зүйл бүрээр урсаж, “арван хормын дотор бусдыг хэрхэн манлайлах” (ямар утгаараа ч манлайлах тухай юм бүү мэд) тухай сурах бичиг, ном зохиол, сургалт семинар, илтгэл яриаг дөрвөн зүг найман зовхист зэрэг зэрэг сурталдах болов. Мэдээж жаахан ид шид хольсон л доо, фэншуй энэ тэр гээд.
Зуун хувь бүх нийтээрээ манлайлчихвал уул нь хэрэгтэй л юм сан даа. Гэвч тийм боломж нийгэмд бүү хэл байгальд байхгүй тул тэгс гээд намжив. Гэхдээ ор хоосон биш ээ хөөрхий. “Ярьсан хүн ялаа зуунаа” гэж манлайлагчид төрсөөн төрсөн. Гэм нь жаахан яриасаг хуучтай болохоос бусад “зүйл”-ээрээ давгүй хэдэн “илтгэллэг” залуучууд идэвхтэй манлайлж байна даа өнөөдөр.
Энэ манлайлалтай зэрэгцэн ер нь гадаадын ололт амжилт, алдаа дутагдлыг үг үсэггүй хуулах нь утга учиргүй гэсэн мэргэн санаа содон сэтгэдэг, уламжлалт хувцсанд дуршилтай хэдэн нөхдөд төрөөдөхөв. Монголчууд бидний хөгжлийн замыг манай суут өвөг дээдэс бүүр аль эрт дээр үеэс хэлээд өгчихсөн юм байш дээ гээд баахан түүх ухаж төнхөөд, өмнө нь огт дуулдаж байгаагүй шинэ “концепци”-удыг олоод ирэх нь тэр. Ер нь бүх зүйл натуралаараа байх нь зөв байдаг юм гэсэн санаан дээр үндэслэж бараг л нүцгэн явангаа алдав. Яахав бас үнэний хувь бий л байх. Гэхдээ тооноор тусах оддыг хараад ертөнцийн эрчим хүч, бурханы ерөөлийг хүртдэг тухай онолоор бол мань хэд ингэж зовж, бодлого програм ярьж, ядуу зүдүүгээ дэлхий дахинаар дуудуулж суухаар бор бор гэр бариад хөдөө гараад, чухам л зүгээр “эрчим хүчээ үйлдвэрлээд суувал” зохих талаар агуу санаачлага нь бөөгнөрсөн байшин саванд хоёр үеэрээ өссөн “монголоо алдсан” гаруудын ухаанд нэг л бууж өгдөггүй. Лүд гэж.
Мэдээж улс орны тэргүүн, манлай, жолоодогч, “алтан бодлогын шижир үртсийг” цуглуулагч эрхэм төрийн элч нар нь юу гэж зүгээр суугаад байв гэж дээ. Тийм тэнэг юм зүүдэндээ байтугай өнгө муутай ч хүний нүүр ялгаад байдаг муу телевизээрээ хүртэл амьдралдаа харж байсангүй. Тэд маань төрийн хар хайрцагныхаа далд бодлогыг уншингуутаа хөгжлийн цэцэн ухааныг зөвхөн монголын сүрлэг өндөр сарьдагт байдгийг ухаж ойлгоод ёс журмыг ширхэгчлэн биелүүлж ээлж дараагаараа хамаг л овоо тахилгад гарч улс орныг минь хөгжүүлэх тарнийг хичнээн уншиж, тархины үрчлээгээ тэнийтэл хичнээн залбирсан гэж бодно оо. Харамсалтай нь хамт очсон сүр бараанууд нь уулын бэл хормойгоор нь учир замбараагүй архидаж, хог тариад бурхад, савдгийн уур унтуу хөдөлгөж, шидэт тарниудын эрч унагаад хаячихсан болохоос биш... Тэд маань их ямар олон маань, тарни цээжилсэн гэж бодно оо. Хүний хөдөлмөр үнэлдэггүй тусгүй бараа бологсдоос нэг болж байгаа юм хуна. Харалмар гэж. Үгүй ээ яахав үр ашгаа өгсөөн. Ямартай ч өөрсдөө хайрлаж, дэлхийд бахархууштай хэдэн өндөр оргилуудаа мэдээд авна гэдэг чинь ирээдүйд хэрэгтэй. Жишээ нь усан галав энэ тэр... За муу ёр.
За бас ингэж огцом хөгжиж цэцэглэхгүйн учир нь хоол ундандаа байдийм болуужин гэж нэг хэсэг нь махнаас хүртэл гарч үзэв. Жигнэмэг идүүллээ гээд ээжийгээ барьж зодонгоо алдсан тохиолдол ч мэр сэр дуулдсан. Учир нь түүнд хөгжлийн хандлагыг далд ухамсарт төрүүлэхэд саад болдог өндөг гэж тусгүй зүйл ихээр агуулагддаг хор юм санж. Ямар ч гэсэн тийнхүү “хоолгүйгээр” цэцэн ухааныг хайгчид манай оронд их багаар оршин суугаа нь хөгжлийн төдийгүй хэмнэлтийн нэг чухал үзүүлэлт юм даа тийм ээ.
Ингэж байтал мөн нийтээр зовлонгийн шалбаагт шигдсэн хийгээд шигдэлтээ гүнзгий мэдрэх зовлонгийн шалтгаан нь нийтээр бясалгахгүй байгаатай үүрдийн холбоотой ажгуу гэсэн энэтхэг гарвалтай гүн ухааны сургаалийг дагагчдын тоо өсөв. Хөгжихгүйн шалтгааныг өөрсдийнхөө дотроос хайх тухай санаа нь уул нь зөв ч гэлээ хөдөө малаа хариулж буй монголд тийнхүү бясалгаж байх үед хэдэн мал нь “ухамсарт баригдахгүй” холдон одох юм уу эсвэл сайн эрчүүдийн гарт орчих гээд сандаргах тул бүх нийтээр бясалгах боломж ингээд хязгаарлагдаад өнгөрөв.
Бүр сүүлд нь дэвшилт гэгдэх сэхээтнүүд, боломжийн хөрөнгө цуглуулсан хэд нь алаг үрсээ өөрийн хийгээд улсын зардалд яаж ийж багтаагаад, “за хүү минь энэ улс орныг чирч явах хүн чинь чи юм шүү” гээд, хэдэн дойллур хармаанд нь хийгээд юу олигтойг нь сураад ир гэж баруун луу илгээв ээ хө. Хүү ч сураагүй биш сурсан л даа. Гэхдээ арай өөр зүйл. Хоцрогдсон монголд үл байх мансууруулах төрлийн содон бүтээгдэхүүн, гаж “гоё” зуршлууд хэрхэн хийж, гайхалтай өвөрмөц шоунуудыг мэдрэхэд гаргуун сайн суралцсан бөлгөө. Хүү тэнд бүх зүйл өөрөөр байдгийг харж ойлгоод эдгээрийг монголд “хөгжүүлэх” ямар ч боломжгүйг “ухамсарлаад”, тэндээ нэг шар хүүхэн чирээд, тэр улсдаа чирэгдэж хоцров оо гэж.
Хорвоо чи, бишээ бурхаан та монголын хөгжлөөр тоглож ханаагүй гэж үү...
Manai hogjil ih ovormotsoor yavagdaad baigaam shig baigaam. End burkhan hamaagyi baihaa. Yaagaad gevel Burkhan yuu hiihee, yuu hiilgehee sain medej baigaa. Buh yum PROGRAMM-yin daguu yavagdaad baigaa baih.
ReplyDeleteBidnii hogjliin zamd MANJ-iin ye-d suulgasan VIRUS ih saad bolj baigaa. Teriig Sotsia gedeg antivirus programm ustgah geed ch diileegyi. Odoo biye biyenee shagnaj hohuulen uramshuulj baigaa, halamj demjlege avch baigaa ni yag l ter yed shig. Bidnii tuuhend MANJ-iin darlalyin ue bish MANJ-iin halamjiin ue l baisan. Gehdee MGL-uud tuuniig eserguutsdeg baisaan baisan. Yag odoo VIP-76g eserguutsej, shuumjildeg shig. Gehdee bid ene baidlaa solij chadahgyi 300 jil yavsan shig ene baidlaaraa dahiad 20 jil tsaashaa yavj ch magadgyi. Gehdee bi bolon manai ue-iinhen uuniig husehgyi baigaad l gol naidvar baina daa
блог хөтлөгч Мягмарсүрэн гэгч улс төр судлаач гэж өөрийгөө яагаад хэлэх болсноо тайлбарлана уу? өөрөөр хэлбэл танилцуулгаа бичээч гэж хүсэж байна. учир нь утопи гэдгийг үл хөөцөлдөх гэж орчуулж тайлбарласан байх юм, үл хөөцөлдөх биш үл гүйцэлдэх гэдгийг ямар ч сургуулийн улс төр судлалын ангийн 1 дамжааны оюутан эхний сардаа сурдаг үг биш билүү, гайхмаар сонин юм уншчих юм байна даа. улс төр сонирхдог хүнийг улс төр судлаач гэж хэлэхгүй шүү дээ, энэ чинь бас тусдаа мэргэжил юм шүү. (улс төр судлаач хүний х увьд дуугүй өнгөрч чадсангүй, энэ тэнд зүгээр сонссон үгээ бодож бодож дөхүүлж бичих гэж их зүдэрсэн шиг байна. хөөцөлдөх-гүйцэлдэх)
ReplyDelete