Виртуал төр улс (virtual state) гэж бас байх. Бодит байдал дээр оршдоггүй гэхдээ өөрийн оршин байгаа гэдгийг тунхагласан, төрийн тодорхой шинж чанаруудыг дуурайсан өвөрмөц тогтолцоог ингэж хэлээд байна. Өөр үгээр, уламжлалт төр улс шиг тодорхой нутаг дэвсгэр дээр оршин байрладаггүй, олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөггүй “төр улс” юм.
Заримдаа уг нэр томъёог “кибер төр улс”, фантаз буюу “уран зөгнөлт төр улс” гэх ойлголтоор орлуулан нэрлэх нь ч бий.
Төр эрх зүйн онолд төр улс нь олон улсын харилцааны субъект байхын тулд
1. Байнгын хүн ам
2. Тодорхой нутаг дэвсгэр
3. Засаг
4. Олон улсын харилцаанд оролцох чадвартай байхыг шаарддаг.
1. Байнгын хүн ам
2. Тодорхой нутаг дэвсгэр
3. Засаг
4. Олон улсын харилцаанд оролцох чадвартай байхыг шаарддаг.
Тэгвэл виртуал төр дээрх шалгуурын зарим нэгийг нь хангаж чаддаг байна. Тухайлбал, 4 болон түүнээс олон хүнтэй, жижиг арал, зуслангийн газар хэрийн нутаг дэвсгэртэй байдаг гэнэ.
Лав Эстон улсад хоёр гацаанд, мөн газрын дундад тэнгист орших Сардини арлын ойролцоо Маль-ди- Вентр арал дээр Малу-Венту хэмээх бие даасан бүгд найрамдах улс оршдог юм байна.
Хамгийн алдартай жишээ нь Их Британис холгүй орших Силенд хэмээх вант улс. Нэг тийм хөөрхөн тавцан дээр оршдог бөгөөд үндсэн хууль хаант засаглалтай, 0,00055 км² газар нутагтай, Рафс-Тауэр гэсэн нийслэлтэй, албан ёсны долоон хүн ам, ҮНБ 600 000 доллар, нэг хүнд оногдох ҮНБ 22 200 доллар. Тэнд бүр төрийн эргэлт болж, газар нутгаа тэлэх оролдлого хийж, олон улсын гэрээ хэлэлцээр явуулж ер нь төр улсад юу болдог тэр болгон өрнөдөг есөн шидийн газар гэж байгаа. (Тэнд очиж төр засгийнх нь тогтолцооны талаар туршлага судлах юм сан гэсэн хэхэ.)
За энэ өнөөх Силенд чинь байна даа. Лугжгар улс байгаа биз дээ.
Силендийг виртаул, бичил төр улс гэж аль алинаар нь нэрлэх нь бий. Ямартай ч нэг ийм “төр” байгаад байна цаана чинь. За бараг манайд ч байна даа. Ухаандаа манайд Улаанбаатар хотын уулын том том ам аваад лугжгар байшин барьж, торон хашаа татсан нөхдүүд чинь үндсэндээ ийм төрийн шинжийг агуулаад байна шүү. Гадна нь очиход харуултай, биеийн байцаалтаа шалгуулдаг. Зөвшөөрөлгүй “хил” нэвтэрвэл хөөгдөхөөс аваад буудуулж мэдэх эрсдэлтэй. Хүн амын орлого нь хэдэн зуун сая төгрөгөөс аваад хэдэн арван сая доллараар хэмжигдэж, олон улсын биш юмаа гэхэд дотоодын тендер, гэрээ хэлэлцээрт байнга ордог бас ялдаг, гол төлөв айлчлалаар гадаадад амьдардаг, ойр тойрны бүлэглэл, бие хамгаалагчид, сүлжээ гээд 100 тогтохгүй “хүн амтай”, аюулгүй байдал, нууцлалын зэрэглэл өндөртэй ер нь вант улсын хэмжээнд очсон хэд хэдэн төр улс байна манайд. Виртуал төрийн монголчилсон хувилбар гэх юм ууд аа. Муулж байгаа юм биш үү. Зүгээр жишээ авсан ухаантай.
Ихэнх виртуал төр улс нь түүнийг үндэслэгчийн санаачлага, бүтээлээр интернетэд байрладаг. Тэдгээр нь төр улсын билэгдэл болох далбаа, сүлд, мөнгөн тэмдэгт, зоос, шуудангийн марк, иргэний үнэмлэх зэрэгтэй байж болохоос гадна олон улсын форум хэлэлцүүлэгт оролцож, тогтмол сонин хэвлэл гаргаж, ном хэвлэж, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг гэнэ. Тэгээд ч өдгөө виртуал төр улсын концепци гэж гараад тийм төр улсын шинж чанар, онцлог, дүрэм журмыг эрдэмтэд зүйл бүрээр авч үзэж эхлээд байгаа. Нэг талаас энэ нь "төр улс болбосу улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хамгаалах хамгийн том чухал бөгөөд..." энэ тэр гэсэн бидний уламжлалт ойлголт утгаа алдаж эхэлж байна аа л гэсэн үг юм.
Виртуал гэдэг утгаар анхны төр улс XIX зууны эцсээр байгуулагдсан бол 1990 оноос Интернет хөгжсөнтэй холбоотойгоор түүний хэлбэр төрх ихэд өргөжиж, кибер улсын эрин зуун эргэлт буцалтгүй эхэлсэн юм. Хэрэв та интернетээр хэсвэл Chupland, Weeland, Virtustan, Virtuland зэргээр нэрлэгдсэн олон зуун улстай танилцаж болно. Бас иргэншил авах ч боломжтой. Нээрээ манай улсын ашигт малтмалыг хайгуулын лиценз авсан улс орнуудын нэр ихэнхдээ виртуал улсуудын нэр цохиж явна лээ. Бас нэг утга учир агуулдаг биз дээ тийм ээ.
Интернетэд өдгөө виртуал буюу кибер улсууд хэд хэд байгуулагдан яг улс орны иргэд нийгэм, улс төрийн харилцаанд ордог шиг засаг төрөө сонгох, татвар авах, олон нийтийн ажил зохиох, хот тосгоноо байгуулах, иргэний бүртгэл мэдээллийн тогтолцоогоо сайжруулах, хууль батлах, цэргийн алба хаах, сонгуулийн сурталчилгаа хийх, шоронд орох зэргээр бүхий л үйл ажиллагаанд иргэд нь идэвхтэй хамрагддаг тогтолцоо үүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэхдээ дээрх үйлдлүүд бүгд кибер орон зайд явагдах нь тодорхой. Товчхондоо төр улс болж тоглох юм даа.
Жич: тун удахгүй блогчны зүгээс “Мигулс” хэмээх кибер улс байгуулах тул иргэдээ бүртгэж эхэлснээ хэлэхэд таатай байна.
xexe, Ter Miguls-d bi odoo durtai durgvi bvrtgvvlj taarax baix da bas :p
ReplyDelete