Нэг мэдсэн чинь блог маань нээгдээд нэг сар болчихож. Юуны өмнө блогийг маань уншиж, өөрийн үзэл бодлоо хуваалцаж, алдаа оноог маань хэлж байсан болон хэлж амжаагүй бүхий л хүмүүст талархаж буйгаа илэрхийлье.
Нэрнээс нь харсан ч энэхүү блог яалт ч үгүй улс төрийн асуудлыг хөндөх, түүнтэй холбоотой баримт, судалгаа, үзэл бодлыг хуваалцахад чиглэсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Заримдаа тийнхүү “улс төржих” нь түүнд дуршилгүй хүмүүсийн харшлийг ч хөдөлгөсөн байхыг ч үгүйсгэхгүй. Цаашдаа ч блог ерөнхий “жанжин шугамаа” баримтлах агаад басхүү нийгмийн бусад хүрээний асуудал руу ч хальтран орохыг хичээх болно.
Аливаа ажил хэрэг хэзээ ч ганц хүний үр бүтээл, амжилт байдаггүй. Бяцхан ч гэлээ энэхүү блогийг өдөр бүр мэдээлэлтэй байлгах, өөр өнцгөөр асуудалд хандах бололцоог олгож, хамтран хөдөлмөрлөж, эрдмийн их ажлын хажуугаар үнэтэй цагаа зарцуулж буй анд А.Энхбатдаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. Тэгээд ч түүний нийтлэл, өгүүлэл өнгөрсөн хугацаанд хамгийн олон уншигчидтай байж ирсэн нь түүний дуу хоолой, бичлэгийн хэв маяг хүмүүст хүрч, сонирхлыг нь татаж чадаж байгааг харуулж байна. (Доор статистикаас харна уу.)

Ингээд өнгөрсөн нэг сарын хугацаан дахь блогтой холбоотой зарим нэг баримт статистикийг толилуулж байна. Уншигчддаа сануулахад энэхүү статистик нь блогчин өөрийнх нь материал хүмүүст хэр хүрч байгааг харахад зориулсан тусдаа хуудсан дээр бэлэн байдаг хэсгээс гол төлөв авдгийг хэлэх нь зүйтэй. Хөшигний арын мэдээлэл гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд блогт маань 8500 хандалт бүртгэгдсэн байна. Энэ нь дунджаар өдөрт 280 хандалт буюу хүн орж үзсэн гэсэн үг. Гэхдээ зарим өдөр 40 хүн орж байхад заримдаа нэг өдөр 900 хүн хандсан тохиолдол ч бий. Тэр оргил ачаалал 11 сарын 4-ний өдөр байлаа. Блогчин таахдаа нэг бол баахан оюутнууд реферат, семинарын ажил хоолой дээр нь тулж, хайх хэрэгцээ гараад эсвэл МАХН-ын хурлын засварлагаар уйдсан нөхдүүд орж ухсан байх гэж... (2 дахь нь шоглоом шүү нөхдөө). Эсвэл зүгээр л блогт бичигдсэн нийтлэл бусад вэб дээр тавигдсны дагуу хандсан ч байж болох.
За мөн уншигчдын хандалтыг улс орноор нь харуулвал:
1. Монгол - 4 637
2. Орос - 1 595
3. Турк - 968
4. БНСУ – 501
5. АНУ – 152
6. Япон - 100
7. Бельги - 63
8. Швейцар – 163
9. Швед – 56
10. Иран – 51
Мэдээж дээрх тоо давхардсан утгаар орж буйг сануулах юун. За тэгээд Малайз, Австрали, Канад, Герман, Франц, Чех, Израйль зэрэг улсуудаас ч хандсан байгаа. Нэг бодлын монголчууд маань хаана амьдарч ажиллаж байгааг харуулах индикатор юм даа тээ.
Нэг сонин юм хэлэхэд Хятадаас хандсан хандалт 100-аас дээш гарсан хэдий ч албан ёсоор статистикт хадгалагдахгүйгээр үл барам, та бидний харж буй газрын зураг дээр ч (блогийн зүүн доод буланд буй) тэмдэглэдээгүй байдгаараа онцлог улс. Анзаарахад блогчны “Хятад биднээр оролдох уу” нийтлэлийг гол төлөв Гонконг, Шанхай, Тайвань, Бээжингээс хандаж уншсан байдаг бөгөөд блогчны зүгээс монголчууд биш харин манай урд хөршүүд тухтай нь аргагүй уншсан гэж “хардаад” байгаа.
Энэ бол тус блог дахь нийтлэлийг хамгийн их уншсан 10 нийтлэлийг дарааллаар нь оруулсан жагсаалт болно.
Нийтлэлийн нэр Уншсан тоо
1. ТУРК ЭЭ ГЭЖ... 282
2. II. ТУРК ЭЭ ГЭЖ . . . 210
3. ДЭЛХИЙ МОНГОЛЫГ ХЭР МЭДДЭГ ВЭ? 182
4. III ТУРК ЭЭ ГЭЖ... 167
5. ГЭСЭР ГЭРТЭЭ ХАРИХ УУ? 113
6. ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ААВ БИШ . . . ! 107
7. ХЭЛЦ ҮГ ХЯМРАЛД ОРСОН НЬ 102
8. УЛС ТӨРЖСӨН БАЦААНУУД 95
9. ХЯТАД БИДНИЙГ ОРОЛДОХ УУ? 95
10. ҮНДЭСТНЭЭ ХЯДАГЧ ПОЛ ПОТ 87
Дахин хэлэхэд бидний хөдөлмөрийг үнэлж, блогийг маань сонирхож, сонжиж шүүмжилж, талархаж, үл тоомсорлосон бүх уншигчиддаа баярласнаа илэрхийлээд цаашдаа блогчдын зүгээс шинэ шинэ нийтлэл судалгаа, баримтыг тогтмол оруулахыг хичээх төдийгүй сонирхолтой мэдээ баримт, судалгаа оруулахыг хүссэн хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье. Мэдээж тодорхой хэмжээний шүүлтүүр тавигдана. Тухайлбал, субъектын дайралт хийгдээгүй байх, нийтлэлийн утга санаа тод, чадамгай байх, нийгэм-хүмүүнлэгийн чиглэлийн асуудал авч үзсэн байх, уншигчдад сонирхолтой байх зэрэг шалгуур тавигдах болно. Ийм шалгуур тавигдах нь ядахдаа шинэ тутам өсөж буй залуучууд оюутнуудад хэрэгтэйгийн зэрэгцээ, ёс зүйн хувьд бүхий л хүнд тааламжтай болох нь хэнээр ч хэлүүлэлтгүй тодорхой зүйл биз ээ.
Бидэнтэй miigaadaa@gmail.com, enkhbatu@must.edu.mn гэсэн хаягаар хандаж цаашид блогт ямар мэдээлэл тавиулахыг хүсэж байгаа болон бусад санал бодлоо хуваалцана уу.

1 sar gehed hangalttai amjilttai bna bayar hurgey. sonirhdog humuus hediinee bii bolson bgaa bha. bi l gehed net oroh burtee neej uzdeg humuusin neg bna. neg udur neenguut almairuulsan surprize hiigeerei chamd tiim chadal zunduu bi gej bodoj bna. uunees ih huch garna gej bodoj itgej huleej bgaa shuu
ReplyDeleteAmjilt xvsiie.
ReplyDeleteblogii chine unshih durtai. tsaashdaa ch gesen olon sonirholtoi niitleluud bicheerai. amjilt husie!!!
ReplyDelete