Энд нэг сонирхолтой туршилт байна. Туршилтыг хархан дээр явуулсан (хүн төрөлхтөн хүмүүний сайн сайхны төлөө гэх “хүмүүнлэг” ийм туршилтуудыг байнга л явуулж байдаг дөө) агаад сонирхолтой зүйл ажиглагдсан байна.
1. Хархны өмнө нь хоол тавьжээ Гэхдээ хоолонд хүрэхийн тулд эхлээд цахилгаан гүйдэл бүхий талбайг давж гарах ёстой. Хархыг гүйх бүрт цахилгаан хүчдлийг тодорхой түвшин хүртэл нэмнэ. Эцэстээ хөөрхий амьтан тэмцлээ зогсоож, улмаар өлсөж үхжээ.
2. Цахилгаанжуулсан талбайн нөгөө талд эм харх үлдээгээд туршилтыг давтав. Өөрийн оршин тогтнолын төлөөх тэмцлийг нь зогсоохын тулд ердөө 5-6 вольт хангалттай байсан бол эмэгчнээ хамгаалах эрэгчний тэмцлийг зогсоохын тулд хүчдлийг 1.5-2 дахин өсгөхөд хүрсэн аж.
3. Талбайн нөгөө талд хархны гөлчгийг үлдээх төдийгүй хөөрхий гөлчгийг тарчилган зовоосон байна. Нас биенд хүрсэн харх үр зулзагаа хамгаалах оролдлогыг нь таслан зогсоохын тулд эрэгчинд даруй дөрөв дахин, харин эмэгчинд хагас дахин хүчдэлийг ихэсгэх хэрэг гарсан байна.
Энэ тохиолдолд зарим эрэгчин харх үхэхэд хүрч байжээ. Учир нь 13 вольтийн хүчдэл хөөрхий хархыг шууд үхэлд хүргэдэг гэнэ.
Бид хархнаас ялгаатай гэж үү?
Эхний нөхцөл нь амьтан бас хүний ч хувьд тэр өөрийгөө хамгаалах хэрэгцээг харуулж байна. Бид “утсан чинээ улаан” амиа тээхийн тулд хоол идэж, хувцас өмсөж, унтаж, амарч байдаг. Үүний тулд хүмүүн бидэнд ямар нэгэн бэрхшээл саадыг даван туулах шаардлага байнга гардаг. Хэрэв тэрхүү бэрхшээл нь хэтэрхий хүндрэлтэй бол тэмцлээ зогсооход ч хүрч болно. Өндөр уул тайга, цасан шуургатай тал, халуун элсэн цөлд амьдрахын төлөөх хүмүүс тэмцэж, бас үхэж байдаг.

Хоёр дахь нөхцөл нь бидэнд төрлөө хамгаалах хэрэгцээг мэдрүүлж байна. Эсрэг хүйстнийхээ төлөө хийж буй аливаа үйлдлээ бид ухамсар, бодол ухаанаар тайлбарладаг хэдий ч эцсийн дүндээ энэ нь байгалиас заяасан зөн билэг, далд ухамсраар зохицуулагддаг.
Харин гурав дахь туршилт нь үе удмаа хамгаалах зөн билгийг илэрхийлж байгаа хэрэг. Үр хүүхдээ аюул ослоос хамгаалахын төлөө хүмүүс бидэнд баймгүй эрч хүч гаргах тохиолдол хангалттай их. Тэдэндээ таатай нөхцөл бүрдүүлэх, тэднийхээ төлөө цаг тутам санаа зовох нь бидний амьдралын жаргал зовлон болой. Үр удмаа хамгаалах нь төрлөө хамгаалах үүргээс ч хүчтэй байдаг нь энэ ажгуу.
Хорвоод үүнээс илүү эрч хүчээ гаргах нөхцөл ер нь бий гэж үү? Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл