Би ясли цэцэрлэгээр дамжиж хүмүүжсэндээ баяртай байдаг юм. Ядахдаа нийгэм, хүмүүстэй харьцаж сурахад минь чухал нөлөө үзүүлсэн байж таарна.
6 настай байсан санагдана. Нэг удаа багш нар маань байнга цоожтой байдаг ханын шүүгээнүүдээ онгойлоод, шүлс гоожуулам сайхан тоглоомуудаа гаргаад, бид бүгдэд гэнэт тараагаад өгчихөв өө. Өөрсдөө өгсөн юм чинь гээд баяртай нь аргагүй тоглоод сууж байлаа.
Гэтэл гаднаас баахан том хүмүүс ороод ирэв. Анги танхим, ванны өрөөгөөр орж гараа л. Шалгаад байгаа болтой. Тэгснээ цэцэрлэгийн бацаанууд бид нараас тоож, ганц хоёр асуулт асууж байна аа. Нэг эгч “та нар энэ тоглоомуудаараа байнга тоглодог уу?” гэж байна. “Хөхөөний амтай” би яахав, шууд бодсон санасан юмгүй: “үгүй ээ, байнга цоожтой байдий, сая бидэнд гаргаж өгсий” гээд хов зөөгөөд тавьчихлаа. Багшийн царай улайж байна тэнд. Би яаж мэдэхэв дээ, яагаад улайгаад байгааг нь.
Тэгээд өнөө хүмүүс гараад явав. Багш орж ирээд над руу бууж байна гэж: “Чи дандаа ингэдэг, чам шиг хүүхэд манай цэцэрлэгт хэрэггүй, чи зайлаарай, маргаашаас битгий ирээрэй” гээд. Тухайн үед уйлсан юм уу, яасан юм, одоо санадаггүй ээ. Ямар ч гэсэн аав ээждээ орой харьчихаад “би тэр цэцэрлэгт чинь явахгүй, багш намайг хөөсөн” гэж уураа гаргаж байснаа бол санаж байна.
Дээрх явдал бүр дээр үед буюу 1980-аад оны явдал. Харин одоогийн хүүхдүүд маань цэцэрлэгийн тоглоомоороо хэр чөлөөтэй тоглодог юм бол оо. Уул нь техник сэтгэлгээ хөгжиж, амьдралын тухай жаахан ч гэсэн ойлголтууд төлөвшихөд хэрэгтэй юм сан. Би яахав өнгөрсөн хүн. Тоглоомоор бага тоглодог байсан болохоор өөрийгөө зугаацуулж, будсыг баясгаж буу халсаар байгаад “ам фигур” л жаахан хөгжсөн дөө. Харин хүүхдүүд маань ам нь биш, гар нь сайн ажилладаг болчихвол тиймээ.
Та бүхэнд Япончууд хүүхдүүдээ зориулан, сонирхолтой тоглоомын хотхон барьж өгснийг толилуулж байна. Орсон хүүхэд бараг л тусгай мэргэжилтэй болоод гарахаар юм байна. Манайд ийм нээлттэй буюу цоожгүй, төлбөргүй төв байгуулдаг болоосой гээд хүүхэд цагийнхаа сэтгэлгээгээр атаархаж л сууна.
Токио хот дахь "KidZania" хэмээх яг хүүхдийн биед тохируулан жижигрүүлсэн хот. Театр, дэлгүүр, дугуйн зам гээд хотод юу байдаг тэр бүгд бий. 2-14 насныхан "амьдрана". 70 гаруй мэргэжлээр төрөлжүүлэн "бэлтгэдэг". Тэд мэргэжлээрээ ажиллаж байхад нь эцэг эхчүүд оролцох ямар ч хэрэггүй. (Манайхан бол хүүхдүүд өөрсдийнхөөрөө тоглож байхад яаж дундуур нь орж загнаж байх байсан бол доо: эргүү минээ тэгэж хийдэггүй юм, хар малаа гээ л). Ажилсныхаа төлөө хүүхдүүд мэдээж цалин хөлсийг авдаг.
Энэ хот 2006 онд ашиглалтад орсон ажээ.
![]() |
Ирээдүйн хакерчид |
![]() |
Хүүхдүүд хөдөлмөрийн хөлс болох зөвхөн энэхүү хотод үйлчилдэг мөнгөн тэмдэгтээр цалингаа авч байгаа нь |
yasan goe yum be
ReplyDeleteэнэ блог ер нь их цэгцтэй сайн блог юмаа. зарим нь учир нь олдохгүй юм.
ReplyDeleteSaihan l yum ataarhchihlaa burr. Ajil hiij baij mongo avdag gedgiig bagaas ni zaaj ogch baina ene ni ih zov shuu. Manaihan bol huuhdiinhee hajuud l yaaj hulhidaj yaaj haltuurdaj, yaaj hudlaa helj mongo olsonoo sairhan yarij l humuujuulj baigaam daa
ReplyDeleteЯпоны дунд сургуульд "бид япон хүнийг төлөвшүүлдэг" гэсэн байдын байна лээ. Тэр нь л юм байна даа...
ReplyDeleteuneher sn project bolson bn!manaid ch gesen yanz burin sonirholtoi tusul heregjuleh bolomj bga,sana nilsen humusteige bag bolon hamtarch ajillad, sponsor olj chadval zaluchud olon shine, sodon sanag gargaj ireh bh.
ReplyDelete