2011/06/10

ШИНЖЛЭХ УХААН, ТҮҮХ БА САЙН ДУРЫН УРАН САЙХАНЧИД

Монголчууд бид соёл, уламжлал, зан заншлаа сэргээж, түүгээрээ бахархаж, эх түүхээ сонирхох тусам түүхэн үнэн, шинжлэх ухаанаас холоод байх шиг. Ингэж хэлэхийн учир нь ард түмний гавьяат багш, Чингис хааны бодлого баригч хунтайж, хаан, хатан ухаан судлаач болон элдэв төрлийн доктор, академич гэсэн есөн жорын цол хэргэм, гуншинтай бөө, удган, дуучин, эрдэмтэн, сэтгүүлч гэх жинхэнэ сайн дурын уран сайханчид шинжлэх ухааныг төлөөлөөд зураг, сонингоор ёстой бөөлөх шиг болж байна. 
 
Жинхэнэ судлаачид тэднийг “хуурамч соён гэгээрүүлэгчид”, “сайн дурын түүхч” гэх зэргээр нэрлэх нь бий. Гэвч эдгээр “хүнд гарууд” маань жирийн олонхид таалагдаад бүр өөрийн гэсэн фенүүдтэй, зах зээлтэй болчихоод байна. Яагаад, зовж буй ядуу хоосон ард түмэнд үлгэр домог, хий бахархал, цээжээ дэлдэлт нь шинжлэх ухаан, түүхэн үнэнээс  илүү таалагддаг бололтой. Үүнийгээ ч сайн мэддэг юм шиг байгаа юм тэд нар.  

Ийм сайн дурын уран сайханчдын хэлсэн үг, ололт нээлтийг энд дурьдаж цаг аваад яахав. Ганц нэг жишээ л өгүүлье. Багшийн их сургуулийн түүхийн тэнхим дээр шиг санаж байна. Монголын нууц товчоог нууц кодоор бичсэн гэрээс болохыг нээж тайлсан нэгэн өвөө ирж, өөрийн нээлтийн тухай багш нараас асуужээ. Гэтэл багш нар “таны уншиж үг үгсээр мөшгөж нээлт хийсэн Монголын нууц товчоо бол эрдэмтэн Ц. Дамдинсүрэн олон нийтэд зориулж орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн эдээ тиймээс өвөө минь нээлт чинь худлаа л болох нь байна даа” гэтэл өвгөн нилээд эргэлзэж байснаа надад тэгвэл жинхэнэ Монголын нууц товчоо олоод өг гэж шалж гарч гэнэ. Тэгэхээр нь арга ядсан багш нар гар дор байсан нэгэн Нууц товчооны галигийг хувилж өгөөд явуулжээ. Тэгтэл яасан гээч маргааш өглөө нь мань өвгөн би шөнө сууж байж кодыг нь тайлаад ирлээ гээд нөгөө галигийг нь барьчихсан зогсож байсан гэдэг.
 
Эдгээр сайн дурын судлаач, түүхч, эрдэмтэд мэдлэгэ хэрхэн олж авч байгаан сонин. Голдуу хүний ярианаас дам өөрөөр хэлбэл, амнаас ам дамжиж баяжсан, гажсан хов яриа, цуу үгнээс. Арай дөнгүүр нь сонин сэтгүүл, интернэтэд байрлуулсан элдэв янзын шар мэдээ уншиж олдог бололтой.
 
Цуу ярианы гарал үүслийн тухай нэгэн жишээ байна. 18-р зуунд Европт загас шиг бөгсөн биетэй лусын дагина байдаг тухай цуурхал газар авчээ. Одоо ч энэ нь далай тэнгисийн тухай уран зөгнөлт  зохиол, кинонуудын мөнхийн сэдэв болсоор байгаа. Ингээд уг яриа юунаас эхлэлтэй болохыг судлаачид мөшгөж тогтоожээ. Тэгсэн тэр нь сонингийн арын нүүрийн буланд гарсан хүн шиг том загас барьсан тухай жижигхэн мэдээнээс үүсэлтэй болож таарсан байдаг. Тиймээс түүхэн сурвалж, нэн ялангуяа домог яриа, дурдатгал бол бат нот итгэж болохоор зүйл биш нь ойлгомжтой. Гэлээ гээд манай сайн дурынхан маань ном уншиж биш. Тэднээс “Судрын чуулган”, “Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”, “Алтан товч”, “Эрдэнийн эрхи” зэрэг Монголын түүхийн тулгуур сурвалжуудыг уншиж харьцуулсан тухай асуугаад ч нэмэргүй. Учир нь ярьж, хэлж байгаа байдлаас харахад тодорхой. Эрх биш Монголын нууц товчооны ядаж барааг нь харсан байгаа даа гэмээр.   
 
Үүний зэрэгцээ адаглаад түүх, хэл шинжлэлийн ухааны ерөнхий мэдлэг, түүхэн он дарааллын багцаа ч байхгүй юм. Улс төр, нийгэм, эдийн засаг, философийн ойлголтуудыг ярьж буй зүйлтэйгээ холбох талаар яриад ч хэрэггүй. Мөн хүний үүслийн тухай онол, түүх шинжлэх ухаан мөн биш болох, бөө мөргөл түүний зан үйлийн судалгааны талаар ч ялгаагүй. Зарим нэг нь ном уншдаггүйгээрээ бүр гайхуулах янзтай. Тэдний байнгийн сэдэв бол Чингис хаан, бөө мөргөл, далд ертөнц, хаад хатдын нууц гэрээс. Хаяа зурагтаар ярьж байгааг нь сонсохоор инээд, уур хоёр ёстой зэрэг хүрэх шиг болох юм. Чингис хаантай уулзаж, нөгөө ертөнцөд очоод ирсэн ямар олон хүн байдаг юм бэ тэдний дунд. Одоо бүр байчихаад онгод тэнгэрийг яриулаад л болоо юун түүхч энэ тэр хэрэггүй түүхэн үнэнийг шууд хэлж байна онгод маань гэх хүмүүс гараад ирлээ. Заримдаа үнэхээр хэддүгээр зуунд байгаагаа мартахад хүргээд байх юм. 
 
Сүүлийн үед сайн дурынхан дээр улс төрчид нэмэгдэж байгаа бололтой. Чингис хааны хөлөг баатар одонтой гурван гишүүний тухай сэтгүүлч Мөнхбаясгалангийн нийтлэлийг уншаад ёстой таарсан таар шуудайнууд юм даа гэхээс өөр үг олдсонгүй. Яах гээд байгаа юм бол, Монгол орныг буцаагаад 13 зуунд аваачих гээд байгаа юм уу. Хэдий дэлхийг эзлэж, их гүрэн байгуулж байсан боловч алдаа оноо, түүхэн сургамж байсныг үгүйсгэж болмооргүй. За даа цаг хугацаагаа андуураад төрчихсөн сайн дурынханд ийм юм ойлгох хүн байхгүй дээ. Уг нь тэд Чингис хааны үед төрсөн болсон ядаж аравны дарга энэ тэр болохгүй юу.
 
Гэхдээ аливаа юм хоёр талтайн адилаар сайн дурынханд маань эх орон, эх түүх соёлоо гэсэн сэтгэлгээг нийгэмд бий болгож байгаа гэгээлэг чанар бий. Даанч давс нь дэндүү ихдсэн, идэж болохгүй хоол шиг тэдний яриа, сургаал эргээд нийгэмд хор тариад байна.
 
Үүнд хэн буруутай гэж. Тэднээсээ дор мэдлэгтэй юм уу гэмээр хөтлөгч, сэтгүүлч нэртэй залуус, түүнийг нь цацаж байгаа зурагтынхан ч байж магадгүй. Хүний анхаарал татаж, хэдэн бор юмтай л болж байвал хамаа алга гэсэн тэдний хандлага, суваг солих бүр бөөлж байгаа сайн дурынхныг өөгшүүлээд байх юм.  
А. Энхбат

9 comments:

  1. manai davaanyam ah chini sain hun sh dee mongoloo gesen setgeltei ireeduig harsan, noyon nuruutai, ih hun baihgui yu. ta nar jijighen hun bolohleeree l oilgohgui baihgui yu. whahahaha

    ReplyDelete
  2. sain duriinhan geed bgaa nuhduud sharig dutuu esvel gorshonkon deerees unasan garuud l bgaa, tegeed dandaa buh l yumiig guivuulj hudlaa yarina zalhmaar garuud

    ReplyDelete
  3. давс нь ихэдсэн гэж зөв хэлжээ. Сайн дурынхан гэж...

    ReplyDelete
  4. Сорхогтани хатны нууц сургааль гэгч гарчээ. Түүнийг нь Бат-Отгон нар тайлбарлажээ. Ний-гэм гэдэг бол буруу зүйл, ний-хэм бол зөв гэх мэтээр. Хуучин монгол бичиг эм г, х ижил тул нэиихэм л гэж бичнэ. Энэ үг нийгмийн шинжлэх ухааны хөгжилтэй холбоотойгоор ХХ зуунд Монголын үгийн санд орж ирсэн үг. Гэтэл энэ үгийг 13 дугаар зууны Сорхогтан хатан тайлбарлаж байсан гэнэ. Иймэрхүү юм зөндөө, нөгөө буй гал, дөл хий гэх мэт. Наад захын мэдлэггүй чалчигчид Монголд ёстой нэг мандаж байна аа. Аа яа яа

    ReplyDelete
  5. Сайн дурын биш ээ, бөөн дурын уран сайханч гэдэг байхгүй юу

    ReplyDelete
  6. Өөрсдийгээ Галднбошготын удам гээд галзуу солиотой мэт зүйл бичдэг хүмүүс энд тэнд олширсон юмаа одоо үед. Монголын түүхийг эдгээр сайн дурын урансайханчид шинээр ЗОХИОН энд тэнд нээлт хийж өөрсэддээ Эрдэмтэн цол өгч ёстой мэдрэлтэж байна. Энэ мэдрэлийн согогтнуудын эн тэргүүнд энд тэндхийн вэбүүдээр ** Монголын Түүхийг Шинэчлэн * бичээд байгаа М. Далай, төмөр замын депогийн ажилчин Нагаанбуу, сайн дурааараа түүхч эрдэмтэн цол өөртөө авсан Америкт даатгалын компанид хагас цагийн ажил хийдэг Ш. Баатар гэх хүмүүс зүй ёсоороо орж байгаа юм. Эдгээр солиотууд Халхад хөөгдэж ирж хүчээр алба барьж байсан Ойрдуудын удам хэмээн өөрсдийгөө нэрлээд ихэд гоморхож явдаг тул Монголын түүхийг ЗОХИОЖ бичих болсон гэжээ!! Ор үндэсгүй зүйлийг санаанаасаа зохион бичиж энд тэндхийн шалдир булдар вэб, сонингуудаар нийтлүүлж биана. Бичсэн зүйлүүд нь түүх мэддэг хүн уншивал ёстой галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт аж. 8-р ангийн гайгүйхэн түүх уншдаг сурагчаас ч дор мэдлэгтэй мөртлөө түүхийг хүчээр мушгин зохиодог гараад байна лээ. Энэ нөхдүүд саяхан Увсын Нямдоржийн жорлонгоос нь Галданбошготын гэрээслэлийг олсон гээд шуугиад байсан. Юу бичсэн байсан юм болоо ха, ха, ха!

    ReplyDelete
  7. mani hed net uhaj hun muulsan bwal nemj muuulaj bha hoorond gadniihan mongold nuclear-ee bushilj harin muuluulj bga hun ni teruunii esreg ym hiij yawdag magtaad bga hun ni nuclear oruulj ireed bululdag iim gajigiin gajig dogtoltsoo gorshonknoos unaa chih shig chi yaagaw nuclear idchee yu gants gart 3 holt chotgoroo.

    ReplyDelete
  8. ene dotor neg l ih uls tor meddeg humuus ta nar tegj ih uls tor meddeg ym bol onoodor mongol maani america shig hogjih blaa medku bolhoor africa shig bolj ta nar medemhiirseer l a bas ym hiij bga hunee muuulha bolwol yaasin huntaij doctor duuchin yu yu ch bilee chih shig chi ugaasa medku bna medku bj gutgeh hereg bsiimuuda minii duu bodwol nadaas duu l blagui.

    ReplyDelete
  9. hiih ymaa hiisen hun shuu ta nariig l bodwol

    ReplyDelete

Сэтгэгдэл

Хулгана дагадаг оцон шувууд :-)