Нийгмийн улс төрийн ухаанд “Олигархийн төмөр хууль” гэж бий. Гол санаа нь аливаа байгууллага, нам хүчин хэдийгээр дотоод ардчиллыг хөгжүүлэхийг эрмэлзэж байлаа ч цаг хугацаа өнгөрөх бүр улам бүр явцууран олигархижиж, өөрсдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж эхэлдэг тухай өгүүлдэг.
Мөн сонирхлын бүлгийн хандлагад ангажирийн (францаар санал болгох) онол гэж байх. Уг онолоор бол сонирхлын бүлэг гэдэг нь өөрийн хувийн амжилтаа нам бүлгийн улс төрийн амжилтанд хүргэх гэсэн зорилготой холбосон амиа хичээсэн хувь хүний үйл ажиллагааны үр дүн юм гэж тайлбарладаг.
За дээрх онол зарчмаа түр азная.
Өнгөрсөн долоон хоногт эрх баригч хүчний зүгээс намынхаа тогтвортой байдлыг хамгаалах, хадгалах зорилгоор хуучин хийгээд одоо удирдаж байсан нөхдүүд нэгдэн яг адилхан статустай байсан нэг нөхөртөө хандсан шаардлага гаргав. Уг шаардлага нь “Нэг системийг хадгалахын төлөө явсан байтлаа одоо яагаад эсрэг тэмцэх болов, энэхүү үйл ажиллагаагаа зогсоо” гэсэн утгатай байсан юм. Хөндлөнгөөс харвал “чамаас бусад нь яг энэ системдээ үнэнч үлдсэн бөгөөд атгасан гар мэт нэг баг болж чадсаныг харж байна уу чи” гэсэн санааг агуулсан байлаа.
Нөгөө этгээд нь ч тэр дор нь хариу үзүүлж мэдэгдэл гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаадахав. “Олуулаа нийлж дайрах муухай шүү, субъектын дайралт хийж байхаар бүүр том системийн аюулгүй байдалд санаа зовоочээ” гэсэн агуулгатай.
Үнэхээр хандлагын хувьд хоёр өөр арга барилтай улс төрийн далд тэмцэл байлаа. Олуулаа нь намын “Х”(экс) удирдагч байсан нөхрийг бүр улс төрийн хувьд ч “Х” болгож чадна шүү гэж сануулах зорилгоор цөөхөн хэвлэл мэдээллээр нөхөрт хандаж, илэрхий “коммунист” маягийн бичлэгээр өөрсдийн үгээ хүргэсэн юм.
Харин ганцаараа нь улс төрд тоглолт хийх чадал дуусаагүй болохыг сануулаад, ганцаардахгүйгээр “ард түмнийхээ төлөө” тэмцлээ өрнүүлэхээ илэрхийлж, масст хандаж PR хийх байдлаар мэдэгдлээ хийсэн байна.
Үнэхээр хандлагын хувьд хоёр өөр арга барилтай улс төрийн далд тэмцэл байлаа. Олуулаа нь намын “Х”(экс) удирдагч байсан нөхрийг бүр улс төрийн хувьд ч “Х” болгож чадна шүү гэж сануулах зорилгоор цөөхөн хэвлэл мэдээллээр нөхөрт хандаж, илэрхий “коммунист” маягийн бичлэгээр өөрсдийн үгээ хүргэсэн юм.
Харин ганцаараа нь улс төрд тоглолт хийх чадал дуусаагүй болохыг сануулаад, ганцаардахгүйгээр “ард түмнийхээ төлөө” тэмцлээ өрнүүлэхээ илэрхийлж, масст хандаж PR хийх байдлаар мэдэгдлээ хийсэн байна.
Ийнхүү 10 гаруй жил үргэлжилсэн эрх барих нам хүчний дотоод дахь тэмцэл гадагшлан задарч, шинэ хуучин намын нэрээрээ ялгаран 2 блокт хуваагдаж байх шиг байна. Нийгэм, улс төрийн үйл явдлын ирээдүйг тааварлах амаргүй ажил. Яг өрнөх үйл явцыг ханатай хэлсэн байлаа ч тухайн үйлдлийг санаачлан явуулж буй этгээд зориудаар уг тааврын эсрэг хөдлөх бололцоо хангалттай байдаг.
Зүгээр тухайн тоглогчдын оронд өөрийгөө орлуулан бодоход “олуулаа” нь “ганцаараа”-г улс төрийн тавцан дээр зомби төдий болгох сонирхол байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, эвлэрэхдээ хүрвэл нэг суудал өгөх байдлаар л амыг нь таглах. Тэрнээс цааш томруулж болохгүй. Гэвч унаган авир нь ямагт “даврах” хандлагатай тул, тэр чигээр нь түлхэж чадвал улам л сайн хэрэг. Улмаар 2012 онд сонгуульд нам хүчиндээ ялалт авч ирэх нь тэдний амин эрх ашиг.
Харин ганцаараа нь дахин сэргэж улс төрийн талбарт том тоглогч болохоо харуулж мэдрүүлэх сонирхол байгаа нь бодиттой. Эргэж эвлэрэл, хүчний хуваарилалт өөрт нь үлэмж таагүй болсон нь харагдаж эхэлсэн. Иймээс гурав дахь хүчний орон зай тэлж байгаа нэрийн дор шинэ орон зай өөртөө үүсгэх сонирхол илүү явууртай.
Уг хүчний хувьд бага сага хэрүүл маргаан өрнүүлж буй бусад этгээдүүдийн хувьд “олуулаа” ба “ганцаараа”-гийн сөргөлдөөнөөс жижиг сажиг хожил олохоос өөр зүйл бодоогүй, хоногийн тоглолт явуулж буйгаас цаашгүй. Хувийн ашиг нь биелээдэхвэл бусад нь лөөлөө.
Дээрх дурьдсан онол ба Монгол дахь нам хүчний гадна, дотор өрнөж буй үйл явцын хамаарлын тухайд өөрсдөө тунгаан бодсу хэмээн залхуурч, та бүхэнд үлдээв.
ih l buurunhii niitlel bn da.uuruu bair suuria tod gargaach de
ReplyDeleteОлон гэдэг нь ҮНЭТ ЗҮЙЛ дээр тогтох байх л даа.Үнэт зүйлээ хамгаалдаг хөгжүүлдэг яг л дундад зууны Артур вангийн өргөөнд орденууд тэгж л бүрдэж байсан шиг Барууны улс төрд уйваагүй нөхдүүд шахагдаад тэдэнд орон зай олддоггүй байсан байх. Гэтэл бидэнд наад зах нь ҮНЭТ ЗҮЙЛ алга. Тийм юмгүй хүмүүс чинь хэнийхээ өвөрт орохоо, хэний угаадсыг идэх нь хамаагүй болчихсон. МАТРИКС-3 дээр НЕО матрицын эзэнтэй ярьдаг яриа л олонх, цөөнх, бие хүнийг ялгаж өгнө дөө...
ReplyDelete