Жилийн дараа манай улс төрийн амьдралын шинэ мөчлөг эхлэнэ. 2008 оны сонгуулиар улс төрийн хүчнүүд “Монгол улс эрчимт хөгжлийн зам, эд баялгийн даллага авахуулсан цаг үе ирлээ” хэмээн зарлаж байсан нь чухамдаа 2012 оны сонгуулиар жинхэнэ утгаараа биелэх цаг үе ирж явна. Энэ сонгуульд хэн ялна тэр ирээдүйн 10-20 жилийн ялалтаа бататгах боломж нээгдэнэ.
Тийм ч учраас улс төрийн нам хүчин, улс төрчид энэ сонгуульд чамбай бэлдэх шаардлага тулгарч байна. Энэхүү улс төрийн ширүүн тэмцэлд том намуудаасаа илүү жижиг хүчнүүд, улс төрчид чухал ач холбогдол өгч эртнээс бэлдэж эхэллээ.
Тэд он гарангуут нам хүчнээ нэгтгэх нь нэгтгэж, задалж хуваах нь задалж эхэлсэн.
Улс төрийг жүжиг хэмээн харвал...
Сүүлийн үед социологийн янз бүрийн судалгаагаар МАН, АН-ын рейтинг нийлээд 60%-иас дээш гарахгүй байгааг зүйл бүрээр хэлж, сануулж байна. Энэ нь нэг талаасаа эрх барих нам хүчинд итгэл алдрах, уйдах сонгогчдын сэтгэл зүйгээс гадна МАН, АН-ыг нэг тал, “нэг бүхэл” гэж харах болсонтой холбоотой байж мэдэх. Нэг үгээр хоорондоо тэмцэж, хэрэлдэж уралцаж байж чадварлаг тоглолт гаргах ёстой 2 жүжигчин, гар гараа барьж, нүүр нүүрээ хараад эвтэй нь аргагүй шивнэлдэж байгаа нь үзэгч олонд ямар ч сонирхолгүй нь мэдээж. Дүрдээ итгэсэн гол дүрийн жүжигчдийн хоорондын яриа нь өөрсдөд нь л сонирхолтой санагдана.

Гэтэл улс төрийн тайзан дээрх тоглолт үнэхээр уйтгартай болсныг анзаарсан туслах дүрүүд хөндлөнгөөс хашхиралдаж “та хоёр муухай харагдаж байна. Хайр дурлалаа болиоч” (гол дүрийн хоёр нэг хүйстэй) гэх нь харин ч сонгогчдын анхааралд өртөж байх магадлалтай. Гэвч 20 жилийн тоглолтод нэг ч шинэ, сонирхолтой дүр харагдахгүй байгаа тул үзэгчид аль руу нь ч нухацтай харахгүй байна.
Жижгүүд одоо яах бол?
Уг фон дээр чадварлаг тоглолт хийж чадсан тоглогч, нам хүчнүүд сул яваа 40%-иас дор хаяж 20%-ийг өөртөө татах бүрэн боломж байна. Ийм нөхцөлд 2004 онд бүрэлдсэн УИХ шиг парламент дахь ганц суудлаа ашиглан сайдын суудал авахаас ч илүү том тохироо хийх бололцоо бүрдэнэ гэсэн үг. Угаас зонхилох хүчин болж чадахгүйгээс хойш парламентад 4-6 суудал авахад л под хийгээд явчихна. Тэдэнд МАН, АН-ы хэн нь харьцангуй олон суудал авах нь ямар ч падгүй. Харилцан ашигтай хэлэлцээрт орох нөхцөл бүрдэх нь л чухал.

Жижиг намуудаас хамгийн тогтвортой урт хугацаанд насалсан нь Иргэний зориг, Ногоон нам. Гэвч хэдний рейтинг нийлээд ч 7%-иас давж байсангүй. Хэрэв нийлж нэгдээд, бодлого, үйл ажиллагаагаа боломжийн сурталчилж чадвал 10% хүрэх бүрэн боломж бий. Энэ зорилгоор хийсэн эхний алхам нь гэдсэн дотроо үрэгдчих шиг боллоо. ИЗН-ын дарга С.Оюун “түүгээр явсан гайг үүгээр дуудаад” өөртөө лай дуудлаа хэмээн тун дурамжхан байна. Гэхдээ массын хувьд ИЗНН нэгдэх хийгээд нэгдэхийг эсэргүүцэж байгаа үйл явдал нь нэг их анхаарал татаад байх явдал биш юм. Энэ нь ИЗН-ыг дэмждэг хэдэн хүмүүст л тааламжгүй явдал болж байгаагаа цаашгүй. Монголд нам бүлэглэлүүд жижиг байх тусмаа хоорондоо хэрүүл тэмцэл, зөрчилтэй байдаг хууль ИЗНН-д бүрэн утгаараа үйлчилж байна.
Гурав дахь хүчний гэх уг том сул орон зайд (20-30%) хэн амжилт байгуулах боломжтой вэ?
Улсын ба хотын хэмжээний улс төрчид
Харин том улс төрчийн жижиг намуудыг нэгтгэх ажиллагаа улс төрчдийн төдийгүй олон түмний хувьд анхаарал татсан үйл явдал болж чадаж байна. Том намууд ялангуяа МАН-ын эрх баригчид сэжигтэй бөгөөд болгоомжилсон нүдээр харж байгаа бол олон түмний хувьд Н.Энхбаяр гэдэг хүний хийж буй цаашдын алхмууд хаашаа эргэх нь яах аргагүй сонирхол татсан явдал болж байна.
Өөрөөр хэлбэл, эрүүл хүчний мундаг төлөөлөгчид гэж өөрсдийгөө тооцдог С.Оюун, Д.Энхбат нарын улс төрийн "агуу" хоршил нь “аюулт мангаа” гэж тооцогддог Н.Энхбаярын ганцаарчилсан тоглолтын хажууд тун өчүүхэн болох нь харагдаж байна. Энхбаяр бол улс төрийн гарамгай жүжигчин, шилдэг тоглогч, сайн довтлогч. Тэр одоо гурав дахь хүчний орон зайд гол тоглогч болохын төлөө тун шаргуу ажиллаж байна. Хамгийн сүүлд тэрээр “Улс төрийн нам: задрал ба нэгдэл” хэлэлцүүлгээр ИЗНН-аас бусдыг нь цуглуулж “нэг баг болж ажиллая” гэдгээ сануулж, масст “бид нэг тал” гэдгээ харуулаад авлаа. Ганцаарчилсан тоглолттой сул лидерүүдийг цуглуулж чадаж байна гэдэг бол түүний ланжгарын нотолгоо. Гэтэл Энхбат яаж байна. Урт хугацаанд төлөвлөж төлөвлөж хийсэн (ИЗН ба НН-ыг нэгтгэх) ажлаа дотроосоо сүйтгүүлээд зогсохгүй намын даргаасаа хүртэл хөөгдөх нь тэр. Одоо тэр ИЗН-д хүргэнээр орж үлдээд, өнөөх “Ногоон”-ууд нь Н.Энхбаяртай нийлэхээс сийхгүй байдалд очно.
Улс төр бол чиг шудрага ёс, сайхан хүсэл төдийгөөр асуудлыг шийддэг талбар биш түүнээс ч нарийн тоглолт, ур чадвар, явууллага шаарддаг амаргүй тоглоом юм.
Улс төр бол чиг шудрага ёс, сайхан хүсэл төдийгөөр асуудлыг шийддэг талбар биш түүнээс ч нарийн тоглолт, ур чадвар, явууллага шаарддаг амаргүй тоглоом юм.
Үнэн үнэн яг тэгнэ дээ
ReplyDeleteгарчиг бол үнэн тасарчихжээ.
ReplyDelete