НАМУУДЫН “ЖИНХЭНЭ” НЭГДЛЭЭС АВААД НИЙСЛЭЛИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ХҮРТЭЛ...
ИЗЗН-ын дахин нэгдэлт
Бүтэн жилийн дуншилт, 2 сар гаруй хэрүүл тэмцлийг даван туулсны эцэст “Иргэний зориг” ба “Ногоон нам” сая нэг албан ёсоор нэгдлээ. ИЗНН нь УИХ-д 2 суудалтайн зэрэгцээ сүүлийн нэгдэх арга хэмжээн дээрээ бие даагч гишүүн З.Алтайг “дэмжигч гишүүн”-ээ болгож талдаа татаж чадлаа. Цаашид С.Оюун, Д.Энхбат, З.Алтай нарын найрал дуу парламентад сонсогдож эхлэнэ. Чанга сонсогдохгүй л байх л даа. Гэвч нийгмийн нэг хэсгийн анхааралд хүрэх нь дамжиггүй. Учир нь манай улс төрд сондгой дуу хоолой сүүлийн үед тун маруухан болсон цаг үе.
Нөгөө талаас тус нам хуучин зөрчлөө бүрэн шийдсэн гэсэн үг биш. НН-ын хуучин дарга дахин хэрүүл зарга хийхгүй гэсэн баталгаа байхгүй. УТ-ын тавцанд жижиг гэж тооцогддог зовлон дээр нь дахин нэг нөхөр үймүүлээд, нэр хүндийг нь унагаад байх ямар л олиг байв гэж. Энэ асуудал яаж өрнөх нь улс төрийн тоглолтыг хэрхэн хийхээс шууд хамаарна.
Одоо тус намд институтын хувьд бэхжихээс гадна намын програм хөтөлбөрөө боловсруулах, нэр хүндтэй хүмүүсээр эгнээгээ бэхжүүлэх, орон нутаг дахь салбараа засан тохинуулах гээд хаяанд тулсан сонгуультай холбоотой олон ажилд ханцуй шамлан орох ажил тулгарч байна. Тэрчлэн улс төрийн судалгаа шинжилгээ, сургалтын муугүй бүтцийг ч үүсгэх нь чухал.

Улс төрийн технологи талаасаа намын удирдлага улс орон даяар нэр хүндээ бэхжүүлэхийн тулд орон нутагт намын бодлого зорилгоо танилцуулан, машины тоосонд булагдаж нойр хоолгүй давхих ажлыг зайлшгүй хийх ёстой. Шулуухан хэлэхэд сайт, блог, твиттер социал сүлжээ, хэдэн хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл зэрэг виртуал тоглолтоо түр хойш тавиад эгэл ардтай нүүр тулж уулзах ажлыг шаргуу явуулбал зохино. Зөвхөн сэхээтнүүдээр л намын эгнээ, дэмжигчдээ бэхжүүлнэ гэж бодож буй бол өөр хэрэг. Гэхдээ монголд тэд өнөөгийн байдлаар зонхилох масстаа ч нөлөөлж чаддаггүй нийгмийн бүлэг гээд хэлчихвэл хатуудахгүй байх аа.
Иргэний хүний хувьд ИЗНН цаашдаа гишүүд нь хэн байхыг дарга нь гардан шийддэг компаний нам гэгддэг “Эх орон нам”, “БНН”-аас ялгаатай байж чадна гэж итгэж байна. Мөн өрсөлдөгчдийн саналыг хуваахын тулд бий болгосон бусад “тавиул нам”-уудаасаа ялгаатай байна гэдэгт найдаж байна. Монголын улс төрд голлон тоглогч хүчин биш юмаа гэхэд хийсэн алхам, хэлсэн санаа оноо нь Монголын улс төрийн амьдралд өвөрмөц дуу хоолой, байр суурь болж байгаасай гэж хүсч байна.
Нийслэлийг хэн хяналтандаа авна тэр орон нутгийг хянана.
Өнгөрч буй долоо хоног болсон бас нэг чухал улс төрийн үйл явдал бол Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал байлаа. Чухал хэмээсний учир нь тус хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох асуудлыг шийдсэнд оршино. Өөрөөр хэлбэл, жилийн дараа болох УИХ-ын сонгуульд Нийслэлийн тойрогт намаа хэрхэн амжилттай удирдан оролцох асуудлыг гардах этгээдийг томилсон гэсэн үг. (Ер нь одоо нам бүрийн хийж буй алхам бүрийг сонгуультай холбон ойлгоход буруудахгүй болохыг сануулая.)

Ингээд хурлаар Нийслэлийн МАН-ыг 2 жил гаруй удирдсан Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга Б.Мөнхбаяр гэсэн хоёр хүнийг нэр дэвшүүлж, 58 хувийн саналаар нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Мөнхбаяр сонгогдсон байна. Энэ өрсөлдөөн нь тэдний хувьд 2 дахь удаагаа болж буй үйл явдал гэдгийг давхар хэлэе.
Өрсөлдөөний цаад ач холбогдол юу вэ?
Нэгд, өнгөрсөн сонгуулиар МАН хотод үндсэндээ ялагдсан. Иймээс ялалтыг эргүүлж авах явдал МАН сонгуульд бүхэлдээ ялахаас багагүй чухал ач холбогдолтой. Монголын улс төрийн тоглолтын гол талбар бол нийслэл хот. Улаанбаатарыг хэн хяналтандаа авна түүнд улсыг хянахад нэг алхам үлдэнэ гэсэн үг.
Хоёрт, хөндлөнгийн нүдээр харахад нийслэлийн намын даргын суудал нь намын доторх албан бус фракцуудын тэмцлийг давхар агуулж байв. Өөрөөр хэлбэл, С.Баяр, М.Энхболд хэмээх лидерээр удирдуулсан намын дотоод бүлэглэлүүд нийслэлийг хэн хяналтандаа авах асуудлыг шийдсэн гэсэн үг. Гэхдээ тухайн лидерүүд хэр ач холбогдол өгч, “бодлого”-д хэрхэн нөлөөлсөн талаар мэдээлэл алга байна. Таамаглахад зүгээр хараад суугаагүй нь лавтай. Эсвэл харилцан урьдаас тохирсон байх талтай.
Хов байдлаар хэлэхэд тус хурал МАН-ын дарга гадаадад айлчлалаар явсан хойно явагдсан нь удирдлагаас гадуур хуйвалдаан явуулдаг жишиг нилээн газар авч буйн нэг илрэл болчих шиг.
Б.Мөнхбаяр хэмээх хүний хувьд төрийн захиргааны олон жилийн туршлагатай, Нийслэлийн засаг дарга болсноос хойш утаанаас бусад асуудалд томоохон ажлууд багагүй амжуулаад авсан, улс төрийн хор найраанд нэр холбогдоогүй улс төрч юм. Цаашид өөрөө УИХ-д нэр дэвшихээс гадна УБ-ын хөгжил төлөвлөлтийг удирдах, нийслэлд МАН-ын сонгуулийг гардан явуулах зэрэг том том ажлыг нуруундаа давхар үүрэх тул өөрийн багийг чадварлаг, туршлагатай, дайчин нөхдүүдээр бүрдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна.
Харин МАХН-д юу болж байна?
Нэрийн төлөө дайнаа үргэлжлүүлж буйгаас гадна намын дарга Н.Энхбаяр 7 сарын 1-ний хэрэг явдлыг улс төрийн сэдэв болгож, нийгмийн анхаарлыг өөртөө татах оролдлого хийж байна. Энэ нь цаг зуурын улс төрийн тоглолт хийх замаар цаг хожиж, дараагийн алхмаа тооцож байна уу? Нөгөө бол ерөөс улс төрийн өөр сонирхолтой тоглолт хийх аргаа олохгүй байна уу? Ямартай ч тэр дахин нийгмийг өөртөө татахын тулд “7 сарын 01-ний тухай” сэдвээсээ ч том шуугиан тарихуйц мэдэгдэл хийх нь гарцаагүй.

Намын нэрийн хувьд Дээд шүүх дээр нааштайгаар асуудлыг шийдэхэд “дээрээс” нөлөөлж, түгжээд буй тухай гомдлыг тус намын нэр бүхий гишүүд сэтгүүлчдэд хандаж мэдэгдээд, дараа дараагийн арга хэмжээ төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна.
Ер нь уг улс төрийн хүчин МАХН нэрийг авч амжихгүй байлаа ч улс төрийн сонгуульд өөр нэрээр ороход торох асуудал үгүй. Намын нэр авч чадаагүй нь зүгээр ярианы нэг сэдэв л болно. Нэг үгээр МАХН гэхээсээ Н.Энхбаяр гэдэг хувь улс төрчийн хойшдын алхам тус улс төрийн хүчний хувь заяаг шийдэх нь тодорхой.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл