Аугаа их эх орны дайны жилүүдэд архи, спирт нь оросуудын давуу тал, баялаг нь байсан гэлцдэг. Зориг зүрх оруулахын тулд, сэтгэл санаагаа тайтгаруулахын тулд, хөлдөж үхэхгүйн тулд тэдний үнэнч нөхөр нь 100 гр байсаан. Яаж ч мандаж, яаж ч мяарч байсан архитайгаа байдаг ард түмэн бол Орос ах, Монгол дүү нар. Миний санахын морин жилийн их хувьсгалын дараагаар өргөн хэрэглээний барааны нийлүүлэлт багассанаас нэр төрөл нь хомсдож зайлшгүй идэж уух ёстой архи, мах, гурил гэх мэт гар хөлийн хорин хуруунд багтахаар бүтээгдэхүүнийг картын тогтолцоогоор олгодог болсон. Айл бүрт сард 2 шил архи картаар олгодог. Түүнийгээ аав маань хайрлан хямгадан байж цагаан сар, шинэ жилдээ хадгалдаг байсныг санаж байна. За энэ яахав, манай гэрийн төдийгүй бүх л айл өрхийн туулсан зам тул гол зүйл рүүгээ ороё.
Мэдээж зах зээлийн хууль ёсоор эрэлт (орос ах нарын бидэнтэй дотно нөхөрлүүлээд буцсан) байсан учраас нийлүүлэлтийг манай сэхээтэй “сэхээтнүүдийн найз” нөхдүүд сэдэж эхэлсэн. Бизнесийн алтан үе ч эхэлж бүх л бизнес хууль ёсны болон хууль бусаасаа үл хамааран цэцэглэж байв. Хамгийн ашигтай бизнесүүдийг спирт, архины бизнес тэргүүлнэ. Шингэн л бол уудаг, уудаггүй, техникийн, эмнэлгийн, этилийн, метилийн ялгалгүй зөөж бүр хэд хэд дахин нугарч, рекламдах ч хэрэггүйгээр богино хугацаанд ашигаа авчирна. Төрийн түшээд, цагдаа, цэргийнхэн, бидний хүндлэн дээдэлдэг бөхчүүд гээд бизнест хүч үзэгсэд зөндөө байсан гэлцдэг.
Ганц хоёр литрээр зөөдөг өнөө муу “өвгөнт”-үүдийн маань найз нараас нарсанд морилсон нь нилээд бий. Хөөрхий тэдний хөөрхий үйлчлүүлэгчдийг нь өвгөнтийнхөн хэмээн өхөөрдөөд жигшин зэвүүцсэн, ялгаварлан гадуурхсан, өрөвдөн хайрласан нэвтрүүлэг есөн шидээрээ хийгдэж байв шүү. Эгээ л гэмт хэрэгтнүүд аятай бөөн бөөнөөр нь албадан эмчилгээ гэх хорих лагерь луу илгээж, энэ тухайгаа баяртай нь аргагүй зурагтаар мэдээлэх цагдаагийн ажилтнууд л гардаг байсан санагдана.
Тухайн үед манай цагдаагийнхан хэрэг илрүүлэлтээрээ бараг л дэлхийд №1 гэгдэж зарим үед 98 хувьтай илрүүлсэнээ жилийн эцэст бахархан тайлагнадаг байв. Гэвч үлдсэн 2% нь том гаруудын спиртын хэрэг байсан уу тухайн үед спирттэй холбоотой хэрэг илэрлээ гэх мэдээ чихэнд дуулдсан нь бараг үгүй. Дуулдсан нэг нь төд удалгүй замхран алга болчихно. Гэтэл хэдэн арван тонноор нь спиртийн наймаа эрхэлсэн том гарууд эдүгээ үндэсний хөрөнгөтнүүд болтлоо баяжин батжиж, нилээдгүй нөхдүүд нь хууль тогтоох дээд байгууллагад заларчээ. Тэд хэзээ ч өөрийнхөө оруулж ирсэн спиртээрээ найруулсан архийг уудаггүй байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй л байх. Ардын жүжигчин, алдартай дуучин, авъяаслаг зураач, гавъяат тамирчин гээд энэ бизнесийн байнгын үйлчлүүлэгч болж ард түмнээ хошуучлан амьдралаасаа буцсан, ажлаасаа хөөгдсөн хохирогсод олон.
Тухайн үед манай цагдаагийнхан хэрэг илрүүлэлтээрээ бараг л дэлхийд №1 гэгдэж зарим үед 98 хувьтай илрүүлсэнээ жилийн эцэст бахархан тайлагнадаг байв. Гэвч үлдсэн 2% нь том гаруудын спиртын хэрэг байсан уу тухайн үед спирттэй холбоотой хэрэг илэрлээ гэх мэдээ чихэнд дуулдсан нь бараг үгүй. Дуулдсан нэг нь төд удалгүй замхран алга болчихно. Гэтэл хэдэн арван тонноор нь спиртийн наймаа эрхэлсэн том гарууд эдүгээ үндэсний хөрөнгөтнүүд болтлоо баяжин батжиж, нилээдгүй нөхдүүд нь хууль тогтоох дээд байгууллагад заларчээ. Тэд хэзээ ч өөрийнхөө оруулж ирсэн спиртээрээ найруулсан архийг уудаггүй байсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй л байх. Ардын жүжигчин, алдартай дуучин, авъяаслаг зураач, гавъяат тамирчин гээд энэ бизнесийн байнгын үйлчлүүлэгч болж ард түмнээ хошуучлан амьдралаасаа буцсан, ажлаасаа хөөгдсөн хохирогсод олон.
“Монгол Ардчилал”-ын томоохон “ололт” нь тайван цагийн аймшигт статистик. Согтуугаар хэрэг үйлдэх, хөлдөж үхэх, хордож үхэх, амиа хорлох, аваарь осол гаргах амь насаа алдах, элэг бөөрнөөсөө салах, эхийн хэвлийд.. гээд... ээ бурхан минь. Нэг хүн үхвэл эмгэнэл, мянган хүн үхвэл статистик гэдэг үг бий. Монголд аль хэдийн эмгэнэл биш зүгээр л статистикийн тоо болчихжээ. Гэхдээ нэгдсэн статистик гаргаж зүрх өвтгөдөггүй Статистикийн газартаа л баярлая даа. Энэ балаг тарьсан, баялаг тойрсон бизнес нь чимээгүй сүйрэлрүү биднийг, эх оронтой тусгаар тогтнолтой нь дагуулсаар...
Биднээс хамаагүй том үндэстэн орос ах нар маань аль хэдийн сэрж сэргийлж эхлээд үндэсний аюулгүй байдалд аюул занал учирлаа, архинаас үүдэлтэй нас баралт хүн амын өсөлт, удмын санд тус тус нөлөөлж байгааг судлаад, тоо баримттай нь архины эсрэг сэрэмжлүүлэг, сурталчилгааг ардын жүжигчин, улс төр, бизнес, урлагийн одууд нь оролцон социал реклам цацаж, төрийн хяналт шалгалтын байгууллагууд нь хүчээ үзүүлж тэмцэж байхад, монголд төрд гарсан түшээд шинэ баяр баталж, архины бизнесийнхэн шинэ наадам үүсгэж, шагнал урамшуулалаар бороо орж, зугаалга цэнгээнээр амьдралаа залгуулж. архины мөнгийг нь банкаар тарааж, авсан мөнгөө оройдоо л бааранд тушаачихна.
Охид зодолдож, хөвгүүд хөлчүүрхэнэ. Эрүүлжүүлэх нь люкстэйгээ пиг дүүрэн. Энд тэнд гудамжинд хэн нэг нь үүрд унтана, эргэж ирэхгүй гээд хаа нэгтэй эхнэр нь гэрээ хаян зугтана, хөлчүү дуучин тайзан дээр хэл нь ээдрээд, согтуу улс төрчид талбай дээрээ жүжиг тоглоод, хэдэн баяраа хүлээж ядан үдэшлэг цэнгээн зохиож сурталчлаад, хэдэн сайт нь алдарт архинуудыг нь алт мөнгөн шагнал авсныг нь өдөр шөнөгүй, өглөө оройгүй баннер дээрээ байрлуулаад, хэдхэн дуутай дуучин нь архины рекламанд тоглоод дуулсанаасаа илүүг олчих гээд. Хошин урлагийн хэдэн нөхдүүд ядмагхан “шог” хошиноо архины реклам болгочихоод бүх нийтээрээ архинд халамцан байгаа нь үнэхээр хөөрхийлөлтэй.
Хаая нэг хэн ч биш нэг нь архидалт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ гэж ярих нь цаг агаарын мэдээнээс ч сонирхолгүй болтлоо ард түмэн архин далайд сэлж байна. Удвал живэх...
Эцэст нь хэлэхэд архины эсрэг бүх нийтээрээ зэвсэг барьж тэмцээд, талбайд жагсаад, өлсгөлөн зарлаад нэмэргүйгээс хойш идээний дээжээр л архиа үлдээгээд, идэж уухаасаа л жоохон татгалзчихая. Архичдын шинэ үеийг гэр гэртээ бэлдээд, архины цуглуулга гэртэй байлгахаа болчихое.
Өнөөдөр үндэстнээ аврая гэж томрох нь ч яамай. Үр удмаа бодоод архийг тэвчицгээе. Үр удам минь улс гэр, үндэстэн минь шүү дээ.
С.Нямдорж. Москва. 2011 03 10.
neeree ene arhidalt arai l bishee dendej bna shde, ter eh ornii hishig ni ard tumnee arhind uruu tataj juuleg ni achaallaa daahgui bna gej gomdollood, ene baidlaaraa mongol uls uudluh shinjgui l bolood bna daa
ReplyDeleteхөөе Нямдоржоо чи чинь реп дууны үг зохиомаар залуу юу гүй юу, хөөе Нямдоржоо чи хип хоп дууны үг зохиомоор гаруу гүй юу аан.
ReplyDelete